“MONGOLIA OPEN-2014” ЧӨЛӨӨТ БӨХИЙН ОЛОН улсын тэмцээний хөтөлбөр 2013.03.01-02 Улаанбаатар хот 02 дугаар сарын 26-ны өдөр ЛХАГВА Шинээр …
virtual
February, 2014
-
25 February
Дуучин А.Түмэн-Өлзий: Тэр хүний эхнэрээс би албан ёсоор уучлалт гуйж байна
Дуучин А.Түмэн-Өлзийд “Хөх Монгол” принтинг компаний захирал дотно харилцаатай болох санал тавьж улмаар зөвшөөрөөгүй тул ажил төрөлд нь саад уруулахыг оролдсон тухай цахим хэвлэлүүдээр шуугиж байгаа билээ. Харин санал тавьсан гэх захирал залуу нь “Би тийм дуучин таних ч үгүй. Нэр төрд халдсан гэж шүүхэд өгнө” гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Тэгвэл энэ бүхэн үнэн бодитой бөгөөд захирлын ирүүлсэн мессеж хүртэл …
-
25 February
Танд хэрэгтэй үед “Үгүй” гэж хэлж сур
Өсвөр үе залуу нас – бол хүний цаашдын амьдралын бүх замыг тодорхойлдог үе юм. Энэ л үед өөрийн тухай ерөнхий төсөөлөл, ертөнцөд эзлэх байр суурь, амьдралын зорилго ба үнэт зүйлсийн тухай үзэл бодол төлөвшдөг. Чанарын шал өөр төвшинд өөрийн бие физиологийн онцлогоо, хүн төрөлхтний холбоо харилцааг танин мэдэж мэдэрч ойлгодог. Энэхүү үйл явц хэрхэн амжилттай явагдахаас шууд хамааран хүний цаашдын …
-
25 February
Медведев “Украйны төрийн эрхийг түр барьж байгаа хүмүүсийг зэвсэгт бослогоор гарч ирсэн” гэдгийг онцоллоо
ОХУ-ын эрх баригчид Украйны асуудлаар байр сууриа илэрхийллээ. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев “Украйны төрийн эрхийг түр барьж байгаа хүмүүсийг зэвсэгт бослогоор гарч ирсэн” гэдгийг онцолсон байна. Харин тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Украйны улс төрд гарсан өөрчлөлт болон шинэ эрх баригчдын баталсан хуулиуд нь орос иргэд болон бусад жижиг үндэстнүүдийн эрхийг зөрчиж байгаа” гэж мэдэгджээ. Ням гарагт …
-
25 February
Өнөөдөр болох үйл явдлууд
– 09:00-12:30 цагт ”НҮБ-ын хөгжлийн тусламжийн хүрээ 2012-2016” 2012-2013 оны хэрэгжилтийн үнэлгээ, хэлэлцүүлэг уулзалт НҮБ-ын байранд болно. – 11:00 цагт ”Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хуульч М.Ичинноров хохирогч талийгаач Цэдэн-Ишийн ар гэр бүлд туслалцаа дэмжлэг үзүүлж, тэр хэрэг дээр ажиллаж буй хуульчдын багтай хамтран ажиллаж буй талаар болон түүнийг цагдаад эрүү үүсгүүлэхээр өгсөн талаар мэдээлнэ. – 11.30 цагт ЮНЕСКО-гийн …
-
25 February
Гаальчид ингэж “машин өшиглөдөг” гэнэ, ГЕГ-ын дарга аа!
Гаальчид импортын бараа оруулж ирж байгаа ачааны машинаас улсад төлөх ёстой татварыг авалгүй, хилээр нэвтрүүлэхээ “машин өшиглөх” гэдэг гэнэ. Нэг машин “өшиглөж” чадах юм бол дунджаар 15 сая төгрөг тэдний халаасанд орж ирнэ. Түүнээс илүүг хийж чадвал бүр ч сайн хэрэг аж. Өөр зуураа “Чи өнөөдөр хэдэн машин “өшиглөв”. Би гурвыг л “өшиглөлөө”, олигтой юм хийж чадсангүй гэх яриа байдаг …
-
25 February
“Бүтээн байгуулалтын цаг” өнөөдөр болно
Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг” өнөөдөр 12.00 цагаас Төрийн ордны А танхимд болно. Төрийн худалдан авах ажиллагааг энэ онд бүрэн цахимжуулж, олон нийтийн хяналт дор ил тод, авлигагүй шударга явуулахаар Шинэчлэлийн Засгийн газар зорьж байна. Нээлттэй “шилэн” тендерийн систем, төрийн байгууллагуудын урсгал зардлын шинжтэй бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийх цахим дэлгүүрийн бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа талаар Худалдан авах ажиллагааны газраас …
-
25 February
Төрсөн өдрийн тортноос нь харх гарч иржээ
АНУ-ын Вержиниа мужид амьдардаг нэгэн өвөөгийн 96 насны төрсөн өдрийг гэр бүлийнхэн нь тэмдэглэжээ. Харамсалтай нь өвөө төрсөн өдрийн бялуунаасаа идээд л шууд эмнэлэгт хүргэгдсэн байна. Учир нь өвөөгийн төрсөн өдрийн бялуунаас хархны сүүл гарч иржээ. Өвөө хамгийн түрүүнд тортноосоо нэлээд том хэсгийг иидсэн бөгөөд дахин хувааж зүсэхэд тортны дотох хэсэгт хар хар үл мэдэгдэх зүйлс болон урт гээчийн саарал …
-
25 February
Гэмт хэрэг, зөрчлийн дуудлага буурахгүй байна
Гэмт хэргийн гаралт хот, хөдөөгүй буурахгүй байна. Зөвхөн нийслэл хотод энэ сарын 22-24-ний хооронд цагдаагийн байгууллагад ирсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага 5174-т хүрчээ. Мэдээж, эдгээрийг шалгаж буй. Гэмт хэргийн чанартай 139 үйлдлийг нь цагдаагийнхан шалгаад 112 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоожээ. Энэ өдрүүдэд нийслэлийн хэмжээнд бусдын биед гэмтэл учруулсан хэрэг 2, хулгай 38, дээрэм 4, булаалт 3, танхайн сэдэлтэй хэрэг …
-
25 February
Эмэгтэйчүүдийн баярт зориулан “Цэцэгс” үзэсгэлэнг нээнэ
Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Blue moon” арт галерейгаас санаачлан энэ сарын 24-нөөс гуравдугаар сарын 10-ны хооронд “Цэцэгс” үзэсгэлэн зохион байгуулахаар болсон байна. Үзэсгэлэнд оролцож буй нийт уран бүтээлчид өөрсдийн бүтээлүүдээрээ охид, бүсгүйчүүд болон нийт ээжүүддээ мэндчилгээ дэвшүүлэх нь. Тус үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 24-нд буюу өнөөдөр 17.00 цагт болно. Уг үзэсгэлэнгээс уран бүтээлч бүрийн өөрсдийн онцлог, өнгө, аястай усан …
-
25 February
“Харанга”-ын Лхагваагийн тоглолтын тасалбар худалдаанд гарлаа
“Харанга” хамтлагийн дуучин X.Лхагвасүрэнгийн “Монгол ээж” цомгоо өлгийдөн аваад удаагүй байгаа билээ. Тэрбээр шинэ цомгийн баяраа монголын бүх сайхан ээжүүдэд зориулан ирэх гуравдугаар сарын 5, 6-нд “АСА” циркт “Монгол ээж” нэртэйгээр хийхээр товлоод байгаа билээ. Тэгвэл түүний шинэ тоглолтын тасалбар худалдаанд гарчээ. Тоглолтын тасалбар 40.000 төгрөгний үнэтэй ба www.easyticket.mn сайтаар дамжуулан худалдаж авах боломжтой бөгөөд мессэжтэй лавлах 1199 танд үнэгүй …
-
25 February
Хэлээрээ зурдаг залуу
Орчин үед урлаг их олон төрлөөр хөгжиж байна. Тэгвэл гар хөлөөрөө бус хэлээрээ зурдаг нэгэн уран бүтээлч Энэтхэг улсад байдаг ажээ. Ани К хэмээх энэ эр аль хэдий нь 1000 гаруй зураг зурчихсан байгаа гэнэ. Тэрээр хэлээрээ зураг зурах нь өнгөний сонголтыг маш сайн гаргаж өгдөг. Учир нь өнгө бүр өөр өөр амттай байдаг тул тэдний амт өнгийг нэг зурагт …
-
25 February
Энэ онд 10 мянган залуусыг ажилтай, орлоготой болгонo
Монголын Залуучуудын Холбоо 2013 онд Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яамтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү хөтөлбөрийн гол зохион байгуулагч буюу гүйцэтгэгчээр Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж ажилласан бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд “Сумын залуус”, “Ажлын гараа”, “Цагийн ажил” гэсэн гурван төслийг хэрэгжүүлсэн юм. Өнгөрсөн жил “Сумын залуус” …
-
25 February
Монголын эдийн засагт орж ирэх гадаад валютын хэмжээ 17 хувиар өссөн байна
Нэг хэсэг гадаад валютын гадагшлах урсгал эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор ханш ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангарч байсан. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас тодорхой хуулиудыг баталж, хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэгвэл он гарсаар нөхцөл байдал харьцангуй сайжирсан байна. Тодруулбал, оны эхнээс хоёрдугаар сарын 18-ныг дуусталх хугацаанд Монголын эдийн засагт орж ирэх гадаад валютын хэмжээ 17 хувиар өсчээ. Харин валютын гадагшлах урсгал дөрвөн хувиар татарсан байна. …
-
25 February
“ЗАЛУУ ХҮН” цуврал лекц энэ сарын 28-аас эхэлнэ
Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ЗАЛУУ ХҮН” цуврал лекц ирэх баасан гарагт буюу энэ сарын 28-ны өдөр МЗХ-ны нээлттэй танхимд 16:30 минутаас эхлэх гэж байна. Салбар салбартаа манлайлагч болсон залуучуудыг урьж, сонирхолтой сэдвээр нээлттэй ярилцдагаараа онцлог юм. Энэ удаагийн зочноор “Эзэнт гүрний туульс” номын зохиогч Сүхбаатарын Эрдэнэболд оролцох бөгөөд “Зоригдол” сэдвээр лекц унших юм байна. Уг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл