virtual

June, 2018

  • 11 June

    Хүчирхийлэгчийг хамгаалсан УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавих уу?

    УИХ өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанаар нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг цуцлах эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Бүрэн эрхийнхээ асуудлыг хөндүүлсэн гишүүд хүчин болон хүчирхийллийн хэрэгт холбогдсон бөгөөд хуулийн байгууллагаас санал тавьсны дагуу асуудлыг хэлэлцлээ. Гэвч камерын өмнө ярьсан шигээ шийдвэрийг УИХ-ын гишүүд гаргаж чадсангүй. Өөрөөр хэлбэл хүчин, хүчирхийллийн хэрэгт холбогдсон гишүүдээ УИХ хамгаалан авч үлдэж олон нийтийн уур бухимдлыг хүргээд …

  • 11 June

    Залуу, мөнгөгүй, тэнэг байхдаа л аял

    Яагаад залуу байхдаа гэж үү?  Яагаад гэвэл энэ үед л чамд аялах бүх зүйл байгаа. Эр зориг, цаг хугацаа,зөвхөн өөр өөртөө л зориулах мөчүүд. Мөнгөгүй залуу байх тусам тэр газартаа очоод онгоцны буудалд хоног төөрүүлсэн ч, гадаа хонох шаардлагатай болсон ч чи үнэхээр жаргалтай байна. Нүд чинь тайлагдана, харах өнцөг өөрчлөгднө, биеэ дааж сурч амьдралд хайртай болно, өөр өөрийгөө олж …

  • 11 June

    “Ахлах тогоочийн заавраар” шоунд жүжигчин У.Цогтбаяр ялалт байгуулав /видео/

    NTV телевизийн “Ахлах тогоочийн заавраар” шоуны хоёр дахь цувралын найм дахь дугаарт жүжигчин Ц.Ганбаяр, У.Цогтбаяр нар оролцлоо. Хөх, улаан багийн оролцогч нар”Франц аргаар бэлтгэсэн хавч”  хийж өрсөлдөж,  улаан  багын оролцогч жүжигчин  У.Цогтбаярын баг ялагчаар тодорсон юм.    

  • 11 June

    “Өгөөмөр өдөр” хэмжээнд 10,000 гаруй хүн оролцжээ

    “Өөрт хэрэглэхгүй байгаа эд зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе” уриан дор “Өгөөмөр өдөр” өдөрлөг Бямба гарагт 11:00 цагаас 17:00 цагийн хооронд нийслэлийн 9 дүүрэгт боллоо. Өдөрлөгт нийслэлийн харьяа газар, агентлаг, дүүргүүдийн дэргэдэх хэлтэс албадын албан хаагчид болон нийслэлийн иргэд гэртээ хэрэглэхгүй хадгалж байсан ном, сэтгүүл, гэр ахуйн цахилгаа бараа, эд зүйлс, сувинер, гоёл чимэглэл, хувцас гутал цүнх гэх мэт зүйлсийг авч …

  • 11 June

    Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны уулзалт хийв

    БНХАУ-ын Чиндао хотноо болж байгаа ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдааны үндсэн арга хэмжээний төгсгөл болгож Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгааг онцлоод хоёр талын иж бүрэн стратегийн  түншлэлийн харилцааг улам бүр …

  • 11 June

    МҮБХ-ныхон Шадар сайд, ХЗДХ-ийн сайд нарт хандлаа

    МҮБХ-ныхон Шадар сайд Ө.Энхтүвшин, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарт хандаж гомдол гаргалаа. Ингэхдээ ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгаланг хууль бус үйлдлээ зогсоохыг шаардаж, асуудалд үнэн зөвөөр хандахад анхаарлаа хандуулж өгөхийг хүсч байгаагаа илэрхийлжээ. Гомдолдоо “Хуульзүй Дотоод Хэргийн Яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан нь 8 удаагийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолууд, тус яамны харьяа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Байгууллага, Оюуны …

  • 11 June

    Олимпын гудамжны замын хөдөлгөөнийг хаалаа

    Замын цагдаагийн урд гүүрэн гарц баригдаж байгаатай холбоотойгоор 2018 оны зургаадугаар сарын 11-ний өдөр буюу Даваа гарагийн 05:00 цагаас эхлэн Сүхбаатар дүүргийн 1-р хороо Олимпийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлалаа. Иймд хөдөлгөөнд оролцогч иргэн та Энхтайваны өргөн чөлөө, Нарны Зам, Юнескогийн гудамж буюу Буянгийн замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Шинээр баригдаж буй гүүрийн А рампын …

  • 11 June

    Наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны 400 зөвшөөрөл олгоно

    Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин бямба гаригийн амралтын энэ өдөр наадмын бэлтгэл, засварын ажилтай танилцаж, Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн асар, Хүй долоон худагт ажиллалаа. Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажил жигд, сайн явж байгааг Шадар сайд хэлээд наадам болоход сар хүрэхгүй …

  • 11 June

    Ерөнхийлөгч Х.Баттулгад Энэтхэг улсын Ерөнхий сайд Н.Моди бараалхлаа

    ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд анх удаагаа ШХАБ-ын гишүүн орны хувиар оролцож байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди өчигдөр /2018.06.10/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. БНЭУ-тай хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлэх эрмэлзэлтэй байдгаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлэхийн зэрэгцээ тус улстай кино урлаг, спортын салбарт хамтран ажиллах боломжтойг онцлов. Мөн улс хоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд …

  • 11 June

    Э.Цэндбаатар хүрэл медаль хүртэв

    Казахстаны Ерөнхийлөгчийн нэрэмжит боксын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн зургадугаар сарын 5-10-ны өдрүүдэд Астана хотод боллоо. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд өрсөлдсөн Э.Цэндбаатар хүрэл медаль хүртлээ. Атырау хотод тавдугаар сарын 1-д болсон олон улсын тэмцээнээс А.Нурлан алтан медаль хүртэж, Э.Цэндбаатар, Б.Сүххуяг нар хүрэл медалийн эзэд болж гараагаа эхлүүлсэн билээ. Тэгвэл өчигдөр Астана хотод Казахстаны Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнээс Э.Цэндбаатар хүрэл медаль хүртэж, хоёр сарын үргэлжилсэн цуврал …

  • 11 June

    Танайд хоноё: Тэмээчин бүсгүй Н.Байгалмаагийнд хоножээ

    MN 25-р суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгийн Ням гаригийн ээлжит дугаар өчигдөр /2018.06.10/ үзэгчдийн хүртээл боллоо. Тус нэвтрүүлгийн хамт олон   Монголоос Их Британийн нийслэл Лондон хот хүрэх 12 мянган км замыг тэмээтэй туулж буй тэмээчин бүсгүйг Н.Байгалмааг Ховд аймагт хүрэлцэн ирсэн  байхад нь ирж хоножээ.  

  • 11 June

    “Яг түүн шиг-3” шоуны зургаа дахь дугаарын ялагч RAIN болов

    “Боловсрол” телевиз “Endemol shine group”-ын албан ёсны эрхтэйгээр хүргэж буй “Яг түүн шиг-3” шоуны зургаа дахь дугаар өчигдөр /2018.06.10/ үзэгчдийн хүртээл боллоо. Шоуны зургаа дахь дугаарын ялагчаар  загвар өмсөгч О.Билгүүн шалгарлаа. Тэрээр өчигдрийн дугаарт  Өмнөд Солонгосын жүжигчин, дуучин  Rain-ын дүр хувирч түүний “”Love song” дууг яг түүн шиг дуулж, шүүгчид болон оролцогчдын өгсөн нийлбэр дүнгээр хамгийн өндөр саналыг ялагч аар тодров. …

  • 11 June

    Матрын орд: Зорилгодоо хүрэхэд чинь шийдэмгий байдал тань танд тусална

    ХОНЬ (3/21-4/19) Өнөөдөр сэтгэл зовоосон асуудлаасаа болж алдаа гаргаж болзошгүй. Тиймээс тайван байж хэвийн байдлаа хадгал. Тээнэгэлзэж байгаа ажил хэрэг зорилгоо хойшлуулах нь ухаалаг хэрэг ба өөртөө итгэх итгэл тань эргэн ирсэн тохиолдолд та илүү сайн ажиллаж чадна. Дугуй эсвэл явганаар багахан хэмжээний аялал хийх нь энэ ажлын долоо хоногийг тань зөв зүг чиг рүү эргүүлэхэд тус болно. Төлөвлөгөөгөө урьдчилан …

  • 11 June

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар бороо орно. 2018 оны 06 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос …

  • 9 June

    Сонгины шүүс нь үс уналтыг зогсоож сэвх нөсөө толбыг арилгах шидтэй

    Сонгины шүүс нь үс уналт, үс шингэрэлтэнд хамгийн шилдэг байгалийн бүтээгдэхүүн юм. Сонгинод агуулагдах хүхэр нь цусны эргэлтийг сайжруулж үсний угийг цэвэрлэж үсийг хурдан ургуулдаг байна. Үсний уналт, шингэрэлтийг зогсоох эмчилгээний маск -1 ширхэг сонгино -Зөгийн бал Хутга Блендэр Сав 1. Сонгиноо хальслаад хэрчиж блендэрдэнэ. 2. Блендэртсэн сонгиноо шүүсэн нь дээр хийж дээрээ нь халбагаар даран шүүсийг шахаж авна. 3. …