нийгэм

August, 2026

  • 17 August

    Эрүүл мэндийн салбарыг цааснаас “Чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо

    Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай хүргэх, эрүүл мэндийн байгууллагуудын бүтээмжийг нэмэгдүүлэх, эмч эмнэлгийн ажилтнуудыг хэрэгцээгүй, давхардсан тайлан мэдээнээс чөлөөлөх зорилтыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөлдөх хэлэлцүүлгийг 2026 оны 08 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэг Эрхлэх …

  • 17 August

    “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь ТӨК-иудын шинэчлэлд чиглэж байна

    “Чингис хаан баялгийн сан” нэгдэл “Төрийн өмчит компаниудын шинэчлэл-өвөлжилтийн бэлтгэл” сэдэвт хагас жилийн тайлангийн хурлаа өнөөдөр (2026.08.14)  өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн тайлангийн хуралд ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр,  ЗГХЭГ-ын Дэд дарга, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Цолмон, тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай тэргүүтэй ТУЗ-ийн гишүүд, бүрэлдэхүүн компаниудын удирдлагууд оролцож, 2026 оны эхний хагас жилээ дүгнэж, цаашид авч хэрэгжүүлэх …

  • 13 August

    Хаврын чуулганы хугацаанд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 15 удаа хуралдаж, 67 асуудлаар 41 хууль батлууллаа

    Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо 15 удаа хуралдаж, 67 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ хүрээнд 41 хууль, УИХ-ын 8 тогтоолын төслийг батлуулж, Байнгын хорооны 19 тогтоол батлав. Тус байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Эрүүгийн хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай; Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; Гэр бүлийн …

  • 11 August

    “Цааснаас чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо

    Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, хүн хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэх ажил шат дараатай хэрэгжиж байна. Улмаар, үндэсний бүтээмжийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөлдөх хэлэлцүүлгийг яам, агентлагийн захиргаа, мэдээлэл технологийн нэгжийн удирдлагуудын хамт ЗГХЭГ-аас өнөөдөр (2026.08.07) зохион байгууллаа. Өнөөдрийг хүртэлх …

June, 2026

  • 24 June

    БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БНХАУ-ТАЙ ТОХИРОЛЦОВ

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТҮҮХИЙ ЭДИЙГ ТҮҮХИЙГЭЭР НЬ ГАРГАДАГ ТҮҮХИЙГ ХАЛНА Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо зохион байгуулагдаж буй “Зуны Давос” чуулга уулзалтад оролцох үеэрээ /2026.06.23/ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хоёр талын уулзалт хийлээ. БНХАУ нь Монгол Улстай хөгжүүлж буй харилцаагаа чухалчлан үзэж, хөрш орнуудтайгаа “Найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй” байх бодлого баримталж …

  • 23 June

    Э.Бат-амгалан: Орон сууцжуулалтын тухай хуульд урьдчилгаа төлбөрийг 50 хувиар бууруулахаар тусгасан

    Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалантай ярилцлаа -Манай улс анх удаа Орон сууцны төрөлжсөн банктай болохоор хуулийн төсөл боловсруулж, өргөн барилаа. Орон сууцжуулалтын болон бие даасан банкны тухай хоёр хуулийн төслийг боловсруулах гол үндэслэл, шаардлага нь юу байв гэдгээс ярилцлагаа эхлүүлье. -Орон сууцжуулалтын тухай болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай төсөл бол ерөөсөө л амьдралаас урган гарсан хууль …

  • 22 June

    Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.22/ Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа, А.Ганбаатар нараас Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Асрах үйлчилгээтэй холбоотой харилцаа нь Нийгмийн халамжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид хэсэгчлэн тусгагдсан боловч үйлчилгээний төрөл, хэлбэр, чанар, хүний нөөц, санхүүжилт, төрийн болон хувийн хэвшлийн оролцоо, үйлчилгээ үзүүлэгч болон үйлчилгээ авагчийн эрх, үүргийг цогцоор нь …

  • 18 June

    Хот суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр /2026.06.17/ Хот суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, нээлттэй хэлэлцүүллээ. Манай улсад ногоон байгууламжтай холбоотой ажил, үйлчилгээ эрхлэгчдийг хамгаалах эрх зүйн зохицуулалт байдаггүй. Тиймээс Монгол Улсын хот, суурин газрын ногоон байгууламжийг төлөвлөх, бүх харилцааг зохицуулах зорилгоор анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Төслийг парламентын цахим талбарт байршуулж, олон нийтээс …

  • 17 June

    ХЗБХ: Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2026.06.16) 60.7 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэв. Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар олон улсын иргэний нийгмийн байгууллагуудын судалгаа, үзүүлэлтээр манай улсын хууль, шүүхийн салбарт ахиц дэвшил гарч, эерэг үр дүнтэй гэсэн дүгнэлттэй байгааг танилцуулав. Тэрбээр, энэ нь Хууль зүйн байнгын хороонд хамааралтай хэмээн гишүүдэд талархал илэрхийллээ. Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн …

  • 15 June

    УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.15-06.19

    УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 15-НААС 19-НИЙ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ   ДАВАА ГАРАГ /2026.06.15/ Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ НЭГ.НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН 1 Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 “Жанжин Д.Сүхбаатар” 2 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 “Үндсэн хууль” …

  • 15 June

    Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

    Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн, Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай …

  • 11 June

    Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана

    Санзайн 2.6 км авто замын шинэчлэлтийн ажлыг 2020-2021 онд “Билэгт зам” ХХК гүйцэтгэн байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн. Санзайн зам хөрсний чийг, байгалийн цэвдэг ихтэй тул хөрсний суулт, овойлт амархан үүсдэг, байнгын засвар арчлалт хийх шаардлагатай байдаг. Хавар газар гэсэж, ачаа даац хэтрүүлсэн том оврын машинууд тус замаар зорчсоноос үүдэн эвдрэл гарсан. Тус Санзайн 2.6 км зам дагуу эвдэрсэн авто зам, …

  • 11 June

    БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө

    Парламентад хүний эрхийг ойлгож, дэмждэг гишүүд олон байх тусмаа илүү үр дүнтэй хэмээн УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал уулзалтын үеэр онцолсон юм. Тэрбээр өнөөдөр (2026.06.11) Монгол Улсад айлчилж байгаа БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Азийн Хүний эрхийн парламентчдын холбооны ерөнхийлөгч Ким Ги Хён тэргүүтэй зочид, төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагааны санал солилцлоо. Монгол Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд …

  • 11 June

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа хөгжлийн хүрээлэнгээс Улсын Их Хурлын гишүүний зөвлөхүүдэд парламентын үйл ажиллагаа, гишүүдийн өдөр тутмын ажилд бодит дэмжлэг үзүүлэх, хууль тогтоох процессын талаар суурь мэдлэг олгох, бодлогын дэмжлэг үзүүлэх чадварыг эзэмшүүлэх сургалтыг (2026.06.11) зохион байгуулж байна. Тус сургалтын нээлтэд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оролцов. Тэрбээр, Улсын Их Хурлын гишүүний зөвлөхийн ажил нь парламентын өдөр тутмын үйл …

  • 11 June

    ТБХ: Татварын багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны /2026.06.10/ хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. …