Монгол утаатай. Бас салхитай. Байнга шахуу шороотой. Гэлээ ч бид өссөн төрсөн нутгаа муухай гэж үздэггүй. Учир нь хүн эх орноо сонгож төрдөггүй. Харин эх орон хүнд заяадаг билээ. Халуун дулаан зун, сэр үүн сэвшээ намар, жингэнэм хүйтэн өвөл, урин шинэдэх хавартай, эргэх дөрвөн цагийн дотор эсэн жаргалантай байхын сайхныг бид л мэднэ. Ардчилсан оронд, эрх чөлөөтэй байгаадаа бид баярладаг. …
virtual
January, 2014
-
15 January
Шар буурцаг элгэнд ээлтэй
Шар буурцаг ( Glycine hispida Sieb, Fabaceae )-ийг Япон, Хятад, Зүүн Өмнөд Азийн орнууд болон АНУ–д хамгийн өргөн хэрэглэдэг, хүнсний болон эмийн ургамал мөн. Ургамлын найрлага: Ургамлын буурцаг 20% орчим тос, 50% хүртэл уураг, 30% нүүрс-ус агуулна. Тосны глицерид: линолын хүчил 50%, олейны хүчил 30% Линолены хүчил 7% -аас бүрдэх бөгөөд үүнийг бага зэрэг цэвэрлээд “фосфатидын холимог” -ийг гарган эссенциалийн …
-
15 January
Зөнч Вангагийн 10 зөвлөгөө
Хүн төрлөхтний түүхэнд зөнч мэргэд цөөнгүй төрсөн байдаг. Тэдний нэг бол Болгарын зөнч асан Ванга эмээ юм. Тэрээр 1911-1996 хооронд амьдарч, 85 наслажээ. Энэ эмгэн хүүхэд байхдаа хорвоог харах нүдгүй болсон хэдий ертөнцийн үйл хэргийг тааж мэдэх зөн билэгтэй төржээ. Түүний хэлсэн олон зөн хожим биелэсэн гэдэг. Тэгвэл Ванга эмээ хүн төрлөхтөнд аз жаргалтай амьдрах 10 зөвлөгөөг хэлжээ. Түүнийг уншигчиддаа …
-
15 January
Цэргийн бүртгэл 1 сарын 20 хүртэл үргэлжилнэ
Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1070, дүүргийн Засаг даргын А/376 дугаар захирамжийн дагуу цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл 2014 оны 1-р сарын 6-наас 20-ны өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж болох хороодын Засаг даргын ажлын байранд явагдаж байна. Бүртгэлд 18-50 насны цэргийн алба хаасан, хаагаагүй эрчүүд, 60 хүртэлх насны бэлтгэл офицерууд хамрагдана.Та бүртгүүлэхээр ирэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлэн ирнэ үү. …
-
15 January
Баруун бүсийн музейн ажилтнууд сургалтанд хамрагдаж байна
Японы Итгэлцлийн сангийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Монголын музейн тогтвортой хөгжлийн чадавхи дээшлүүлэх” ЮНЕСКО-гийн төслийн дөрвөн сургалтанд Монгол Улсаас 18 мэргэжилтэн хамрагдаж хичээл заалгасан байна. Энэ хүрээнд 21 аймгийг 4 бүсэд хуваан музейн ажилтнуудад Үндэсний сургагч нар хичээл заах юм. Энэ сургалтын анхдагч болж баруун бүсийн төв болсон Ховд аймагт баруун 5 аймгийг хамааруулсан бүсийн сургалтыг энэ сарын 14-18-ны өдрүүдэд зохион …
-
15 January
Их цэвэрлэгээнд их, дээд сургууль, ЕБС-ийн ажилтан, суралцагчдыг хамруулна
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал 2014 оны 01 сарын 10-ны өдөр гаргасан “Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн цэвэрлэгээний ажлын удирдамж”-ийн дагуу 01 сарын 18 буюу энэ бямба гарагийг бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр болгож, 01 сарын 19-нөөс 02 сарын 05-ны өдрүүдэд эрчимжүүлсэн цэвэрлэгээ хийх гэж байна. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, …
-
15 January
Улаанбаатарт 13-15 хэм хүйтэн
Малчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 2014 оны 01 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн баруун хойд хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, …
-
15 January
Улаан нохой өдөр
Аргын тооллын 1 сарын 15-ны лхагва гараг. Билгийн тооллын 15-ны буд гараг. 3 хөх мэнгэтэй, үл зохилдохын барилдлагатай улаан нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 32 минутад мандан, 17 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, …
-
14 January
1 сарын 13-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
2014 оны нэгдүгээр сарын 13-нд 46 жолооч улаан гэрлэн дохио зөрчсөн байна. Д/Д Цаг минут Улсын дугаар Дуудлага авсан газар 1 2014.01.13/09:45 60-70 УНП СБД –ийн гудамж 2 2014.01.13/09:50 66-37 УНД СБД –ийн гудамж 3 2014.01.13/09:55 93-59 УНД СБД –ийн гудамж 4 2014.01.13/10:10 78-52 УНР СБД-ийн гудамж 5 2014.01.13/10:21 80-38 УББ ЧД УИД-ээс 6 2014.01.13/10:25 18-98 УНЕ УБанкнаас зам тагласан …
-
14 January
Маргааш “Монгол хэлний тухай” хэлэлцүүлэг болно
УИХ-ын зарим гишүүд хамтран Монгол хэлний тухай хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг, Н.Энхболд, Г.Батхүү нар хамтран “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийг шинэчлэн найруулж, “Монгол хэлний тухай” хуулийн төслийг эхний хувилбараар боловсруулсан байна. Хэлэлцүүлэг маргааш буюу нэгдүгээр сарын 15-нд 11:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болох юм.
-
14 January
Өөрийгөө хувилуулах санал өгсөн монгол хэн бэ
Ийм шуугиан дэгдэх нь ээ. Мэдээж хамгийн баян, эрх бүхий эр байж таарна.“Чингис хааны цогцсыг олбол хувилаад өгье” гэж Францын эрдэмтэн Б.Брижит гэх хатагтай хэлсэн удаатай. Тэр нэгэнтээ Монголд ирэхдээ, захиалга авах хүсэлтэйгээ ч хэлсэн. Тэр нь бүтжээ. Энэ талаар эцэст нь өгүүлье. Тэрбээр, Дундад Ази, Оросоос захиалга авдгаа ч нуугаагүй. Хууль эрхзүй, хөрөнгө мөнгөний асуудал нь амархан шийдэгддэг, мафижсан, …
-
14 January
Бидний бахархал: Samsung компанийн инженер Н.Нандинболд
Монгол хүний саруул ухааныг мэдрүүлж, олон улсад нэр хүндтэй байгууллага компаниудад амжилттай ажиллаж яваа нутаг нэгтнүүдээ “Монгол хүн Монголын баялаг” нэвтрүүлэг цувралаар танилцуулж байна. I City Media-аас бэлтгэн хүргэж байгаа нэвтрүүлгийн маань энэ удаагийн зочноор БНСУ-ын Сувон хот дахь Samsung Electronics-д эхнэрийнхээ хамт ажилладаг Н.Нандинболд оролцлоо.
-
14 January
“Хүмүүс” гэрэл зургийн болон зургийн аппаратны цуглуулгын үзэсгэлэн гарч байна
Өнөөдөр Улаанбаатар хотын музейд Ц.Батзориг агсны “Хүмүүс” гэрэл зургийн, Д.Баяржаргалын 1893-1993 оны зургийн аппаратны цуглуулгын хамтатгасан үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэнд Монголчуудын тухай, монгол хүмүүний амьдарлын дүр төрхийг гэрэл зургийн урлаг, гэрэл зургийн хэлээр харуулах 45 бүтээлийг дэлгэн үзүүлж байна. Мөн Д.Баяржаргалын цуглуулсан 1893-1993 оны хооронд бүтээгдсэн 500 орчим гэрэл зургийн аппаратыг дээжлэн сонгож тавьжээ. Тэрээр эцгийнхээ цуглуулгыг үргэлжлүүлж буй хоёр …
-
14 January
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны тойм
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд болох Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Тагнуулын ерөнхий газар, Цөмийн энергийн газар, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд дээрх тогтоолын төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл