virtual

February, 2014

  • 4 February

    Анхаар! Томууны хүрээний В вирус манай улсад тархаж эхэлжээ

    БНХАУ-д шувууны томууны өвчлөл нэмэгдэж, томууны хүрээний В вирус манай улсын хүн амын дунд тархаж эхлээд байгаа. Ийм шалтгаанаар МХЕГ-аас ажлын хэсэг томилж, холбогдох байгууллагуудад үүрэг өгчээ. Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсүүдэд хилийн боомтоор нэвтэрч буй зорчигчдын биеийн халууныг хэмжих, сэжигтэй тохиолдолд асуумж авах, тээврийн хэрэгслийг халдваргүйтгэлд хамруулах, импортоор орж ирж буй шувууны гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг нарийвчлан шинжлэх үүрэг өгсөн …

  • 4 February

    Иенийн ханш чангарч байна

    Монголбанкны зарласан ханшаар ам.доллар төгрөгийн эсрэг 1723 төгрөг 22 мөнгөнөөс 1722 төгрөг 89 мөнгө хүрч 0.0 төгрөг 33 мөнгөөр суларчээ. Евро төгрөгийн эсрэг 2351 төгрөг 51 мөнгөнөөс 2322 төгрөг 97 мөнгө хүрч 28 төгрөг 54 мөнгөөр, Фунт төгрөгийн эсрэг 2852 төгрөг 10 мөнгөнөөс 2824 төгрөг 42 мөнгө хүрч 27 төгрөг 68 мөнгөөр суларсан бол иень төгрөгийн эсрэг 16 төгрөг 82 …

  • 4 February

    Амьтад эхийн хэвлийдээ /сонирхолтой фото/

    Заан Цагаан баавгай Могой Дельфин Харх Аварга загас Ирвэс Лемон аварга засаг Пингвин   Чоно Шувуу Морь Имж Нохой

  • 4 February

    Хэт их шивээстэй эр пасспорт авч чадахгүй болжээ

    Их Британийн хамгийн олон шивээстэй эрд пасспорт олгохоос татгалзжээ. Тодруулбал, Мэтю Вилан хэмээх биеийнхээ 90 хувийг шивээсээр бүрсэн эр өөрийн нэрийг “Гайхалтай боди артын бэхэн урлаалын хаан” хэмээн өөрчлөх хүсэлт гаргасан байна. Гэтэл Британий засаг захиргаанаас түүний нэрийг өөрчлөн шинэ пасспорт олгох боломжгүй хэмээжээ. Мэтю захиргааныхаа эл шийдвэрийг хүний эрхэнд халдсан хэрэг хэмээн үзэж байгаа бөгөөд түүний шинэ нэр боди …

  • 4 February

    75 ортой хүүхдийн цэцэрлэг барина

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговор олгох тухай” А/34 дугаар захирамж гаргалаа. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/528 дугаар захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 75 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга барихаар шийдвэрлэсэн.  Үүний дагуу тус газарт байгаа 5 иргэнд өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгийг үнэлж, 240,000,000 төгрөгийн нөхөн олговор олгохоор боллоо. Иргэдэд …

  • 4 February

    ”Монгол цэргийн жавхаа’’ уралдаанд анги нэгтгэлүүдийн тохижилтыг харгалзан үзнэ

    Өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын санаачилгаар анх удаа цэргийн болон цэргийн өмнөх насны залуучуудад эх орноороо бахархах, эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор нийслэлд байрлах анги, нэгтгэлүүдийн дунд тэргүүний жагсаалч хамт олныг шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг зохион байгуулж, эхний гурван байрт орсон жагсаалч хамт олныг мөнгөн шагнал, байраар шагнаж урамшуулсан юм. Харин энэ жилийн хувьд  цэргийн алба хаагчдын ажиллаж …

  • 4 February

    Улаан морь өдөр

    Билгийн тооллын 5. Нэг цагаан мэнгэтэй, улаан морь өдөр. Өдрийн наран 8 цаг 07 минутад мандан, 17 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал …

  • 4 February

    Улаанбаатарт 18 хэм хүйтэн

    2014 оны 02дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар   багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс,   бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгийн зарим   газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга   шуурна. Их   нууруудын болонДархадын хотгор, Хүрэн бэлчир, …

  • 3 February

    Шулга Фортунагийн есөн “Э” мэндчилгээ

    Монголчуудын сайн таних эрэгтэй эмэгтэй хоёр шулга эрхэм байх. Тэд шулгаас гадна нэг зүйлээрээ адилхан. Эрэгтэй нь бөө, төрийн сайд бол эмэгтэй нь үзмэрч, UB паласт лекц уншигч. Уншигчид та бүхэн хэний тухай ярьж байгааг төвөггүй ойлгосон биз. Энэ бол Эдийн засаг, Хөгжлийн сайд Н.Батбаяр, “Монгол аура” төвийн тэргүүн Б.Сарандаваа нар юм. Энэ удаад эрэгтэй шулгын, төрийн ордонд болсон ёслолын …

  • 3 February

    Баярын өдрүүдэд дүрэм зөрчсөн жолооч нарын зөрчлийг хүчингүйд тооцох шийдвэр гарчээ

    Замын Хөдөлгөөний Удирдлагын төвөөс автозамын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар зөрчил гаргавал түүнийг нь  баримтжуулсан торгуулийн хуудсыг хаягаар элгээж байгаа билээ. Үүнд,  хурд хэтрүүлсэн, улаан гэрлээр уулзварт нэвтэрсэн, Энхтайвны өргөн чөлөөний 1-р эгнээгээр явахыг хориглосон газар зорчсон, түр зогсох хориотой газар зогссон, FaceBook хуудсанд постлогдсон зөрчил зэргийг баримтжуулсан торгуулийн хуудас болгон хаягаар хүргэж байгаа юм. Монгол түмний улалжлалт баяр болох …

  • 3 February

    Нийслэлд 6000 гаруй айл цахилгаанд холбогдоогүй

    Даваа гариг бүрийн 15 цагт “Бүтээн байгуулалтын цаг”-аар Шинэчлэлийн Засгийн газраас хийж бүтээж буй ажлаа танилцуулдаг уламжлалтай. Тэгвэл өнөөдөр Эрчим хүчний сайд М.Сономпил тэргүүтэй Эрчих хүчний яамны удирдлагууд 2014 онд хийж бүтээх ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа. Эрчим хүчний яам 2013 оныг “Эрчим хүчний хэмнэлт-үр ашгийн жил” болгон зарласан бол 2014 онд бүтээн байгуулалтын чиглэлд анхаарч ажиллана.  Бүтээн байгуулалтын жилийн хүрээнд эрчим …

  • 3 February

    1950-аад оны хамгийн “тасархай” биетэй бүсгүй

     Алдарт Жейн Мэнсфилд, Мэрилин Монро нарыг гарч ирэхээс өмнө Бетти Бросмер дэлхийн хамгийн үнэтэй загвар өмсөгч хэмээн шагшигдаж байжээ. 300 гаруй удаа сэтгүүлийн нүүрэнд “заларч”, гоо бүсгүйн 50 гаруй тэмцээнд түрүүлж Бетти Бросмер 13 настайгаасаа загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн байна. Түүний биеийн харьцаа 96.5-45.7-91.4 байсан гэнэ. Тиймээс л “50-аад оны тасархай биет” гэсэн нэрийг зүүжээ. Бетти 1935 оны наймдугаар сарын …