virtual

December, 2017

  • 1 December

    2.3 тэрбум иенийн буцалтгүй тусламжийг хэрэгжүүлэх ноот бичигт гарын үсэг зурав

    Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар 2 тэрбум 379 сая иенийн Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын бүрэн дунд боловсролын сургуулийн барилгыг сайжруулах төсөл”-ийн Япон, Монголын Засгийн газар хоорондын Солилцох ноот бичигт гарын үсэг зурлаа. Уг төсөл нь, Монгол Улсын Засгийн газраас цаашид Улаанбаатар хотод барьж …

  • 1 December

    ХДХВ/ДОХ-ын халдвар илрүүлэх шинжилгээ авч буй газруудын хаяг

    Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах олон улсын өдөр жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд тохиодог. “Энэ сарын 20-ны байдлаар манай улсад ХДХВ-ийн халдвартай гэж албан ёсоор бүртгэгдсэн 249 хүн, 25 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр халдвартай хүмүүсийн 56 орчим хувь нь 20-44 насныхан. Хүйсийн хувьд 80 орчим хувь нь эрэгтэйчүүд байна” гэж ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны эмч Э.Эрдэнэтунгалаг мэдээлж байсан юм. …

  • 1 December

    Сэтгэл хөдлөл бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ? /фото/

    Сэтгэл хөдлөл нь бие эрхтэнтэй шууд холбоотой гэж эртнээс эрдэмтэд тогтоожээ. Ямар сэтгэл хөдлөл гаргаснаас хамаарч дотоод эрхтний үйл ажиллагаа өөрчлөгддөг байна. Сэтгэл хөдлөлөөс болж бидний биеийн аль хэсэг илүүтэй өвчилж, өвддөг болохыг харна уу.

  • 1 December

    3ТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчид ОУДБ-ын ассамблейн 30 -р чуулганд оролцож байна

    Нэгдсэн үндэстний байгууллагын төрөлжсөн байгууллага болох Олон улсын далайн байгууллага /ОУДБ/-ын Ассамблейн 30 дугаар чуулган Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хотноо 2017 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Уг чуулганд Монгол Улсыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл тэргүүтэй Зам, тээврийн хөгжлийн яам, Далайн захиргаа, Монгол Улсаас Их Британи, …

  • 1 December

    УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна

    Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг  АТГ-аас баривчлан ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид хориод байгаа билээ. Улмаар Г.Золжаргалын хэрэгт УИХ-ын гишүүн Б.Жавхланг холбогдуулан шалгаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдсан. Учир нь Г.Золжаргал Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Б.Жавхлан нь Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэгэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Жавхлан үүссэн асуудлаар хэвлэлд тайлбар өглөө. Тэрбээр ярихдаа, “Шалгаж байгаа асуудлаар надад мэдэгдэж …

  • 1 December

    Фредди Меркури: Дэлхий дахин надтай хамт энэ аюулт өвчний эсрэг тэмцэнэ гэдэгт итгэж байна

    Гей гэдгээ нээлттэйгээр зарласан ч үзэгчдийн суудал дахь олон мянган бүсгүй түүний гарын хөдөлгөөнөөр нэгэн зүгт найгадаг байсан “Queen” хамтлагийн гишүүн Фредди Меркури 1946 онд буюу одоогоос 71 жилийн өмнө мэндэлсэн бол нас бараад 26 жил өнгөрчээ. Фредди Меркури бол жирийн нэг рок од биш, харин хөгжмийн түүхэнд имижээ мөнхөлсөн домог. “Google” дээр Freddie Mercury гэж бичихэд л түүний Элтон …

  • 1 December

    Чарли Чаплин: Би өлсөхийн зовлон, орох оронгүйн зовлонг амссан

    Чарли Чаплин 12 хүүхэдтэй байсан бөгөөд 1965 онд 76 настай байхдаа Парист бүжигчнээр ажиллаж байсан 21 настай охин Жеральдинадаа энэхүү захидлыг бичжээ. Охин минь, өнөөдөр зул сарын баяр. Дүү нар чинь аль хэдийнэ унтчихсан. Ээж чинь ч унтжээ. Надаас хэдий хол байвч дүр төрх чинь үргэлж хажууд минь байх юм. Чи минь Парисын театрын тайзнаа бүжиглэж байгаа ч хөлийн чинь …

  • 1 December

    Үхрийн орд:Мөрөөдлийнхөө талаар нухацтай бод

    ХОНЬ (3/21-4/19) Энэ өдөр үзэл бодлын тогтвортой байдлыг шалгана. Шалгалтыг амжилттай давсан хүмүүсийг шагнал хүлээж байна. Илүү тэвчээртэй, ухаантай, эелдэг, үнэний төлөө тэмцэж чаддаг хүмүүсийг хувь заяа ивээнэ. Хамтран ажиллагсадтайгаа ер бусын тааламжтай харилцаатай байна. ҮХЭР (4/20-5/20) Санамсаргүй юу ч тохиолдохгүй тул өдрийг тайван эхлүүл. Сурах, судалгаа хийх, энгийн гэр орны ажил хийхэд тохиромжтой үе. Мөрөөдлийнхөө талаар нухацтай бод. Учир …

  • 1 December

    Үс засуулахад жаргал ирнэ

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравхоёрдугаар сарын 01. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 13. Сугар гараг. Гоё хүүхэн одтой, есөн улаан мэнгэтэй, хар нохой өдөр.                                          Өдрийн наран 8 цаг 20 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр могой …

  • 1 December

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 2017 оны 12 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. …

November, 2017

  • 30 November

    12-р сарын өрнийн зурхай

    Хонь 12-р сарын эхний долоо хоногт Ангараг гараг Хонины ордныхны хайр дурлалыг ивээснээр хосын харилцаа, гэрлэлтэд гайхалтай үйл явдал тохиолдох бололтой. Сугар гараг Хонинуудыг сургалт дамжаа, оюуны болон урлагийн үйл ажиллагаа, холын аян, аялалд хөтөлж магадгүй. Баярын өдрүүд ойртох тусам Хонинуудыг илүү хариуцлагатай “насанд хүрсэн хүн” шиг байхыг шаардана. Алс хол суугаа хүмүүсээс сайхан мэдээ сонсож магадгүй. Хонинуудын ажил мэргэжил …

  • 30 November

    Д.Кёкшюзан Батбаяр өөрийн хүсэлтээр зөвлөхийн ажлаа хүлээлгэн өгчээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан Даваагийн КёкшюзанБатбаяр өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө  Ерөнхийлөгчийн Тамгын газарт өгсөн байна. Даваагийн КёкшюзанБатбаярын хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч захирамж гаргаж түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас өнөөдөр чөлөөллөө гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ. 

  • 30 November

    Украйны хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд /фото/

    “Top-antropos” сайт олон нийтийн санал асуулгад үндэслэн Украйны хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйг шалгаруулжээ. Украйны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн тоонд дуучид, загвар өмсөгч, жүжигчин, модель нар багтдаг. Наталия Порывай-дуучин  Александра Николаенко-модель, жүжигчин  Анна Пославская-модель  Анастасия Каменских-дуучин Антонина Лефтий-жүжигчин Наталья Яровенко-модель, жүжигчин Татьяна Навка Оксана Марченко Алёна Щербань-модель Ольга Хвостик-модель  Анна Заячковская- Мисс Олеся Стефанко   Ольга Куриленко- жүжигчин,модель Надежда Ручка-дуучин

  • 30 November

    Өвлийн маникюрын гол чиг хандлагууд

    Хумс сайхан бол гар сайхан харагддаг гэдэгтэй та санал нийлэх биз. Хумсны будаг хуучирч захаасаа хууларсан, эсвэл гарын өнгөндөө тохируулж будагны өнгөө сонгоогүй гэх мэт сэм алдаануудыг бидний зарим нь гаргаж байдаг нь нууц биш юм. Ямар ч ажил хөдөлмөр хийдэг байсан бид гар, хумсандаа маш сайн анхаарал хандуулж арчилж тордож, түүгээрээ гоёж байх хэрэгтэй шүү. Харин та шинэ жилийн баярын …

  • 30 November

    Цасанд суусан АНУ-ын иргэний амь насыг аварчээ

     Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт гадаадын иргэд зорчиж явсан тээврийн хэрэгсэл осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулан УНП улсын дугаартай “Ниссан Навара” загварын суудлын автомашинтай зорчиж явсан АНУ-ын иргэн E.T /33 настай, эрэгтэй/, E.S.P /33 настай, эмэгтэй/ нарыг тус сумын Мандах …