УИХ-аар баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлага, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу СХД-ийн 30-р хороо “Хилчин” хотхон орчмын 11 га газрыг газар шинэчлэн зохион байгуулж, амины орон сууц бүхий шинэ хороолол болгохоор НИТХ-ын ээлжит 14 дүгээр хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хилчин хотхон орчмын газар нь нийслэлээс газар шинэчлэн …
virtual
February, 2014
-
4 February
ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар маргааш эхэлнэ
Ерөнхий боловсролын сургууль төгсөж буй сурагчдыг их дээд сургуульд элсүүлэх Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш өглөөний 09:00 цагаас улс орон даяар нэгэн зэрэг эхлэж, 2014 оны 4 дүгээр сарын 21-ны орой 18:00 цагт дуусах ажээ. Сурагчид урьд жилүүдийн адил www.eec.mn цахим хаягаар орж шалгалт өгөх хичээлээ сонгож, шар хуудсаа авах юм. Мөн энэ жилээс эхлэн ЭЕШ-д орж буй төгсөгч бүр …
-
4 February
Хоолой гэнэт хатан сэрвэгнэх нь ангины шинж тэмдэг
Манайхан гүйлсэн булчирхайн үрэвслийг ангин гэж нэрлээд сурчихсан байдаг. Ангин гэдэг латин хэлний боох, базах гэсэн утгатай “ango” гэсэн үгнээс гаралтай юм. Энэ өвчнийг өөрөөр тонизиллит гэдэг гүйлсэн булчирхайн үрэвсэл гэсэн утгатай болохоор илүү оновчтой. Шалтгаан Хүний бие махбодод халдварын үүсгэгч орсны дараа өвчин үүснэ. Ангин үүсгэгчид нь бактерүүд (дугуй, мушгиа, савханцар хэлбэрийн), вирус ба мөөгөнцөр гээд маш олон. Гэхдээ …
-
4 February
Хэт хүчтэй үнсэлцсэнээс болж хэнгэрэг нь цоорчээ
Хятадын Гуандун мужид нэгэн азгүй хэрэг гарчээ. Тодруулбал, нэгэн залуухан бүсгүй найз залуутайгаа хэт хүчтэй удаан үнсэлцсэнээс болж хэнгэрэг нь цоорч, сонсголгүй болсон байна. Бүсгүйн зүүн чихний хэнгэрэг цоорсон бөгөөд эмч нарын тайлбарлаж буйгаар үнсэлцэх үед бүсгүйн уруул жимийлттэй байж их хэмжээний хийтэй агаар дүүрсний улмаас зүүн чихнийх нь хэнгэрэгний хальс цоорсон гэнэ. Гэхдээ бүсгүй хэнгэргээ нөхүүлсний дараагаар 2-3 сарын …
-
4 February
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын их засварт 3 тэрбум төгрөгөөр зарцуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгын их засварын ажлыг зохион байгуулах тухай” А/37, А/38 дугаар захирамж гаргалаа.Захирамжийн дагуу Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгын их засварын ажлын жагсаалтыг гаргалаа. Энэ онд Улсын төсвийн хөрөнгөөр нийслэлийн эрүүл мэндийн 17 байгууллагад 3 тэрбум төгрөгийн засварын ажил хийнэ. Нийслэлийн Засаг дарга …
-
4 February
Хор багатай антибиотик бүтээжээ
АНУ-ын хэсэг эрдэмтэд хүний эрүүл мэндэд хор багатай аминогликозидийн антибиотик бүтээсэн байна. Антибиотик нь өвчний бактерууд бүхий рибосомыг устгахдаа бактергүй рибосомуудад хор хөнөөл учруулдаг аж. Харин аминогликозидийн нэгдлийг нийлэг аргаар гаргаж авсан антибиотик бактеруудтай тэмцэхдээ хүний рибосомыг бага хэмжээгээр гэмтээх гэнэ. Эрдэмтдийн туршилт амжилттай болсон учраас хор хөнөөлгүй шинэ антибиотик гарган авна гэж найдаж байгаа юм байна.
-
4 February
17 ба түүнээс дээш давхар барилгуудыг шалгалж байна
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнхийн тушаалаар байгаль орчин, геодези, зурагзүйн мэргэжлийн улсын байцаагч нараас бүрдсэн 12 хүний бүрэлдэхүүнтэй баг Сар шинийн өмнөөс эхлэн Нийслэлд баригдаж буй 17 болон түүнээс дээш давхар барилгуудад шалгалт хийж эхэлжээ. Шалгалтын ажлын хэсгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Б.Буяннэмэх ахалж байгаа бөгөөд төлөвлөгөөнд багтсанаар Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан …
-
4 February
“ХБНГУ-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн газрууд” гэрэл зургийн үзэсгэлэн маргааш нээгдэнэ
Монгол улс ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ оны 1 дүгээр сарын 31-нд тохиосон. Энэ хүрээнд Монгол Улсын Гадаад Харилцааны Яам ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, ЮНЕСКО-гийн Германы Үндэсний Комисс болон ХБНГУ-ын Элчин Сайдын Яам хамтран “ХБНГУ-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн газрууд” гэрэл зургийн үзэсгэлэнг энэ оны 02, 03 дугаар сард зохион байгуулах бөгөөд үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 05-ны …
-
4 February
Хятад хүрдэнд “үх” гэсэн үг биш Ловон Бадамжунай бурханы зүрхэн тарни байна
Буддын шашин соёлтой монголчууд бид урд хөршид үйлдвэрлэсэн нарны энергээр эргэлддэг хүрдийг авч гэр орон унаа машиндаа хэрэглэх болоод нэлээдгүй удаж байна. Гэтэл энэ хүрдний дотор талд хятад ханзаар “үх” гэсэн утгатай үг байдаг гэдгийг сонсоод сэтгэл эвгүйцэн, гэртээ байсан хятад хүрдийг эвдэн байж задалж үзлээ. Төвд хэл гадарладаг хүний хувьд хүрдэнд бичсэн үгийг уншин тайлбар зүүлт хийлээ. Монголчууд бид …
-
4 February
Жүжигчин Р.Адъяа: Ухвал зөвхөн сайн үрийг л суулгая
Монголын хошин урлаг болоод кино ертөнцөд өөрийн авъяас билэг, өвөрмөрц жүжиглэлтээрээ хэдийнэ өөрийн орон зайг бий болгож, тайз дэлгэцийн олон арван бүтээлүүдэд гол болон туслах дүрийг бүтээж үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсэн “Амар медиа” продакшны захирал, жүжигчин Р.Адъяатай цөөн хором ярилцсанаа уншигчиддаа хүргэж байна. – Өөрийг тань үзэгчид хошин мэдрэмжтэй, элдэвтэй хичээнгүй жүжигчин гэж таньж хүндэлдэг. Тэгвэл шинэ кино продакшн …
-
4 February
Хог хаягдлын сүүдрийн урлал
Британий уран бүтээлч Тим Нобел болон Сүй Вебстер нар хамтран хог хаягдлаар хөшөө босгож түүнийхээ сүүдрээр хүний дүрс бүтээжээ. Хог хаягдлын сүүдрийн урлал хэмээн нэрлэгдээд буй эл шинэ урлаг үнэхээр сонирхолтой бөгөөд уг урлагийг сонирхогчдын тоо нэмэгдсээр байгаа ажээ. Жич: зохиогчийн эрхээр хамгаалагдсан тул зургуудыг засаж янзлахыг хориглоно.
-
4 February
Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ эхэллээ
Гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит, “Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ” эхэллээ. Энэ удаагийн УАШТ анх удаа хамгаалалтын дуулгагүй болж байгаа бөгөөд тэмцээнд 24 байгууллагын 150 орчим тамирчин оролцож байгаа аж. Боксчид долоон өдрийн турш өрсөлдөн аваргаа шалгаруулах ба Н.Төгсцогт МУГТ, олон улсын хэмжээний мастер Д.Отгондалай, Э.Идэрхүү, Б.Түвшинбат зэрэг жин жингийн шилдгүүд оролцох юм. Харин УАШТ-ий 64 кг-ын жинд гавьяат тамирчин У.МөнхЭрдэнэ, …
-
4 February
Г.Буяндоржийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорыг шалгаж эхэлжээ
“Ноёд” группын захирал Г.Буяндоржид холбогдох эрүүгийн хэргийг Дархан-Уул аймгийн хяналтын прокурор хянаад хэрэгсэхгүй болгосон тухай мэдээлэл цацагдсан. Тэгвэл түүний хэрэгт хяналт тавьж байсан прокурорыг ямар шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгов гэдгийг шалгаж эхлээд байгаа аж.
-
4 February
Бүтэн өнчин хүүхдүүдэд жилд 120 мянган төгрөгний дэмжлэг үзүүлэхээр боллоо
Ховд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүтэн өнчин хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх заалт биелэлээ олж аймгийн хэмжээний 123 хүүхдэд жилд 120 мянган төгрөгний тусламж үзүүлэхээр боллоо. Гэхдээ мөнгөө шууд бэлнээр олгохгүйгээр Төрийн банктай гэрээ байгуулж, хадгаламжийн дэвтэр нээн хамгийн өндөр хүүгээр буюу 15,6 хувийн хүүтэй нөхцлөөр хадгалуулан 18 нас хүрч тухайн хүүхэд өөрөө төрөөс үзүүлсэн хадгаламжийн мөнгөө авахаар болголоо. …
-
4 February
АНУ-ын засгийн газрын сурталчилгааны албанд ажилладаг монгол залуу
АНУ-д ажиллаж амьдарч буй монголчуудаас хамгийн түрүүнд уулзсан залуу маань Ганболд байлаа. Мэнд мэдэлцэж, танилцсаны дараа түүнээс хэзээ Америкт ирсэн, хаана ажилладаг тухайд сонирхов. Тэрээр Ардчилсан намд ажилладаг гэж товчхон хариулсан юм. “Сонин хачин мэдээ мэдээлэл өгөөрэй” гэхэд тэрээр тэрүүхэндээ инээвхийлээд өнгөрч билээ. Чулуунбатын Ганболдыг АНУ-ын Ерөнхийлөгч Обамагийн вэб хуудас дээр ажилладаг гэж сонссон тул өөрийнх нь болоод ажлынх нь …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл