Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.07.28/ боллоо. Хуралдаанд коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Монгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн вакцины 5,226,670 тун татан авч, хүн амаа вакцинжуулж байна. 2021 оны долдугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 66,2 хувь нь нэгдүгээр тунд, …
нийгэм
July, 2021
-
26 July
Ц.Цогтбаатар:Тэнгэрт байгаа аавдаа, саяхан төрсөн хүүдээ, хайртай ханьдаа,намайг төрүүлж өсгөсөн ээждээ, багшдаа баярлалаа
Жүдо бөхийн 73 кг-д зодоглосон ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль хүртэж, Монголын багийн хоёр дахь медалийг авчирлаа. Тэрбээр хүрлийн төлөөх барилдаан эхлээд удаагүй байхад Канадын Артур Маргелидоныг өчих мэхээр цэвэр ялж, олимпын хүрэл медаль хүртлээ. “Токио-2020” олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн, Олон Улсын Хэмжээний Мастер Цэнд-Очирын Цогтбаатар медалиа авсны дараа Токио хотноо ажиллаж буй спортын сэтгүүлчдэд ярилцлага өгч, сэтгэгдлээ хуваалцлаа. …
-
26 July
Ховд аймгийн удирдлагууд Э.Даваажамцад ХОЁР өрөө байр бэлэглэлээ
Эх орныхоо баруун хязгаараас /ХОВД АЙМАГ/ зүүн хязгаар хүртэл /ДОРНОД АЙМАГ/ 2127 км замыг 46 хоногт туулж, холын зайн гүйлтийн дээд амжилтыг тогтоосон Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит ЗХ-ний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамцыг өнөөдөр /07.26/ Ховд аймгийн удирдлагууд угтан авлаа. Э.Даваажамц зургадугаар сарын 02-ны өдөр аавдаа үнсүүлээд, анги, хамт олон, ах дүү, төрөл төрөгсөд, аймаг орон нутгийнхаа удирдлагуудаар …
-
20 July
Я.Болороо: КОВИД-19-өөр өвдөөд хүндрэхгүй эдгэрсэн нь вакцины үр нөлөө сайн байсных гэж бодож байна
“Ачлалт хүүхдүүд” Төрийн бус байгууллага 2016 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Тус асрамжийн төвд хөгшин настай иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй 21-96 насны 48 хүн хэвтэн эмчлүүлж байна. “Ачлалт хүүхдүүд” асрамжийн төвд Ковид-19 халдвар илэрчээ. Анх тус төвийн асрагчаас нь Ковид-19 халдвар батлагдаж тэд бүгд өвдсөн гэнэ. Тус төвийн эмч Я.Болороо хамгийн их айж байсан зүйл нь өндөр настнууд маань …
-
20 July
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Бид Мартахгүй” хөшөө сүндэрлэлээ
Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан албан үүргээ гүйцэтгэж яваад баатарлагаар амь эрсэдсэн алба хаагчдынхаа гэгээн үйлсийг мөнхжүүлэх “Бид мартахгүй” хөшөөний нээлт, цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр /2021.07.19/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Арга хэмжээг нээж Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд хэлэхдээ“Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. …
-
19 July
Ц.Нямбаяр: Хулгайч өнгөтэй өөдтэй, үнэтэйг нь хамдаг бол гал, гамшиг осол юу ч үлдээлгүй бүхнийг авдаг
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяртай ярилцлаа. -Онцгой байдлын байгууллагад хэд дэх жилдээ ажиллаж байна. Жирийн гал сөнөөгчөөс ажлын гараагаа эхэлж байв уу? -Онцгой байдлын байгууллагад 1998 онд тухайн үеийн Нийслэлийн гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал унтраах 10 дугаар ангид гал сөнөөгчөөр ажиллаж ажлын гараагаа эхлүүлсэн тэр мөчөөс өнөөдрийг хүртэл тасралтгүй 24 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд …
-
16 July
Ч.Болортуяа:Дельта вирус дэлхийн 111 улсад тархаад байгаа тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг анхааруулж байна
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2021.07.16/ боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Авлигын эсрэг комисс байгуулах шийдвэр гарлаа. Авлигын эсрэг ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлах бөгөөд 15 хүнээс бүрдэнэ. Авлигыг бууруулахтай холбоотой хууль, эрх зүйн орчныг сайжруулах ажлыг хийхээр төлөвлөсөн. …
-
14 July
Фото:Ерөнхийлөгч асан Х.Баттулга жүдо бөхийн тамирчдын бэлтгэлтэй танилцаж амжилт хүслээ
Олимпын наадам эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын жүдо бөхийн тэмцээн долдугаар сарын 24-өөс 31-ний хооронд явагдана. Үндэсний шигшээ багийн тамирчид Төв аймгийн Батсүмбэр сум, Баянголын аманд орших “Champions camp” бэлтгэлийн баазад олимпын бэлтгэлээ базааж байгаа билээ. ЖҮДО БӨХИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ Эмэгтэй -48кг жинд МУГТ М.Уранцэцэг -52кг жинд ОУХМ Л.Сосорбарам -57кг жинд МУХБ, МУГТ …
-
13 July
Засгийн газар Авлигын эсрэг комисс байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт үеэрээ Засгийн газар Авлигын индексийг бууруулах комисс байгуулахаар болсныг хэллээ. Засгийн газар баяр наадмын өдрүүдэд ажиллаж байгаа бөгөөд ирэх баасан гарагт ээлжит бусаар хуралдах юм. Хуралдаанаар авлигын эсрэг комисс байгуулахаар болжээ. Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж байна. Энэ …
-
13 July
“Токио олимп сан”-гийн цомыг Алтай таван богдод хүргэлээ
“Токио-2020” олимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит “Токио олимп сан”-гийн цомыг 21 аймгаар аялуулсан билээ. Тэгвэл энэ удаа Монгол Улсын Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр тэргүүтэй уулчид Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг төрийн далбааны хамтаар Алтай таван богд уул, гурван улсын хил Найрамдал оргил (4182 м) болон Монгол, Оросын хилийн нэгдүгээр …
-
11 July
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар утсаар ярив
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр утсаар ярив. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд дахин баяр хүргэсэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлж, Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ОХУ-ын Ерөнхийлөгчтэй нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Монгол, Оросын төрийн тэргүүн нар хоёр улсын харилцааны болон бүс …
-
9 July
Б.Мөнхцэцэг: Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг 3.7 тэрбум төгрөгөөр засаж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл
Сүхбаатарын талбайн урд талын Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурын засварын ажилд 3.7 тэрбум төгрөг зарцуулж байна гэсэн мэдээлэл гараад буй. Энэ талаар Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэгээс тодрууллаа. -Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг коронавирусийн цар тахлын улмаас түр хугацаагаар ажиллуулаагүй. Усан оргилуурыг засах шаардлагатай байгаа юу? -Манай байгууллага Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг хийсэн. Цаашид бүтээн байгуулалтын ажлыг …
-
7 July
Гадаадын кино уран бүтээлчдэд “к4” виз олгоно
Кино урлагийг дэмжих тухай хууль батлагдсантай холбогдуулан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Виз олгох журам”-д өөрчлөлт оруулж, Монгол Улсын нутаг дэвсгэрт кино бүтээх зорилгоор ирэх гадаадын иргэнд “K4” виз олгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр Монгол Улсад түр ирэх зорилгоор “К4” ангиллын визийг соёл, урлаг, спортын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, кино, контент бүтээхээр ирэх гадаадын иргэнд олгохоор болж байна. Виз бүрдүүлэлтийг ингэж хөнгөвчилснөөр …
-
7 July
Э.Баасанжалба: Даатгуулагч тэтгэмжийн даатгалын сангаас гурван төрлийн тэтгэмж авах эрхтэй
Тэтгэмжийн даатгалын талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Баасанжалбатай ярилцлаа. – Ярилцлагын эхэнд тэтгэмжийн даатгалын сангийн талаар ерөнхий мэдээлэл өгөхгүй юу? Тэтгэмжийн даатгал нь даатгуулагчид учирсан богино хугацааны санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор нийгмийн даатгалын сангаас олгодог мөнгөн хөрөнгө юм. Тэтгэмжийн даатгалын санд ажил олгогч 1%-иар цалин хөлсний сангаасаа, даатгуулагч 0,8%-иар цалингаасаа, сайн дурын даатгуулагчийн хувьд өөрийн …
-
6 July
Эмнэлгийн удирдлагууд ажилчдынхаа цалинг нэмж эхэллээ
Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс эмнэлгийн удирдлагуудыг хүлээн авч уулзан эмч ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх, урамшууллыг нь цаг тухай бүрт нь олгохыг үүрэг болгосон. Эрүүл мэндийн багц хуулийн дагуу эмнэлэг нь гүйцэтгэлээр санхүүждэг болсон. Уг санхүүжилт нь эмнэлгийн удирдлага урсгал зардлаа өөрөө дотроо зохицуулж, ажилчдынхаа цалин хангамжийг нэмэгдүүлэх боломж бүрдсэн гэсэн үг юм. Гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн зүгээс хагас жилийн гүйцэтгэлийн тайлангаар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл