нийгэм

August, 2026

  • 28 August

    Европын хөрөнгө оруулалтын банкны Ерөнхий захирал Андрю МакДауэлтай уулзав

    УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсад хийсэн айлчлалын төгсгөлд Европын хөрөнгө оруулалтын банкны Ерөнхий захирал Андрю МакДауэлтай уулзсан юм. Ерөнхий захирал Андрю МакДауэл УИХ-ын даргатай уулзаж байгаадаа баяртай байна гээд, Монгол Улсын 2050 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрийг дэмжиж ажиллах эрмэлзэлтэй байгаагаа дуулгав. Он жил өнгөрөх тусам харилцан ашигтай хамтын ажиллагаа бодитой төсөл хөтөлбөрүүдээр баяжиж эхэлж байгааг тэрбээр тэмдэглээд, дахин төлөвлөлт, сэргээгдэх …

  • 27 August

    БОХХААБХ-ны дарга М.Мандхай “Тусгайлан хамгаалах нь газрын доройтлыг бууруулах үндсэн арга: 30×30 зорилтыг хангах бодлого, үр дүнд суурилсан менежмент” сэдэвт арга хэмжээнд оролцлоо

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай өнөөдөр /2026.08.26/ НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд болж буй “Тусгайлан хамгаалах нь газрын доройтлыг бууруулах үндсэн арга: 30×30 зорилтыг хангах бодлого, үр дүнд суурилсан менежмент” сэдэвт арга хэмжээнд оролцлоо. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын Байгалийн Өв Сан, Де Нэйче Консерванси (TNC)  хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээг нээж, тэрбээр үг хэллээ. Байнгын хорооны дарга хэлсэн үгэндээ энэхүү …

  • 27 August

    Сангийн сайд З.Мэндсайхан Азийн хөгжлийн банкны Дэд ерөнхийлөгч Скотт Моррисыг хүлээн авч уулзлаа

    Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Дэд ерөнхийлөгч Скотт Моррис Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцохоор Монгол Улсад айлчилж байна. Өнөөдөр /2026.08.26/ Сангийн сайд З.Мэндсайхан түүнийг хүлээн авч уулзсан бөгөөд АХБ-тай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн талаар ярилцлаа. Тодруулбал, Монгол Улсад нэн шаардлагатай байршлуудад сургууль, цэцэрлэг болон эмнэлэг барих, онцгой байдлын байгууллагуудыг тоног төхөөрөмжөөр хангах төслүүдийн …

  • 26 August

    Түүхий сүүний урамшууллыг литрийг нь 1000 төгрөгөөр тооцов 

    Сүү боловсруулах үйлдвэр, цехэд шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа. Мөнгөн урамшууллыг тухайн оны 11 дүгээр сарын 01-нээс дараа оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн түүхий сүүний хэмжээгээр тооцож, 1 литрийг нь 1,000 төгрөгөөр тооцон олгох юм. Малчид урамшууллаа авах хүсэлтээ тухайн сарын сүүлийн өдрөөр …

  • 26 August

    Сангийн сайд З.Мэндсайхан Азийн хөгжлийн банкны Дэд ерөнхийлөгч Скотт Моррисыг хүлээн авч уулзлаа

    Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Дэд ерөнхийлөгч Скотт Моррис Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцохоор Монгол Улсад айлчилж байна. Өнөөдөр /2026.08.26/ Сангийн сайд З.Мэндсайхан түүнийг хүлээн авч уулзсан бөгөөд АХБ-тай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн талаар ярилцлаа. Тодруулбал, Монгол Улсад нэн шаардлагатай байршлуудад сургууль, цэцэрлэг болон эмнэлэг барих, онцгой байдлын байгууллагуудыг тоног төхөөрөмжөөр хангах төслүүдийн …

  • 26 August

    Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ

      Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.08.25) Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, П.Батчимэг, С.Лүндэг нар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо хуралдаж буй энэ цаг үед хуулийн төслийг өргөн мэдүүлж буй нь санамсаргүй хэрэг биш гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ …

  • 25 August

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” дээд түвшний парламентын форумыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр хүргэж байна. Эрхэм хүндэт Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад аа, Эрхэм хууль тогтоогчид, олон улсын хүндэт зочид оо, …

  • 25 August

    НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирлын орлогч, хатагтай Бет Бекдолыг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. Ерөнхий сайд Н.Учрал, Монгол Улс 1973 онд НҮБ-ын ХХААБ-д элссэн цагаасаа хойш тус байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааг тууштай дэмжсээр ирсэн. Өнөөдөр ч Монгол Улс НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд, тэр дундаа ядуурлыг бууруулах, өлсгөлөнг зогсоох …

  • 21 August

    The HU Монгол рокийг дэлхийд хүргэж байна

    Монголын хүннү рок урсгалыг дэлхийн хөгжмийн тайзнаа таниулсан “The Hu” хамтлаг байгуулагдсанаасаа хойш 10 жилийг ардаа өнгөрүүлжээ. Энэ хугацаанд Монголын уламжлалт хөгжим, морин хуур, хөөмий, хархираа зэргийг орчин үеийн рок хөгжимтэй хослуулан Хүннү Рок гэх цоо шинэ урсгалыг бүтээж, дэлхийн олон орны сонсогчдод хүргэж, олон улсын томоохон тайз, фестивалиудад тоглон, Монголын хөгжмийн өв соёлыг дэлхийн рок хөгжмийн ертөнцөд таниулсаар ирсэн …

  • 19 August

    “Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлбэрт шилжүүлэх ажлыг шуурхайлах үүрэг өглөө

      Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг дотоодын цэргийн хамгаалалтад авах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар албажуулж, Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд үүрэг өглөө. Дотоодын цэргүүд үйлдвэрийн бүсээс гадна ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, газрын тос дамжуулах хоолойн цогцолбор зэргийг хамгаалах юм. Мөн энэ өдрийн хуралдаанаар “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрт шилжүүлэх шийдвэр …

  • 19 August

    179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал илгээлээ 

      Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авах үйл ажиллагааны явцын талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Монгол Улс 2026 онд гемофилийн фактор, могойн олон цэнт хоргүйсүүр, хавдрын бай эмчилгээний эм зэрэг нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг нэг эх үүсвэрээс худалдан авчээ. Тухайлбал, 2026 онд батлагдсан 2.7 тэрбум төгрөгийн төсвөөр нэг эх үүсвэрийн аргаар …

  • 18 August

    БОХХААБХ-ны дарга М.Мандхай газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзлаа

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай өнөөдөр /2026.08.18/ газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн салбарт төрөөс олгосон дэмжлэг, урамшуулал, татаас, шилжүүлэг, зээл, тусламжийн бодлого, хэрэгжилтийн бодит нөхцөл байдал, хүртээмж, үр нөлөө, тулгамдсан асуудлын талаар салбарын мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж, санал солилцов. Тус Байнгын хорооноос 2026 оны есдүгээр сарын 28-29-ний өдөр зохион байгуулах “Хүнс, хөдөө аж …

  • 18 August

    “Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлд хамтарна

    Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах нар өнөөдөр /2026.08.18/ Япон улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзлаа. “Гуравдагч хөрш”, тусгай стратегийн дотно түнш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд үүнд парламент өндөр ач холбогдол өгдөг хэмээн уулзалтын эхэнд УИХ-ын дэд …

  • 18 August

    Э.Батшугар: “COP-17”-ын үеэр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна

    Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17) хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар COP-17-ын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж буй багийнхантай газар дээр нь ажиллаж, бэлтгэл, зохион байгуулалтыг шалган, шаардлагатай үүрэг, чиглэл өглөө. Тэрбээр энэ үеэр “Олон улсын томоохон хурлын үеэр гадаад, дотоодын төлөөлөгч, оролцогчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах …

  • 18 August

    COP17-ын бүртгэл: 15,107 оролцогчийн бүртгэл баталгаажжээ

    НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 наймдугаар сарын 17-нд Улаанбаатар хотноо эхэллээ. Хурал наймдугаар сарын 28-ныг хүртэл үргэлжилж, цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар улс орнуудын төлөөлөл хэлэлцэж байна. Наймдугаар сарын 17-ны бүртгэлийн мэдээллээр нийт 15,107 оролцогчийн бүртгэл баталгаажсан байна. Үүнээс 10,254 хүний оролцогчийн үнэмлэх хэвлэгдэж, 7,207 хүн оролцоогоо бүртгүүлжээ. Бүртгэлээ баталгаажуулсан оролцогчдын 67.9 хувь нь …