нийгэм

November, 2021

  • 5 November

    У.Хүрэлсүх:Олон зууны туршид оршин тогтнож ирсэн Монгол соёл иргэншлээ дээдлэн хөгжүүлэх учиртай

    Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Монгол туургатан ахан дүүстээ “Монгол бахархлын өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Дэлхий ертөнцөд сүр хүчээрээ гайхагдаж, суу алдраа мөнхөлсөн аугаа хүчирхэг өвөг дээдсээрээ бид бүхэн бахархах ёстой ард түмэн. Одоогоос 859 жилийн өмнө Тэмүүжин – Их эзэн Чингис хаан мэлмий гийж, “Монгол” хэмээх …

  • 3 November

    Эрчим хүчний үнийг 2022 оны зургаадугаар сарын 1-н хүртэл нэмэгдүүлэхгүй байхыг даалгав

    Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцид үзүүлэх нөлөөллийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын  хуралдаанд мэдээлэл хийсэн байна. Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.-Төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг хангах зорилгоор механикжсан агуулахыг нийслэлийн өмчид шилжүүлэн авч, удирдлага, менежментийг хариуцан ажиллах-Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээг хангах зорилгоор 11,12 дугаар сард махны өргөтгөсөн худалдааг хүртээмжтэйгээр 30-аас …

  • 1 November

    Вакцины нэмэлт тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл улбар шар түвшнийг шар түвшинд шилжүүлнэ

    Засгийн газар, Улсын онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдал болон халдварыг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид баримтлах бодлогоо танилцуулж, мэдээлэл хийлээ.  Хэвлэлийн хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ“Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улс зургаан удаагийн  хатуу хөл хорио тогтоосон. Үүнээс болоод улсын маань эдийн засаг тодорхой хэмжээгээр агшсан. Энэ бол манай улсын түүхэнд хоёр дахь удаагаа тохиож байгаа үзэгдэл. Зах …

October, 2021

  • 26 October

    В.Ганбат:Төрсөн хүүхэд бүр зүрхний ЭХО хийлгэж зүрхний төрөлхийн гажиг байгаа эсэхийг оношлуулах шаардлагатай

    Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Хүүхдийн зүрх судасны мэс заслын баг нь хүүхдийн зүрх судасны мэс заслаар мэргэшсэн 4 эмчтэй, нэг цусны зохиомол эргэлтийн эмч, сувилагч, асрагч гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд УГТЭ-ийн удирдлагын санаачилгаар  залуу эмч нарыг бодлогоор  багаар нь олон улсад хүүхдийн мэс заслын чиглэлээр маш нарийн мэргэшил эзэмшүүлж олон улсын түвшний мэс заслыг эх орондоо нутагшуулсан. УГТЭ-ийн …

  • 25 October

    Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх “Мартаж болохгүй” аян эхэллээ

    Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн галлагаа ихэсч, гал түймэрт өртөж, эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл нэмэгдэж байна. Иймд гал түймрийн тоо хохирол, эрсдэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газраас  ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх “Мартаж болохгүй” аяныг өнөөдрөөс эхлүүллээ. Нийслэлийн хэмжээнд 2016-2021 онд 12378 объектын гал түймрийн дуудлага ирж, 102 том хүн, 32 хүүхэд гал түймэрт өртөж амиа алдсан байна. …

  • 22 October

    НӨАТ-ын буцаан олголтоор татвараа шимтгэлгүй төлөх боломж бүрдлээ

    Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын хоёр хувийн буцаан олголтыг иргэдэд 2020 оноос эхлэн улирал бүр олгож эхэлсэн. Энэ оны гуравдугаар улиралд урьдчилсан байдлаар 1.120.907 иргэнд 56.3 тэрбум төгрөгийн буцаан олголтыг аравдугаар сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна. НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журамд “Албан татвар төлөгчийн буцаан олголт авах урамшууллын дүнгээс татвар төлөгчийн …

  • 19 October

    С.Эрдэнэболд:Байт харвааг бүх нийтийн спорт болгон хөгжүүлэх бүрэн боломжтой

    Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Монголын байт харвааны холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч С.Эрдэнэболд тэргүүтэй тус холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа.  Энэ үеэр байт харвааны спортыг хөгжүүлэх, жилийн аль ч үед энэ спортоор хичээллэдэг тамирчид бэлтгэл хийх боломж бүхий зориулалтын заал, бэлтгэлийн төв бий болгохтой холбоотой дэд бүтцийг сайжруулах талаар ярилцлаа. Мөн Монголын байт харвааны холбооны газартай холбоотой үүсээд буй нөхцөл …

  • 19 October

    Ц.Отгонбор: Халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагууд хийж байгаа

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар дүүрэг бүрийн аж ахуйн нэгжүүдэд голомтын ариутгал, халдваргүйтгэл хийх ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. Айл өрх, ажлын байр, тусгаарлалтын байрны зориулалтаар ажиллаж байсан байр, цогцос хадгалах байр, чандарлах төвүүд зэрэг бүх газарт голомтын халдваргүйтгэл хийж байгаа юм. 2020 оны аравдугаар сарын 18-наас 2021 оны …

  • 15 October

    Ц.Батцэнгэл: Сургалтын байгууллага өөрсдөө халдваргүйтгэлээ хийж байгаа тохиолдолд ажилчдыг хувцас хэрэгсэл болон бодисоор хангах хэрэгтэй

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас боловсролын байгууллагын өдөр тутмын халдваргүйтгэл болон голомтын халдваргүйтгэлийн чанар, үр дүнгийн хяналтыг тогтмол хийн, зөвлөн тусалж байна. Мөн ариутгалын бодисын чанарын шалгалт, улсын бүртгэлд бүртгэгдсэн бодис мөн эсэх, халдваргүйтгэл хийх тун, хэмжээндээ хүрч байна уу гэдгийг тестээр шалган үнэлэлт, дүгнэлт өгч ажиллаж байгаа юм. Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/292, А/555 тоот тушаалаар …

  • 15 October

    Барилга хот байгуулалтын яам Баянзүрх дүүргийг дэмжиж ажиллана

    УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн урилгаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар ахлуулсан баг хамт олон Баянзүрх дүүргийн удирдлагуудтай уулзаж ирэх 2022 онд дүүрэгт хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал бодлоо солилцлоо. Уулзалтаар Баянзүрх дүүргээс санаачлан хэрэгжүүлж буй ажлуудыг 2022 оны төсөвт суулгах 2022 оны төсвийн санал, тулгамдаж буй асуудлууд Барилгын гадна, дотор дулаалга, энэ жил хийгдсэн, хийгдэж буй ажлуудыг дүгнэсэн юм. Энэ үеэр …

  • 15 October

    Б.Лхагважав: НӨАТ-ын буцаан олголтыг 60-70 хувь болгож нэмэгдүүлэх ёстой

    Бизнесийн удирдлагын доктор МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан Б.Лхагважавтай ярилцлаа. -Саяхан Сангийн сайд Б.Жавхлан “НӨАТ-ын буцаан олголтыг болиулах нь зөв” гэсэн байр суурь илэрхийлсэн нь иргэдийг ихээхэн шуугиулж байна. НӨАТ-ын системийг хэрэгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн хүний хувьд ямар бодолтой байна? -Энэ бол татвар төлөгчөө боол гэж харж байгаа хэрэг. Татвар гэдэг бол хүний өмчөөс өмчийг нь таслаж авдаг зүйл. Тиймээс татварын тоо …

  • 14 October

    Б.Чинбилиг: Авто замын тэмдэг, тэмдэглэгээ стандартын дагуу хийгдэх нь зам тээврийн осол, хэргийг бууруулахад нөлөөлнө

    Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс тодорхой арга хэмжээнүүдийг авч ажилласан байна. Энэ талаар тус дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Чинбилигээс тодрууллаа. Багануур дүүргийн прокурорын газраас дүүргийнхээ нутаг дэвсгэр дэх авто замын тэмдэг тэмдэглэгээ болон авто замуудад шалгалт хийсэн байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? Багануур дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс …

  • 13 October

    Б.Ууганбаяр: Эрүүл мэндийн салбарын нөөцийг анхаарах хэрэгтэй байна

    УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өнөөдөр ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица, Эрүүл мэндийн сайдын халдварт өвчин тандалт судалгааны асуудал хариуцсан зөвлөх, доктор А.Амбасэлмаа нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр коронавируст халдварын тухай цаг үеийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо. Бригадын генерал Б.Ууганбаяр, нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагааны …

  • 11 October

    Эмнэлгүүдийн 41 хувьд эмчилгээний орны хүчин чадал хэтэрсэн байна

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас коронавируст халдварын батлагдсан тохиолдлын хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. УОК-ын Нэгдсэн штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр НМХГ-ынхныг өнөөдөр хүлээн авч уулзаж, дээрх хяналт шалгалтын дүн мэдээлэлтэй танилцлаа. Шалгалтыг коронавируст халдварын батлагдсан тохиолдлыг хүлээн авч эмчилж байгаа 23 эмнэлэгт явуулжээ. Шалгалтаар эмнэлгүүдийн 41 хувь нь эмчилгээний орны хүчин чадал хэтэрсэн, 23 хувьд …

  • 11 October

    О.Дашпагма: Коронавирусийн халдварын эсрэг нэмэлт тунг харьяалал харгалзахгүй хийж байна

    Нийслэлийн хүн амын 17 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тун буюу III тундаа хамрагдаад байна.  Дархлаа сэргээх III тунгийн ач холбогдол, хариу урвалын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас тодрууллаа. -Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын III тунгийн хамрагдалт хэдэн хувьтай үргэлжилж байна вэ? -Улсын хэмжээнд хоёр тундаа бүрэн хамрагдсан 2.1 сая иргэн байгаагаас 16 хувь нь III тундаа хамрагдсан байна. Харин нийслэлийн хэмжээнд нэг, хоёрдугаар тунд хамрагдсанаас хойш гурван сар болсон нэг сая гаруй …