Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040 бодлогын баримт бичигт нийцүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны зарчмаар “Шинэ Улаанбаатар баруун терминал” төслийг хэрэгжүүлэх гэж байна. Энэ төсөл нь “Баруун терминал”-ын цогцолбор, 5.5 км урттай Туул гол дамнасан гүүр бүхий эко өргөн чөлөө-авто зам, Ард түмний цэцэрлэгт хүрээлэн зэрэг гурван үндсэн төслөөс бүрдэнэ. Улаанбаатар хотыг баруун зүгт тэлж хөгжүүлэх энэхүү төсөл нийтдээ 10 …
нийгэм
June, 2022
-
29 June
Туул гол, Дугуй цагаан орчмын тохижилтод иргэдийн саналыг тусгаж, оролцоог хангана
Нийслэлийн хэмжээнд 188 байршлын нийтийн эзэмшилд зөвшөөрөлгүй барьсан байгууламжуудыг буулгаж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлсэн. Мөн Богдхан уул болоод Туул, Сэлбэ голын эрэг дагуу ногоон байгууламж, авто зогсоол, явган хүний зам, сүүдрэвч, сандал бүхий тохижилтыг хийж, иргэдийнхээ ая тухтай аж төрөх, аялж, алхах боломжийг бүрдүүлж буй юм. Энэхүү зорилтын хүрээнд хийж, хэрэгжүүлж буй ажлын явцыг Нийслэлийн Засаг …
-
29 June
Тэнгэр дээд сургууль элсэлт авч эхэллээ
28 жилийн түүхтэй Тэнгэр дээд сургууль бакалаврын болон магистрын ангиуддаа элсэлт авч байна. Суралцах хугацаанд БНХАУ-ын сургуулиудад 50-100 хувийн тэтгэлгээр суралцах боломжийг олгож байна. 2+2 хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой тул гадаадад суралцах хүсэл мөрөөдлийг оюутан залуус бүхэнд олгож байна. ? Шинэ элсэгчдээ зориулж олон төрлийн тэтгэлэг болон хөнгөлтүүд зарлаж байна. ☑️Захирлын нэрэмжит 50-100 хувийн тэтгэлэг ☑️Шинэ элсэгчдээ эхний жил төлбөрийн …
-
29 June
В.Алзахгүй: Монгол Улсын оршин тогтнох, хөгжиж цэцэглэх эрх зүйн орчныг бүрдүүлэх хариуцлагатай үүрэг анхны УИХ-д оногдсон
Улсын Их Хурлын гишүүн асан, гавьяат багш, Түүхийн ухааны доктор, профессор В.Алзахгүйтэй Монгол Улс байнгын ажиллагаатай парламентын засаглалтай болсны 30 жилийн ойг тохиолдуулан ярилцлаа. -Монгол Улс ардчилсан Үндсэн хуультай болсон, байнгын ажиллагаатай парламентын засаглалт тогтсон 30 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ түүхээс ярилцлагаа эхэлье? -Монгол Улсад байнгын ажиллагаатай парламентын түүх 1990 оноос эхэлдэг хэдий ч 1990 байгуулагдсан Улсын Бага Хурлыг Ардын Их …
-
28 June
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2022.06.28/ болж Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хийж эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлээд байсан юм. УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар Үндэсний их …
-
28 June
Т.Золжаргал:Наадмаар үйлчилгээ эрхлэх хүсэлтийг маргаашаас эхлэн цахимаар хүлээн авна
Үндэсний их баяр наадам дөхсөн энэ цаг үед Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг орчимд худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгж олширдог. Баяр наадмын үеэр үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ жил цахимаар хүлээн авах бөгөөд хүсэлтийг маргаашаас буюу 2022 оны зургадугаар сарын 29-ний 08:00 цагаас авч эхэлнэ. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, …
-
27 June
ОХУ-д найман сонсогч суралцаж төгслөө
ОХУ-ын Онцгой байдлын яамны Иргэний хамгаалалтын болон Гал эсэргүүцэх албаны академид Онцгой байдлын албанаас найман сонсогч суралцаж төгслөө. Москва хотын Улаан талбайд Иргэний хамгаалалтын академи, Галын эсэргүүцэх албаны академийн сонсогчдын төгсөлтийн баярт зориулсан ёслолын арга хэмжээ болж, төгсөгчдөд цэргийн цол, мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг гардуулсан юм. Энэ жил ОХУ-ын Онцгой байдлын яамны зургаан их сургуулийг нийт 1150 гаруй сонсогч, оюутан …
-
24 June
Г.Лхамсүрэн:Бүх автобусны буудалд карт борлуулах, цэнэглэх төхөөрөмж суурилуулах боломжийг бүрдүүлж байгаа
“Улаанбаатар хотын цахим шилжилт” төслийг танилцуулах үеэр мэдээлэл, технологийн тэргүүлэгч 70 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээ зохион байгуулсан юм. Энэ үеэр тэдний сэтгэгдлийг сонслоо. “E-School” СИСТЕМЭЭ СУРАГЧ, БАГШ, ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛАН БҮТЭЭСЭН “Дижитал Эдү Менежмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ундрал: -“Дижитал Эдү Менежмент” ХХК нь 2015 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд …
-
24 June
Ш.Алтантуяа:Хүүхдийн эмчийн хүний нөөцийг бодлогоор дэмжих шаардлагатай байна
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Улсын Их Хурлын гишүүн П.Анужингаар ахлуулсан тус ажлын хэсгийн гишүүд өчигдөр /2022.06.23/ Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон “Гурван гал” нэгдсэн эмнэлэгт …
-
24 June
Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, голуудын усны түвшин улам нэмэгдэх тул үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2022 оны 06 сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудийн нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар …
-
23 June
Нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хурааж эхэллээ
Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсаны дагуу нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хураан, төвлөрүүлж эхэллээ. Тодруулбал, тус хуулийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын А/789 дүгээр захирамж гарч, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын хамтарсан Ажлын хэсэг байгуулсан юм. Ийнхүү нийслэлийн нутгийн захиргааны болон өмчит, төсөвт аж ахуйн тооцоот байгууллага, тэдгээрийн харьяа орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын суудлын автомашинуудыг төвлөрүүлж …
-
23 June
Д.Батсүх: Наадмын билетийг жуулчин биш хүн авах, дамлахаас сэргийлж холбогдох материалыг шаардаж байгаа
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүхтэй Үндэсний их баяр наадмаар жуулчдад олгох билет болон энэ жил зохион байгуулах арга хэмжээний талаар ярилцлаа. -Цар тахлын улмаас хоёр жил завсарласан Үндэсний их баяр наадам энэ жил өргөн дэлгэр болох нь гарцаагүй. Наадам бол жуулчдын хамгийн их сонирхдог арга хэмжээ. Энэ жилийн хувьд наадмын билетийг жуулчдад хэрхэн, яаж борлуулах вэ? -Бид наадмын билетийн …
-
23 June
Өнөөдөр олимпын өдөр тохиож байна
Одоогоос 128 жилийн тэртээ орчин үеийн олимпын хөдөлгөөнийг сэргээх санаачилга биеллээ олж, Олон Улс Олимпын Хороо байгуулагдсан түүхтэй. Энэ өдрийг хүндэтгэн дурсаж, зургадугаар сарын 23-ныг Олимпын өдөр болгон дэлхий дахинаа тэмдэглэх болсон билээ. Үүнээс хойш баярын хүрээ улам тэлсээр өдгөө 150 гаруй улс Олимпын өдрийг тогтмол тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Улс орнууд олимпын өдрөөр өөр өөрийн онцлогт тааруулан янз бүрийн арга …
-
23 June
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, голуудын усны түвшин улам нэмэгдэх тул үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2022 оны 06 сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар …
-
22 June
Э.Баярмагнай:Баянзүрх дүүргийн 26-р хороонд энэ онд 920 хүүхдийн сургууль, 330 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орно
Хүн ам ихээр төвлөрсөн Баянзүрх дүүргийн 26-р хороо улсын нэг сургуультай боловч тэр нь хаанаа ч хүрэлцдэггүй, мөн улсын цэцэрлэггүй. Иймээс УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар дээрх асуудлаар удаа дараа хамтран ажиллаж, газрын асуудлыг шийдэн, тус хороонд 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын шавыг өнөөдөр тавилаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Улаанбаатар хотын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл