нийгэм

October, 2021

  • 11 October

    У.Хүрэлсүх:“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойгоос мод авчирч суулгахгүй

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн орон даяар үргэлжилж байна. 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллага, “Токио-2020” олимпын наадмын медальтан болон шагналт байр эзэлсэн тамирчид, шашны байгууллагын төлөөлөл “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх дэлхий, байгаль орчиндоо эзний …

  • 7 October

    Б.Бямбадорж:Гэрээсээ бусад газар амны хаалт зүүж хэвших хэрэгтэй байна

    Коронавирусийн халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, эмнэлгийн үйлчилгээний хүрэлцээ, зохицуулалтын талаар Нэгдсэн шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. -Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын явц ямар байна вэ? -2021 оны хоёрдугаар сараас манай улс коронавирусийн эсрэг дархлаажуулалтын вакцин хийж эхэлсэн. Вакцинжуулалтын талаар дэвшүүлсэн зорилт бүрд нийслэлийн эрүүл мэндийн байгууллага шуурхай зохион байгуулалтад орж, иргэдийг дархлаажуулж …

  • 6 October

    Д.Ганбат: Иргэд, цагдаа нарын дунд зөрчил үүсгэснээс үүдэн гарсан гашуун түүхийг давтаж болохгүй

    УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат ХЗДХЯ-ны гадна суулт хийж буй иргэдтэй очиж уулзав. Мөн үүсээд буй нөхцөл байдалтай танилцаж ХЗДХ-ийн сайдад иргэдийн шаардлагыг хүргүүлэх гэсэн боловч сайд Х.Нямбаатар эзгүй байв. УИХ-ын гишүүн, Д.Ганбат “Х.Нямбаатар сайд иргэдийг хүлээн авч уулз. Тэднийг жагсаал цуглаан хийлгэхгүй байх шалтгаанаа маш тодорхой тайлбарлах ёстой. Иргэдийн бухимдал дээд цэгтээ туллаа. Үндсэн хуульд …

  • 5 October

    “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд соёл урлагийн салбарынхан нэгдлээ

    Соёлын яамны албан хаагчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн Баянгол дүүргийн 20-р хороо, “ДЦС-4” ТӨХК-ийн урд талд байрлах “Баянгол Агропарк” ОНАТҮГ-ын талбайд мод тарих ажлыг эхлүүллээ. Соёл урлагийн салбарын албан хаагчид энэ сарын 9-ны өдөр хүртэл тус цэцэрлэгт хүрээлэнд нийт 300 мод тарих юм. “50 га газартай “Баянгол Агропарк”-ийн 60 хувьд мод тарьж ургуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд “Тэрбум мод” тарих …

  • 4 October

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх тухай зарлиг гаргалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийг гаргалаа. Зарлигийн төслийг Монгол Улсын Засгийн газарт өнөөдөр хүргүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр Монгол Улсын ДНБ-ий 1 хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл …

  • 4 October

    Б.Бямбадорж:Баянзүрх дүүргийн шинээр ашиглалтад орж байгаа эмнэлэгт 150 ор дэлгэхээр ажиллаж байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.  Энэ үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж коронавирусийн халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. Хэдийгээр иргэдийг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байгаа ч дархлаажуулалтын хамрагдалт муу байна гэдгийг онцоллоо. I тунд нийт хүн амын 74.5, II тунд 70.7 хувь хамрагдсан бол дархлаа сэргээх нэмэлт буюу III тунд 11 хувь нь …

  • 4 October

    Гуравдугаар улирлын НӨАТ-ын баримтаа аравдугаар сарын 8-ны дотор баримтаа бүртгүүлж, буцаан олголтоо авах боломжтой

    2021 оны гуравдугаар улирлын төлбөрийн баримтаа аравдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж системд бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын ерөнхий газраас дахин санууллаа. Буцаан олголтын мөнгийг тухайн сарын 20-ноос иргэдийн дансанд шилжүүлдэг билээ. НӨАТ-ын буцаан олголтыг улиралд тутамд иргэдийн дансанд шилжүүлдэг билээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн …

September, 2021

  • 30 September

    МҮЭ: Цалин, тэтгэвэр тэтгэмжийг 20-иас доошгүй хувиар нэмэхийг шаардаж байна

    УИХ-ын намрын чуулган маргааш эхлэхтэй холбогдуулан МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд улсын төсөвт тусгах асуудлууд, Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төсөлд МҮЭ-ийн холбооны байр суурь, Ковид-19-ийн үеийн хөдөлмөр эрхлэлтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 2021-2022 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахын тулд 2022 оны улсын төсөвт Цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2022 онд үе шаттайгаар 20-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх …

  • 24 September

    Б.Бумантогооч: Хүн бүр нэг санаатай байвал тэрбум мод тарьж чадна гэж бодож байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэх үеэрээ 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгаа талаар мэдэгдсэн билээ. Энэхүү санаачилгыг эрдэмтэд, залуус дэмжихээ илэрхийлж байна. ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирал, доктор А.Буянбаатар: “Тэрбум мод тарих тооцоо боломжийг салбарын эрдэмтэд Ерөнхийлөгчийн багтай сүүлийн хоёр сарын турш судалсан. …

  • 23 September

    Б.Батцэцэг: ОХУ, БНХАУ ойрын хугацаанд шатахуун нийлүүлэхээ мэдэгдсэн

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Нью Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож байна. Тэрбээр чуулганаар яригдаж буй асуудал болон шатахууны нийлүүлэлтийн талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. – Манай улсын хувьд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд төрийн тэргүүн НҮБ-ын чуулганд биечлэн оролцоогүй. Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож байгаа нь оролцож байгаа нь ямар ач холбогдолтой вэ? – НҮБ-ын …

  • 23 September

    ГХЯ:БНХАУ-аас шатахуун яаралтай тээвэрлэн авахад хятадын тал дэмжиж ажиллахаа илэрхийллээ

    Монгол Улсад нийлүүлэх шатахууны тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн яам болон Худалдааны яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийлээ. БНХАУ-ын Намрын дунд сарын баярын бүх нийтийн амралтын өдрүүд дуусч, ажилдаа орсон даруйдаа ЭСЯ-ны хүсэлтийг хүлээн авч, эдгээр уулзалтуудыг шуурхай зохион байгуулж байгаад талархал илэрхийлээд …

  • 23 September

    Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм дулаан байна

    Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн, говь, талын нутгаар салхи шуургатай байна.2021 оны 09 сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 13-15 метр …

  • 21 September

    Фото:“Эх түүхээрээ аялахуй” сэдэвт өглөөний музей нээлтээ хийлээ

    Монгол Улсын Засгийн газрын уриалга, бодлогын хүрээнд “Эртэч, эерэг, эрүүл Монголын төлөө хамтдаа” уриан дор нийгэмд эерэг нөлөө үзүүлэх, өглөөний гудамж төслийг дэмжин Монголын Үндэсний музей нь соёл урлагийн байгууллагуудаа уриалан түүчээлж энэ удаагийн өглөөний музей үйл ажиллагаагаа “Эх түүхээрээ аялахуй” сэдвийн хүрээнд хийж, жил бүр цувралаар зохион байгуулахаар өнөөдрөөс эхлүүлж байна. Өнөөдрийн үйл ажиллагааг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн …

  • 20 September

    Улаанбаатарт өдөртөө 18-20 хэм дулаан байна

    Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо орж, Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2021 оны 09 сарын 20-ны 08 цагаас 20 цаг  хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн баруун хойд болон зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,  зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи …

  • 16 September

    Э.Цэндбаатар, О.Тулга нарын ялсан нь ДАШТ-д оролцоно

    Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг ёс зүйн хариуцлага алдсаны улмаас шигшээ багаас хасаж, ДАШТ-д оролцуулахгүй байх шийдвэрийг Монголын боксын холбооны Удирдах зөвлөлөөс гаргасан билээ. Гэхдээ Э.Цэндбаатар буруугаа хүлээн уучлалт гуйж, өөрт нь дахин нэг боломж олгох хүсэлтийг Монголын боксын холбоо болон МҮОХ-нд гаргасан.Үүний дагуу өнөөдөр Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хуралдаж, Э.Цэндбаатарын хүсэлтийг харгалзан ДАШТ-ий өмнөх сорилт тоглолтод оролцуулахаар боллоо. Тэрбээр залуу тамирчин О.Тулгатай тулалдаж, ялсан нь ДАШТ-д …