virtual

October, 2017

  • 12 October

    Туркмений Ерөнхийлөгч В.Путинд алабай үүлдрийн гөлөг бэлэглэлээ

    Туркмений ерөнхийлөгч Гурбантул Бердымухамедов ОХУ-ын төрийн тэргүүн В.Путинтэй өчигдөр уулзсан байна. Тэрбээр уулзалтын өмнө В.Путинд саяхан болж өнгөрсөн төрсөн өдрийн мэндийг хүргэж Алабай үүлдрийн гөлөг бэлэглэжээ. Туркмений төрийн тэргүүн хэлэхдээ “Саяхан таны хувьд их сайхан буюу сахиусан тэнгэрийн өдөр тохиосон, танд чин сэтгэлээсээ баяр хүргэн эрүүл энх, амжилт хамгийн сайхан сайхныг хүсэн ерөөе. Биднийг холбох гүүр бол энэ гээд дэлхийд …

  • 12 October

    Асашорюү Д.Дагвадоржийг “Дэлхийн хүн” гэдгийг батлах гэрэл зургууд

    Асашорюү Д.Дагвадорж 1980  оны 9-р сарын 27-нд төржээ. Тэрээр сүмогийн 68 дахь, ёкозүна болсон анхны Монгол хүн бөгөөд цолоо 2003 оны 1 сард авчээ. Асашорюү нь сүмогийн түүхэн дэхь хамгийн амжилттай ёкозүна нарын нэг бөгөөд нийт 25 удаа макүүчид түрүүлсэн байна. 2005 онд нэг жилийн бүх башод (хонбашо) түрүүлсэн анхны сүмоч болсон. 2004 оноос 2007 он хүртэл Асашорюү нь сүмогийн цорын ганц ёкозүна …

  • 12 October

    Дональд Трамп IQ-аа шалгуулахад бэлэн гэв

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсон саяхан төрийн тэргүүнээ мулгуу гэж дуудсан тухай мэдээлсэн. Тэрбээр Д.Трампын дарамт шахалтаас болж ажлаа өгч магадгүй гэсэн яриа ч гарсан байв. Р.Тиллерсон дээрх мэдээлэл цацагдсаны дараа албан ёсоор тайлбар хийж албан тушаалаасаа огцрох бодолгүй байгааг илэрхийллээ. Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэлэхдээ “Би Тиллерсонд итгэдэг. Тэрбээр ажлаа үргэлжлүүлэх болно. Бид хоёр харилцаа сайтай байдаг. …

  • 12 October

    Канадын ерөнхий сайдын оймсны сонголт

    Канадын ерөнхий сайд Жастин Труду өнгөрөгч сард Нью-Йоркт болсон  “Bloomberg Global Business Forum”-ын үеэр Star Wars-ын дүр “Chewbacca”-гийн зурагтай оймс өмссөн байсан нь олны нүдийг хужирласан. 2015 онд албаа авсан Канадын 23 дахь ерөнхий сайд 46 настай тэрээр хачирхалтай өнгө дүрс бүхий оймс өмсдөгийг нь хүмүүс мэддэг болсон. Дэлхийн бизнесийн удирдагчид болон улс төрчдийн харилцааг сайжруулах зорилгоор зохион байгуулсан уг форумын …

  • 12 October

    Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Өнөөдөр буюу 2017 оны аравдугаар сарын 12-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-17:00 цагт: 20-р хороо Гачуурт тосгон, Баянгол тохижилт, Тоосгоны үйлдвэр, иргэн Наранцэцэг, Баянмөнх, УБ Бодь-Буян, Рэндэр ХХК-ууд, эдгээрийн ойр орчмоор, СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 17-р хороо Дамбадаржаагийн 60-83, Мобиком, Барилгын хэв хашмал, Зам сервис ХХК-ууд, 159-р цэцэрлэг, …

  • 12 October

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравдугаар сарын 12. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 22. Бархасвадь гараг.  Өглөгт охин одтой, таван шар мэнгэтэй хар бич өдөр.                            Өдрийн наран 7 цаг 12 минутад мандан, 18 цаг 19 минутад жаргана. 20:26 цагт сар тал болно. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг …

  • 12 October

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

    2017 оны 10 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 хэм хүйтэн, Алтайн өвөр …

  • 11 October

    Б.Ганбат: Монгол улсын шилдэг 50 залуу “Сочи”-г зорино

    “Дэлхийн Оюутан, Залуучуудын ХIХ Их Наадам”-д оролцох Монгол Улсын төлөөлөгчдийн Хэвлэл мэдээллийн багийн ахлагч Б.Ганбаттай ярилцлаа. -Юуны өмнө наадмын талаар танилцуулна уу?  –Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн гадаад харилцааны салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд дэлхийн улсуудтай соёл урлаг, спортын салбарыг бэхжүүлж, найрсаг харилцааг бататгах, үзэсгэлэн зохион байгуулах, гадаадад эх орноо болон үндэсний соёл урлагаа сурталчлан таниулах зорилгоор “Дэлхийн …

  • 11 October

    Аппликейшн бүтээгч Монгол залуусыг “Форбес” сайт онцлов

    Одоогоос хоёр жилийн өмнө Ч.Анар хэмээх залуу найзуудаасаа мөнгө зээлэхээс залхаж мөнгө зээлдэг үйлчилгээг аппликейшн болгохоор шийджээ. Түүний санаачилсан “LendMN” аппликейшн өнөөдөр Хойд Азид мобайл суурьтай, бага хэмжээний мөнгө зээлэх үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Үүсгэн байгуулагч 35 настай Ч.Анарыг Форбес сайт онцолсон бөгөөд тэдний талаар ийнхүү бичжээ. 2016 оны дөрөвдүгээр сард нэг сая ам долларын анхны санхүүжилт босгож, өнгөрсөн наймдугаар сард …

  • 11 October

    Тэд энэ Засгийн шилдэг менежерүүд байх чадвартай бүсгүйчүүд

    Сэтгүүлч хүн эрүүл мэндийн салбарыг авч явж чадахгүй гэлцсэн цэцэрхэл цахим орчноор дүүрэн. Сэтгүүлч учраас эрүүл мэндийн сэдвээр бичиж, ярьж, сурвалжилж чадахгүй гээд эмч нар өөрсдөө ярьж, хэлж, бичдэг хэрэг үү. Тамирчин хүн уул уурхайн салбарыг мэдэх үү. Батлан хамгаалах салбарыг заавал генерал, хурандаа нар удирдах ёстой юу… Энэ мэтчилэн бусад яам, сайдууд руу чичлэхгүй хэрнээ яагаад бүсгүйчүүд рүү үгийн …

  • 11 October

    У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах сайд нар тодорлоо

    Засгийн газрын танхимд орж ажиллах 12 сайдын нэр тодорхой болсон байна. Харин үлдсэн гурван сайдын нэрийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэж эцэслэн шийдэхээр болжээ. Хэрэв бүлэг хуралдаад сайдуудаа бүрэн тодруулчихвал өнөөдөр УИХ-д өргөн барих юм байна. Тодорхой болсон сайдуудын нэр: Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат БСШУС-ын …

  • 11 October

    Хоолны салбарт эргэлт хийсэн хачирхалтай найман хүнс

      Тунгалаг кофе: Словакын ах дүү Дэвид болон Адам нар энэхүү кофег Арабын кофены үр, цэвэршүүлсэн усаар хийжээ. Зар сурталчилгаандаа “Чанартай энэхүү бүтээгдэхүүн, хүчтэй амттай бөгөөд биед хэрэгтэй калорийг өгнө” гэсэн.  Ягаан шоколад: Руби нь байгалиасаа ягаан өнгөтэй дэлхийн дөрөв дэх төрлийн шоколад болж байгаа юм. Үүнд ямар ч жимс болон хүнсний будаг ороогүй. Дэлхийн хамгийн том кокоа үйлдвэрлэгчдийн нэг …

  • 11 October

    Ханиадыг нам дарах шөлний жорууд

    Ханиадыг нам дарах шөлний жорууд  Порц:2 хүний ОРЦ: 200-250 грамм хонины мах лууван-нэг ширхэг төмс-нэг ширхэг сонгино-нэг ширхэг сармис-гурван хумс өндөг-гурван ширхэг ногоон сонгино-бага зэрэг давс Хүссэн бүх ногоо болон амтлагчуудаа хийж болно. ус-500 орчим грамм (харж байгаад тааруулна) гурил-1-1.5 аяга ХИЙХ АРГА: 1. Махаа хэрчиж, гурван аягандаа тэнцүү хуваан хийнэ. 2. Төмс, луувангаа үрэгчээр үрж, мөн гурав хувааж хийнэ. …

  • 11 October

    Ухаантай төрөхийн зовлон

    Орос дуу сонсож өссөн миний үеийнхэн 14-15 орчим нас хүрээд Виктор Цой гэдэг шинэ шүтээнтэй болж билээ. Би ч ялгаагүй, түүнд унадаг л байлаа.  Солонгос Оросын эрлийз, авьяаслаг энэ залуу “ид үедээ” хорвоогоос хальсан нь даанч харамсмаар. Хойд хөршийн маань эстрадын оддын бүхий л шоу тэр үед Цойгийн дуугаар өндөрлөдөг байсан гэдэг. Хэрэв тоглолтын эхэнд юм уу дунд хэсэгт тэр дуулчихвал …

  • 11 October

    Холливуудын алдарт найруулагч жүжигчдэд бэлгийн дарамт үзүүлдэг байсан нь ил болов

    Холливуудын алдарт найруулагч Харви Уэйнштэйны хүчирхийлэл, бэлгийн дарамтыг тойрсон асуудал ил болсоор байна. Тухайлбал 1990-2015 онуудад нийт 13 эмэгтэйд бэлгийн дарамт учруулж байсан, бэлгийн дарамтад оруулсан гэх үндэслэлээр шалгаж байна. Харамсалтай нь эдгээр эмэгтэйчүүдийн тоонд жүжигчин Анжелина Жоли, Гвинет Пэлтроу нар багтжээ. Тэд хэлэхдээ гол ба туслах дүрийн сонгон шалгаруулалтыг хийхийн тулд залуу бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг байсан хэмээн ярьсан …