virtual

February, 2014

  • 24 February

    Баавгай эрт ичээнээсээ гарчээ

    Баавгай ер нь гуравдугаар сарын сүүлчээр ичээнээсээ гардаг амьтан юм. Харин энэ өвөл дулаахан байснаас ОХУ-ын төв нутагт байдаг “Брянский лес” дархан цаазат газрын баавгайнууд ичээнээсээ гарчээ. Энэхүү дархан цаазат газрын байгаль хамгаалагч “Намар дулаахан байснаас баавгайнууд арванхоёрдугаар сарын сүүлчээр ичсэн. Цаг агаар дулаарч байгаа нь амьтдын амьдралын мөчлөгт хүртэл нөлөөлж байна” гэж хэлжээ. Зарим газрын баавгай энэ сарын дундуур …

  • 24 February

    Уулчин Л.Болдбаатар агсаны талаар мэдээлэл хийлээ

    Баян-Өлгий аймгийн нутаг Алтай таван богд ууланд авиралт хийж яваад амиа алдсан уулчин Л.Болдбаатарын ослын шалтгааны талаар түүний охин уулчин Б.Үүрцайх болон Монголын уулын холбооны гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 13-ны 17.30 цагийн үед аав, охин хоёр Алтай таван богд уулын “Малчин” оргилд гарсан бөгөөд 20:00 цагийн үед бууж явах замд осол болжээ. Тэд уулын оргилоос гулгах арга …

  • 24 February

    Э.Цэрэндолгор: Мүүнд автсан улстөрчид миний амь насанд заналхийлж байна

    МҮҮНИЙ талаар найман жил судалсан судлаач Э.Цэрэндолгор өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр доорх мэдээллийг өгсөн юм.  МҮҮН хэмээх байгууллага энх тайван, эв нэгдэл сайн үйлс гэсэн халхавчин дор манай улсад үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Өнөөдөр манай улсад ихэд дэлгэрч олон зуун хүүхдэд өөрийн итгэл үнэмшлээ олгож эх орны ирээдүй рүү түрэмгийлж байна. “МҮҮН” гэдэг нь 1994 онд Монгол улсад …

  • 24 February

    “ДЦС-4”-ийг шинэчилнэ

    “Улаанбаатар хотын дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх” төслийн зээлийн хэлэлцээрийг баталсан. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газар дөрвөн тэрбум 201 сая иенийг жилийн 0.3 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатайгаар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас авсан бөгөөд зээлийн хөрөнгөөр ДЦС-4-ийн шинэчлэлийн төслийг эхлүүллээ. 2017 оны наймдугаар сард багтаан хүлээлгэн өгөх бөгөөд энэхүү Дулааны IV дүгээр цахилгаан станцын техник, эд …

  • 24 February

    Иргэн-цэргийн бахархлыг бий болгох “Монгол цэргийн жавхаа” уралдаан эхэллээ

    Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, цэргийн жагсаалаар дамжуулан иргэдэд эх оронч, үндэсний бахархалт үзлийг бий болгох, цэргийн албан хаагчдын үндэлэмжийг дээшлүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааныг жил бүр зохион байгуулахаар болсон. Нийслэлийн Засаг даргын “Монгол цэргийн жавхаа” уралдаан зохион байгуулах тухай А/63 дугаар …

  • 24 February

    Маргаашнаас эхлэн хүйтний эрч чангарна

    Өнөөдрөөс баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг ус, цаг уурын хүрээлэнгээс анхааруулж байна.  Хугацааны эхээр хүйтний эрч сулавтар, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм хүрнэ. Харин Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 …

  • 24 February

    Иргэдээс ирсэн орон сууцтай холбоотой гомдол 2,2 хувиар буурчээ

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын өнөөдрийн ээлжит шуурхай зөвлөгөөнөөр өнгөрсөн 14 хоногт Нийслэлийн Шуурхай мэдээллийн төвийн 310005 утсанд иргэд, байгууллагаас ирсэн гомдлын талаар Нийслэлийн онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр мэдээлэл өглөө. 02 сарын 08-наас 02 сарын 22-ны хооронд Шуурхай мэдээллийн төвийн 310005 утсанд 107 гомдол, санал хүсэлт, мэдээ мэдээлэл ирүүлснээс  зохих журмын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж  100 хувь шийдвэрлэжээ. Ирсэн …

  • 24 February

    Өмнөд, Хойдын хамтарсан цэргийн сургуулилт эхэллээ

    БНСУ болон АНУ-ын хамтарсан цэргийн хээрийн сургуулилт эхэллээ. Ээлжит цэргийн сургуулилт дөрөвдүгээр сарын 18-ныг хүртэл зохион байгуулагдах бөгөөд зөвхөн АНУ-аас л гэхэд 12500 гаруй цэрэг болон техник, хэрэгслүүд оролцож байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Кин Мин-Сеок “Яг энэ цэг мөчид Хойд Солонгосын зүгээс ямар нэгэн төлөвлөгдөөгүй үйл хөдлөл хийгээгүй байна. Гэхдээ Хойд Солонгосын зүгээс …

  • 24 February

    Ипотекийн зээлийн журамд өөрчлөлт орно

    2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн жилийн найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд өөрчлөлт оруулахаар Барилга, хот байгуулалтын яамнаас төлөвлөж байна. Ипотекийн зээлийн хөтөлбөр анх хэрэгжиж эхлэхдээ 80 метр квадрат хүртэлх орон сууцны 30 хувийг урьдчилан төлсөн байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг тавьж байсан бөгөөд одоогоор энэхүү шалгуур үзүүлэлт нь хэрэгжиж байгаа юм. Харин салбарын яамнаас цаашдаа зээлд хамрагдах …

  • 24 February

    Э.Галбадрал: Тавантолгойн хувьцаа ирээдүйд өгөөжөө өгнө гэж найдаж байна

    Монголын хувьцаа эзэм­шигчдийн эрх ашгийг хамгаа­лах үндэсний ассоциацийн дэд ерөнхийлөгч, Багахангай дүүргийн Ардчилсан намын дарга Э.Галбадралыг “Ярил­цах танхим”-даа урилаа. Түүнтээс Тавантолгойн ор­­доос эзэмших иргэдийн хувь­цаа болон удахгүй болох Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын  талаар байр суурийг нь сонслоо. -Монголын хувьцаа эзэм­шигчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний ассо­циаци сүүлийн үед ямар үйл ажиллагаа явуулж байна вэ. Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах …

  • 24 February

    337 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжааллаа

    Монголбанк нэг долоо хоногтой 337 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.5 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжааллаа. Ингэснээр нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1113.8 тэрбум төгрөг болж байна. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг …

  • 24 February

    Иргэдийн санаачилгаар хийсэн тохижилтын ажлыг нийслэл санхүүжүүлнэ

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /02.24/ болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэл, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар холбогдох албаныханд үүрэг өглөө. Нийслэлийн 2014 оны орон нутгийн хөгжлийн санд 48,7 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн. Үүнээс нийслэлийн 9 дүүрэгт хувиарлалт хийж, тохижилтын ажлын жагсаалтыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хүлээн авч байгаа юм. …

  • 24 February

    Асашёорюү Шадар сайдыг дарамталсан гэнэ

    МАХН-ын гишүүн Г.Баярсайхан, Б.Цэрэндорж, М.Ганзориг нарын хүмүүс “МАХН-ыг татан буулгах шаардлагатай” хэмээн байр сууриа илэрхийлэх болсонтой холбогдуулж, МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн, Ёс зүйн хорооны дарга Г.Давааням нар өнөөдөр албан ёсны тайлбар хийлээ. МАХН-д МАН-ын нэр бүхий гишүүд болон урлаг, спортын алдартнууд элсч байгаа талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт олон нийтэд хүрсэн билээ. Тэр дундаа Гавьяат тамирчин С.Батцэцэгийг МАХН-д элссэн …

  • 24 February

    Б.Насанбаяр та “Мөнгө өгвөл чамайг оролдохгүй гэсэн” сайтуудаа нэрлэнэ үү

    “Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт  өгсөн  ярилцлагадаа   БШУЯ-ны  Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын  Б.Насанбаяр:  “зарим сайтууд  над руу утасдаад мөнгө өгвөл чамайг оролдохгүй” гэж хэлсэн хэмээн ямар баримт үндэслэлгүйгээр бодит, үнэн зөв мэдээ баримт өгсөн сайтдуудыг  зөвхөн мөнгө төгрөгний хойноос  хөөцөлдөн, өөрийг нь  зориудаар буруутган  бичиж байгаа мэт сэтгэгдлийг  уншсан хүнд  төрүүлэхүйцээр ярьжээ. Манай сайтын зүгээс Монгол улсын эрх ашиг, олон мянган залуусын …