“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 6,4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг АНХ УДАА БНХАУ-ын Цао Фейдянь боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Өмнө нь Монгол Улс Гашуун сухайт-Ганц мод, Ханги, Шивээ хүрэн боомтоор нүүрсээ экспортод гаргаж байсан бол энэ удаа ЭКСПОРТЫН ШИНЭ ГАРЦ нээж БНХАУ-ын зах зээлийн гүнрүү буюу гуравдагч орнуудтай …
нийгэм
October, 2025
-
6 October
Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 3621 ам.метр газарт Гурвалжингийн гүүр орчимд байсан том оврын машин техникийг нүүлгэн шилжүүлнэ
Нийслэлийн Баянгол дүүрэгт Гурвалжингийн гүүр орчимд том оврын машин техник болон нийтийн эзэмшлийн зам, талбай дээр элс, цемент, хайрга зарж байгаа асуудлыг цэгцэлж, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 20, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гурвалжингийн гүүр орчимд байсан том оврын машин, техник байршуулах гурван байршлыг танилцуулж, улмаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны …
September, 2025
-
30 September
Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ барьж эхэллээ
СХД-ийн 34 дүгээр хороонд дүүргийн хөрөнгө оруулалтаар Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ барьж эхэллээ. Тус ажлын гүйцэтгэгчээр “Нийслэлийн баруун бүсийн зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж байна. Эхний нэг км замыг арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулна. Тус зам нь • 8 метр өргөн • 3.7 км урттай • 1.7 км явган …
-
25 September
Ирэх сарын 1-нээс хагас коксон шахмал түлшийг худалдаалж эхэлнэ
Аравдугаар сарын 1-нээс нийслэлд хагас коксон шахмал түлшийг борлуулна. Хагас коксон шахмал түлш нь ахуйн хэрэглээнд нүүрсийг хэрэглэж болох хамгийн боловсронгуй бүтээгдэхүүн юм. Хагас коксон түлшинд ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн болон бусад лабораторийн хийсэн шинжилгээгээр Сайжруулсан шахмал түлшнээс 45-50 хувиар бага бохирдол ялгаруулна. Сайжруулсан шахмал түлшнээс 25 хувиар бага угаарын хий ялгаруулна. Уушгинд шүүгддэггүй нарийн ширхэгт тоосонцор 80 хүртэл хувиар багасна. Гэр хороололд буюу …
-
24 September
Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг шинэчлэн байгуулж, ажиллах журмыг баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны есдүгээр сарын 24-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд “ШИНЭ ИТГЭЛ-ШИНЭТГЭЛ”-ийг гол зорилго болгожээ Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийн талаар Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үндсэн чиглэлийн төсөлд Засгийн газрын хуралдааны үеэр гишүүдээс гарсан …
-
23 September
Төрийн албанд ажиллах ёс зүйгүй Ү.Төмөрхуяг даргыг яаралтай үүрэгт ажлаас нь чөлөөлнө үү Ерөнхий сайдаа…
Төрийн албан тушаалтнуудын ёс зүйн асуудлыг ёроолд нь унагааж байгаа хүмүүсийн нэгээр ДЦС-4-ийн захирал Ү.Төмөрхуяг гэгч нөхөр тодорч эхлээд байна. “Хууль нь зөвхөн ёс суртахуунаа сахин биелүүлэхгүй, түүнийг ноцтой зөрчиж буй хүмүүст зориулагдсан эд бөгөөд түүнд төрийн зүгээс цээрлэл үзүүлж зохих шийтгэл хүлээлгэх хэрэгтэй” гэж Аристотель хэлсэн байдаг. Академич, хуульч, өмгөөлөгч С.Нарангэрэл гуай ч төрийн албаны ёс зүйн талаар байнга …
-
18 September
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй улсын 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулахаар болсон. Дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох тус хурлын үеэр цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорил, тэдгээрийг шийдвэрлэх, арга зам, шийдлүүдийг хэлэлцэх юм. Уг хуралдаан манай улсад ямар хамааралтай …
-
11 September
ABU-гийн 62 дугаар Ерөнхий чуулганы үйл ажиллагаа өнөөдөр эхэллээ
Ази, Номхон далайн орны Өргөн Нэвтрүүлгийн Холбооны Ерөнхий чуулган өнөөдөр 9 цагт Туушин зочид буудалд салбар хуралдаануудаар эхэллээ. Энэ сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулагдах энэхүү чуулганд Японы NHK, Хятадын CGNT, Солонгосын KBS, Туркийн TRT, Австрали, Италийн радио телевиз гэх мэт 40 гаруй улсын хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудын захирал, продюсер, уран бүтээлчид оролцож, телевиз, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлуудыг …
-
8 September
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил нийт 81 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц зэрэг асуудлыг хэлэлцлээ. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. Үргэлжлүүлэн УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг өглөө. Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын …
August, 2025
-
27 August
Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
Энхтайваны гүүрийг 1958 онд Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байсан. 68 орчим жилийн туршид их засвар хийгээгүй. Тиймээс 2026 онд гүүрийг шинэчлэн засварлахаар зураг төслийг боловсруулж, ажлын гүйцэтгэл 60 хувьтай байна. Энэ талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр, “ГБЭТ” ХХК-ийн ерөнхий инженер Э.Тодгэрэл мэдээлэл өглөө. НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Энхтайваны гүүрийг 1958 оноос хойш иж бүрэн шинэчлээгүй, ашиглалтын засвар хоёр удаа хэсэгчлэн …
-
26 August
Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна
Хотын дарга Х.Нямбаатар дүүрэг, хороодын Засаг дарга нартай гурав дахь удаагаа уулзаж, ажлын үр дүн болон тулгамдсан асуудлаа хэлэлцлээ. Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, Засгийн газрын бодлого төлөвлөлт, нийслэл, дүүрэг, хороодын уялдаа холбоотой ажиллах ач холбогдлын талаар байр сууриа илэрхийллээ. Хотын дарга Х.Нямбаатар “Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 33 жилийн хугацаанд засаг захиргааны …
-
20 August
А.Амартүвшин:Тавилга, тоног төхөөрөмжгүй шинэ 16 сургууль, 20 цэцэрлэг байна
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин сургуулийн тохижилт, тоног төхөөрөмжтэй холбоотой асуудлаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 148 дугаар сургууль дээр ажиллалаа. Тус сургуулийн барилга 2020 онд ашиглалтад орж, 640 хүүхдийн багтаамжтай баригдсан ч шинэ хичээлийн жилд 2100 хүүхэд суралцана. Гэвч сургуульд тохижилт хийх шаардлагатай. Анги танхим дахь ширээ, сандал хүрэлцээгүй, эвдэрч элэгдсэн байдалтай байна. Зарим анги танхимын ширээ, сандлыг эцэг, …
-
19 August
Нийслэлээс ус бохирдуулдаггүй, урьдчилан цэвэрлэх байгууламжтай үйлдвэр, ААН-үүдийг дэмжинэ
Улаанбаатар хотын ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал усны ахуйн бохирдол 40 хувь, эх үүсвэр тогтоогдсон үйлдвэрийн бохирдол 19 хувь, эх үүсвэр үл тогтоогдсон бохирдол 36 хувь, хөрсний нэвчилт, бороо үерийн усны бохирдол таван хувийг эзэлдэг. Ялангуяа мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, машин угаалгын газрууд бохирдол үүсгэхэд ихээхэн нөлөөлж байна. Тиймээс бохирдуулагч үйлдвэрүүдийг бүртгэлжүүлэх, урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгох, стандартын шаардлага мөрдүүлэх ажлуудыг …
-
19 August
Ирэх сараас түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, баяжуулсан нүүрсний хэрэглээнд бүрэн шилжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны наймдугаар сарын 1-ний өдрийн захирамжаар нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг бүрэн зогсоож, ахуйн болон аж ахуйн нэгжүүдийг баяжуулсан нүүрс (мидлинг)-ийн хэрэглээнд бүрэн шилжүүлэхээр боллоо. Тодруулбал ирэх есдүгээр сарын 15-наас өмнө нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, иргэд, аж ахуйн нэгжүүд баяжуулсан нүүрс хэрэглэх журамд шилжинэ. Захирамжийн дагуу: – Ахуйн болон аж ахуйн нэгжүүд түүхий нүүрс …
-
19 August
“И-Монгол академи” УТҮГ-ын судлаачийн өгүүлэл“International journal of Public Administration and Consulting (IJPAC)” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдлээ
“И-Монгол академи” УТҮГ нь Монгол Улсын төрийн үйлчилгээг цахимаар иргэдэд хүртээмжтэй шуурхай хүргэхийн сацуу академик судалгаа, шинжилгээний ажлыг тогтмол хэрэгжүүлж нийгмийн хөгжил, цахим засаглалыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тодруулбал, тус байгууллагын Сургалт, Олон нийттэй харилцах газрын дарга Н.Төрбат нь “INCREASING ACCESS TO E-GOVERNMENT SERVICES: A COMPARATIVE INTERNATIONAL ANALYSIS” сэдэвт өгүүллээ БНСУ-ын Hansung University-аас эрхлэн гаргадаг олон улсын нэр хүндтэй “International Journal …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл