нийгэм

May, 2022

  • 30 May

    Г.Баярсайхан:Олимпын гүүрний явган хүний замын угсралтын ажил энэ 7 хоногт эхэлнэ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.  Мөн нийслэлд хийж байгаа авто замын ажлын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Налайхын замын ажил 98 хувьтай байна. Одоо хөвөө, өндрийн хязгаар, явган гүүрэн гарцыг шийднэ. Олимпын гүүрнээс Энхтайваны гүүр хүртэлх хойд талын замын хучилтыг хийсэн. Зургадугаар сарын 15-наас урд талын замын ажил эхэлнэ. Явган гүүрний зураг төсөл батлагдсан. Энэ долоо …

  • 30 May

    Хотын дарга МҮОНРТ-тэй Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар нар өнөөдөр Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Уг санамж бичгийг байгуулснаар НЗДТГ болон МҮОНРТ-ийн хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын иргэд, оршин суугчид, нийслэл хотод үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад цаг үеийн мэдээ мэдээллийг шуурхай хүргэх боломж нэмэгдэнэ. Мөн иргэдийн мэдэх …

  • 30 May

    О.Анхбаяр:Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр “Энх тунх-Мөнх тунх” баярын арга хэмжээ зохион байгуулагдана

    НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хэрхэн тэмдэглэх талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/480 дугаар захирамжаар “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх” Ажлын  хэсэг байгуулагдаж, төлөвлөгөө боловсруулан бэлтгэл ажлыг хангаад байна. Энэ жилийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн зохион …

  • 30 May

    Н.Баярмөнх:Иргэд дүүрэг, хороотойгоо эргэх холбоотой ажиллах ёстой

    Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дөрөвдүгээр хороонд ажиллалаа. Баянзүрх дүүргийн 4-р хороо нь 19720 хүн амтай. Энэ онд хоёр байршилд тохижилтын ажил, мөн нэг байршилд авто замын хийгдэнэ. Үүнээс гадна 4 байршилд 161 гарааш буулгаж газар чөлөөлөөд байна. Авто зогсоолын хүрэлцээ дутмаг, цэвэрлэгээ үйлчилгээ хийдэггүй ТҮЦ-ийг нүүлгэх, камержуулалтыг сайжруулах зэрэг нь шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан асуудал болоод байна. Хамгийн чухал нь …

  • 30 May

    Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. 2022 оны 05 сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун  болон зүүн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, …

  • 30 May

    “Цондоолой Цүндээлэй 2” болон “Динза” цувралууд дахин хэвлэгдлээ

    Монголын хамгийн олон уншигчтай, анхдагч комикууд болох “Цондоолой Цүндээлэй 2” болон “Динза” цувралууд хүүхдийн баярыг тохиолдуулж дахин худалдаанд гарлаа. Эцэг эхчүүд бяцхан үрсдээ хүүхдийн баярын бэлэг сонгохдоо танин мэдэхүйд хөрөнгө оруулалт хийж Динза, Цондоолой Цүндээлэй 2 коиикуудаас сонгон авч гишүүнчлэл үүсгэх боломжтой боллоо. Гишүүнчлэл үүсгэснээр таны хүүхэд Ирмүүн агентлагаас улирал бүр зохион байгуулагдах хүүхдийн танин мэдэхүй,боловсрол, соёл, шинжлэх ухааны арга …

  • 27 May

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан нар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

    Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Ё.Баатарбилэг нар өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай анхдагч хуулийн төслийг өнөөдөр (2022.05.27) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Хуулийн төсөл 6 бүлэг, 19 зүйлтэй. Улсын Их Хурлаас 2017 онд улс орон даяар зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэдийн 94.5 хувь нь төрийн сахилга хариуцлагыг …

  • 27 May

    Л.Оюун-Эрдэнэ: Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд 38 мянган чадварлаг инженер хэрэгтэй байна

    Өмнөговь аймаг, энэ орчмын бүс нутаг нь уул уурхай, эрчим хүч болон боловсруулах аж үйлдвэрийн салбарын хөгжлийн гол цэг, тэргүүлэх бүс нутаг болон хөгжиж байна.Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 321-р тогтоолоор Өмнөговь аймагт эрчим хүч, геологи, уул уурхай, барилга, мэдээллийн технологийн чиглэлээр ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Өмнөговь аймаг дахь “Сургалт- эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор-ыг байгуулахаар болсон …

  • 27 May

    Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У. Хүрэлсүх эмэгтэй энхийг сахиулагчдад баяр хүргэв

    Монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой болон “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” энэ өдрүүдэд тохиож байна. Эмэгтэй энхийг сахиулагчдаа алдаршуулах, хүндэтгэл үзүүлэх ёслол Соёлын төв өргөөнд болж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 400 гаруй эмэгтэй алба хаагч оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх  төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй …

  • 27 May

    Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг” болно

    Нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 28-ныг “Автомашингүй өдөр” болгож, “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулах гэж буй. Энэ жилийн хувьд энэхүү тэмдэглэлт өдөрт бас нэгэн томоохон арга хэмжээ хүч нэмэн орж ирж байгаа нь “Европын өдөрлөг” юм.   Маргааш Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас Сүхбаатарын талбайд 11:00-17:00 цагт  “Европын өдөрлөг”-ийг зохион байгуулна. Өдөрлөг зохион байгуулах ажлыг НЗДТГ, УБЗАА-аас …

  • 27 May

    ОХУ-аас орж ирсэн түймрийн голомтод Үндэсний аврах бригадын бүлгийн даргаар ахлуулсан алба хаагчид ажиллаж байна

    Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг, Минжийн застав орчимд ОХУ-аас Монгол Улсын хил рүү ойн түймэр гарч байгаа тухай дуудлага ОБЕГ-т 2022.05.25-ны өдрийн 21:40 цагт ирсний дагуу Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн Эрэн хайх салбарын бүлгийн дарга, ахмад Х.Ганхуягаар ахлуулсан алба хаагчид үүрэг гүйцэтгэхээр явсан талаар Шадар сайдад танилцуулав. Өчигдөр өглөө 07:36 цагт ОБЕГ-ын …

  • 27 May

    Эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалт эхэллээ

     Монгол цэрэг энхийг сахиулах үйлсэд оролцож эхэлсний 20 жилийн ой болон “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалт” Соёлын төв өргөөнд эхэллээ. Тус арга хэмжээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 400 гаруй энхийг сахиулагч эмэгтэй оролцож байна. Энэ үеэр НҮБ-ын энхийг сахиулах болон олон үндэстний цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн эмэгтэй цэргийн алба хаагчдын …

  • 27 May

    Фото: Сүхбаатарын талбайд шөнийн парад боллоо

    Монгол цэрэг энхийг сахиулах үйлсэд оролцож эхэлсний 20 жилийн ой болон “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан Зэвсэгт хүчний болон ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ-ын 1500 орчим алба хаагч ёслолын жагсаалд жагсахаар бэлтгэлээ базааж байна. Тус нэгдсэн бэлтгэлийн хүрээнд шөнийн парадыг өнөө өглөө үүрийн 04.00 цагт Сүхбаатарын талбайд хийлээ. Ёслолын жагсаалд Онцгой байдлын албаны эрэгтэй, эмэгтэй 73 алба хаагч оролцож байгаа юм гэж …

  • 27 May

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын  нутгийн  зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 2022 оны 05 сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.  Бусад нутгаар бороо орохгүй. …