“Өвөл хүйтэн болдог” гэдгийг зөвхөн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн төдийгүй монгол даяар, цаашилбал дэлхий даяараа мэднэ. Тиймдээ ч өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Цахилгаан эрчим хүч, дулааны станцуудаа бэлддэг. Гэхдээ сүүлийн хэдэн жил хүйтрээгүйгээрээ энэ жил хүйтэрсэн нь Эрчим хүчний сайдын хийгээд салбарын бэлтгэл ямар хэмжээнд байгааг харуулчихлаа. Дээр нь жил бүр эрчим хүчний станцыг өргөтгөх, шинээр барих, дулааны станцийг засвар …
нийгэм
January, 2026
-
20 January
Малайз Улсын Засгийн газрыг хариуцлагаас чөлөөлжээ
Малайз Улсын Холбооны шүүх өнөөдөр буюу 2026 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цаг (Улаанбаатарын цагаар)-т тус улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг талуудын өмгөөлөгч нарт танилцуулав. Малайз Улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хурлын шийдвэр …
-
16 January
Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөв
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. Тиймээс малчид, иргэд, тээвэрчид та бүхэн: -Цаг агаарын богино хугацааны урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах -Хол, ойрын замд гарахдаа тухайн газар орны онцлогийг судалж, шаардлагагүй бол замд гарахаа түр азнах -Хувийн бэлтгэл, бэлэн байдлыг …
-
16 January
Нийслэлийн таван байршилд олон түвшний уулзвар барих магадлалын ерөнхий дүгнэлт гаргав
Нийслэл Улаанбаатар хотод иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн зам тээврийн оновчтой сүлжээг хөгжүүлэх зайлшгүй шаардлагын дагуу “Олон түвшний уулзвар” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал, эхний ээлжид Монос, МИТС, Офицеруудын ордны тойрог, Наадамчдын зам дахь явган хүний гүүрэн гарц болон Нарт хотхоны зүүн далан дээрх гүүрэн байгууламж зэрэг таван байршилд уг төслийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд дээрх байршлуудад магадлалын ерөнхий дүгнэлт …
-
15 January
Д.Цэнд-Аюуш: Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар уламжлалт анагаах ухааныг орон нутгийн онцлогт тулгуурлан хөгжүүлэх боломжийг нээнэ
Үндэсний онцлог бүхий эмчилгээний онол, арга зүйгээр хүн төрөлхтнийг эмчлэн анагаах, Монгол Улсын хүн амын удмын санг хамгаалах, уламжлалт анагаах ухааны мэдлэгийн дундаршгүй сан хөмрөгийг судлан хөгжүүлэх, ололт амжилтыг нь олон улсад түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргах гэж байна. Энэ талаар зарлигийг боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн захирал, ЭМЯ-ны …
-
14 January
Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээлээ
Өнөөдөр /2026.01.14/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээлээ. Цэргийн дүйцүүлэх албыг 2026 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2025 оны тогтоолд зааснаар хэвээр үлдээлээ. Улсын эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, иргэдийн амьжиргааны түвшин, орлогын байдлыг харгалзан ийн шийдвэрлэлээ. “Цэргийн албаны тухай” хуульд Монгол Улсын …
-
13 January
Нийслэлийн хэмжээнд 2025 онд зам тээврийн ослын улмаас 150 хүний амь нас хохирчээ
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.10 дугаар зүйлийн 4.1,4.2 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийн гаралт, шүүхээс оногдуулж буй ял, шийтгэлийн байдлыг 2025 оны байдлаар судаллаа. 2025 оны байдлаар нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас …
-
12 January
Түргэн тусламжийн машин нийслэлийн бүх хотхонд саадгүй нэвтэрч, тусгай зогсоолд зогсдог байх шаардлагатай
Түргэн тусламжийн машин нийслэлийн бүх хотхон, хорооллын хаалтыг саадгүй нэвтрэх, түргэний машины тусдаа зогсоолтой болгох асуудлыг шийдвэрлэж ажиллахыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатарт үүрэг болгов. Учир нь түргэний машин дуудлагын дагуу очиход цаг алдах, зогсоолгүйн улмаас тойрч явах зэрэг хүндрэлүүд гардгийг Нийслэлийн түргэн тусламжийн газарт Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ажиллах үеэр түргэний эмч, жолооч нар хэлсэн юм. Өнөөдрийн байдлаар …
-
9 January
Е-спортын монгол тоглогч Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.долларт хүрчээ
Дэлхийн топ 20 тоглогчдын жагсаалтад 13-р байрт эрэмбэлэгдсэн Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.доллар буюу 5-7 тэрбум төгрөгт хүрч байна гэж цахим спортын судлаачид онцолжээ. Түүнийг багтаа элсүүлэх өрсөлдөөн идэвхтэй өрнөж байгаа бөгөөд эх сурвалжуудын мэдээлснээр Senzu олон улсын багт карьераа үргэлжлүүлэх хүсэлтэй бөгөөд шууд тоглолтод эргэн ороход бэлэн байгаагаа илэрхийлжээ. 19 настай Senzu өнгөрсөн аравдугаар сараас хойш тоглоогүй бөгөөд …
-
6 January
2026 оны эхний дөрвөн өдөр 4000 орчим зөрчлийг AI камераар илрүүлж торгожээ
Хиймэл оюунд суурилсан ухаалаг камераар замын хөдөлгөөний зөрчил илрүүлж, торгууль ногдуулах зохицуулалтыг 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж байна. Тэгвэл 2026 оны эхний дөрвөн өдөрт 4000 орчим жолооч хиймэл оюун буюу AI камерын илрүүлэлтээр торгуулжээ. Үүнээс гадна “шалгагдаж байна” гэх төлөвийг иргэд торгуультай андуурч бухимдах тохиолдол нийтлэг гарч байгааг албаныхан хэлж байна. Тухайн иргэн, хуулийн этгээд нь эрх бүхий …
-
6 January
Нэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцуулья
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийн энэ сарын олголтын хуваарийг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, Нэгдүгээр сарын 15, 27-ны өдрүүдэд, Нийгмийн халамжийн тэтгэвэр, Асаргааны тэтгэмж, Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт, Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж зэргийг нэгдүгээр сарын 15, 27-ны өдөр олгоно. Нэгдүгээр сарын 17-ны өдөр, Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж Олон нийтийн оролцоон …
-
5 January
2026 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулна
Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2026 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулна. Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй билээ. Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн …
-
5 January
Б.ЗОЛБАЯР:ДАНГИНА бол алдартай жүжигчин, циркчин Э.Лхагва-Очирыг бүтээлцсэн кино гэж бэлгэшээн харж байгаа
“ДАНГИНА”. Ийм нэртэй нэгэн бүтээл тун удахгүй бүх кино театруудаар үзэгчдэд хүрэх нь. Уг киноны зохиолыг бичсэн, зохиолч, сэтгүүлч Б.Золбаяртай ярилцлаа. – Ирэх тав дахь өдөр буюу нэгдүгээр сарын 9-нд нээлтээ хийн, бүх кино театруудаар өргөн олонд толилуулагдах “ДАНГИНА” киноны зохиолчоор та ажиллажээ. Энэ киноныхоо талаар ярьж өгөөч. Үзэгч олон нэлээд үзэж таашаах төлөвтэй нь ажиглагдаад байна… – UBS pictures, …
-
5 January
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Улаанбаатар хотын 2026 оны дулааны улиралд хэрэгжих хамгийн том бүтээн байгуулалтын нэг нь Туулын хурдны зам. Баянзүрхийн товчооны авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам нийт зургаан эгнээ, долоон орц гарцтай 32 км байна. Өнөөдрийн байдлаар Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 80 хувьтай байгаа бөгөөд төв кемп, ажилчдын кемп, түр байгууламж байгуулах, …
-
2 January
Монгол Улс Инженерийн олон улсын сургуультай болно
2025 оны 12-р сарын 31-нд хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Инженерийн олон улсын сургууль байгуулах төлөвлөгөөг дэмжиж баталлаа. Шинжлэх ухаан, технологийн Их сургууль болон БНХАУ-ын Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургууль хамтран Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар-Инженерийн олон улсын сургуулийг Хүннү хотод байгуулна. Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолборын бүсэд байгуулах Шинжлэх ухаан, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл