virtual

April, 2018

  • 17 April

    “Дэлхийн бяцхан мисс-2018” тэмцээнд Монгол охин тэргүүн байр эзэлжээ

    Гүрж улсын Батуми хотноо энэ оны дөрөвдүгээр сарын 12-16-ны  хооронд зохион байгуулагдсан  “Дэлхийн бяцхан мисс-2018″ ОУ–ын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 80 гаруй орны бяцхан миссүүд эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд  Монгол Улсаа төлөөлөн оролцсон Мөнхбатын Ану тэргүүн байр эзэлж, Дэлхийн Миссийн титэм хүртжээ.  Мөнхбатын Ану нь “Монгол оюун” 21-р сургуулийн 4Г ангийн сурагч бөгөөд тус тэмцээний авьяас төрөлд Монгол ардын “Саруул тал” хэмээх уртын дуугаар оролцсон нь шүүгчдээс өндөр үнэлгээ авсан …

  • 17 April

    Фото: “Зүүдэнд ч оромгүй явдал” киноны Ромка, Катя нарын түүх

    “Зүүдэнд ч оромгүй явдал” 1981 онд дэлгэцэнд гарч 26 сая гаруй хүн үзэж дээд амжилт тогтоож, Вильнюст болсон Бүх холбоотын кино наадмын дээд шагнал хүртжээ. Энэ киног наймхан сарын дотор ЗХУ-д /хуучин нэрээр/ 26 сая хvн vзсэн гэдэг. Катяд тоглосон Татьяна Аксюта, Ромкад тоглосон Никита Михайловскийгаас насаар долоо эгч байв. Н.Михайловский зураг авалт эхлэх vед дөнгөж 16 нас хvрч байсан …

  • 17 April

    МУГЖ Э.Амартүвшин “Травиата” дуурьд тоглоно

    Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 22-нд 17:00 цагаас  Ж.Вердийн “Травиата” дуурь тоглогдох гэж байна. Тус театрт 106 дахь удаагаа тоглогдох энэ дуурьт гавьяат жүжигчин, Монгол Улсын соёлын элч, УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин Жермонд дуулах аж. Э.Амартүвшин 2018 оны гуравдугаар сарын 11-д Москва хотноо Большой театрын тайзан дээр зохион байгуулагдсан дэлхийн шилдэг сонгодог уран бүтээлчид оролцдог олон улсын мэргэжлийн …

  • 17 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 17-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 4, 7-р хороо 15-р хорооллын 1-5, 8, 10-14, 23, 24, 35, 40, 41, 60, 61, 63-66, 120-р байрууд, Блю Скай гарден, Эрчим орд, Баз интернэшнлХХК-ууд, Хаан банк, Стандарт, хэмжил зүйн газар, Жоби-37, БЗД-ийн …

  • 17 April

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. 2018 оны 04 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруунаас, зүүн …

  • 17 April

    Жинлүүрийн орд: Зөн совингоо сонс

    ХОНЬ (3/21-4/19) Эрх мэдэлтэй хүмүүстэй танилцаж хамтарч ажиллах нь нэг талаар төвөгтэй мэт боловч нөгөө талаар таны байр суурийг дээшлүүлнэ. Тиймээс энэ боломжоос зугтах хэрэггүй. Таны оюуны чадамж дээд цэгтээ байгаа боловч таны тогтворгүй зан ааш таныг сэтгэл зүйн хувьд нэлээд хүнд байдалд оруулах болно. Ямар нэг зүйлд оролцохдоо болгоомжтой хандах хэрэгтэй. Олон нийтийн өмнө ярьж сурахаар сургуулилт хийснээр танд …

  • 17 April

    Худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэхэд сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны дөрөвдүгээр сарын 17. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг улаан луу сарын 1. Ангараг гараг. Гоё хүүхэн одтой, долоон улаан мэнгэтэй, шарагчин туулай өдөр.                           Барилдлага: Арвидах Шүтэн барилдлага: Нэр өнгө Суудал: Огторгуй Өдрийн наран 6 цаг 00 минутад мандан, 19 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр хонь, …

  • 16 April

    “Сууц өмчлөгчдийн холбоо”-ны эрх зүйн байдал хэлэлцүүлэг болно

    НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, М.Тулгат нарын санаачлагаар энэ сарын 19-нд “СӨХ-ны эрх зүйн байдал” хэлэлцүүлгийг Хууль зүйн үндэсний хүрээнд зохион байгуулна. Уг хэлэлцүүлэгт НИТХ-ын төлөөлөгчид, Ажлын албаны дарга, Нийслэл, дүүргийн төр захиргааны байгууллагын удирдлагууд болон Улаанбаатарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй СӨХ, иргэдийн төлөөлөл оролцоно. Хэлэлцүүлгээр сууц өмчлөгчдийн холбоо болон иргэдийн өмнө тулгардаг хуулийн зөрчил, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлэх …

  • 16 April

    Хоёр намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав

    “Гэр Хороолол Хөгжлийн нам”- ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Батсүх, “Их эв нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай З.Бат-Отгон нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хэлэлцлээ. “Гэр Хороолол Хөгжлийн нам”- ыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэр Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу Улсын Дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаар …

  • 16 April

    Жүдо бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн Улсын аваргууд тодорлоо 

    Жүдо бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 13-14-ний өдрүүдэд  Спортын төв ордны “А” зааланд болж, өндөрлөлөө.  Тус тэмцээнд  28 байгууллагын 330 гаруй тамирчин өрсөлдлөө. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Рио-2016” олимпийн наадмын мөнгө , ДАШТ-ий алт, хүрэл медальт, “Мастерс”-ийн дөрвөн удаагийн аварга, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа, эрэгтэйчүүдийн 81 кг-д Токиогийн “Их дуулга”-ын аварга ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар , …

  • 16 April

    Таны арьсыг гундааж, үрчлээс үүсгэх хамгийн ноцтой шалтгаанууд

    Эмэгтэй хүн бүхэн л аль болох залуухан, үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэг. Гэтэл өдөр тутмын буруу амьдралын хэвшил, арьсаа дутуу арчилснаас болж, арьс хуурайшиж, үрчлээс үүсэх нь элбэг тохиолддог. Тэгвэл та мөнхийн залуу, үргэлж гялалзсан чийглэг арьстай харагдахын тулд ердөө л өдөрт хийдэг зүйлсээ өөрчлөхөд хангалттай. Ингээд хамтдаа бидний хийдэг ямар буруу зуршил, хурдан хөгшрөхөд нөлөөлдөг болохыг мэдэж авцгаая! 1. Нарны тос …

  • 16 April

    Дугаарын хязгаарлалт хуучин хэвээрээ мөрдөгдөнө

    Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгох санал асуулгыг иргэд дэмжээгүй тул хуучин хэвээрээ замын хөдөлгөөнд оролцуулахаар   боллоо. Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Иргэд дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй тул хуучин хэвээрээ мөрдөгдөнө. Харин түр замуудаараа зохицуулалт хийнэ. Хөдөлгөөн хэвийн болно гэж үзэж байгаа. Нарны зам дээр 3-4 газар буцаж эргэх гарцыг нээж хөдөлгөөнийг эрчимжүүлж байна. Төмөр замын аюулгүй байдлыг хангах зорилгоор Махатма Гандигийн гудамжнаас Нарны зам руу холбогдох зам дээр төмөр …

  • 16 April

    100 айлын барилгын материалын зах, худалдааны төвийн бизнес эрхлэгчидтэй уулзлаа

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12 тоот тогтоолоор Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийн асуудлын талаар санал, дүгнэлт, судалгаа, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд өнөөдөр ажлын хэсгийн дарга Ч.Гантулга Хангарьд ордонд бизнес эрхлэгчидтэй ээлжит уулзалтаа хийж санал солилцлоо. Өнгөрсөн хугацаанд …

  • 16 April

    Т.Чингис: Н. Түвшинбаяр  аваргын “Чингис хаан” одонг зурахад хүндрэлтэй байсан

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, “Чингис хаан” одонт Н.Түвшинбаяр аваргын  хөрөг зургийг тосон будгаар зурсан зураг өчигдөр  цахим сүлжээнд  цацагдлаа. Тус зургийг  байгалийн зураач Ц. Нарангэрэлийн  шавь  Т. Чингис  зуржээ. Тэрээр аваргын зургийн Ерөнхийлөгчийн тамгын газрын захиалгаар хоёр сарын хугацаанд зурсан гэнэ. Зураач Т.Чингисээс аваргын зургийг зурахад аль хэсэг нь  хүндрэлтэй байсан бэ? гэж асуухад “Чингисийн одон …

  • 16 April

    НӨАТ: 100 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо

    Е баримт сугалааны ээлжит тохирол өчигдөр  явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны гуравдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулжээ. Энэ удаагийн сугалааны азын дугаар 70171034 Уг тохирлоор: 50 мянган төгрөгийн азтан 16,920 200 мянган төгрөгийн азтан 1,849 Нэг сая төгрөгийн азтан 186 5 сая төгрөгийн азтан 16 10 сая төгрөгийн азтан 1 азтан тодорсон бол …