“Утаагүй, угааргүй, ухаалаг хэрэглэе” уриатай “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” гурван сарын аяны нээлт өнөөдөр боллоо. Аяныг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, НЗДТГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, “Таван толгой түлш” XXК болон бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй юм. “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны нээлтийн үеэр Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх …
нийгэм
September, 2021
-
15 September
Ж.Алтансүх:16 настайдаа Хэрлэн голд живсэн хүүг аварч байлаа
Ахлах ахлах Ж.Алтансүх Онцгой байдлын байгууллагад 22 дахь жилдээ ажиллаж байна. Спортод сонирхолтой учраас энэ албыг сонгосон нь ахтайгаа мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэх эхлэл тавигджээ. Тэрээр Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 50 жилийн түүхтэй Хэрлэн сум дахь Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн аврагч-гал сөнөөгчөөр ажилладаг юм. – Ахын мэргэжил, өөрийн тань сонирхол хөтөлж Онцгой байдлыг албыг сонгожээ дээ? …
-
15 September
Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд барьж буй дүүргийн Соёлын ордон буюу Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралт, дэд бүтэц татах ажил 80 хувьтай үргэлжилж байна. Гурван давхар тус барилгын угсралтын ажил дуусаж, дотор цахилгааны монтаж, шаврын ажил, дээврийн хар цаас наах, шилэн гэгээвчний рам зангидах ажил гүйцэтгэгдэх шатандаа явж байгаа юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй тус Соёлын ордны барилга нь …
-
14 September
Үйлчилгээний байгууллагууд олон хүнийг хамарсан хүлээн авалт хийх зэргээр зөрчил гаргаж байна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон дүүргүүдийн Худалдаа, үйлчилгээний хэлтэс, аж ахуйн нэгжүүд гурван талт “Хариуцлагын гэрээ” байгуулж, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “Улбар шар” түвшинд ажиллах болсон. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын хамтарсан удирдамжийн дагуу Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад зургадугаар сарын 25-наас …
-
13 September
Өнөөдрөөс эхлэн 18-аас дээш насны иргэдийг нэмэлт тунгаар вакцинжуулж эхэллээ
Коронавируст халдварын эсрэг дархлааны түвшнийг нэмэгдүүлэх зорилгоор есдүгээр сарын 13 буюу өнөөдрөөс эхлэн 18-аас дээш насны иргэдийг нэмэлт гурав дахь тунгаар вакцинжуулахаар боллоо. Эрүүл мэндийн сайдын тушаалд зааснаар нэмэлт тун хийлгэх иргэнд коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан, хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх шалгуур тавьж байгаа юм. Шалгуурт нийцсэн иргэнийг Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм …
-
13 September
У.Хүрэлсүх: Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид тулгамдаж байгаа асуудлаа хамтарч шийддэг байх ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтыг нээж үг хэлэв. Тэрбээр цар тахлын улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийллээ. Мөн цар тахалтай тэмцэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн …
-
8 September
Модон галын автомашин нь дуудлага худалдаагаар 800 мянган төгрөгөөр үнэлэгджээ
“Онцгой мэдээ” сонины “Хобби” булангийн энэ удаагийн дугаарт Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Х.Муратыг урьлаа. Тэрээр 2002 оноос хойш Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангид аврагч-гал сөнөөгчөөр томилогдон 18 дахь жилдээ ажиллаж байна. Ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Барилгын техник мэргэжлийн сургуулийг 1997 онд төгсч Мужаанчин …
-
7 September
Эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 21,373 иргэн байна
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 392 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 21,373 иргэн байна. Үүнээс нийслэлд 39 эмнэлэгт 5570, тусгаарлан ажиглах 5 байранд 184 иргэн, орон нутагт 348 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 15,619 иргэн байгаа юм. Эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 839 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. взять займ онлайн …
-
7 September
С.Өлзийбаяр: Төрийн өмчит компани байгаль, экологийг хамгаалахын эсрэг нэхэмжлэл гаргасанд гайхаж байна
Төрийн өмчит “Мон-Атом” ХХК компани “Өглөөний сонин”-оос 100 сая төгрөг нэхэмжилсэн талаар МСНЭ, салбарын эрдэмтэд болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл /2021.09.06/ мэдээлэл хийлээ. Сэтгүүлч С.Өлзийбаяр “Өглөөний сонин”-ы “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” буланд 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр “Ураны хор Дорноговийн нүүдлийн цагаан, нутгийн бор зээрийг сүйрүүлж байна” гарчигтай нийтлэл хэвлүүлжээ. Уг нийтлэлтэй холбогдуулан “Мон-Атом” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани …
-
1 September
Нийслэлийн 29 сургуулийн чиглэлд 37 автобус сурагчдад үйлчилнэ
Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотын хэмжээнд 286 ерөнхий боловсролын сургуульд 341.500 сурагч суралцана. Төрийн өмчийн 152, төрийн бус өмчийн 134 сургуульд шинээр 38.842 сурагч элсэн орж байна. 2021-2022 оны хичээлийн жилд хотын төв буюу Их тойрууд байршилтай 17 сургууль, хотын захын нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж тааруу 12 сургуулийн сурагчдад зориулж сургуулийн автобусаар үйлчлэхээр болжээ. Их тойрууд байршилтай сургуулиудын хувьд хүүхдээ …
August, 2021
-
30 August
Олон улсын “АРАВТ” морин цэргийн уралдаанд Монгол улсын баг хоёрдугаар байранд шалгарав
Олон улсын “Аравт” морин цэргийн уралдаан Тува Улсын нийслэл Кызыл хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд ОХУ, Монгол, Казахстан, Узбекстан зэрэг улсын Зэвсэгт хүчнээс баг тамирчид оролцсон бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид өрсөлдөгчдөөсөө ур чадварын хувьд илүү байлаа. Тэмцээний нэгдсэн дүнгээр нэгдүгээр байрт ОХУ, хоёрдугаар байрт Монгол Улс, Узбекстан Улс, гуравдугаар байрт Казахстан Улсын морьт тасгууд шалгарав. …
-
27 August
Амралтын өдрүүдэд нийтийн тээврийн 36 чиглэлд өөрчлөлт орно
Наймдугаар сарын 28, 29-н буюу энэ амралтын өдрөөр тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна. Тодруулбал, наймдугаар сарын 28-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна. Мөн тус амралтын өдрүүдэд Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 09:00-19:00 …
-
25 August
Ж.Батбаясгалан: Хотын хөгжил байгаль орчинд ээлтэй байх ёстой
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Солонгос-Монголын Ногоон хэрэм төслийн захирал Сон Ингёныг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Засгийн газар 2005 онд “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөр баталсан. Хөтөлбөрийн хүрээнд 2035 он хүртэл Монгол орны баруунаас зүүн зүгийг холбосон говь цөл, тал хээрийн бүсийн заагт элсний нүүлт цөлжилтөөс хамгаалах үндсэн болон туслах зурвас бүхий 3700 км урттай нийт 200 мянган га-с доошгүй ойн …
-
25 August
Д.Сумъяабазар: Түгжрэлийн эсрэг төрийн албаныхан манлайлал үзүүлэх хэрэгтэй байна
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Үндэсний дөрвөн хороо байгуулсны нэг нь Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо юм. Тэгвэл тус хорооны анхны хурал өчигдөр боллоо. Хурлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Түгжрэлийн эсрэг төрийн албаныхан манлайлал үзүүлэх хэрэгтэй байна. Холбогдох байгууллагуудад энэ чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн. Жилд Улаанбаатар хотын …
-
23 August
Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаанд оролцох байгууллагуудыг бүртгэж байна
Хичээлийн шинэ жил эхлэх үеэр нийслэлийн авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Иймээс жил бүрийн өдийд амралтын өдрөөр тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулдаг. Тэгвэл энэ удаа Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг наймдугаар сарын 28, 29-нд 09:00-19:00 цагийн хооронд “Автомашингүй гудамж” болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тодруулбал, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл