нийгэм

May, 2022

  • 23 May

    Нарны замд хучилт хийх тул замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана

    Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц барих төслийн хүрээнд Энхтайваны  гүүрний зүүн талын нүхэн гарцаас Соёолжийн нүхэн гарц хүртэлх нэг километр авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн. Шинэчлэлийн ажлыг хийхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүй, дөрвөн удаа хэсэгчлэн хааж Нарны замын хучилтыг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тус ажлын хүрээнд Олимпын гүүрнээс Соёолжийн нүхэн гарц хүртэлх авто замын асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэсэн бол …

  • 23 May

    Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар халж, тал, хээрийн нутгаар хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 05 сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, …

  • 20 May

    Фото: “ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны постерийг танилцууллаа

    Belgute Pictures, Mount Guard болон Мобинет ХХК-ийн Voo хамтран бүтээсэн “ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны албан ёсны постерийн нээлт өнөөдөр /2022.05.20/ Norphei Art Gallery-д боллоо. “ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны албан ёсны постерийг уран зураач Б.Отгонтүвдэн бүтээжээ. “ТЭГРИ ЧИНУ” олон ангит кино энэ сарын 25-нд нээлтээ хийнэ “ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны Ерөнхий продюсераар Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, Ц.Идэрмөнх, П.Баярмөнх, …

  • 20 May

    Х.Гантулга: 2017 онтой харьцуулахад нийтийн тээврийн орлого 60 гаруй хувиар буурсан

    Нийтийн тээврийн үйл ажиллагааг сайжруулах, зөвлөмж боловсруулах зорилгоор Ажлын хэсэг гарч, холбогдох байгууллагуудад шалгалт хийсэн. Энэ үеэр “Улаанбаатар смарт карт” ХХК-иас илэрсэн зөрчлийн талаар НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулгаас тодрууллаа. -“Улаанбаатар смарт карт” ХХК-д хэзээ шалгалт хийсэн бэ. Энэхүү шалгалтын зорилго нь юу байсан бэ? -Нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагааны оролцогч байгууллагуудын үйлчилгээг сайжруулах, санал дүгнэлт боловсруулах чиг үүрэгтэй …

  • 20 May

    Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг хэзээнээс хориглох талаар иргэдээс санал авч байна

    Улаанбаатар хотын замын хэт их ачааллыг бууруулах зөөлөн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд иргэдээс санал авч байна. Тодруулбал, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс  www.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан 13 асуулт бүхий авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний тухай санал асуулгыг зохион байгуулж байгаа юм.   Улаанбаатар хотын нягтаршил ихтэй байршлуудад их багтаамжийн авто зогсоол шинээр байгуулах, Албан байгууллага, …

  • 20 May

    Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина

    Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд 2022 онд төсвийн хөрөнгөөр нийслэлийн 22 байршилд 26.95 км авто зам болон замын байгууламж, 1891,2 метр урт гүүр, 80.850 метр квадрат явган зам, 14.35 км дугуйн зам барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд шинээр авто зам, гүүр барих ажил дөрөвдүгээр сарын 25-наас эхэлжээ. Тодруулбал, Гачууртын зам буюу Улиастайн тойргоос Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэл зорчих …

  • 19 May

    Эмгэнэл

    ЖАМБЫН НОРОВСАМБУУ (1942-2022) Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Жамбын Норовсамбуу 2022 оны тавдугаар сарын 19-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгссөнд хань, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ж.Норовсамбуу нь  1942 оны зургадугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын нутагт “Бургастай” хэмээх газар төрж, Ховд аймгийн Дарви сумын 7 жилийн сургууль, мөн аймгийн төвийн 10 …

  • 19 May

    Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан марк гарлаа

    Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх анхны өдрийн ёслол 5 дугаар сарын 19-ний өдөр Гадаад харилцааны яаманд болов. Нээлтэд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши, “Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар оролцож үг хэлэв. Монгол, Япон хоёр улс бичиг соёлын …

  • 19 May

    Ү.Оюун-Эрдэнэ: Эцэг, эхчүүд хүүхдээ дагуулан замын хөдөлгөөнд оролцох үедээ тэдэнд буруу үлгэр дуурайлал үзүүлж байна

    Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ү.Оюун-Эрдэнэтэй зам тээврийн осол, нөхцөл байдлын талаар ярилцлаа. Замын хөдөлгөөний осол, нөхцөл байдал ямар байгаа талаар ярилцлагаа эхэлье. Улсын хэмжээнд 2022 он гарсаар эхний 4 сарын байдлаар нийт зам тээврийн осол, гэмт хэргийн шинжтэй 8258 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс нийслэлд 7206, орон нутагт 1652 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Одоогоор зөвхөн зам тээврийн …

  • 19 May

    “Сая тонн сая мод” хөтөлбөр үргэлжилж байна

    “Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Хөтөлбөрийн хүрээнд хангай болон говийн бүс нутагт 2021-2030 он хүртэлх хугацаанд 180 сая мод тарихаар төлөвлөн ажиллаж байна.  Энэ дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчид 2021 оны намар нийслэлийн СХД-ийн Бумбатын рашаан орчимд бургас, хайлаас, гоёлын мод, чацаргана гэх мэт 100 гаруй суулгацыг тариалсан. Өнөөдөр буюу 2022 …

  • 19 May

    Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татан гаргах ажиллагааг Япон улс дэмжиж ажиллана

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Япон улсын байгаль орчны сайд Ц.Ямагүчи, дэд сайд Т.Оока нартай уулзаж, байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуурга, усны менежмент, нүүрс төрөгчийн хий шингээлт, агаар орчны бохирдол, Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа зэрэг өргөн сэдвээр санал солилцож, байгаль орчны салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол, Япон …

  • 19 May

    Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ зарлалаа

    Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зарлалаа. Тус байгууллагын дүгнэлтээр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал дараах үндэслэлүүдээр тогтвортой байгаа гэдгийг хэвлэлийн мэдээлэлд тэмдэглэжээ: Монгол Улсын засаглалын үзүүлэлтүүд, нэг хүнд ногдох орлого нь “В” түвшинтэй бусад орнуудтай харьцуулахад өндөр байна. Мөн дунд хугацаанд эдийн засгийн өсөлт таатай төлөвтэй …

  • 19 May

    Шаардлага хангасан 30 ферм байгуулснаар дотоодын сүүний хэрэгцээг бүрэн хангах боломжтой

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газар тариалангийн бүс нутагт ажиллах үеэрээ Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг “Макс Агро” ХХК-ийн ажилтай танилцлаа. “Макс” групп,  “Сүү” ХК хамтран 2014 онд Бүгд Найрамдах Словак Улсаас Глоштейн  үүлдрийн 300 үнээ оруулж ирэн, “Макс Агро” эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор  ферм байгуулсан байна. Энэ үүлдрийн үнээ саалийн 305 хоногтоо 7500-14000 литр сүү өгдөг, амьдын …

  • 19 May

    Тужийн нарсны 15 мянган га талбайг ойжуулжээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн Ерөө суманд газар тариалан эрхэлдэг “Доолт” ХХК-ийн тариалалтын явцтай танилцлаа.   Тус компани 2,624 га эргэлтийн талбайтай, жилд дунджаар 1,400-1,900 га талбайд улаанбуудайн тариалж, нэг га талбайгаас 15-32 цн ургац хураан авдаг байна. Ерөнхийлөгч мөн Ерөө суманд үйл ажиллагаа явуулдагойн мэргэжлийн байгууллага, ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, иргэдийн төлөөллийн  хамт тариалангийн талбайн ойн зурвас байгуулах ажилд …

  • 19 May

    ОБЕГ:Хэнтий аймгийн Батширээт, Норовлин суманд гарсан ойн түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна

    Он гарсаар ой, хээрийн гал түймрийн 59 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Батширээт, Норовлин сумдын нутагт ойн түймэр гарч, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, орон нутгийн иргэд унтраахаар ажиллаж байна. Тодруулбал, Хэнтий аймгийн Батширээт сумын Онон 1 дүгээр багийн “Ононгийн живхээртэй-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 200 км, сумын төвөөс хойд зүгт 20 км/-т ойн түймэр гарсан …