Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэндчилгээ дэвшүүллээ. Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ! Монгол эх орныхоо хөгжил дэвшил, нийслэл Улаанбаатар хотын ололт амжилтын түүхийг бичилцэж, ажил амьдралынхаа арвин баялаг түүхийг бүтээж яваа эрхэм хүндэт нийслэл хотын иргэн Танд шинэ жилийн баярын мэнд хүргэе. Улиран одож буй 2021 он монгол түмний хувьд төдийгүй хүн төрөлхтний хувьд дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдвар, …
нийгэм
December, 2021
-
24 December
Ууланд төөрсөн хоёр иргэний амийг аварчээ
Улаанбаатар хотын хоёр иргэн загасчлахаар Булган аймгийн Тэшиг сумыг зорьсон байна. Улмаар иргэд согтууруулах ундаа хэрэглэж хоорондоо муудалцан салж явснаар төөрчээ. Өвлийн хүйтэнд хоёр хоногийн турш төөрсөн иргэдийг 12 дугаар сарын 19-ний өдрийн 22.00 цагийн орчимд ахлах ахлагч Б.Буянтогтох ахлагчтай, ахлагч З.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа илрүүлэн, амь насыг нь аварсан байна. Төөрсөн иргэд “Бид өөрсдийн санамсар болгоомжгүй байдлаас болж …
-
24 December
Б.Ууганбат: 18 мянга гаруй иргэн, байгууллага зөвшөөрөл авах, жил бүр сунгуулах шаардлагагүй болж байна
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ болон “Ковид-19” цар тахалтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш иргэдэд тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Дархлаажуулалтын болон “Ковид-19”-ийн шинжилгээний цэгийн байршил, ажиллах цагийн хуваарийн талаарх нарийвчилсан мэдээллийг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботоос авах боломжтой. НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн …
-
24 December
Түүх, соёлын үл хөдлөх 144 дурсгалыг дүүргийн хамгаалалтад авлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах асуудлыг хэлэлцлээ. Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын үзлэг, тооллогыг 2015 онд зохион байгуулсан. Уг тооллогоор нийслэлийн нутаг дэвсгэрт 217 дэсийн 479 дурсгалыг бүртгэн Соёлын өвийн мэдээллийн санд оруулжээ. Хуулийн дагуу эдгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалаас дүүргийн хамгаалалтад авах шаардлагатай …
-
22 December
“Монголд үйлдвэрлэв 2021” үзэсгэлэн худалдаагаар 120 сая төгрөгийн борлуулалт хийжээ
Энэ жил Монгол Улсад хоршооны салбар үүсэн хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан хоршоологчид, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, орлогыг нь нэмэгдүүлэх зорилгоор “Монголд үйлдвэрлэв 2021” үзэсгэлэн худалдааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо хамтран зохион байгуулав. Тус үзэсгэлэн худалдаанд 140 орчим иргэн, аж …
-
22 December
НОБГ:Өндрөөс үсрэх гэж байсан иргэний амь насыг аварлаа
Аврах Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Орчлон хорооллын 42 дугаар байрны 11 давхарын нийтийн хэсгийн балконаас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага нийслэлийн ангид ирсэн. Дуудлагын дагуу Аврах ангийн 2 бүлгийн 12 алба хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж тус байрны 11 давхрын нийтийн хэсгийн балконаас үсэрсэн иргэнийг аврах дэр ашиглан амь насыг аварч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Онцгой …
-
20 December
О.Амартүвшин: Хамгийн олон ажлын байр бий болгодог салбарууд тусгай зөвшөөрөлгүй боллоо
Нийслэлийн удирдлагууд 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээнд тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүллээ. Энэ талаарх хэвлэлийн хурлын үеэр бизнес эрхлэгчдийн төлөөллийн хэлсэн үгийг хүргэе. Хотын даргын шийдвэр бизнес эрхлэгчдэд, аж ахуйн нэгжүүдэд маш том дэмжлэг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин: -Бид хоёр жилийн турш амаргүй нөхцөл байдалд ажиллаж байна. Маш олон удаагийн хэлэлцүүлэг, …
-
20 December
Түүхий нүүрсний хэрэглээний талаарх гомдол, мэдээллийг 102 дугаарын утсаар авдаг боллоо
“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны хүрээнд нийслэлийн агаарын чанарын өнгөрсөн долоо хоногийн мэдээллийг танилцууллаа. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Байгаль орчны яам болон нийслэлийн харьяа алба, агентлагуудаас хамтран долоо хоног бүрийн даваа гарагт хэвлэлийн хурлыг зохион байгуулж буй юм. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Д.Өнөрбат:Цаг уур, орчны шинжилгээний газраас арванхоёрдугаар сарын 13-19-ний өдрүүдийн Улаанбаатар хотын агаарын чанарыг өнгөрсөн оны …
-
15 December
Сүхбаатарын талбайн сүлд модны гэрлийг асаалаа
Сүхбаатарын талбайн сүлд модны гэрлийг асаах ёслол өнөөдөр 18:00 цагт боллоо. Ёслолд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, нийслэлийн шилдэг гэр бүлийн төлөөлөл оролцож, мэндчилгээ дэвшүүлэв. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Шинэ жилийн баярыг сүлд модгүйгээр төсөөлөхийн аргагүй. Улаанбаатар …
-
3 December
Шадар сайд С.Амарсайхан аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзав
Коронавирусийн шинэ мутаци буюу “Омикрон” дэлхийн улс орнуудад бүртгэгдэж, зарим улс орнууд хилээ хаах, хэсэгчилсэн хориг авах арга хэмжээнүүдийг авч эхлээд байна. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, БОАЖ-ын сайд Н.Уртнасан нар Монголын аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр болон Аялал жуулчлалын компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Улсын онцгой комиссын шийдвэрээр Коронавируст халдварын мутацилагдсан …
-
3 December
Б.Гансүх:Улсын хэмжээнд галт зэвсгийн бүртгэл 47 хувьтай явагдаж байна
Иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшдэг галт зэвсгээ хэрхэн бүртгүүлэх, шилжүүлэх мөн “Зэвсэг-2021” нэгдсэн арга хэмжээний талаар Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн галт зэвсгийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, мэдээллийн нэгдсэн сан хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Гансүхтэй ярилцлаа. Галт зэвсгийг ямар шаардлага хангасан иргэн, хуулийн этгээд эзэмшдэг вэ? Мөн галт зэвсэг худалдан авах зөвшөөрөл авахын тулд хаана хандах ёстой вэ? Галт …
-
2 December
Гар утасны E-POLICE аппликэйшн ашиглан замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлэх боломжтой
Хөдөлгөөнд оролцогч зарим жолооч нар урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэл зөрчих, уулзвар гарц хаах, явган хүний зам дээр зогсох зэргээр бусдын хөдөлгөөнд саатал учруулж зохиомол түгжрэл үүсгэн, хөдөлгөөний хэт их ачаалал үүсэх голлох шалтгааны нэг болж байна. Дэлхийн олон орны жишгээр зөрчлийг мэдээлэх E-POLICE гар утасны аппликейшныг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс санаачлан Тээврийн цагдаагийн албатай хамтран 2018 оны есдүгээр сарын 1-нээс …
-
1 December
Тусгаарлан ажиглах 15 зочид буудлын бэлтгэлийг хангуулаад байна
Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийн албан ёсны мэдээллээр олон нийтэд зарласан “Омикрон” вирус бүртгэгдсэн улс оронд амьдардаг эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн монгол улсын иргэдийг эх орондоо ирэхэд нь өөрийн зардлаар 10 хоногийн хугацаатай тусгаарлах шийдвэрийг УОК-оос гаргасан. Шийдвэрийн дагуу Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 40 дүгээр тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдийг …
November, 2021
-
24 November
Ардын багш, профессор Ч.Авдайд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүст Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат багш цол хүртээлээ. Монгол Улсад инженер, техникийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх үйлсэд мэдлэг, туршлага, ур чадвараа дайчлан манлайлж, дээд …
-
24 November
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хилчид, цаатан иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх улсын дархан хилийг эргэж, хилчин байлдагч нартай уулзлаа. Ерөнхийлөгчийг улсын хамгийн хойд цэг Монгол шарын даваа, хилийн 350 дугаар баганын дэргэд ахлах ахлагч Т.Дугарсүрэн тэргүүтэй хилийн манаа угтан авлаа. Монгол Улсын хил хамгаалах тушаалын дагуу үүрэг гүйцэтгэх хугацаанд гадаад болон дотоод талд илэрсэн зүйлгүй. Монгол Улсын хил тайван байгааг хилчид илтгэв. Хилчин …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл