нийгэм

May, 2022

  • 16 May

    Энэ хавар нийслэлд 288 мянган мод тарина

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилсан. Ойн тухай хуулийн дагуу хаврын бүх нийтээр мод тарих арга хэмжээг 13 дахь жилдээ “Ногоон хот-Иргэний оролцоо” уриатайгаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнгөрсөн жил 19 мянга гаруй мод, бут, сөөг тарьж ургуулжээ. Тэгвэл энэ жил нийслэлийн хэмжээнд хаврын мод тарих аяныг тавдугаар сарын 6-20-ны хооронд …

  • 16 May

    Ч.Номин: “Тамгагүй төр” жүжгийг олон улсад гаргахаар судалж байна

    Соёлын сайд Ч.Номин “Тамгагүй төр” жүжгийн уран бүтээлчидтэй Улсын драмын эрдмийн театрт уулзаж, жүжгийг олон улсад гаргахаар судалж байгаа талаар мэдээлэл өглөө. Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг Б.Баатарын найруулгаар, физиклдрам төрлөөр тавигдаж байгаа билээ. Монголын үндэсний сонгодог эл бүтээлийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Соёлын яам, Үндэсний урлагийн их …

  • 16 May

    Хан-Уул дүүрэгт “Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн”нээгдлээ

    Хан-Уул дүүргийн 8-р хорооны 35 га газарт “Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн” төслийг “Их үйлсийн эрэлд групп” ХХК 2021 оноос эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт энэ сарын 14-ны өдөр боллоо.  Мөн энэ үеэр мод, суулгацын үзэсгэлэн худалдаа зохион байгуулав. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг байгуулснаар нийслэлийн иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх, амарч зугаалах газар нэгээр нэмэгдэж буй юм. …

  • 16 May

    Орон сууцны хороолол дундах орц, гарц хаасан хашаа, хайсыг буулгаж, цэгцэлнэ

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 11 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 80.8 хувьтай байв. Тухайлбал, хөрөнгө оруулалтаар хэрэгжих ажлуудын газар чөлөөлтийг эрчимжүүлэх үүрэг өгсөн. 2021-2022 он дамжин хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын ажлын 59 байршилд газар чөлөөлж байгаагаас 19-ийнх нь газар чөлөөлөлт бүрэн дуусаж, дуусах шатандаа орсон 10 …

  • 16 May

    Чойжин ламын сүм музей газрын түрээсийн төлбөрийг төлж, хувийн хэвшил орлогыг нь авдаг байсныг зогсоолоо

    Соёлын сайд Ч.Номингийн өгсөн үүрэг даалгаврын дагуу Чойжин ламын сүм музей өөрийн эзэмшлийн газрыг эргүүлэн авах асуудлаар 2021 онд шүүхийн байгууллагад хандаж, шат шатны шүүхийн шийдвэрээр эцэслэгдлээ. Дээрх газрын маргаан шийдэгдсэнтэй холбогдуулан Соёлын сайд Ч.Номин Соёлын яамны удирдлагуудын хамт Чойжин ламын сум музейд ажиллав. 2001 онд Засгийн газрын хуралдаанаар Чойжин ламын сүм музейг улсын тусгай хамгаалалтад авч, хамгаалалтын бүсийг 2.0 …

  • 16 May

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, тариалангийн бүс нутагт ажиллаж байна

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар үг хэлэхдээ ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахыг уриалж, хүнсний хувьсгал хийх санаачилга гаргасан. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч мах, ногооны хөргүүртэй агуулах, хүлэмжийн аж ахуй болон шувууны аж ахуй эрхлэгчидтэй уулзаж, тулгарч байгаа хүндрэл, …

  • 16 May

    Олон улсын “Гэр бүлийн өдөр” 15 алба хаагч гал голомтоо бадраалаа

    Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Олон улсын “Гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан Дотоодын цэргийн штабаас анги, байгууллагын алба хаагчдын “Гэрлэх ёслол”-ын хүндэтгэлийн арга хэмжээг өчигдөр /2022.05.15/ Гэрлэх ёслолын ордонд зохион байгууллаа. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын орлогч, Харуул хамгаалалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Чинзориг, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Дугарсүрэн, Сургалт, цэргийн албаны …

  • 16 May

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна. 2022 оны 05 сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Хангай, …

  • 13 May

    Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг Н.Наранбаатар найруулна

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанд Урлаг соёлын салбар хороо наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа болон Төрийн хүндэтгэлийн концертыг зохион байгуулах найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарыг ажиллуулахаар санал оруулж, танилцуулсан юм.  Уг асуудлыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын гишүүд хэлэлцэн баталлаа.

  • 13 May

    “Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээнд гадаадын тамирчид оролцоно

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээнийг тавдугаар сарын 28-ны бямба гарагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Цар тахлын улмаас хоёр жил завсарласан тус тэмцээнийг энэ жил хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өглөө. Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо жил бүр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээний зохион байгуулалтыг хариуцан ажилладаг. Тус холбооны гүйцэтгэх захирал С.Өнөрбаяр “Тэмцээний үеэр тамирчдад …

  • 13 May

    “Улаанбаатар марафон-2022”-д технологийн дэвшил ашиглана

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээнийг тавдугаар сарын 28-ны бямба гарагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Цар тахлын улмаас хоёр жил завсарласан тус тэмцээнийг энэ жил хэрхэн зохион байгуулах хийгээд шинэ, содон зүйлс юу байгаа тухайд хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өглөө. “High Payment Solutions” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Наранбат:Бид санаачилга гарган, НЗДТГ, Нийслэлийн Биеийн тамир, спортын газартай  хамтран …

  • 13 May

    А.Болдмаа:“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээний маршрутад өөрчлөлт ороогүй

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээнийг тавдугаар сарын 28-ны бямба гарагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Цар тахлын улмаас хоёр жил завсарласан тус тэмцээнийг энэ жил хэрхэн зохион байгуулах хийгээд шинэ, содон зүйлс юу байгаа тухайд хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өглөө. Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Спорт, нийтийн биеийн тамирын хэлтсийн дарга А.Болдмаа “ “Улаанбаатар марафон-2022” олон …

  • 13 May

    Нийслэлийн 10 гэр бүлийг алдаршуулав

    НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран онцлох 10 гэр бүлийг алдаршуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд болов. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий нар эдгээр гэр бүлд шагнал гардууллаа. Хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл …

  • 13 May

    ЭМЯ:Эрүүл мэндийн салбарт ирсэн санал гомдлыг 97,2 хувьтай шийдвэрлэсэн

    Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдийн зүгээс Эрүүл мэндийн салбарт хаяглан ирүүлсэн санал, гомдлын шийдвэрлэлтийн талаар Эрүүл мэндийн яамны удирдлагууд мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл, Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд нар тавдугаар 09-ний өдөр 14.00-17.00 цагт …

  • 13 May

    У.Хүрэлсүх:Хүнээ хамгаалъя, хөгжүүлье гэвэл хүнсээ сайжруулах ёстой

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2022.05.13/ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар мэдээлэл хийж үг хэлэв. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна. –Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол өрх байж ирсэн, цаашид ч байх учиртай.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал нь монгол хүн бүрийн аюулгүй байдалтай шууд холбоотой. Хүнээ хамгаалъя, хүнээ хөгжүүлье гэвэл …