virtual

June, 2018

  • 12 June

    “Miss Mongolia-2018” наадмын тэргүүн миссээр Б.Мөнхчимэг тодорлоо

    “Miss Mongolia” холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын гоо бүсгүйг шалгаруулах “Miss Mongolia-2018” тэмцээний тэргүүн миссийн титмийн ялагчийг өчигдөр тодрууллаа. Тэргүүн миссийн титмийн эзний төлөө өрсөлдөх эцсийн шатанд 19 бүсгүй шалгарч бөгөөд тэргүүн миссээр Б.Мөнхчимэг тодорчээ. “Miss Mongolia-2018” тэмцээнд оролцож буй миссүүд “Мисс оюунлаг”, “Мисс авьяас”, “Мисс спорт”, “Мисс бикини”, “Мисс модель” “Мисс фото” төрлөөр өрсөлдсөн юм.   …

  • 12 June

    А. Ундраа: ШХАБ-ыг эдийн засгийн хамтын ажиллагаа мэтээр тайлбарлаж байгаа нь өрөөсгөл

    УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа. -Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль хэлэлцэгдээд явж байна. Хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор таны зүгээс ямар санал дүгнэлттэй байна вэ? -Нийслэлийн дүүргээс сонгогдсон гишүүний хувьд уг хуульд анхаарал хандуулж байна. Миний хувьд орон нутгийн хөгжлийг цаашид бэхжүүлье гэвэл нийслэл, аймаг, тухайн орон нутаг санхүүгийн чадавхтай байх нь зүйтэй гэж боддог. Үйлдвэрлэлийн, орон сууцны, үйлчилгээ худалдааны гэх зэргээр …

  • 12 June

    Асашёорюү Д.Дагвадорж: Ким Жон Уныг 1980 оны хамгийн өнгөтэй өөдтэй гээд байх юм

    БНХАУ-ын Чиндао хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаан энэ сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө. /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний урилгаар оролцсон юм. Тэгвэл Ерөнхийлөгч Х. Баттулгын бүрэлдэхүүнд ерөнхийлөгчийн Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгч Д.Дагвадорж багтжээ. …

  • 12 June

    Д.Трамп, Ким Жон Ун нар хамт үдийн зоог барилаа

    АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар түүхэн дээд хэмжээний өргөтгөсөн хуралдаанаа өндөрлөснийхөө дараа хамт үдийн зоог барилаа. Хоёр улсын төрийн тэргүүн нарын үдийн зоогны цэсэнд шарсан будаа, чихэрлэг гахайн мах, зэрэг багтжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп үүдийн зоог зооглох газартаа хүрэлцэн  ирснийхээ дараа гэрэл зурагчид нарт  хандаж “Хүн бүр сайн зураг авах уу? Тэгэхээр бид сайхан  царайлаг  харагдаж байна …

  • 12 June

    Х.Баттулга: Монгол-Орос-Хятадын Төрийн тэргүүн нарын уулзалт амжилттай болсонд сэтгэл хангалуун байна

    ОХУ-ын Үндэсний баяр-Оросын өдрийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд баярын илгээлт явуулж, ноён В.В.Путин болон тус улсын иргэдэд баяр хүргэлээ. Илгээлтэд:  Оросын Холбооны Улсын Үндэсний баяр-Оросын өдрийг тохиолдуулан  монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Танд болон Танаар уламжлан оросын найрсаг ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Монгол Улс, ОХУ-ын уламжлалт, найрсаг хөршийн үзэл санаа, …

  • 12 June

    Алтан Хальс Индепендент Кино Наадмын ялагчид тодорлоо

    Энэ жилийн Алтан Хальс Индепендент Кино Наадам зургаадугаар сарын 8-нд ялагчдаа зарлан, албан ёсоор хаалтаа хийсэн юм. Шилдгийг тодруулах сонголтын хороонд; Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дэлгэц, медиа урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн доктор (PhD) Д.Цэнгэл, Бусаны олон улсын кино наадмын ази кино урлагийн хөтөлбөр боловсруулагч Ким Ён-ү, Брисбейний олон улсын кино наадмын захирал Максин Уильямсон, “Алтан хальс” …

  • 12 June

    Дуучин Д.Болдын завгүй үедээ амжуулсан уран бүтээл

    Төрийн соёрхолт дуучин Д. Болд өөрийн бие даасан 12 дахь “Bold” цомогт багтах  “Торгон мэдрэмж”  нэртэй шинэ уран бүтээлээ гаргалаа. “The Voice of Mongolia” шоуны шүүгчээр ажиллаж байсан ч тэрбээр цомгийн ажлаа ч зэрэг амжуулжээ.  “Торгон мэдрэмж”  дууныхаа клипийг тун удахгүй сонсогчдын хүртээл болгохоор ажиллаж байгаа гэнэ.  

  • 12 June

    Гологдол

    Цахим ертөнцөд ид шуугиж байгаа хадамдаа гологдсон тэмээчин бүсгүйн тухай бодож суухдаа Ричийн надад ярьдаг байсан нэгэн түүхийг санав. Арван дөрөвхөн настай хүү сургуулийн дотуур байрнаас оргон ээжийнхээ гуйвуулсан сарын хэрэглээний мөнгөөр Германаас Швейцар орох галт тэрэгний билет худалдан авч алсыг зорьсноор бяцхан дүрвэгч хүүгийн бие даасан амьдрал эхэлсэн байдаг. Эхлээд тэр Франц хэлтэй фермерийнд зарагдаж, өөртөө ахадсан хүнд ажилд нухлуулж байсан ч хар бор ажлын …

  • 12 June

    Ким Жон Ун шөнийн Сингапураар зугаалж сэлфи хийжээ

    Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өчигдөр  шөнийн Сингапураар зугаалсан нь хэвлэлүүдийн анхаарлыг ихэд татлаа. Тэрбээр St.Regis зочид буудлаасаа оройн 21:09 цагт гарч, жуулчдын хамгийн ихээр очдог газруудыг үзэж сонирхжээ. Энэ үеэр түүнтэй хамт Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан байлцаж улсынхаа шөнийн амьдралыг танилцуулсан байна.  Вивиан Балакришнан  энэ үеэрээ Ким Жон Унтай сэлфи хийжээ. Хойд Солонгосын удирдагчийн  анх удаа сэлфидсэн   зураг ийнхүү   олон нийтэд  ил болжээ.  

  • 12 June

    Дональд Трамп, Ким Жон Ун нарын уулзалт эхэллээ

      АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын  албан ёсны уулзалт 9:00 цагт Улаанбаатарын цагаар Сингапурын Сентоза арлын Капелла зочид буудалд эхэллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өглөөний 08.00 цагт Шангри-ла зочид буудлаас гарч, Ким Жон Унтай уулзахаар Сентоза арал руу хөдөлсөн юм. Тэрбээр өнөөдөр Ким Жон Унтай уулзаад, оройн 20.00 цагт Сингапураас хөдлөхөөр төлөвлөж байгаа аж.   …

  • 12 June

    “ШИНЭ ЦАГИЙН НҮҮДЭЛЧИД” малчдын хөтөлбөрийн шилдэг есөн оролцогч тодорлоо

    Бид дэлхийн сүүлчийн нүүдэлчин үндэстэнд зүй ёсоор тооцогдоно. Уламжлагдан ирсэн нүүдлийн соёл иргэншлээ таньж, шинэ цагийн сэтгэлгээг шингээж, мөн чанарыг хадгалан өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг билээ. Иймд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар “Эргэх холбоо-7” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн УИХ-ын 41 дүгээр тойргийн малчин түмэн, уяач залуучуудаа дэмжин “ШИНЭ ЦАГИЙН НҮҮДЭЛЧИД” малчдын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд байна. Хөдөө орон нутаг, тэр …

  • 11 June

    Б. Жагар:Нууцын гэрээнд гарын үсэг зураагүй үндэслэлээр ажлын хэсгийн хуралдаанд оролцуулахгүй байна

    “Оюу Толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” ажлын хэсэг УИХ-ын дарга М. Энхболдын захирамжаар 2018 оны 3-р сарын 23-ний өдөр байгуулагдаад гурван сар өнгөрч  байна. Ажлын хэсгийн гишүүд энэ сарын 23-ний дүгнэлтээ танилцуулна. Энэ ажлын хэсэгт УИХ-ын есөн гишүүн болох Д.Дамба-Очир, Д.Тэрбишдагва, Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар ажиллаж байгаа юм. Тэгвэл Оюу …

  • 11 June

    Д. Амарбаясгалан: “Эрдэнэт” үйлдвэрийн асуудалд МАН анхаарлаа хандуулж ажиллаж байна

    Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д. Амарбаясгалан Эрдэнэт үйлдвэртэй холбоотой цаг үеийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн  асуудлыг нэг талд нь шийдэх ёстой. Монгол Улсын хуулийг зөрчиж, луйврын шинжтэй үйл ажиллагаа явуулж, улс төрийн нөлөө бүхий нөхдүүд, хууль хяналтын байгууллагын төлөөллүүдийг оролцуулаад хийсэн. Үндсэндээ Монгол ард түмнийг олон жилийн туршид тэжээж ирсэн зүйлийг булааж авах …

  • 11 June

    Чуулганы хуралдаанд оролцоогүй цагаас хамаарч гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгох хуулийн төсөл өргөн барив

    Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нарын гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр өргөн барилаа. Улсын Их Хурлаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр баталсан бөгөөд энэ хугацаанд нийт 20 …

  • 11 June

    Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзлаа

    УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүнээсээ чөлөөлөгдөх болсон талаараа дөнгөж сая  Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрээр”УИХ-ын гишүүн нь хувь хүн биш, хувь хүний шийдвэр гаргадаггүй. Миний бие ийм асуудалд орооцолдсондоо харамсаж байна. Юуны өмнө аав ээж, гэр бүл хайртай ханиасаа чин сэтгэлээсээ хүлцэл өчье. Гэр бүл, үе тэнгийн найз нөхөд, сонгогчид, нэг танхимын УИХ-ын гишүүдээсээ уучлал хүсч байна. Мөн надтай нэр холбогдоод хохирсон гэх Ч. Саранзаяа, Б. Цэрмаа гэх бүсгүйчүүдэд улс төрийн золиос …