virtual

September, 2017

  • 25 September

    Баянмонгол хороолол орчимд химийн бодистой бохир асгарсан байжээ

    Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 406, 414 дугаар байрны ойр орчмоос химийн бодис үнэртээд байна гэсэн мэдээллийг өчигдөр 17:52 цагт ирүүлжээ. Дуудлагын дагуу Аврах тусгай ангийн бүлэг, УСУГ-ын шугам ашиглалт засварын газрын нийт 12 ажилтан нар хамтарч хайгуулын үйл ажиллагаа хийж, бодис  хэмжигч багажаар агаарт хэмжилт хийхэд ямар нэгэн бодис илрээгүй байна. Үргэлжлүүлэн хайгуулын ажлыг хийхэд тус дүүргийн …

  • 25 September

    Морингийн даваа орчмын хорио цээрийн дэглэм цуцлагдлаа

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Уламжлал ёсоор Улаанбаатар хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын мэдээллийг холбогдох албаныхан өглөө. Нийслэлийн Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/316 дугаар захирамжаар 10 хорооны нутаг дэвсгэр Морингийн даваа орчмын шүлхийн хорио цээрийн дэглэмийг цуцалж, өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд шилжүүлсэн байна. Харин …

  • 25 September

    Ж.Алтаншагай:Аав болж чадахгүй юм бол яах гэж айлын охиныг эргүүлээд байгаа юм бэ

    “Миний ах Атаман” киноны гол дүрийг чадварлагаар бүтээж үзэгч олонд танигдсан залуу жүжигчин СТА, Ж.Алтаншагай NTV телевизийн “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлэгт  оролцох үеэрээ  анх аав болж байсан  үеийн сэтгэгдлээ  хуваалцлаа. Ж.Алтаншагай“Эрэгтэй хүний авдаг анхны мэдрэмжүүд дундаас хамгийн гоё нь аав болох мэдрэмж. Би маш их айж байсан. Хорин настайдаа хоёр ихэр охинтой болсон. Нэг ч удаа хариуцлагаас бултах бодол төрж байгаагүй. …

  • 25 September

    Нарны үр сад киноны хосууд ИРЭХ САРД хуримлана

    “Нарны үр сад” киноны цувралын гол дүрийн жүжигчид ирэх сарын 31-нд хуримлахаар болсон билээ. Тухайлбал хоёр жилийн өмнө буюу “Нарны үр сад” кинонд тоглосноор дотносож эхэлжээ. Киноны тухайд Азийн хамгийн өндөр зардлаар бүтсэн цувралуудын нэг “Нарны үр сад” кино өнгөрсөн жил үзэгчдийн хүртээл болсон билээ. Тус киноны нийт 16-р ангийн зураг авалтын 10.8 сая доллараар бүтсэн байна. Дунджаар нэг анги …

  • 25 September

    Өнөөдөр улс төрөөс МАНАН туугдана

    Өнөөдөр Монголын улс төр тэр дундаа МАН-ын хувьд онцгой өдөр. МАН-ын нөхөд бага хурлаараа шинэ Засгийн газрын Ерөнхий сайдын нэр олонд ил болгох юм. Монгол улсын 30 дахь ерөнхий сайд хэн байвал зохилтой талаар олон түмэн ч дор дороо санаа бодлоо уралдуулсаар. У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар Ерөнхий сайдад нэр дэвших тухай өмнөх өдрүүдэд яригдаж байв. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин …

  • 25 September

    Ц.Даваасүрэн: У.Хүрэлсүхийг “Хариуцлага тооцож, ажиллаж чадах” Ерөнхий сайд байна гэж дэмжиж байгаа

    УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа -Та бол Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн нэг. Яагаад Засгийн газрыг огцруулах саналд нэгдсэнийг тань эхлээд асуумаар байна? -Хувь хүнийхээ хувьд шийдвэр гаргахад хүндхэн байлаа. Бид хоёрын хувьд олон жил Санхүүгийн салбарт, тэр тусмаа Төрийн санд нэг баг болж энэ тогтолцоог бий болгоход хамтран зүтгэсэн, ойр харилцаатай байсан хүмүүс. Гэхдээ энэ удаа Ерөнхийлөгчийн …

  • 25 September

    “Аз жаргалын хэлтэрхий”киноны Жанданы дүрд тоглосон жүжигчин Аху Ягту

    “Аз жаргалын хэлтэрхий” олон ангит киноны Жанданы  дүрд тоглосон Tуркийн жүжигчин,загвар өмсөгч   Аху Ягту нь 1978 оны 7-р сарын 11 нд төржээ. Өдгөө 39 настай жүжигчин  Аху Ягту нь 2001 оноос дэлгэцийн уран бүтээлд тоглосон юм. Тэрээр 2014 онд Аз жаргалын хэлтэрхий кинонд тоглосон юм. Аху Ягту  телевизийн цувралд тоглосон кинонууд: Paramparça (2014 to present) Candan Soylu Bir Çocuk Sevdim (2011) Begum Bir Avuç …

  • 25 September

    Михаил Галустян: Би 13 настайгаасаа бие дааж амьдарч эхэлсэн

    ОХУ-ын хошин урлагийн алдарт жүжигчин Михаил Галустян-ны 2013 онд хэвлэлд өгч байсан ярилцлагыг хүргэж байна. Михаил Сергеевич Галустян 1979 онд Сочид төрсөн, Армян гаралтай. Оросын хошин шогийн ” Комеди клуб”-ын хамгийн алдартай жүжигчдийн нэг юм. Сүүлийн үед сошиал сүлжээгээр “өтгөн сахалт” нэртэй хөгжилтэй бичлэгээр үзэгч олны хайрыг татсан юм. Тэр чигээрээ наргианч АСК-ийн “Наранд туйлдагсад” нэвтрүүлгийн багийн ахлагч, ТНТ сувгийн …

  • 25 September

    Шүлхий өвчний тархалтыг зогсоохыг үүрэг болгов

    Улсын онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон комиссын Шуурхай бүлэг нийслэлийн Багануур дүүрэг, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгуудад энэ сарын 19-22-ны өдрүүдэд ажиллалаа. Шуурхай бүлгүүдийг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нар ахлан ажиллав. Багануур дүүрэгт хяналтын постоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгслүүдээс хураамж авахгүй байх, дүүргийн Онцгой байдлын хэлтсээс офицер томилж, ээлжээр ажиллуулан удирдлагаар хангахыг үүрэг болголоо. Хэнтий …

  • 25 September

    Реппер Тайга: Кайлигийн хүүхэд бол минийх

      Ким Кардашины отгон дүү 20 настай косметик брендийн эзэн Кайли Женнерийг бие давхар болсон талаар АНУ-ын хэвлэлүүд шуугиж байна. Кайли Женнер өнгөрсөн бямба гарагт TMZ сайтад бие давхар болсон талаар хэлсэн байна. Тухайлбал өнгөрсөн дөрвөн сард болзож эхэлсэн реппер Травис Скоттосс хүүхэдтэй болжээ. Хосууд үерхээд удаагүй ч Кардашианы гэр бүлээс жирэмсэн гэдгийг баталсан байна. Кайли Женнер өдгөө 20 настай …

  • 25 September

    Эзэмшил газрыг өмчлүүлэх аян баянзүрх дүүрэгт эхэллээ

    Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван сарын аяныг эхлүүлсэн. Энэ сарын 4-нөөс эхэлсэн аян Сонгинохайрхан дүүрэгт явагдаж дуусч өнөөдрөөс Баянзүрх дүүрэгт үргэлжилж байна. Аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн  найман хорооны 406 иргэний эзэмшил газраа өмчлөх хүсэлтийг хүлээн авсан бөгөөд нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөлд хянагдаж байгаа юм. Нийслэлийн Газрын албаны мэргэжилтнүүд 2017 оны 9 дүгээр сарын 25-наас 10 дугаар …

  • 25 September

    KEY SKILLS – Ажлын байран дахь харилцааны ур чадварын сургалт

    Сургалтын зорилго: Ажлын байран дахь харилцааны тухай сэтгэл зүйн мэдлэг олгосны үндсэн дээр, оролцогчдод үр дүнтэй харилцааны дадлыг бий болгож, ажилдаа амжилт гаргахад туслах Сургалтын хамрах хүрээ: Байгууллагын хүний нөөц, олон нийттэй харилцах албаны мэргэжилтнүүд, менежерүүд, амжилт гаргахыг хүсэгч хэн бүхэн. Онцлог: Энэхүү сургалт нь практик чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн сэтгэл зүйн трейнинг хэлбэрээр явагддаг тул суралцагчдыг сэдэлжүүлж, идэвхтэй оролцуулдаг. Ажлын байран дахь харилцааг …

  • 25 September

    Ким Жон Ун, Дональд Трамп нар бие биенийгээ доромжлов

    АНУ-ын Хойд Солонгосын удирдагч нарын хэл амны тэмцэл хурцадсаар байна. Тухайлбал өнгөрсөн долоо хоногийн эхээр НҮБ-ийн чуулганд оролцох үеэрээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэлэхдээ “пуужинтай хүн, ” гэсэн утгатай үгээр хочилсон бол Ким Жон Ун хариуд хөгшин зөнөг хэмээн бие биенийгээ хэл амаар доромжиллоо. Бямба гарагт Хойд Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо НҮБ-ын индэрт үг хэлэхдээ Трампыг “сэтгэцийн …

  • 25 September

    Хятадын алдарт жүжигчин Фань Бин Биний баримталдаг зарчим

    Хятадын алдарт жүжигчин Фань  Бин Бинийг үзэгчид Хуан Жу Гэг киноны дүрээр мэдэх болов уу? Тэрээр  Форбес сэтгүүлийн жагсаалтад дээгүүр бичигддэг бөгөөд энэ жил Канны кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж чадсан юм. Өдгөө 35 настай жүжигчин бүсгүй аль хэдийн холливуудын алдартнуудын эгнээнд багтсан. Түүний бүсгүйчүүдэд хүргэсэн зөвлөгөөг сонирхое. Хувцсаа зөв сонгох хамгийн чухал. Эрх чөлөөтэй, ихэмсэг байдлыг бүрдүүлэх хэрэгтэй. Нөгөө …

  • 25 September

    Дэлхийг тойрон аялсан бүсгүй /фото/

    ОХУ-ын блог хөтлөгч Ирина Александровна бүсгүйн гэрэл зургуудаас хүргэж байна. Тэрбээр Шинэ Зеланд, Энэтхэг, Шотланд, Итали, Турк, Гүрж, Израиль, Казахстан, зэрэг улсаар аялж гайхамшигтай дурсамжаа цахим хуудаснаа хуваалцсан байна.