virtual

November, 2017

  • 30 November

    Ц.Нямдорж:Мафижсан арилжааны банкуудад тавьдаг хяналтаа сайжруул

    УИХ-ын чуулганы хуралдаанаар Төв банк, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц. Нямдорж байр сууриа илэрхийлээ. Тэрбээр “Арилжааны банкны завхрал ч цадигаа алдсан. Монголын төр арилжааны банкны богцонд 3 сая иргэнтэйгээ орчхоод байгаа юм биш үү. Охин компанитай холбоотой асуудлыг ер нь яах гэж байгаа юм бэ. Монголд чинь банкны …

  • 30 November

    МҮОХ-ноос “VISION” хөтөлбөрт хамрагдсан чөлөөт бөхийн тамирчидтай уулзлаа

    МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган БНСУ-ын Инчён хотын урилгаар ‘VISION’ хөтөлбөрт хамрагдсан Монголын чөлөөт бөхийн баг тамирчдыг өчигдөр /11.29/ хүлээн авч уулзлаа. Манай эрэгтэй бөхчүүд арванхоёрдугаар сарын 6-20-нд БНСУ-ын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийх юм. Манай улсаас ОУХМ З.Занабазар, Л.Төртогтох, Ө.Батзул, спортын мастер Б.Түмэнцогт, Ц.Чинзориг, Б.Отгонбаяр гэсэн зургаан тамирчин Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын хамт …

  • 30 November

    Б.Эрдэнэтуяа:”General Commander” кинонд ханьтайгаа хамт тоглох санал хүлээн авлаа

    Монголын цэнгээнт бүжгийн “Хатан хаан” цол хүртэж байсан Батсүхийн Эрдэнэтуяа хатагтай Америкийн жүжигчин Стивен Сигалын гурав дахь эхнэр билээ. Стивен Сигал 2001 онд Монголд ирж Чингис хааны тухай кино хийнэ, хатны дүрийн жүжигчин сонгон шалгаруулна гэж байхдаа ирээдүйн эхнэрээ шалгаруулсан.Б.Эрдэнэтуяа таван жил хувийн туслахаар нь ажилласны эцэст түүний эхнэр болсон юм. Тэрбээр Холливүүдийн алдарт зохиолч, найруулагч, продюсер Филипп Мартинезийн “General Commander” телевизийн …

  • 30 November

    Бангкокын орхигдсон байшин

    Тайландын нийслэл Бангкок хотод байх Саторн нэртэй энэ байшин 314 метр өндөр. Эдийн засгийн хямрал болсноос хойш 20 жилийн турш хоосон байгаа. Гэрэл зурагчид уг байшинг их сонирхдог. Тэдний нэг нь  Тайландын 20 орхигдсон газрын зургийг авсан Дакс Вард. Тэрээр “Эдгээр газруудаар явах нэг их таатай биш. Ялангуяа Саторнд очиход их эвгүй мэдрэмж төрсөн. Тийм том, хоосон, чимээгүй газарт ганцаараа байна …

  • 30 November

    Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

    UNMISS буюу Өмнөд Судан дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч , цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, Нийслэлийн цагдаагийн газрын мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бат-Оргил нар нь 2016 оны 11 дүгээр сараас цагдаагийн байгууллагаас анх удаа цагдаагийн чиг үүрэгтэй гүйцэтгэж, албаны нэр хүндийг өндөрт өргөн, үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирлээ. Алба хаагчдыг Нийтийн …

  • 30 November

    “Хэвлэл мэдээллийн салбарт сайн засаглал ба Комплаенс нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэгт урьж байна

    Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээс сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан “Хэвлэл мэдээллийн салбарт сайн засаглал ба Комплаенс нэвтрүүлэх нь” хэлэлцүүлгийг Компанийн засаглалын үндэсний зөвлөлтэй хамтран зохион байгуулах гэж байна. “Хэвлэл мэдээллийн салбарт сайн засаглал ба Комплаенс нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэг 2017 оны 12-р сарын 1-ны өдөр баасан гаригт 11:00 цагаас МСНЭ-ийн байр Pro ONE оффисийн 7 давхарт 705 тоотод болно. Холбоо барих …

  • 30 November

    Дональд Трамп: Ким Жөн Ун “Өвчтэй гөлөг” /видео/

    Хойд Солонгос өчигдөр үүрээр Пёнандо мужийн Пёнсон гэх газраас алсын тусгалт баллистик пуужин харвасан. АНУ-ын Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Жеймс Маттис “Хойд Солонгос маш өндөр түвшний, тив хоорондын баллистик пуужин харвасан” гэж мэдээлсэн юм. АНУ-ын ерөнхийлөгч тэргүүтэй албаны хүмүүс өчигдрөөс эхэлж хуралдан Пёньяны эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар төлөвлөж эхлээд байна. Ерөнхийлөгч Трамп Хятад, Өмнөд Солонгос, Японы төрийн …

  • 30 November

    Японы алдарт жүжигчин, дуучин Мацу Такакогийн түүх

    Японы алдарт жүжигчин, дуучин Мацу Такако 1977 оны 6 сарын 10-ны Токио хотноо мэндэлжээ. Түүнийг  “Дурлах нас” киноны Рико бүсгүйн дүрээр нь манай үзэгчид сайн мэддэг билээ. “Дурлах нас” кино UBS телевизээр гарч, монголчуудын сонирхлыг татаж, киноны дуу нь хит болж байсан. Гол дүрийн залууд Кимура Такуяа, эмэгтэйд нь Мацу Такако тоглосон. Тус кино 1997 онд дэлгэцнээ гарч, Азийн үзэгчдийг …

  • 30 November

    Б.Мөнхдорж:Урлагийн гал тогоонд хүн шатна, дэвэрнэ бас улам өрнөнө

    Ардын жүжигчин, найруулагч Бирваагийн Мөнхдоржтой ярилцлаа. -Сүүлийн үеийн кино, жүжиг үзэхээр “Энэ хэсэгт нь алдаа гаргачихлаа даа”, “Энэ жүжигчин энд алдчихаж” гэх бодол төрдөг үү? -Тэгж бодогдохгүй. Ёстой тэгж бодож болохгүй. Аливаа уран бүтээлийг “Энэ дээрээ алдаа гаргаж байна” гэж үзэж болдоггүй юм. Яаж хийж вэ, дүрүүдийг бүтээж байгаа, дүрүүдэд хандаж байгаа жүжигчдийн тоглолт, зохиолыг найруулгаар баяжуулж байгаа илэрхийллийн арга, …

  • 30 November

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр баталлаа

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” Үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан мэргэжил, аргазүйн удирдлага, зохицуулалтаар ханган хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгалаа. Хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаар мэдлэг, ойлголтыг нийгмийн бүх түвшинд түгээх, төрийн болон орон нутгийн бодлого шийдвэрт асуудлыг тусгах, тэдэнд хүргэх …

  • 30 November

    АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр Дэнжийн мянга болон Дамбадаржаа дэд төвийг хөгжүүлнэ

    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хоёрдахь үе шатны төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Хэлэлцээрт гарын үсэг зурснаар Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл авч Дэнжийн 1000 болон Дамбадаржаа дэд төвийг хөгжүүлэхэд зарцуулах юм. Дэнжийн 1000 дэд төв нь Чингэлтэй дүүргийн 11, 12, 13 дугаар хороо, Дамбадаржаа …

  • 30 November

    Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 41 жолоочийг илрүүлжээ

    2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 336 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 260 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 1 хүн гэмтэж бэртсэн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 41 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган …

  • 30 November

    Чингэлтэй хайрханы явган аяллын замыг тохижууллаа

    Нийслэлийн иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгох, байгалийн сайханд, эрүүл орчинд амрах зугаалах нөхцөлийг бүрдүүлэх, аялагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах зорилгоор Чингэлтэй хайрханы нэгдүгээр явган аяллын замыг тэмдэгжүүлэх, амрах цэгүүдийг тохижуулах ажлыг нийслэлийн Аялал жуулчлалын газраас хийж гүйцэтгэлээ. Тус явган аяллын замын дагуу ширээ сандалтай сүүдрэвчүүд, мэдээллийн самбаруудыг байршуулж, зүг заасан, анхааруулах тэмдгүүдийг суурилуулан тохижуулснаар иргэд …

  • 30 November

    Тарган байх зургаан шалтгаан ба турахын тулд юу хийх ёстой вэ?

    АНУ-ын насанд хүрэгчдийн 35.7 хувь нь илүүдэл жинтэй буюу таргалалттай байгаа нь тогтоогджээ. Энэ тоо 2030 он гэхэд 32 саяар өснө гэсэн тооцоолол гарчээ. Америкчууд хурдтайгаар жин нэмж байгаа нь дараах хүчин зүйлүүдээс шалтгаалж буйг Womanitely.com сайтад бичжээ. Тарган байх зургаан шалтгаан ба турахын тулд юу хийх ёстой вэ? 1. Хүнсний бүтээгдэхүүний олдоц Хаашаа л харсан түргэн хоолны газар, амтат …

  • 30 November

    “Хийморь 11” орон сууцны хороолол дунд баригдаж эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо

    Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Денверийн гудамж, “Хийморь 11” орон сууцны зүүн талын нийтийн эзэмшлийн талбай дээр барилгын норм норматив болон холбогдох бусад хуулийг зөрчин эхлүүлсэн барилгын ажлыг зогсоох шийдвэрийг хотын дарга гаргалаа. Уг шийдвэрт …Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэр, Денверийн гудамжны дагуу орон сууцны 12а байрны зүүн талд үйлчилгээний зориулалтаар 300м2 иргэн Ц.Батбаатарт эзэмшүүлсэн нь Хот, …