Прокурорын байгууллага 2021 оны 8 дугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 165 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 218 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 2 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх …
нийгэм
August, 2021
-
20 August
З.Энх-Оргил: Түрээсийн орон сууцад амьдарч байгаа иргэдийн дийлэнх нь түрээслээд өмчлөх сонирхолтой байна
“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар “ТОСК” ТӨХХК-ийн Орон сууц ашиглалтын хэлтсийн дарга З.Энх-Оргилтой ярилцлаа. -“ТОСК” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн талаар ярилцлагаа эхлэх үү? -“ТОСК” ТӨХХК нь хүн амыг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах, зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн орон сууцны хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн бодлого …
-
19 August
Л.Оюун-Эрдэнэ: Сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх том сорилт төр засаг, эцэг эхчүүд бидэнд ирж байна
Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 84-р сургууль дээр элсэлтийн ерөнхий шалгалтын үйл явцтай танилцлаа.Элсэлтийн ерөнхий шалгалтад энэ жил нийт 40420 шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг наймдугаар сарын 19-22-нд байгуулна. Өнөөдөр хуваарийн дагуу Монгол Улсын түүх, англи хэлний хичээлийн шалгалт боллоо. Энэ жил цар тахалтай холбогдуулан шалгалт зохион байгуулах байрыг нэмэгдүүлжээ. Ерөнхий сайд …
-
19 August
Багш, сурагчдын 10 хувиас 14 хоног тутам түргэвчилсэн шинжилгээ авна
Улсын онцгой комиссын зургадугаар албан даалгавраар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад 12-17 насны хүн амыг хамруулах зөвлөмж, уриалгыг гаргаж, эрчимжүүлэх үүрэг өгсөн. Мөн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны халдваргүйжүүлэлтэд шаардагдах нөөцийг бүрдүүлэх, багш, суралцагчдаас тандалтын зорилгоор 14 хоногийн давтамжтайгаар түргэвчилсэн шинжилгээг 10 хүртэл хувийг хамруулан авахад шаардагдах зардлын нөөцийг шийдвэрлэх болон бусад үүргийг өгсөн. Үүний …
-
18 August
Л.Оюун-Эрдэнэ: Вакцинжуулалтыг төлбөртэй болгоно гэж бодож байгаа
Монгол Улсын Засгийн газрын 200 хоногт зориулсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлагын нэвтрүүлэг өчигдөр орой телевизүүдээр цацагдлаа. Ярилцлагын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг төлбөртэй болгох бодлого баримталж байгаа гэдгээ хэлсэн юм. Тэрбээр “Вакцинжуулалтад хамрагдаагүй байгаа иргэддээ хандаж хэлэхэд цаашдаа бид вакцинжуулалтыг төлбөртэй болгоно гэж бодож байгаа. Магадгүй он гараад төлбөртэй болох байх. Өнөөдөр хүмүүс вакцин ямар үнэтэй вэ, худалдан …
-
13 August
Агаараас эрэн хайх аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагааг есдүгээр сард эхлүүлнэ
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Францын төрийн сангийн зээлийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран агаараас аврах ажиллагааны анги нэгж байгуулах төслийг хэрэгжүүлж буй. Шадар сайд С.Амарсайхан өчигдөр тус төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Агаараас эрэн хайх аврах 111 дүгээр анги байгуулах бэлтгэл ажлын явцыг …
-
11 August
У.Хүрэлсүх: Зэвсэгт хүчин цөлжилт, шороон шуургатай тэмцэхэд хувь нэмрээ оруулах ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллалаа. Батлан хамгаалах яамы удирдлагууд болон Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг нар батлан хамгаалах бодлого, зорилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, Монгол Улсын аюулгүй байдлын орчин, Зэвсэгт хүчний хөгжлийн чиг хандлагын талаар танилцуулав. Сүүлийн жилүүдэд байгалийн гамшигт үзэгдлийн улмаас эрдэнэт хүний амь нас …
-
5 August
Улаанбаатар хотын музей олон нийтэд зориулсан үйл ажиллагаагаа цахимаар зохион байгуулж байна
Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Батчимэг, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү тэргүүтэй холбогдох албаныхан Улаанбаатар хотын музейн үйл ажиллагаатай танилцлаа. Улаанбаатар хотын музей нь 1956 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 3394 үзмэрийг хадгалан хамгаалдаг. Гэвч музейн зай талбайн хүрэлцээгүй байдлаас үүдэн нийт үзмэрийнхээ 5-8 хувийг үзвэрийн танхимд дэлгэсэн бол үлдсэн хэсгийг сан хөмрөгтөө хадгалдаг …
-
5 August
М.Уранцэцэг:Токио-2020 олимпдоо амжилттай оролцож 100 жилийн түүхтэй цагдаагийн албандаа бэлэг барьж чадсандаа туйлын их баяртай байна
Токио-2020 зуны 32 дахь олимпын эмэгтэйчүүдийн -48 кг жинд жүдо бөхийн төрөлд амжилттай оролцож анхны хүрэл медалийг хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны ахлах дасгалжуулагч, цагдаагийн хошууч Мөнхбатын Уранцэцэг өчигдөр орой /2021.08.04/эх орондоо хүрэлцэн ирлээ. МУГТ М.Уранцэцэгийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсаны дараагаар түүнтэй цөөн хором ярилцлаа. –Монгол Улсын төрийн далбаагаа Токиогийн олимпын …
-
4 August
С.Батцэцэг: Монголчуудынхаа итгэлийг алдсанд харамсч байна
“Токио 2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ийн жинд барилдсан Хөдөлмөрийн баатар, МУГТ С.Батцэцэг өчигдөр /2021.08.03/ хүрэл медалийн төлөөх барилдаанд Кыргызстаны залуу бөх М.Жуманазаровад ялагдсанаар шагналт тавдугаар байр эзэллээ. Уг нь манай хүн эхний оноог авч, барилдааныг тун давгүй эхлүүлсэн ч дараа нь хөлдөө гурав дараалан алдаж, өрсөлдөгч нь үүнийг зургаан оноо болгосон юм. Ингээд оноогоор хоцорч эхэлсэн тул …
-
3 August
“Замын-үүд” чөлөөт бүсийн дулааны станц ирэх аравдугаар сард ашиглалтад орно
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Дорноговь аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ /2021.07.30/ Замын-Үүд суманд байрлах “Замын-Үүд” чөлөөт бүсэд ажиллалаа. Тэрбээр Замын-Үүд хилийн боомтын барилга угсралтын явц, боомтын үйл ажиллагаа болон чөлөөт бүсийн дулааны станцын туршилт тохируулгын ажлын явцтай биечлэн танилцсан бөгөөд Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд чөлөөт бүс доторх цахилгаан хангамжийн 16 ширхэг дэд өртөөний 2×630 кВА-ийн 10/04 кВ-ын тоноглолыг угсрах …
July, 2021
-
29 July
Унгар улсын Засгийн газраас манай улсад нэн хэрэгтэй байгаа 33 ширхэг амьсгалын аппаратыг хүлээлгэн өглөө
Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто 7 дугаар сарын 29-нд Монгол Улсад ажлын айлчлал хийлээ. Тэрээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны яриа хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, харилцан сонирхсон олон улсын асуудлаар санал солилцлоо. Мөн Монгол, Унгарын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахаар тохиролцов. …
-
28 July
Вирусийн эсрэг эмийг нийлүүлэгчээс эмийн сангууд шууд цахимаар захиалж авах боломж бүрдлээ
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өчигдөр /2021.07.27/ Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллаа. Уулзалтын эхэнд Коронавируст халдвараас сэргийлэх, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, стандартын хяналт шалгалтын тухай ЭМБСХГ-ын дарга С.Сүнчин танилцууллаа. Буянт-Ухаа /Чингис хаан/, Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд боомтоор эм, эмнэлгийн хэрэгслийг нэвтрүүлэн, хилийн болон гүний хяналт шалгалтыг улсын байцаагч нар хяналт хийж байгаа бөгөөд …
-
28 July
Хүн амын 60 хувь нь коронавирусын эсрэг вакцины бүрэн тундаа хамрагдаад байна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.07.28/ боллоо. Хуралдаанд коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Монгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн вакцины 5,226,670 тун татан авч, хүн амаа вакцинжуулж байна. 2021 оны долдугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 66,2 хувь нь нэгдүгээр тунд, …
-
26 July
Ц.Цогтбаатар:Тэнгэрт байгаа аавдаа, саяхан төрсөн хүүдээ, хайртай ханьдаа,намайг төрүүлж өсгөсөн ээждээ, багшдаа баярлалаа
Жүдо бөхийн 73 кг-д зодоглосон ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль хүртэж, Монголын багийн хоёр дахь медалийг авчирлаа. Тэрбээр хүрлийн төлөөх барилдаан эхлээд удаагүй байхад Канадын Артур Маргелидоныг өчих мэхээр цэвэр ялж, олимпын хүрэл медаль хүртлээ. “Токио-2020” олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн, Олон Улсын Хэмжээний Мастер Цэнд-Очирын Цогтбаатар медалиа авсны дараа Токио хотноо ажиллаж буй спортын сэтгүүлчдэд ярилцлага өгч, сэтгэгдлээ хуваалцлаа. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл