нийгэм

December, 2025

  • 22 December

    Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

    Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ. Явган хүний замыг барзгар гадаргуутай байгалийн чулуун хавтангаар шинэчилж буй онцлогтой. 2026 онд үргэлжлүүлэн 80 мянган ам.метр явган хүний замыг шинэчилнэ. Барилгын ажлыг ирэх оны хавар эхлүүлнэ. Харин …

  • 21 December

    МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

    Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны архив. 1924 он 7-р тал. ) Ардын Хувьсгалын эхэн үе буюу 1924 онд хуралдсан улсын анхдугаар хуралд Ардыг Гэгээрүүлэх яамны ажлын тухай, гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлдээ “Балчир хүүхдийг сурган хүмүүжүүлэх цэнгэлдэх цэцэрлэг байгуулах. Үүнд: манай ардыг гэгээрүүлэх яамнаас…хэрхэн бага балчруудыг асрамжлан хүмүүжүүлж өсгөх тухай дэвтэр зүйлийг зохиох, хэвлэх …

  • 19 December

    Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийхээр бэлтгэж байна

    Төмөр зам, авто замын хөдөлгөөнийг огтлолцуулахгүйгээр аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор авто замын нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж байна. Таван шарын нүхэн гарцын хүрээнд инженерийн дэд бүтцийн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж, цахилгаан, гэрэлтүүлгийн шугам сүлжээ, гадна холбооны шугамын ажил, ус хангамж, ариутгах татуургын ажлуудыг гүйцэтгэсэн. Түүнчлэн 16,000 м.кв талбайд ногоон байгууламжийн ажил хийж, борооны ус зайлуулах насос станц, ус зайлуулах …

  • 19 December

    “Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчоос мэдүүлэг авах жишиг асуулт” гарын авлагат санал авах хэлэлцүүлэг зохион байгууллаа

    ХЭҮК “Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчоос мэдүүлэг авах жишиг асуулт” гарын авлагат санал авах уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр (2025.12.19) зохион байгууллаа. Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал” бүлэгт насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг хянан шийдвэрлэх явцад хүүхдийн …

  • 19 December

    ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ, СЭЛБЭ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

    Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн 2025 оны 12  сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв, Сэлбэ эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр санал солилцлоо. Сүхбаатар дүүрэг нь 142,4 мянган хүн амтай, 20 хороо, 16 Өрхийн эрүүл мэндийн төвтэй. Хүн амын ихэнх нь буюу 32.6 хувийг 0-15 насны хүүхэд эзэлдэг. СБДЭТөв нь хойд, урд, төвийн 4 бүсэд салбар эмнэлэг, …

  • 19 December

    “Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна

    Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор МУЕТГ, НЗДТГ болон NTV Телевиз хамтран зохион байгуулж байна. “Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн энэ удаагийн шагналын нийт сан 100,000,000 төгрөг юм. Уралдаанд эх орны өнцөг булан бүрээс 200 гаруй оролцогч хүүхэд залуус оролцож, хүний үйл ажиллагааг хөнгөвчилсөн, хөнгөн үйлдвэрлэлийг дэмжсэн, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн инновацлаг бүтээл, техникийн шийдлийг гаргаж ирэн, тухайн санаагаа илгээв. Ингээд …

  • 19 December

    СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа

    Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тавдугаар давхарт байрлах 413.95 м.кв талбайд мэс заслын хэсгийн иж бүрэн засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж, улсын комисс хүлээн авлаа. Тус засварын хүрээнд: Нэгдүгээр зэрэглэлийн мэс заслын өрөө- 1, Гуравдугаар зэрэглэлийн мэс заслын өрөө- 3 /бохир хагалгаанд зориулсан сөрөг даралттай вакум мэс заслын өрөө/ байхаар төлөвлөн байгуулсан юм. Мэс заслын …

  • 18 December

    Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна

    Авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах, хотын төвөөр дамжин өнгөрөх автомашины урсгалыг сааруулах стратегийн ач холбогдолтой “Туулын хурдны зам” төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна. Тодруулбал, ажилчдын кемп, түр байгууламж байгуулах, зураг төсөл боловсруулах ажил эхэлсэн бөгөөд ТЭЦ 3-ын үнсэн талбайд байрлах төв кемпийг ирэх оны хоёрдугаар сард багтаан бүрэн ашиглалтад оруулна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд …

  • 16 December

    УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна

    ​ Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо, Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран “Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн бодлогоор үйл ажиллагаа явуулахыг дэмжих дижитал дэд бүтцийг ГовСтак (GovStack) санаачилгын хүрээнд бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.12.16/ Төрийн ордны “Их засаг” танхимд зохион байгууллаа. Улсын Их Хурлын …

  • 16 December

    Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна

    Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо сүүлийн 10 жилийн хугацаанд 80 орчим хувиар өссөн ч, авто замын сүлжээ ердөө 19 хувиар тэлсэн нь замын хөдөлгөөний эрэлт, даацын тэнцвэр алдагдахад хүргэсэн. Үүний улмаас хотын замын сүлжээ ачааллаа бүрэн даах боломжгүй болж, оргил цагийн үеийн дундаж хурд 7–13 км/цагт хүрч буурсан байна. Замын  түгжрэл нь иргэдийн цаг хугацаа, эдийн засгаас гадна байгаль орчинд …

  • 15 December

    Өглөөний мэнд

    “Байгалийг бүү буруутга. Тэр зөв хуулиудыг тогтоож өгсөн. Харин түүнийг зөрчвөөс өөрийгөө л буруутга” Энэ үгийг Английн яруу найрагч Жон Мильтон хэлсэн юм. Хэдийгээр түүний амьдрал, уран бүтээл 400 гаруй жилээр биднээс алсран холдсон ч үнэ цэнээ алдаагүй л байна. Гэхдээ бид өнөөдөр байгалийн бүх л хуулийг сөрөн алхаж явна.

  • 12 December

    Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

    Эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээрээ дэлхийн болон эх орныхоо шинжлэх ухааны хөгжилд бодит хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаачид, ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүрэгтээ онцгой амжилт гаргаж, мэргэжлийн ур чадвараараа тэргүүлсэн эмч нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2025 оны “Шилдэг залуу эрдэмтэн”, “Шилдэг залуу эмч” шагнал хүртлээ. ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТНЭЭР: ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний …

  • 11 December

    ТӨРИЙН ДАЛБААГ МАНДУУЛАХ ЁСЛОЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГУУЛИЙН БАГШ, НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ УРАМШУУЛЛАА

    ​НИТХ-ын дарга А.Баярын санаачилсан “Эх оронч сурагч” хөтөлбөрийн хүрээнд сурагчдыг эх орныхоо үнэт түүх, өв соёлоор бахархдаг, хариуцлагатай, ёс зүйтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой Монгол Улсын төрийн далбаа мандуулах ёслолын үйл ажиллагааг Нийслэлийн ерөнхий боловсролын 55 сургуульд амжилттай хэрэгжүүлж, уламжлал болголоо. НИТХ-ын дарга А.Баяр “Би сүүлийн 10 гаруй жил ахлах ангийн сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэх, үндэсний үзэл санаа, бахархлыг …

  • 10 December

    УЛСТӨРЧДИЙН “ТАРХИ УГААХ” НУУЦ ҮГИЙН “ТОЛЬ”

    Монголын улстөрчид биднийг нүдэнд үзэгдэх үнэнд дургуй гэдгийг мэднэ. Үнэнийг нүдэнд нь ил барьж болохгүй. Харин гоёмсог будаг шунх түрхээд, чимэг нэмээд тавьчихвал жаахан шохоорхож байгаад больчихно. Тиймээс тэд бодит үйлдлээ хэзээ ч үнэнээр нь ярьдаггүй. Үгээр тоглож, утгыг нь гуйвуулна, толгой тархи угаана, массийг төөрөгдүүлнэ.  Ингээд бодохоор бид өөрсдөө тэднийгээ худалч болгож тавиад байна уу гэж өршөөж бодмоор. 1. …

  • 10 December

    Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улсын хоёрдугаар төв эмнэлэг, эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвд ажиллалаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бодлогын дэмжлэг үзүүлснээр тус эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах шинэ төв ашиглалтад орж, дурангийн болон бичил мэс засал, мэдээгүйжүүлэг, лабораторийн сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмжтэй болсон юм. Үүний дүнд эмч нарын баг өнгөрсөн гуравдугаар сараас хойш 43-65 насны таван хүнд амьд донороос дурангийн мэс …