Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай Сандэй Плаза ХХК-ийн Сандэй худалдааны төвийн барилгыг улсын комисс 2009 оны 5 дугаар сард хүлээн авсан, тус барилга нь 7 давхар, төмөр бетон каркас тулгуур баганатай, багана хооронд шивлээр холбоостой, хөөсөнцөрөөр дулаалж, ханын өрлөг нь хөнгөн блок, барилгын гадна нүүрний фасадыг төмөр хийц бүтээцээр хийсэн. Авралтын 3 гарцтай.Уг худалдааны төвд нийт 800 …
virtual
October, 2015
-
12 October
Хуулийн эзэнт гүрэн бүтээл хэвлэгдлээ
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Хууль зүйн үндэсний хүрээлэн, Эрх зүйт ёс сантай хамтран шүүгч, хуульч, судлаачдын улс төр, эрх зүйн шинжлэх ухааны мэдлэгийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зорилгоор дэлхийн нэртэй, сонгодог бүтээлүүдээс эх хэлнээ орчуулан, хэвлүүлж, уншигчдын хүртээл болгох ажлыг эхлүүллээ. Энэ удаад эрх зүйн нэрт философич Роналд Дворкины “Хуулийн эзэнт гүрэн” хэмээх бүтээлийг хэвлэн гаргасан бөгөөд номын утга агуулга, хэвлүүлэх болсон шалтгааны …
-
12 October
Монголын Үндэсний Циркийн жүжигчид МӨНГӨН ЦОМЫН эзэд боллоо /Видео/
Олон улсын хэмжээнд А буюу нэгдүгээр зэрэглэлийн цөөн хэдэн тэмцээн байдгийн нэг нь ВУЧИАО олон улсын циркийн фестиваль аж. Тус тэмцээн 9-р сарын 29-нөөс 10-р сарын 7-ны хооронд БНХАУ-ын Хэбэй мужийн Шижиажуан хотын урлагийн ордонд амжилттай зохиогдож өнгөрчээ. Герман, Орос, Хятад, Мексик, Канад, Америк, Франц, Хойд солонгос, Монгол зэрэг 10 гаруй орны шилдэг циркчид ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс …
-
12 October
Ч.Сайханбилэг: “Оюутолгой” нь тогтвортой байдлын гэрээтэй цорын ганц компани
Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы анхны нэгдсэн хуралдаан Баасан гаригт цаг сунган хуралдаж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог нараас Оюутолгой төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц, татвар төлөлтийн байдал болон “Эвлэрлийн гэрээ”-ний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт тавьсан асуулгын хариуг сонсов. Энэ талаарх гишүүдийн асуулгын хариуг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан …
-
12 October
Явган хүний зам барих боломж бүрдүүлэхийг үүрэг болголоо
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачилгаар Хайлааст-Чингэлтэйг холбосон байгалийн чулуун автозамын ажил 9 дүгээр сарын 16-наас эхэлсэн. 10 дугаар сарын 27-нд хүлээлгэж өгөх автозамын гүйцэтгэгчээр “Эко тогтол” ХХК ажиллаж байгаа юм. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд 10 дугаар сарын 8-ны өдөр тус замын ажлын явцтай танилцлаа. Энэ үеэр явган хүний зам тавих боломжгүй, автозамтай тулгасан Яргайтын-19, 22 дугаар гудамжны зааг …
-
12 October
Х.Тэмүүжин сайд байхдаа хуурамч бичиг баримт бүрдүүлж, ах дүү нартаа найман байр олгожээ
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг оффис болгох шийдвэр гарган дуулиан тарьж байсан Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй холбоотой нэгэн ноцтой баримтыг хуульчид өөрсдөө дэлгээд байна. УИХ-ын эрхэм гишүүн Х.Тэмүүжин хууль зүйн сайд байхдаа хуулийг гууль болгон хувиргаж, эрх ашгийнхаа төлөө чамгүй зүйл хийж амжсан хэмээн тэд ярьж байгаа юм. Төрсөн хүүхдээ гадаадад үнэгүй сургуульд сургахын тулд бусдын нэр …
-
12 October
Шар айраг таны ямар эрхтэнд муугаар нөлөөлөх вэ
Чихэрлэг хийжүүлсэн ундаанууд бөөрөнд чулуу үүсэх магадлалыг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг байна. Харин кофе, цай, шар айраг, дарс болон амтат жүржийн шүүс уувал эсрэгээрээ энэ аюул буурдаг аж. Ялангуяа илүү үр дүнг шар айраг үзүүлдэг юм. АНУ-ын Бостон хотын нэгэн томоохон эмнэлгийн эмч нарын явуулсан өргөн далайцтай судалгааны ажлын дүн гартал шар айраг тогтмол хэрэглэж байсан хүмүүсийн бөөр хамгийн бага чулуужсан нь …
-
12 October
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тасганы овооны бичил цэцэрлэгт хүрээлэнд мод тарив
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг мод тарих үндэсний өдөр болгосон билээ. Уг зарлигийн дагуу өнөөдөр орон даяар иргэд, аж ахуйн нэгжүүд мод тарих хөдөлгөөн өрнүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Тасганы овооны бичил цэцэрлэгт хүрээлэнд мод тарив. “Улаанбаатар-Цэвэр Агаар” төслийн хүрээнд уг бичил цэцэрлэгт хүрээлэнг байгуулж тохижуулан …
-
12 October
Зарим гудамж, замыг нэршүүллээ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын зарим гудамж, байгууламжийг шинээр нэршүүллээ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 123 дугаар тогтоолоор Монголын Ардчилсан хувьсгалыг манлайлагчдын төлөөлөл болох Хонх хамтлагийн ахлагч С.Цогтсайханы хөшөөг байрлуулах тухай баталсан бөгөөд Баянгол дүүргийн ИТХ болон Засаг дарга нь Баянгол дүүрэг 2, 3 дугаар хороо, Гранд плаза их дэлгүүрийн зүүн урд уулзвараас баруун …
-
12 October
10 сарын 15-наас дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээгөвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийж байна. Үүний дагуу 10 сарын 15-ны өдрөөс дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжих бөгөөд тус бүсэд …
-
12 October
Ерөнхий сайдаа, ЦЕГ-ын Р.Чингэс даргаа, цагдаа цагдаагаа алж байна
Өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн цагдаагийн газрынхан найр наадам зохион байгуулж, Горхи мэлхий хадны амралтын газарт очжээ. Тухайн үед цагдаа нар архидан согтуурч, хоорондоо маргалдан ахлагч Н.Өлзийбуян хошууч Хашболор хоёр бие биендээ хатуу үг шидэж, эцэст нь зодолдон нэг нь нэгнийгээ алсан харамсалтай хэрэг гарлаа. Ард иргэдийн амгалан тайван амьдралын баталгаа болсон Монголын цагдаа бие биенийхээ амийг хөнөөж, нэг нь шоронд, …
-
12 October
Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм дулаан
Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 16-21 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс …
-
12 October
Цагаагчин тахиа өдөр
Аргын тооллын 10 сарын 12-ны даваа гараг, билгийн тооллын битүүн, 7 улаанмэнгэтэй, үл зохилдох барилдлагатай, уул суудалтай, тугчин одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 7:29 цагт мандан, 19:22 цагт минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод …
-
11 October
Монгол улсад гэрэл зургийн алба үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой өнөөдөр тохиож байна
Өнөөдөр Монгол улсад гэрэл зургийн алба үүсэн байгуулагдсны 80 жилийн ой тохиож байна. Тэртээх 1935 оны 10 сарын 11-ний эл өдөр тухайн үеийн Ардын Засгийн Сайд нарын зөвлөлийн 32-р хурлаас гаргасан “Монгол кино зургийн алба байгуулах тухай тогтоол”-д: “…үндэсний кино зураг авах ба түүнийг тодруулан гаргах талаар мэргэжилтэй хүмүүсийг татан авах нь чухал тул энэ ажилд мэргэжилтэн бэлтгэх…, цаашид тус …
-
11 October
“Сандэй плаза” долоо хоног ажиллахгүй
“Сандэй плаза” төвийн нэг давхар бүхэлдээ шатаж, 1-4 хүртэлх давхар галд өртсөн байна. Хэргийн газарт мэргэжлийн шинжээчид ажиллаж байгаа бөгөөд ойролцоогоор долоо хоногийн хугацаанд тус төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэр гаргасан байна. Худалдааны төвийн гадна цугласан түрээслэгчдийг дотогш ээлжлэн оруулж, бараа, лангууг нь бүртгэн, гарын үсэг зуруулан, хянуулж байгаа аж. Өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 10-11-нд шилжих шөнийн 01-03 цагийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл