virtual

February, 2014

  • 4 February

    Та Англи хэлнийхээ мэдлэгээ дээшлүүлмээр байна уу?

    Та Англи хэлнийхээ мэдлэгээ дээшлүүлмээр, чанартай үр дүнтэй сургалт хайж байна уу? Тэгвэл манай Глобал Удирдагч гадаад хэлний сургуулийг зориорой ! Та доорхи зарыг өөрийн PROFILE хуудсандаа PUBLIC SHARE хийж хамгийн олон LIKE цуглуулж чадсан 2 хүнийг сургалтын төлбөрөөс 100% хөнгөлж үнэгүй суралцуулна. Утас: 8801-7979 Хаяг:  Сүхбаатар дүүрэг 11-р хороо Ногоон нуурын гудамж-51 Монгол 3-р сургуулийн хойно Глобал Удирдагч дээд …

  • 4 February

    Нүүрээрээ яаж турах вэ?

    Давхар эрүү, унжсан хацар бий болох шалтгаанууд: 1. Булчингийн сулрал 2. Илүүдэл жин 3. Удмын болон олдмол бөгтгөр нуруу 4. Толгойгоо унжуулж явдаг муу зуршил 5. Хэвтэж байгаад ном унших 6. Гэнэт турах эсвэл жин нэмэх /ялангуяа 40 – 45 наснаас хойш таргалах болон турах, үед ажиглагдана. / Давхар эрүү нь бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдсанаас үүсэж мэдэх тул эмчид …

  • 4 February

    Монгол залуус өөрийгөө цэвэрлэдэг ухаалаг гар утас бүтээжээ

    ОХУ-ын Техникийн их сургуулийн Мэдээлэл технологийн ангид сурдаг таван монгол залуу хамтран “өөрийгөө цэвэрлэдэг, форматлах” шинэ программ бүхий ухаалаг гар утас бүтээжээ. Гурван жилийн турш тууштай хөдөлмөрлөсний эцэст бүтээсэн эл гар утсыг “Sh104” гэдэг бөгөөд  зөвхөн эзнийхээ хурууны хээг мэдрэдэг аж. Мөн ярьж буй хүнийхээ орчны чимээг дарж, чанга дуугаргах давуу талтай гэнэ. Хэрэв монгол оюутнуудын эл ухаалаг гар утасны …

  • 4 February

    Гуя өгзгөө өөхлvvлэхгvй байх хамгийн сайн аргууд

    Боломж гарвал долоо хоногт нэг удаа саунд тогтмол суух нь  гуя, өгзөг, бэлхvvсний илvvдэл өөхнөөсөө салах  нэг арга болно. Гэвч та амьсгалын замын юм уу зvрхний гажиг өвчтэй ахул саун тохирох эсэхийг эхлээд мэргэжлийн эмчтэй зөвлөөрэй. Ууранд завсарлагагvйгээр 5 минутаас илvv сууж vл болно. Саунд орсныхоо дараа бие махбодио тасалгааны ердийн хэмд дасгахын тулд хагас цаг хэртэй тайван амрах хэрэгтэй. …

  • 4 February

    Нууц мэдээлэл шүү хүүхнүүдээ

                                  Хайртыгаа хэрхэн үнсэх вэ? Үнсэлтийн тухай мэдэж байх шаардлагатай 16 зүйл байдгийг эрдэмтэд тооцсон байна. Удаан хугацааны туршид явуулсан судалгааны явцад хайртай хүнийхээ үнсэх үеэр юу ч тохиолдож болох нь тогтоогдсон ажээ. Нүүр амны булчин хөдөлгөөнд орохоос гадна даралт аюултайгаар нэмэгдэж магад гэнэ. Үрчлээнээс хамгаалах дасгал: Үнсэлт болгонд нүүрний 29 булчин оролцдог байна. Эдгээр нь ажиллагаанд орсноор үрчлээнээс сэргийлэх …

  • 4 February

    Эрэгтэй чөлөөт бөхийн тамирчид цуврал тэмцээнүүдэд оролцохоор замдаа гарчээ

    Монголын эрэгтэй чөлөөт бөхийн тамирчид энэ сарын 6-7-ны өдрүүдэд Иран улсын нийслэл Тегеран хотод зохион байгуулагдах Олимп, Дэлхийн аварга Голамреза Тахтигийн нэрэмжит тэмцээн, 2-р сарын 8-9-ний өдрүүдэд Франц улсын Парис хотноо зохион байгуулагдах ГРАН ПРИ тэмцээн, 2-р сарын 15-16-ны хооронд Турк улсын Истамбул хотноо зохион байгуулагдах Олимп, Дэлхийн аварга Яшар  Догугийн нэрэмжит тэмцээн зэрэг гурван тэмцээнд оролцохоор өчигдөр өглөө эх …

  • 4 February

    Арнолд Шварценеггерийн тухай таны мэддэггүй 16 баримт

    Жүжигчин, улс төрч, бизнесмэн, хөрөнгө оруулагч, бодибилдингийн тамирчин “Австрийн царс” хочит Арнолд Алоис Шварценеггер 1947 оны 7 сарын 30-нд Австри улсад төржээ. Багадаа ядуу тарчиг амьдралаар амьдарч байсан Арнолд Шварценеггер 15 настайгаасаа бодибилдингийн спортоор хичээллэж 20 настайдаа Мистер Юниверс буюу Дэлхийн бодибилдингийн аварга болсон байна.  Тэрээр энэ тэмцээнд нийт 7 удаа түрүүлсэн юм. Тэрээр бодибилдингээр  хичээллэж байхдаа хоногт 16 цаг …

  • 4 February

    Монгол төр сар шинийн тавгийн идээгээ “зовлон”-оор төгсгөж засжээ

    Эртнээс монголчууд аливаа зүйлд бэлгэдэлтэй хандаж ирсэн түүхэн уламжлалтай. Тэр тусмаа сар шинийн баяраар  аливаад ихэд бэлэгшээлтэй ханддаг ард түмэн билээ. Тавгийн идээг сондгой тоогоор үечилж засаж ирсэн нь “жаргалаар эхлэж жаргалаар” дуусдагтай  холбоотой бэлгэдэл юм. Энэ ёсыг бараг л найман настай хүүхдээс наян настай буурал  мэддэг.  Гэтэл Монгол төр сар шинийн баярын  ёслолын арга хэмжээний тавгийн идээг тэгш тоогоор …

  • 4 February

    Дэлхий дээрх цорын ганц хувьдаа сүмтэй нохой

    Нээрэн л хүнээс илүү тансаг амьдардаг амьтад байх юм. Тэдний нэг нь Нанами хэмээх энэхүү лайяк үүлдэрийн нохой аж. Нанамид эзэн нь зориулан хувийн сүм бариуласна бөгөөд нохой сумдээ орж тухлан, унтаж амардаг аж. Нохойн сүм Японы алдарт мацумото сүмийн жижигрүүлсэн хувилбар бөгөөд 2,5 метрийн өндөртэй байна. Сүмийг бүтээлгэхэд 50 мянган иень /583 доллар/ зарцуулжээ.

  • 4 February

    Трактороор ч гэсэн бүжиглэж болдог

    Та трактороор бүжиглэж болдог гэж бодож байсан уу? Тэгвэл 1953 оноос хойш АНУ-ын Пенсилван мужид тракторын талбайн бүжгийн наадмыг зохион байгуулж иржээ. Өдгөө уг наадам олон улсын чанартай болсон бөгөөд дөрөв дөрвөн хос бүхий багууд трактороор уран жолоодлого бүхий бүжгийн үзүүлбэр үзүүлж шилдгээ шалгаруулдаг байна.

  • 4 February

    Нэг сард дунджаар 15 хүүхэд хараа хяналтын гадуур байгаагаас зүй бусаар хорвоог орхиж байна

                                                             Харгалзагчгүйн хохирогчид Харгалзах хүнгүй гэрт үлдсэнээс хохирогч болж буй хүүхдүүд олширсоор. Хамгийн сүүлийн жишээ, 2014 оны нэгдүгээр сарын 23. Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт нуур багийн малчин Ц.Сансарбаярын долоо, таван настай хоёр  хүүхэд осгож, долоон настай эгч нь амиа алдсан юм. Эцэг эх нь өвөөгийнд нь очиж сар шинийнх нь буузыг чимхэхээр явсан хойгуур охид араас нь очихоор гарч, …

  • 4 February

    Өөрийнхөө үсээр 11 жилийн турш нөхөртөө хувцас нэхжээ

    Хятадын Чонгкинг мужийн иргэн 60 настай Шианг Реншиан гэх эмэгтэй өөрийнхөө үсээр 11 жилийн турш нөхөртөө зориулан цамц, малгай нэхжээ. 34 настайгаасаа тууштай ургуулж эхэлсэн түүний үсийг залуу байхын л хүмүүс “ямар сайхан өтгөн, урт, гялтганасан хар” юм бэ гэж ам булаацалдан ярьцгаадаг байсан аж. Тиймээс Шианг өөрийн үсээ хэрхэн хадгалах, мөнхжүүлэх талаар бодож эхэлсэн байна. Ингээд хамгийн оновчтой санаа …

  • 4 February

    Ээлжит бус чуулганы тов гарлаа

    УИХ-ын ээлжит бус чуулганыг хоёрдугаар сардаа багтаан зарлах сураг дуулдсан ч гуравдугаар сард хийхээр УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар ярилцжээ. Үүгээр УИХ-ын ээлжит бус чуулган гуравдугаар сарын 24-нд зарлагдах аж. Ээлжит бус чуулганаар хэд, хэдэн хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн нь эдийн засгийг сэргээх, бүтээн байгуулалтын ажлыг цаг тухайд нь эхлүүлэхтэй холбоотой асуудлууд багтжээ. Үүнд нэгдүгээрт, 2014 оны төсвийн тодотгол багтаж байгаагийн …

  • 4 February

    Зам тээврийн яам “Хот хооронд” иргэдийг хямд тээвэрлэх хүсэлт гаргасан компанид зөвшөөрөл олгохгүй байна

    “Улаанбаатар-Дархан-Улаанбаатар” чиглэлд хот хоорондын тээврийн үйлчилгээг иргэдэд одоо байгаа үнээс даруй 20 хувь хямд үзүүлэх хүсэлт гаргасан “Дорнын саруул зам” хоршоололд Замын тээврийн яамнаас тээвэрлэлт хийх зөвшөөрөл өгөлгүй 5 сарын нүүр үзжээ. Тусгай зөвшөөрөлтэй компаний тогтоосон тасалбарын үнэ 10,000 төгрөг байдаг бөгөөд “Дорнын Саруул Зам” хоршооныхон тасалбарын үнийг 8000 төгрөг болгож, иргэдэд үйлчлэх хүсэлтэй байгаа аж. Гэтэл Зам тээврийн яамнаас …

  • 4 February

    Н.Энхбаяр Монголчууддаа буддын судрын учир утгыг тайлж өгнө

    МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-д биеэ эмчлүүлж байгаа билээ. Түүний биеийг сайжирсан тул сар шинээр эх орондоо ирэх сураг гараад байсан ч худал болсон юм. Хэдий эх орондоо ирээгүй байгаа ч түүний бие сайжирч байгаа нь үнэн бололтой. Угийн буддын шашинтай тэрээр Солонгост байх хугацаандаа Тунгду хэмээх буддын сүмд зочилж ном бясалгаж байгаа бөгөөд тун удахгүй Монголчууддаа зориулан “Очир-Эрдэнийн судар”-ыг орчуулж, …