Баянгол дүүргийн 7, 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж буюу Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 1.5 км замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ажил эхэллээ. Тус замыг гурван метр өргөнтэй, дөрвөн эгнээ, хоёр талдаа гэрэлтүүлэгтэй, 1.5 метр өргөнтэй явган замтай байхаар зураг төслийг баталжээ. Замын трассын дагуу нөхөн олговор олгон …
нийгэм
June, 2022
-
22 June
БНСУ-д зорчих монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, олон удаагийн виз түлхүү олгоход анхаарч ажиллахаа илэрхийлэв
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун-ыг 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзав. Сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНСУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэв. Тэрээр иргэдийн солилцоо нь манай хоёр улсын стратегийн түншлэлийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд …
-
21 June
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ачит Ихт” ХХК мод үржүүлгийн газар байгуулж, 3 сая мод тарина
Ерөнхийлөгч У. Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Орхон аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ “Ачит Ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэрт ажиллалаа. “Ачит Ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэрт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын холимог хүдрийн үүсмэл ордын нөөцийг гидрометаллургийн аргаар уусгаж, 99.999 хувийн цэвэршилттэй катодын зэсийг экспортод гаргаж байна. Үйлдвэр 2014 онд ашиглалтад орсноос хойш нийт 88 мянган тонн зэс экспортолж, 258.1 тэрбум …
-
21 June
Б.Батцэцэг: ЮНЕСКО Шим мандлын нөөц газарт аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар иргэдийн амьжиргааг сайжруулахад анхаардаг
Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын дарга Б.Батцэцэгээс Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-д бүртгүүлсэн тухай болон түүний ач холбогдлын талаар тодрууллаа. – Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-д бүртгүүлсэн талаарх мэдээлэл гараад буй. Энэ талаар тодруулж өгнө үү? – Монгол Улсын цэнгэг усны 70 гаруй хувь, дэлхийн цэнгэг усны 1 орчим хувийг Хөвсгөл нуур дангаараа бүрдүүлдэг. Эрдэмтдийн олж тогтоосноор Хөвсгөл нуур нь дэлхийн хамгийн гүн бөгөөд цэнгэг …
-
20 June
Энхтайваны гүүрнээс Олимпын гүүр хүртэлх замын урд урсгалын хөдөлгөөнийг хязгаарлана
“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд өнгөрсөн тавдугаар сараас эхлэн Соёолжийн нүхэн гарцаас Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх нэг километр авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэж байгаа. Шинэчлэлийн ажлыг хийхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүй, дөрвөн удаа хэсэгчлэн хаахаар төлөвлөсөн билээ. Тэгвэл Нарны замыг үндсэн гүүртэй холбох гүүр болох А рампын …
-
20 June
Олимпын оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” зургадугаар сарын 24-нд эхэлнэ
“Парис-2024” зуны олимпын наадмын албан ёсны оноо олгож эхлэх “Улаанбаатар их дуулга-2022” өндөр зэрэглэлийн тэмцээнийг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж буй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох жүдо бөхийн олон улсын тус тэмцээн зургадугаар сарын 24-26-ны хооронд “Steppe arena” буюу “Мөсөн өргөө”-д үргэлжилнэ. Монголын Жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбоо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, НЗДТГ хамтран зохион …
-
20 June
А.Ариунзаяа: Хүн амаа өсгөх бодлогыг халамжийн бодлогоос салгана
Хөдөлмөр эрхлэлт, халамжийн дэмжлэг, туслалцаа, тэтгэвэр, тэтгэмж зэрэг төрөөс нийгэм рүү чиглэн гаргаж буй стратеги, бодлого төлөвлөлтийг тодорхойлж, хэрэгжилтийг зохицуулах үүрэгтэй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үед хамгийн ачаалалтай, иргэн бүрд хүрч ажилласан яамдын нэг байлаа. Үйл ажиллагааны цар хүрээгээрээ олон нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн ХНХ-ын сайд А.Ариунзаяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Нийгэмд чиглэсэн …
-
20 June
“ЭНХИЙН ТӨЛӨӨ” шагналыг Ж.Төмөрсүх хүртлээ
Улс эх орондоо эзэн болсон Монгол хүнийг дэмжих, хүлээн зөвшөөрөх, үйлсийг нь олон нийтэд алдаршуулах, хойч үетэй нь холбож өгөх, түүнээс суралцах, хамтдаа нийгмийн үнэт зүйлсийг бий болгох зорилгод нэгдэн “Дэлхийн Энхийн Их Наадам”, “Монгол Уламжлалын Академи”, “Дэлхийн Монголчуудын Чуулган” ТББ-ууд 2011 оноос эхлэн жилд нэг хүнийг Энхийн шагналтнаар тодруулдаг уламжлалтай. Нэр хүндтэй уг шагналыг төр, нийгмийн салбарт томоохон хувь …
-
20 June
Файзер вакцины хүүхдийн 302,400 тун Монголд буулаа
Эцэг, эхийн зөвшөөрөлд үндэслэн 5-11 насны хүүхдэд хийх Ковид-19-ийн эсрэг Файзер вакцины эхний 302,400 тун өчигдөр Монголд буулаа. КОВАКС хөтөлбөрийн шугамаар нийт 1.3 сая тун хүүхдийн вакцин ирэх бөгөөд энэ удаагийн вакцины таталтыг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүүхдийн Сан хариуцан ажиллаж байна. НҮБ-ын Хүүхдийн Сан Япон улсын засгийн газрын дэмжлэгтэй 2.5 сая тун, КОВАКС хөтөлбөрийн шугамаар 1.3 …
-
17 June
Дугуй цагаанд эко задгай театр байгуулна
Дугуй цагаан орчмын чөлөөлсөн талбайд иргэдийн ая тухтай амарч зугаалах, ногоон байгууламж бүхий орчинг бүрдүүлэх тохижилтын ажлын талаар “Creative 100” хотыг бүтээлчээр сайжруулах залуучуудын хөдөлгөөний гишүүд танилцууллаа. Тус хөдөлгөөний гишүүн, архитектор Ү.Идэрхангай “2019 оноос Улаанбаатар хотын орон зайг бүтээлчээр сайжруулах зарчимд тулгуурлан залуучууд өөрсдийн санаачилгаар нөлөөллийн хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн. Цар тахлын үед хоёр жил завсарлан, 2022 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. …
-
17 June
Д.Сумъяабазар: Тохижилтыг байгальтай уялдуулж хийх хэрэгтэй
Нийслэлийн Засаг даргын А/740 тоот захирамж гарч, Дархан цаазат Богдхан уулын амд байрлах Дугуй цагаан орчмын зөвшөөрөлгүй, эвдэрч гэмтсэн байгууламжуудыг буулгасан. Газрын тухай хуулийн дагуу тусгай хамгаалалттай газар нутагт зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Гэвч газар эзэмшигч “Энигма” ХХК нь зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулж, газрын төлбөрөө төлөөгүй тул зөвшөөрлийг цуцалж, олон жилийн өмнө барьсан 49 шавар …
-
17 June
З.Мэндсайхан:Хүнсний хангамжийг тогтворжуулж, аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин бүрдлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа. Тогтоол батлагдсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн …
-
17 June
Сансрын нисгэгч Владимир Жанибековт “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн”-ий батламж гардууллаа
Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор БНМАУ-ын баатар, сансрын нисэгч Владимир Жанибековт “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн”-ий өргөмжлөл, ОХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Савиных Виктор Петровичид Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон, мөн Монголын анд нөхдийн нийгэмлэгийн тэргүүн Бабушкин Владимир Алексеевичид Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” тус тус олгосныг өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар …
-
17 June
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоногуудад говийн бүс нутгаар аагим халуун болж, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 06 сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зарим …
-
16 June
Балетчин Р.Булганыг Хангарди одонгоор шагналаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ОХУ-ын Пермь хотын Дуурийн театрын балетын гоцлооч Рэнцэндоржийн Булганыг нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагналаа. Хотын дарга шагнал гардуулах үеэрээ “Монголын сонгодог урлагт, тэр дундаа балетын урлагийн хөгжил, цэцэглэлтийн төлөө хөдөлмөр зүтгэл, авьяас билгээ зориулан ажиллаж, улс орныхоо нэрийг олон улсад алдаршуулж байгаад талархаж байна. Цаашид ч гялалзсан их амжилтыг үзүүлэн, улс, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл