нийгэм

October, 2020

  • 1 October

    Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг түр хаалаа

    Улаанбаатар-Дархан чиглэлийн 52н давааны замын нөхцөл байдал хүндэрч хөдөлгөөн зогссон, цасан шуургатай байна. ЗТХС-ИЙН ТУШААЛААР УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ 2020.10.01-НЫ 10.00 ЦАГААС 20.00 ЦАГ ХҮРТЭЛ ТҮР ХААЖ, АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООХ ШИЙДВЭРИЙГ ГАРГААД БАЙНА.

September, 2020

  • 30 September

    Тансаг зэрэглэлийн “хөвдөг” гэрт нэг шөнийг өнгөрүүлэхэд нэг сая гаруй төгрөг

    Энэхүү хөвдөг гэрийг санаачилсан хүн бол “Anthénea” компанийн архитектор Жан-Мишел Дюкансел 360 градус харах өнцөг бүхий цонхтой  тул эргэн тойрны гайхалтай үзэмжийг таалах боломжтой хүссэн газар руугаа аялж, уйдвал усанд сэлж, шумбаж болно Хөвдөг гэрийн 4 төрөл бий: буудлын өрөө бүхий “Anthénea Suite”, спа төв “Anthénea Spa”, хурлын зориулалттай “Anthénea Business” болон өөрийн хүслээр тохижуулах боломжтой “Anthénea Open”. Нэг шөнийг өнгөрүүлэхэд 330 ам.доллар буюу монгол мөнгөөр 1 сая гаруй төгрөг …

  • 30 September

    Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудалууд

    Хүнсинй аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан товч танилцуулга хийлээ. Монгол Улс , бусад улстай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд 2020 онд нэмэлтээр экспортлох дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны махны тоо хэмжээний тухай байлаа. Бэлчээрийн ургамлын ургалт муу байгаа, даац олон дахин хэтэрсэн, өвөлжилт хүндэрч болзошгүй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай …

  • 30 September

    Тоглоомын талбайн гулсуур бэхэлгээгүй байжээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо “Цагаан хуаран” хотхонд есдүгээр сарын 26-ны 13.00 цагийн орчимд тоглоомын талбайд тоглож байсан бага насны гурван хүүхэд бэхэлгээ муутай гулсуурт даруулж гэмтжээ. Ойролцоогоор 2-3 метр орчим өндөртэй тоглоомонд дарагдсан охины бичлэгийг ээж Б.Гэрэлт-Од  цахим сүлжээнд байршуулснаар олны анхааралд өртсөн. Охины ээж Б.Гэрэлт-Од “Тухайн өдөр миний охин эмээтэйгээ хамт гэрийнхээ урд талын тоглоомын талбайд тоглохоор очоод …

  • 29 September

    Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын анхааралд

    Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламжийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт орж,  2020 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.4, 15.1.5, 15.1.7, 15.1.9, 15.1.11, 15.1.13-д заасны дагуу төр, хувийн хэвшлийн бүх эмнэлгүүдийн эмч нар хөнгөлөлттэй эмийн жор бичиж, бүх эмийн сангуудад олгохоор болсон билээ. Иймд  хуулийн хэрэгжилтийг …

  • 27 September

    БНХАУ-ын хамгийн баян хүн Жонг Шань Шань “Nongfu Shan” цэвэр усны үйлдвэртэй танилцаарай

    НХАУ-ын хамгийн их хөрөнгөтэй шинэ хүнийг Bloomberg-ийн тэрбумтнуудыг индексээс танилцууллаа. Алдарт “Nongfu Shan” цэвэр усыг үйлдвэрлэгч компанийн үүсгэн байгуулагч Жонг Шань Шань хөрөнгийн хэмжээгээрээ Жэк Ма-г тэргүүлэн, БНХАУ-ын  хамгийн баян хүн болжээ.   Bloomberg-ийн мэдээлснээр Лхагва гарагийн байдлаар Жонг Шань Шань хөрөнгийн хэмжээ 58.7 тэрбум долларт хүрч, Bloomberg-ийн тооцоогоор Жэк Ма-гийн 56.7 тэрбум доллар хөрөнгийн давжээ. “Nongfu Shan” цэвэр усыг үйлдвэрийн сонирхолтой баримтуудыг тоймлон …

  • 25 September

    Хүүхэлдэйн театр “Миний хөөрхөн шүдний аялал” шинэхэн жүжгээрээ хөшгөө нээлээ

    Монгол Улсын Хүүхэлдэйн театр, Гүүд нэйборс ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран 4-13 насны хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх, улмаар тэдний дундах шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор “Миний хөөрхөн шүдний аялал” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн хүрээнд хоёр тал хамтран зорилтот насны хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон 1 жүжгийн уран бүтээл, телевизийн 20 ангит хүүхдийн нэвтрүүлэг, цахим болон хэвлэмэл комик номыг бүтээж байгаа бөгөөд “Миний хөөрхөн …

  • 25 September

    АНУ-ын виз хүсэгч нарын анхааралд

    АНУ-ын суралцах визыг бүсчилсэн улсын оюутнуудад хамгийн ихдээ хоёр жилийн хугацаатай оюутны виз өгөх тухай албан ёсоор мэдэгдээд байна. Монголын залуучууд АНУ-д бакалаврын зэрэг хамгаалах боломжгүй болж цагаачлах асуудал нэмэгдэх магадлалтай байна.

  • 24 September

    Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо

    Богд хааны ордон музейн дэргэдэх 1,4 га газарт байгуулсан Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт боллоо. Богд хааны 4,3 метр өндөр хөшөө бүхий энэ хүрээлэнд Хааны лүндэн, Мөнх тэнгэрийн хүчин дор, Мөнх тэнгэрийн дурсгалт есөн хөшөөг залж, явган хүний зам, талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, усалгааны болон ус зайлуулах системийг цогцоор нь хийсэн байна. Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий …

  • 23 September

    МАН-ын улс төрийн бодлогын газрын даргаар М.Ганхүлэгийг томилжээ

    Монгол Ардын Нам/МАН/-ын Удирдах Зөвлөлийн хурал өчигдөр болжээ. Тус хурлаас намын Хэрэг эрхлэх газрын Улс төрийн бодлогын газрын даргаар М.Ганхүлэгийг, Гадаад харилцааны албаны даргаар М.Цэлмүүн нарыг томилсон байна. Намын Хэрэг эрхлэх газрын Улс төрийн бодлогын газрын даргаар томилогдсон М.Ганхүлэг нь 1990 оны залуу боловсон хүчин юм. Томилгооноос харвал МАН 90 оны залуучуудыг дараагийн түвшинд бэлдэж эхэлж байгаа бололтой. Өмнө нь …

  • 23 September

    М. Энхбаяр: Сүрчигний найрлагад орсон үнэт тосны хэмжээнээс шалтгаалаад үнэрээ барих хугацаа өөр өөр байна

    Фейсбүүк дахь “Үнэртэй усанд дурлагсдын клуб- Mongolian Fragrance Lovers” группийн эрхлэгч, үүсгэн байгуулагчдын нэг М.Энхбаярыг “Өглөөний зочин” ярилцлагын буландаа урилаа. –Таны үнэртэй усанд дурлаж эхэлсэн үеийн түүхээс ярилцлагаа эхэлье? –Өглөө.мн сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэж анхилам сайхан бүхнийг хүсье. Үнэртэй усанд дурлаж эхэлсэн үе гээд бодсон чинь цуглуулж эхэлсэн 2014-2015 оны үе юм болов уу. Цэцэрлэгт явдаг байхдаа аав …

  • 19 September

    ШӨХТГ дур мэдэн эфирээ тасалсан телевизүүдийг энэ үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардлаа

    Өнгөрсөн лхагва гаригийн үдэш буюу 2020 оны 9 дүгээр сарын 16-ны 19.00 цагаас хойш нэр бүхий телевизүүд өөрийн сигналыг урьдчилж хэлэлгүйгээр гэнэт хаасан явдал болсон. MNBC, Mongolsat, Сансар зэрэг кабелийн хэрэглэгчид энэ үйлдлийн хохирогчид болоод байгаа. Тиймээс иргэд асуудлыг тодруулж өгөхийг хүсч, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаад байсан юм. Ер нь телевизүүдийн холбоо гэгч байгууллага хэрэглэгч, үзэгчдээс тодорхой …

  • 18 September

    Арьс шир боловсруулах цогцолборын дэд бүтэц, бүтээн байгуулалт 60 хувьтай явж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллах үедээ “Дарханы арьс, ширний үйлдвэр технологийн парк”-ийн ажилтай танилцав.Ерөнхий сайд Улаанбаатарт байгаа арьс, ширний 40 орчим үйлдвэрийг энэ парктай энэ нэгтгэх, цаашид  энэ чиглэлийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг цогцолбор хэлбэрт оруулах, ажилчдын хороолол барих зэрэг саналаа Засгийн газарт оруулж хэлэлцүүлэх чиглэл өгөв.  “Дархан арьс ширний цогцолбор”, Түүхий эдийн бэлтгэл, Дархан арьс шир боловсруулах үйлдвэрлэл …

  • 18 September

    Нэг цагт 300-500 кг хуванцар хог хаягдлыг шахаж нягтаршуулах пресслэгч машиныг бүх аймагт нэвтрүүлж эхэллээ

    Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих, хог хаягдлыг дахин боловсруулах, аймаг, сумын төвүүдийн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, хог боловсруулах үйлдвэрийг үе шаттайгаар байгуулах тухай тусгасан. Энэ хүрээнд өнөөдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хог хаягдлыг ангилан, жижигрүүлж шахах төхөөрөмжийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд болон дотоод, гадаадын жуулчид ихээр зорчдог улсын тусгай …

  • 17 September

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга объектыг төвлөрсөн дулаанаар хангана

    Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа зарим ажлуудын талаар өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Ш.Мөнхжаргал, “Тавантолгой түлш” компанийн хэвлэлийн төлөөлөгч Ш.Батсуурь нар мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын …