Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурч, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна.Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр …
нийгэм
February, 2022
-
25 February
Ё.Жаргалсайхан:БНХАУ-ын талд чингэлэг солилцох талбайг нэмэгдүүлэх хүсэлт тавьсан
Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 196 дугаар тушаалаар Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, экспорт, импортын барааны эргэлтийг сайжруулах зорилготой ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Улаанбаатар төмөр зам ХНН, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн …
-
25 February
Сэлэнгэ аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний тарьц, суулгац нийлүүлэгч аймаг болно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэхтэй холбоотой зөвлөгөөн Сэлэнгэ аймагт боллоо. Сэлэнгэ аймаг үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарьж, ургуулахын зэрэгцээ тарьц, суулгац нийлүүлэгч аймаг болох зорилт тавьснаа зарлалаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр цөлжилт, газрын доройтол, шар шороон шуурганы эсрэг мод тарьж ургуулах, байгаль орчноо хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байгаа орон …
-
25 February
Н.Мандуул:Зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хугацаагаа сунгах хүсэлт тавьж байна
Хөгжлийн банкны ажлын явцын мэдээлэл, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний талаарх мэдээллийг өнөөдөр /2022.02.25/ Хөгжлийн банкны удирдлагууд танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад холбогдох хариултуудыг өглөө. Өнөөдрийн байдлаар 49.7 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна. Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул хэлэхдээ “Томоохон зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хугацаагаа сунгах, ханшийн хөрвөлт хийе төгрөг рүү хөрвүүлэн төлөе зэрэг хүсэлтүүдийг тавьж байна. Чанаргүй …
-
25 February
Ж.Эрхэмбаатар: Чанаргүй зээл олголтод оролцсон зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 21-ны даваа гарагт Хөгжлийн банкны удирдлагуудад зарим үүрэг чиглэл өгсөн. Тодруулбал, тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг бүхэлд нь өөрчлөх, ажилдаа хариуцлагагүй хандсан, чанаргүй зээлийн ангилалд багтсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй 20 гаруй албан тушаалтныг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг даалгасан билээ. Энэ дагуу Хөгжлийн банкнаас зарим арга хэмжээг авч …
-
25 February
Турк улсад тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэхийг хүслээ
Бүгд Найрамдах Турк улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Зафер Атешийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзлаа. “Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Турк Улсын Дээд боловсролын зөвлөл хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичгийн дүнд дээд боловсролын салбарт ахицтай үр дүн гарна гэдэгт …
-
25 February
Юрико Коикэ:Тогтвортой хөгжиж буй хотуудын сүлжээг байгуулах ажилд Улаанбаатар нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхт ойн өдөр Токио хотын Захирагч Юрико Коикэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт хариу захидал илгээлээ. Тус захидалд Токио хотын Захирагч хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах саналыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр захидалдаа “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …
-
25 February
УУХҮЯ: Шатахуун нийлүүлэлт, нөөц хэвийн байна
Улсын хэмжээнд дунджаар 36 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх хэмжээтэй 162,667 тонн газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэлтэй байна. Үүнээс А-80 автобензин 64, Аи-92 автобензин 34, дизелийн түлш 37, ТС-1 онгоцны түлш 3 хоногийн үлдэгдэлтэй байна. Одоогоор Сүхбаатар боомтоор Аи-92 автобензин 7,824 тонн, дизелийн түлш 18,867 тонн, шингэрүүлсэн хий 607 тонн, бусад бүтээгдэхүүн 154 тонн, нийт 27,453 тонн, Эрээнцав боомтоор А-80 автобензин 178 …
-
25 February
Олон нийтийн үйлчилгээний газрын баталгаагүй WiFi сүлжээнд нэвтрэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө
Иргэд цахим хаягаа бусдад алдах тохиолдол сүүлийн үед нэмэгдсэнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас дараах зүйлийг анхаарууллаа. -Олон нийтийн болон үйлчилгээний газарт баталгаагүй WiFi сүлжээнд холбогдохгүй байх, энэ үйлдэл нь таныг WiFi сүлжээгээр дамжин хувийн мэдээлэл, нууц үгээ алдах эрсдэлээс хамгаална -Цахим орчинд хувийн мэдээлэл болон зураг нийтлэхдээ анхаарч байх -Танихгүй хүнээс ирсэн цахим шуудангийн хавсралт файл болон холбоос хаяг руу …
-
24 February
“Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-аас зөвлөмж гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-аар нуурын экосистемийг хамгаалах, бохирдол, доройтлыг бууруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хэлэлцэн зөвлөмж гаргав. НЭГ. ХӨВСГӨЛ НУУРЫН ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ ТАЛААР: Хөвсгөл нуурын экосистемийн төлөв байдлын байнгын мониторинг судалгаа, шинжилгээ хийх чиг үүрэг бүхий судалгааны төв байгуулах;Тусгай хамгаалалттай газар нутгийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, …
-
24 February
Н.Намуу: Түгжрэлийн оргил ачааллын үеийг тархаах зорилгоор сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулсан
Энэ сарын 21-н буюу өнгөрсөн даваа гарагаас түгжрэлд нөлөөлдөг 59 сургуулийн хичээл эхлэх цагийг зөрүүлэх зохицуулалт хийсэн. Хүүхдүүдийн хичээл нэг цагт эхэлснээр замын ачаалал нэмэгддэг. Үүнийг задлах зорилгоор дээрх зохицуулалтыг хийсэн юм. Зохицуулалттай холбоотойгоор замын нөхцөл байдал ямар байгааг өнөө өглөөний 06:30 цагаас “Нийслэлийн мэдээ” пэйж хуудсаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс шууд дамжуулан үзүүлсэн. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, …
-
24 February
М.Мөнхболд: Нийтийн тээврийн төлбөр төлөх боломжтой ₮ картын үйлчилгээг нэвтрүүллээ
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр төлөлтийг хялбар болгох, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд “Улаанбаатар Смарт Карт” ХХК нь Голомт банктай хамтран өндөр нууцлал бүхий EMV/NFC дэвшилтэт технологид суурилсан төлбөрийн ₮ картын үйлчилгээ нэвтрүүлжээ. Энэ талаар “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн Бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболдоос тодрууллаа. -Иргэд төлбөрийн ₮ картаар нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийг хийж, зорчих боломжтой болсон байна. Энэ …
-
24 February
ҮСАХ-ийн эзэмшил газрыг зөвхөн хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, амралт зугаалгын зориулалтаар ашиглуулах санал гаргажээ
НИТХ-аас Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/-гийн газар олголт, түүний төлөвлөлт болон ҮСАХ нь үүргээ биелүүлж буй эсэхийг судалж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг 2021 онд байгуулсан. Ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар ахалдаг бөгөөд Ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 31.2 га газрыг эзлэн байршдаг ҮСАХ-г тэртээх 1965 онд анх …
-
24 February
Ж.Батбаясгалан:Япон Улсын тусламж дэмжлэгээр Монгол Улсад тохиолдсон олон сорилт бэрхшээлийг даван туулж чадсан
Монгол Улс, Япон улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд “Японы ард түмэнд баярлалаа” арга хэмжээг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т өчигдөр зохион байгууллаа. Улаанбаатар хотын зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах, сэргээх төслийг Япон улсын Засгийн газрын тусламжаар 3 үе шаттай хэрэгжүүлсэн байна. Энэ хүрээнд манай улсад нийт 100 автобусыг сэлбэг болон техникийн үйлчилгээ засвар хийх барилга, …
-
24 February
Монголбанк репо арилжаагаар банкуудад 81 тэрбум төгрөгийн эх үүсвэр олголоо
Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 4 дүгээр тогтоол болон 2022 оны 1 дүгээр тогтоолд үндэслэн Монголбанк 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр урт хугацаат репо арилжаа зохион байгууллаа. Монголбанкнаас 100 тэрбум хүртэл төгрөгийн репо арилжаа зарласан бөгөөд арилжаанд Худалдаа хөгжлийн, Голомт, Богд банкууд оролцон нийт 81 тэрбум төгрөгийн эх үүсвэр авах хүсэлт ирүүлснийг Монголбанк бүрэн биелүүлэв. Мөнгөний бодлогын хорооны 2022 …