virtual

November, 2017

  • 10 November

    Стивен Сигал эмэгтэй жүжигчинд бэлгийн дарамт үзүүлж байжээ

    Холливуудын алдарт найруулагч Харви Вейнштены “завхайрал” олон нийтэд ил болсноор Холливуудад нэр хүндтэй жүжигчид, найруулагчдын бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг дэлгэгдэж эхэллээ. Тухайлбал алдарт жүжигчин Стивен Сигалыг Поршиа Де Росси жүжигчин бүсгүй өөрт нь бэлгийн дарамт учруулж байсан хэмээн олонд дэлгэжээ. Энэ тухайгаа ярихдаа анх кинонд шалгуулахаар очиход Стивен Сигал өмднийхөө цахилгааныг доошлуулан “дэлгэцээс гадуурх харилцаа уран бүтээлд чухал үүрэгтэй” гэж …

  • 10 November

    Гэрийн нөхцөлд арьсны нөсөө толбо, сэвхийг бүдгэрүүлэх маск хийх жор

    Хятад ардын уламжлалт энэхүү гурван орцтой маск нь нүүрний арьсанд гүн чийгшил, тэжээл өгч, арьсан дээрх элдэв сэвх, нөсөө толбыг бүдгэрүүлэх ач тустай. Орц: 1 цайны халбага зөгийн бал /шингэн байх тусмаа үр дүнтэй/ 1 цайны халбага крахмал 1 цайны халбага давс Бэлтгэх арга: Зөгийн бал, крахмалаа цагаан өнгөтэй болтол сайтар хутгана. Дээрээс нь сайтар жижиглэсэн далайн давс, хүнсэнд хэрэглэдэг …

  • 10 November

    АНУ-ын орон нутгийн сонгуульд трансжендер нэр дэвшигч ялалт байгуулжээ

    Америкийн Нэгдсэн Улсын  Виржини мужийн орон нутгийн төлөөлөгчийн танхимд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн трансжендер нэр дэвшигч ялалт байгуулжээ. Даника Рой нь 4 жилийн өмнөөс хүйсээ солиулах мэс засал хийлгүүлжээ.  Даника сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн 73 настай хашир туршлагатай улс төрч Боб Маршаллыг ардаа орхижээ. Маршалл сүүлийн 13 жилийн туршид мужийн төлөөлөгчийн танхимд суусан улс төрч юм. Даника Рой өөрийн өрсөлдөгч …

  • 10 November

    Америкийн ерөнхийлөгчийн Азид хийж буй айлчлал үргэлжилсээр

    Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп Япон болон Өмнөд Солонгост хийсэн айлчлалаараа өөрийн орны цэрэг армийн сүр хүчийг мэдрүүлээд авсан. Мөн дэлхийн асуудалд Америк идэвхтэй байр сууринаас хандсан хэвээрээ байна гэдгийг илэрхийлсэн юм. “Global Times” Өмнөд Солонгост хийсэн айлчлалаараа жинтэй байр суурь илэрхийлсэн ерөнхийлөгч Трамп Хятадад хийсэн айлчлалдаа ямар нэг ноцтой үзэл санаа илэрхийлээгүй гэж хараад байгаа. Айлчлалынхаа үеэр Хориотой хотод очин, …

  • 10 November

    Багш нар ирэх даваа гарагт улс орон даяар хугацаагүй ажил хаяна

    Багшийн цалин нэмүүлэх түр хороо, Монголын боловсрол, соёл, шинжлэх ухааны ҮЭХ, өмгөөлөгч Г. Батбаяр тэргүүтэй хүмүүс багшийн цалин нэмэгдүүлэх асуудлаар өчигдөр хэвлэлийн хурал зарласан. Энэ үеэр багш нар ирэх он хүртэл ажил хаяхгүй, Засгийн газар холбогдох яамтай тохиролцоонд хүрсэн учир ирэх оноос цалингаа нэмүүлэх тэмцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн. Иймд Засгийн газар холбогдох яамтай хэлэлцээрт орсны үндсэн дээр багш нарт энэ …

  • 10 November

    Яармагийн шинэ гүүрийн дам нуруу угсрах ажил дууслаа

    БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яармагийн шинэ  гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төсөл нь Яармагийн гүүрийн орчмын олон замын уулзварт, удахгүй ашиглалтад орох  Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, “Буянт-Ухаа-1, 2“ зэрэг тухайн бүсэд шинээр баригдаж байгаа орон сууцны хорооллуудын замыг олон түвшний огтлолцолоор холбож, …

  • 10 November

    Машинаа угаалгаад хаалга нь хөлдсөн бол нээх аргууд

    Машин угаалгасны дараа эсвэл нойтон цастай, мөстэй өдөр кузов резин хоёрын завсар ус орж хөлдөөд хаалга нээгдэхгүй болчихдог. Машиндаа орохын тулд танд халуун зүйл эсвэл алкоголийн төрлийн бодис хэрэгтэй. ХААЛГАНЫ РЕЗИН ЭСВЭЛ БАРИУЛЫГ ГЭСГЭЭХ АРГА Хаалганы завсарт хөлдсөн мөсийг унагахын тулд хүчтэй түлхэх хэрэгтэй Ингэснээр резин тойрсон мөс хагарч хаалга нээгдэх боломжтой. Хэрвээ энэ арга тус болоогүй бол бүрэн хөлдсөн …

  • 10 November

    Өчигдрийн онцлох фото агшинууд

    Мексик, Чиапас Ахлах тогооч Цезар Акевес өөрийн зочид буудлын ресторандаа хоол хийж байна.  Нью-Йорк, 432 өргөн чөлөө 425.5 метрийн өндөртэй дэлхийн хамгийн өндөр орон сууцыг 1.25 тэрбум ам.доллараар босгожээ. Америк, Лос-Анжелес “Эл Капитан” театрт бүжигчид бүжиглэх мөч. Зимбабве, Хараре Ерөнхийлөгч Роберт Мугабе, тэргүүн хатагтай Грэсь Мугабе нар Эв нэгдлийн өдөрлөгт хүрэлцэн ирэв. Вьетнам, Хо Чи Мин Канадын ерөнхий сайд Жастин …

  • 10 November

    National Geographic:”Байгалийн шилдэг гэрэл зураг” шалгаруулалтын онцлох бүтээлүүд

    Жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс фото зурагчид National Geographic-ийн нэр хүндтэй фото зургийн уралдаанд зургаа илгээдэг.Уралдаанд оролцогчдод авахыг хүссэн зургийнхаа объект руу өөрийн биеэр аяллын журмаар очин, судалгааны төвшинд тодорхой хэмжээнд үзэж танилцсан байх шаардлагыг тавьдаг. Ингээд 2017 оны шилдэг Байгалийн шилдэг гэрэл зураг” шалгаруулалтын онцлох бүтээлүүд сонирхуулъя.

  • 10 November

    Ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

    Төсвийн хуулийг дагалдсан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.09) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар …

  • 10 November

    “Guys” хамтлагийн А.Төгсбаярын шинэ уран бүтээл гарчээ

    Монголын рок попын ертөнцөд 20 жилийн турш хит дуунуудаараа “ноёрхсон” “Guys” хамтлагийн А.Төгсбаяр өөрийн соло уран бүтээлээ туурвиж эхэлжээ.  Тэрбээр энэ долоо хоногт “Орчлонг чимсэн цэцэг” нэртэй дуугаа үзэгч, сонсогчдодоо хүргэсэн байна.  

  • 10 November

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Өнөөдөр таны хайр дурлалын явдлууд, салалт зэрэг нь олны анхаарлын төвд байж тэдний ярианы гол сэдэв болно. Гэвч хов жив ярьдаг цаг завтай хүмүүс танд хор нөлөө үзүүлж чадахгүй. ҮХЭР (4/20-5/20) Өнөөдөр танд олон авьяас чадварууд далд нууц байгааг та олж мэднэ. Танд сургуульд сурах, мэргэжлээ дээшлүүлэх дамжаанд суралцахыг санал болгоно. Ичимхий бүрэг, хуучинсаг байдлаасаа сал. ХАМТАТГАХ (5/21-6/21) …

  • 10 November

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал идээ ундаа элбэг олдоно

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 10. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Намрын адаг цагаан нохой сарын 22. Сугар гараг. Найралт эх одтой, гурван хөх мэнгэтэй цагаагчин үхэр өдөр.                            Өдрийн наран 7 цаг 58 минутад мандан, 17 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …

  • 10 November

    Улаанбатарт өдөртөө 7 хэм хүйтэн, цас орохгүй

    2017 оны 11 дүгээр сарын 10-ны 08-20 цаг хүртэл: Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:     Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, нутгийн зүүн хагаст хүйтэн байна. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшиж, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар …

  • 9 November

    Хүүхдийн мөнгийг олгож эхэллээ

    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар нийт хүүхдэд хүүхдийн мөнгийг бүрэн олгоход шаардагдах 104.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэлээ. Ингэснээр энэ оны наймдугаар сараас хойш хүүхдийн мөнгөө аваагүй байгаа Монгол Улсын нийт 1,043,180 хүүхдийн мөнгийг он дуустал бүрэн олгох боломж бүрдэж буй юм. Сангийн яамны Төрийн сангийн газраас холбогдох санхүүжилтийг бүрэн …