Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр холбоод хамтран сагсан бөмбөгийн нэгдсэн Дээд лигийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж байгаад талархал илэрхийллээ. Энэ нь сагсан бөмбөгийн спортынхны дунд үүсээд байгаа үл ойлголцолд цэг тавих эхний алхам болсон төдийгүй энэ спортоор хичээллэдэг, шимтэн үздэг мянга мянган залуусыг баярлуулсан, нэгтгэсэн, идэвхжүүлсэн гэдгийг тодотгов. Сүүлийн найман жил хоорондоо …
нийгэм
March, 2022
-
14 March
Утаажилтын бүсээс 33 иргэнийг гаргаж, хоёр иргэний амь насыг авран хамгаалжээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 7 хоногт гал түймрийн 45, Ой хээрийн түймрийн 1, аврах ажиллагааны 2 дуудлагаар Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэн утаажилтын бүсээс 11 хүүхэд, 32 том хүнийг гаргаж, угаартсан 3 иргэнийг ЯТТТ-103т хүлээлгэн өгч, хоёр иргэний амь насыг авран хамгаалж ажиллажээ. Мөн иргэдийн 1 тэрбум 907,8 сая төгрөгийн өмч хөрөнгийг аварсан байна. …
-
14 March
АТГ: Өнгөрсөн долоо хоногт 16 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 3 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 13 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 101 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 71 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн …
-
14 March
Г.Батзориг: Газруудыг зөвхөн чөлөөлөх бус, тохижилт, ногоон байгууламж хийнэ
Оны эхнээс нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Тус хуулиар нийслэл хотын иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах, дэд бүтцээр хангагдах эрхээ эрх бүхий байгууллагуудаас шаардах эрхтэй болсон юм. Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламж, гарааш зэргийг буулган, иргэдийнхээ тав тухыг хангасан орчин бүрдүүлэх ажлыг нийслэл өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Тэгвэл өдгөө энэ ажлын хүрээг тэлж, …
-
14 March
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, архидалттай тэмцэх уриалга гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдал, монгол гэр бүлийн сайн сайхан амьдралын төлөө “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, архидалттай тэмцэх уриалга гаргалаа. Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд болж байгаа юм. Чуулганыг нээж хэлсэн үгэндээ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол эрчүүд архи тамхи, аливаа хорт зуршлаас ангид байж, эрүүл зөв амьдралыг төлөвшүүлж, эрүүл мэнддээ …
-
14 March
Орхон аймаг цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоног зогсоох шийдвэр гаргалаа
Орхон аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж энэ сарын 14-нөөс 28-ныг хүртэлх хугацаанд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэлээ. Учир нь аймгийн хэмжээнд нийт өвчлөлийн 16 хувийг бага насны хүүхдүүдийн томуу томуу төст өвчлөл эзэлж өнөөдрийн байдлаар 50 ортой хүүхдийн эмнэлэгт 262 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Энэ нь БОЭТ-ийн хүүхдийн эмнэлгийн ачаалал 5 дахин нэмэгдээд байна гэсэн үг. Үүнээс …
-
11 March
Г.Золзаяа:Худалдаж байгаа бараа бүтээгдэхүүний хугацаа, чанарт анхаарах хэрэгтэй
Баянзүрх дүүргээс аж ахуй нэгжүүдэд зөвлөн туслах нэг сарын аяныг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Засаг даргын орлогч Г.Золзаяагаар ахлуулсан ажлын хэсэг дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуй нэгжүүдтэй уулзаж газар дээр нь ажиллалаа. Тухайлбал Ажиллуулж буй газрынхаа ойр орчмын 50м цэвэрлэгээг тогтмол хийж байгаа эсэх Эрүүл, чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн борлуулж буй эсэх 21 нас хүрээгүй иргэдэд …
-
11 March
Агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг оруулах санал гаргалаа
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо.Хурлаар Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 2020 оны 189 дүгээр тогтоолыг шинэчлэх саналыг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр танилцуулав. Улмаар Агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийн найман хороог хамруулж, сайжруулсан түлш хэрэглэдэг болгох саналыг гаргалаа. …
-
11 March
Б.Мөнхцооз:Өндөрт байрласан хөшөө дурсгалыг угаахдаа зориулалтын машин техникийг ашиглаж байна
Нийслэлийн Хот тохижилтын газар нийслэлийн төвийн зургаан дүүргийн төв магистрал болох 181,3 км авто замын цэвэрлэгээг хариуцдаг. Хариуцсан хүрээндээ буюу Нийслэл хүрээ, Чингис, Энхтайваны өргөн чөлөөний дагуух нийтийн эзэмшлийн зам талбайн хайс, хашлага, сандал болон хөшөө дурсгалыг өнөөдрөөс угааж цэвэрлэж эхэлжээ. Гуравдугаар сарын 11,12-ны өдрүүдэд хот тохижилтын 800 гаруй ажилтнууд өргөн хүрээний цэвэрлэгээг хийх юм. Их цэвэрлэгээнд оролцож буй ажилтнууд дараах мэдээллийг өглөө. Тохижилт үйлчилгээний албаны …
-
11 March
“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулган болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганыг 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Үндэсний чуулганаар “Эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, үүрэг хариуцлага, оролцоо”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг”, “Эрэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт-боловсрол, амьдралын ухаан”, “Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргах юм. Чуулганыг угтаж …
-
11 March
А.Ариунзаяа: Эрэгтэйчүүдэд тулгамдсан асуудлыг ярих, хөндөх цаг нь болсон
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай ярилцлаа. -Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг Монголчууд өргөн тэмдэглэдэг. Харин эрчүүдийн асуудалд төдийлөн анхаарахгүй орхигдуулдаг талтай. Манай улсын эрчүүдэд тулгамдаж байгаа нийгэм, эдийн засгийн асуудлууд юу байна. Энэ чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ? -Монгол Улсад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдний хөгжил нийгэм, эдийн засгийн байдлыг сайжруулах талаар төрийн болоод төрийн бус байгууллагууд, олон улсын …
-
11 March
БЗД-ийн хэмжээнд 21-ээс доош насныханд тамхи, электрон тамхи худалдахыг хориглолоо
Баянзүрх дүүргийн удирдлагын багаас дүүргийн хэмжээнд 21-ээс доош насны иргэдэд тахми, электрон тамхи худалдахыг хориглож “Тамхигүй – Гэрэлт ирээдүй” уриалгыг дэвшүүллээ. Энэ хүрээнд холбогдох удирдлага, хэлтэс албад холбогдох аж ахуй нэгжүүдтэй уулзаж, хамтран ажиллахаар болсон байна. Мэргэжлийн байгууллагын судалгаанаас үзэхэд дэлхий даяар тамхины хамааралтай насанд хүрсэн 1.1 тэрбум хүн байдгаас 60 гаруй хувь нь тамхиа хаях хүсэлтэй байдаг гэжээ. Харин …
-
11 March
Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 12-нд төвийн аймгуудын зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2022 оны 03 сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, зүүн аймгуудын …
-
10 March
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1км төмөр замын зүгшрүүлэх тээвэрлэлтийг эхлүүллээ
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км хэвтээ тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил дуусаж, галт тэрэгний хөдөлгөөний зүгшрүүлэх тээвэрлэлтийг амжилттай эхлүүллээ. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн “Оюу толгой” ХХК-тай хамтарсан гэрээний дагуу гуравдугаар сарын 5-ны өдөр 3200 тонн зэсийн баяжмалыг 50 вагонд ачиж, тээвэрлэн, Замын-Үүд боомтод хүргэн, экспортод гаргахад бэлэн болсон байна.
-
10 March
Улаанбаатар хотын дугуйн зам 49.66 км-ээр нэмэгдэнэ
Нийслэлийн Замын хөгжлийн газраас нийслэлд өмнөх жил эхлүүлсэн дугуйн замын ажлыг үргэлжлүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна. Улаанбаатар хот нийтдээ 90 орчим км дугуйн замтай. Энэ жилийн хувьд 49.66 км дугуйн замыг хоёр багц ажлын хүрээнд хийж гүйцэтгэх юм. 33.9 км дугуйн замын гүйцэтгэл 80 хувьтай байна Эхний багцад Яармагийн гүүрнээс Налайхын авто зам хүртэлх 17.3 км, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын чиглэлийн уулзвар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл