нийгэм

June, 2026

  • 11 June

    ХЗБХ: Иргэдийг орон сууцны залилангаас хамгаалах, цэргийн албан хаагчдын амь хохирохоос урьдчилан сэргийлэх зохицуулалт бүхий төслүүдийг дэмжлээ

    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.06.10/ 67.9 хувийн ирцтэй хуралдлаа. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн сард С.Одонтуяа нарын 37 гишүүн өргөн мэдүүлээд байгааг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Уг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтад “иргэдэд сурталчлах” гэсний дараа “цэргийн алба хаагчдад сургалт зохион байгуулах” гэж нэмэх төслийг боловсруулсанаа хууль санаачлагч танилцуулсан. Энэ нь Монгол Улсын Үндсэн …

  • 10 June

    “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяны хүрээнд хүүхэд хохирсон гэмт хэргийн гаралт 18.2 хувиар буурчээ

    Хүүхэд үйлдсэн, хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчил, үе тэнгийн дээрэлхэлтээс шалтгаалсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх, иргэд, олон нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, дээрэлхэлтийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулсан “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” мэдээлэл, нөлөөллийн ажлын үр дүнг ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх албанаас танилцууллаа. Уулзалтад …

  • 10 June

    ХХНББХ: Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

    Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.06.09)-ийн хуралдаан 14.11 цагт 53.0 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир танилцуулав. Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог …

  • 9 June

    УИХ дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга, гишүүд БНАУ-ын Үндэсний зөвлөлийн гишүүн Маркус Хофертой уулзав

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл, Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг нар Бүгд Найрамдах Австри Улсын Үндэсний Зөвлөлийн гишүүн, тус Зөвлөл дэх Австри-Монголын бүлгийн дарга Маркус Хофертой 2026 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Австри Улсын Үндэсний Зөвлөлийн ордонд уулзалт хийж, хоёр орны хууль тогтоох байгууллагуудын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. …

  • 9 June

    “Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна

    Парламентын засаглал, хууль тогтоох үйл ажиллагаа, ил тод байдал, хариуцлага, иргэдийн оролцооны ач холбогдлыг олон нийтэд, зориулан мэргэжлийн түвшинд, бодит баримт, судалгаанд тулгуурлан таниулах, энэ чиглэлээр чанартай сэтгүүл зүйн бүтээлийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газраас “Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдааныг зохион байгуулж байна. Зорилт: Парламентын институцийн үүрэг, ач холбогдлын талаарх олон нийтийн ойлголтыг гүнзгийрүүлэх. Хууль тогтоох үйл ажиллагааны ил …

  • 3 June

    АНУ-тай боловсрол, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг салбарт хамтран ажиллана

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг /2026.06.02/ хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Стратегийн гуравдагч хөрш” АНУ-тай хөгжүүлж буй  харилцаандаа өндөр ач холбогдол өгч ирснийг онцлоод, манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлд тулгуурлан амжилттай хөгжиж буйд …

  • 2 June

    Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын VIII хуралдаан Mинск хотноо боллоо

    Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит VIII хуралдаан Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотноо боллоо. Хуралдааныг Комиссын Монголын хэсгийн дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Комиссын Беларусийн хэсгийн дарга, Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд Андрей Евгеньевич Кузнецов нар тэргүүлэв. Өнгөрсөн VII хуралдааныг 2024 онд мөн Минск …

  • 2 June

    НИТХ-ын төлөөлөгчид, албан хаагчдын хүүхдүүд аав, ээжийнхээ ажилтай танилцлаа

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас “Хүүхдийн баяр”-ыг тохиолдуулан НИТХ-ын төлөөлөгчид болон Ажлын албаны ажилтнуудынхаа хүүхдүүдийг аав, ээжийнх нь ажилтай танилцуулах өдөрлөгийг зохион байгууллаа. НИТХ-ын дарга Д.Ихбаяр болон төлөөлөгчид зочин хүүхдүүддээ Хүүхдийн баярын мэнд хүргэж, НИТХ-ын танхимтай танилцуулснаас гадна Ажлын албаны зүгээс “Хүүхэд бүр аз жаргалтай” хүүхэлдэйн тоглолт сонирхуулж, хүүхдийн өрөө, номын сангаа танилцуулсан юм. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн “Хүүхдийн …

  • 2 June

    E-Mongolia системд “эрсдэл мэдэгдэх” цэс шинээр нэмэгдлээ

    Иргэн та өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө орчин тойрондоо байгаа эрсдэлтэй нөхцөл байдлыг цаг алдалгүй мэдээлээрэй. Мэдээлэл илгээхдээ эрсдэл бүхий газрын байршил, хаягийг дэлгэрэнгүй бичих, нөхцөл байдлыг баталгаажуулсан зураг хавсарган илгээнэ. Таны илгээсэн мэдээллийг E-Mongolia системээр хүлээн авсан болон шийдвэрлэгдсэн талаарх мэдэгдэл очих болно. Ugluu.mn

May, 2026

  • 28 May

    БГД-ийн Бага боловсролын сургалтын менежерүүд тэгш хамран сургах чиглэлээр Японд туршлага судлахаар тус улсыг зорилоо

    Баянгол дүүрэг “БАЯНГОЛ БОЛОВСРОЛ ХӨТӨЛБӨР”-ийн хүрээнд “Тэгш хамруулан сургах боловсролыг дэмжигч дүүрэг” дэд арга хэмжээг БЕГ-тай хамтран хэрэгжүүлж байна.   Энэ хүрээнд дүүргийн ЗДТГ, дүүргийн Боловсролын хэлтэс Япон улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамны харьяа Тусгай хэрэгцээт Боловсролын хүрээлэн Үндэсний төв байгууллага (NISE)-тай хамтран дүүрэг дэх төрийн өмчийн 21 сургуулийн 25 бага боловсролын сургалтын менежерийг тэгш хамран сургах …

  • 15 May

    Хүмүүн сургуулиас Гранд Мед эмнэлгийн уулзвар хүртэл 780 метр авто зам барина

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд ажиллалаа. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Зайсангийн аманд нийтийн орон сууц болон амины орон сууц олноор барьж, суурьшлын бүс болсон. Барилга байгууламж нэмэгдэж байгаа ч хүүхдүүд сурч хөгжих сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байна. Тухайлбал, Зайсангийн аманд үйл ажиллагаа явуулж …

  • 11 May

    БАЯНХОНГОР: Сурагчид дээрэлхлийн эсрэг нэгдэж байна

    Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор хэрэгжүүлж буй “Цахимд ч найз байя” үндэсний нөлөөллийн аян Баянхонгор аймагт өрнөж байна. “Цахимд ч найз байя” нөлөөллийн аяны хүрээнд Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 300 гаруй сурагчийг хамруулан сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг аймгийн Тэмүжин театрт зохион байгууллаа. Сургалтын хүрээнд цахим орчны зөв хэрэглээ, цахим дээрэлхэл, гадуурхлын сөрөг нөлөө, хариуцлагатай харилцаа, хувийн мэдээллийн хамгаалалтын …

  • 4 May

    Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ

    Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн бүтээн байгуулалтыг өнөөдөр эхлүүллээ. Тус станц 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд барих юм. Нээлтийн арга хэмжээнд Эрчим хүчний сайд Б.Найдалаа, төслийн төрийн түншлэгч нийслэлийн Засаг …

April, 2026

  • 30 April

    Технологийн дэвшил, ногоон хөгжлийн шийдэл зэрэг агуулгаар хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн Ажлын албаны дарга А.Такэбэ тэргүүтэй төлөөлөгчдийг /2026.04.30/ хүлээн авч уулзлаа. Монгол, Японы “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин, бэхжиж буйг талууд онцлон тэмдэглэв. Ялангуяа, 2025 онд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд …

  • 30 April

    Шадар сайд Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийг түшиглэн хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, экспортыг нэмэгдүүлнэ

    Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр \2026.04.29\ “Очир дагинас” ХХК-ын үйл ажиллагаатай танилцаж, хүнс үйлдвэрлэгч хувийн хэвшлийн 30 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж байна. Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр цаг үеэ дагасан стандартуудыг хэрэгжүүлэх, мөрдлөг болгох, олон улсын нийтлэг практикт хэрэглэгдэж буй стандартыг нэвтрүүлэх зэрэг шинэчлэлийг бий болгох зорилгоор Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн үзэл …