Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын 2026 оны А/72 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Монгол Улсын дунд болон богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, үр дүнд газар дээр нь хяналт, шинжилгээ хийж байна. Энэ хүрээнд хяналт, шинжилгээний Ажлын хэсэг өнөөдөр буюу 2026 оны наймдугаар сарын 28-ны өдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байна. …
нийслэл
August, 2026
-
27 August
Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий зуслангийн 26 аманд ажиллалаа. Өнөөдрийн байдлаар иргэдийн чөлөөтэй нэвтрэх, амарч зугаалах ойн сан бүхий газарт нийт 11,706 нэгж талбарт газар олгосон байна. Гэвч газар ашиглалтын явцад зуслангийн бүсийн орц, гарц хаагдаж, иргэд зорчих боломжгүй болсон. Гал …
-
27 August
Нийслэлийн боловсролын сургалтын байгууллагын хоол үйлдвэрлэлд нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн өмнөх уулзалт болно
Нийслэлийн боловсролын сургалтын байгууллагын хоол үйлдвэрлэлд нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн өмнөх уулзалтад хүнс ханган нийлүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага, компани, нөхөрлөл, хоршоо, жижиг дунд үйлдвэр эрхлэгч та бүхнийг цахим уулзалтад оролцохыг урьж байна. Уулзалт 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 15:00 цагт цахимаар зохион байгуулагдана. Та бүхэн дээрх QR кодыг уншуулан дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. Эх …
-
25 August
НҮБ-ын Суурьшлын хөтөлбөртэй гэр хорооллын шинэчлэл, хүртээмжтэй орон сууц, хот байгуулалтын чиглэлээр хамтарна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурьшлын хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Анаклаудиа Россбахтай COP17 хурлын үеэр уулзлаа. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурьшлын хөтөлбөр нь хотын тогтвортой хөгжил, гэр хорооллын нөхцөлийг сайжруулах, иргэдийн оролцоонд тулгуурласан хот төлөвлөлт, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон жилийн түүхтэй. Тус байгууллага Монгол Улсад 2006 оноос үйл ажиллагаагаа эрчимжүүлж, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох …
-
25 August
ГАДААД, ДОТООДЫН АЖ, АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДАД “НҮҮРС-ПИРОЛИЗИЙН ҮЙЛДВЭР” ТӨСЛИЙГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТҮНШЛЭГЧЭЭР ОРОЛЦОХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛНЭ ҮҮ
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 235 дугаар тогтоол, Засгийн газрын 2026 оны 28 дугаар хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01, 2026 оны 26/68 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1162 дугаар захирамж болон холбогдох бусад шийдвэрийг тус тус үндэслэн Нийслэл Улаанбаатар хот болон “Чингис Хаан Баялгийн Сан Нэгдэл” ХХК хамтран “Нүүрс-пиролизийн үйлдвэр”-ийн төслийг төр, хувийн …
-
24 August
Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулсан. Уулзалтын хүрээнд Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчин болон хот байгуулалтын төслүүдийн хүрээнд стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилт, технологи, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ болон хэрэгжилтийн боломжийг хамтран судлах, цаашдын хамтын ажиллагааны суурийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-ын “China Central Strategic Advisory Group”-тэй хамтын ажиллагааны санамж …
-
24 August
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулсан. Уулзалтын үеэр олон улсын “Альварез энд Марсал” ХХК-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар тус компанитай хөрөнгө оруулалтын аливаа төслийн бэлэн байдлыг сайжруулах, зөвлөх үйлчилгээ авах, олон улсын санхүүгийн байгууллага, стратегийн хөрөнгө оруулагчидтай харилцаа тогтоох чиглэлд хамтарна. Эх сурвалж: ulaanbaatar.mn
-
24 August
Улаанбаатар хот Дэлхийн банк групптэй техникийн болон зөвлөх үйлчилгээг өргөжүүлнэ
Улаанбаатар хот Дэлхийн банк группийн хамтын ажиллагааны хүрээнд хотын хөгжлийн төслүүдэд шаардлагатай техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээг авах, олон улсын сайн туршлага, мэдлэгийг нэвтрүүлэх чиглэлээр харилцаагаа өргөжүүлнэ. Тухайлбал, Хотын тэсвэрлэх чадвар ба үерийн эрсдэлийн менежмент; Тогтвортой бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй тээврийн тогтолцоо; Төслийн бэлтгэл ажил, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх; Институцын чадавхыг бэхжүүлэх, мэдлэг, туршлага хуваалцах Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн зорилтуудад хувь …
-
24 August
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17 Цэнхэр бүсийн (Bluezone) үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах зорилгоор Шуурхай удирдлагын төв нь нийт 11 салбарын 28 чиглэлийн 1364 ажилтан, албан хаагчийг шуурхай удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллаж байна. Уг төвийг КОП17 хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын газар ОНӨААТҮГ ахлан ажиллаж буй. Үүнд: VENUE COC барилга байгууламж, Эрчим хүчний хангамж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Гадна дотор тохижилт, Хурлын өрөөний техник хэрэгсэл, …
-
24 August
Амралтын өдрүүдээр Дүнжингарав худалдааны төв, Нарантуул захын машины зогсоол, замыг нээнэ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хөтөлбөртэй уялдуулан наймдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд хязгаарласан зарим замыг түр хугацаанд нээнэ. Тухайлбал, наймдугаар сарын 22-нд Нарантуулын уулзвараас Өгөөмөр захын уулзвар хүртэлх зам болон Нарантуул худалдааны төвийн авто зогсоолыг нээнэ. Харин наймдугаар сарын 23-нд Нарантуулын уулзвараас Дүнжингаравын уулзвар, Зүүн жанжин уулзвар хүртэлх зам болон Дүнжингаравын авто зогсоолыг нээнэ. Дээрх …
-
24 August
“Улаанбаатар” олон улсын явган алхалтын фестиваль-2026 эхэллээ
“Улаанбаатар” олон улсын явган алхалтын фестиваль 8 дахь удаагаа Улаанбаатар хот, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн фестивальд Япон, Автрали, Унгар, Нидерланд, Бүгд Найрамдах Солонгос улс, Бүгд Найрамдах Чех улс, Бүгд Найрамдах Хятад Ард улс, Оросын Холбооны улс, Бүгд Найрамдах Тажикстан улсаас 110 зочид, төлөөлөгч, Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргээс 600 гаруй оролцогч оролцож байна. Нийслэлийн …
-
24 August
Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулсан. Уулзалтын хүрээнд Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчин болон хот байгуулалтын төслүүдийн хүрээнд стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилт, технологи, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ болон хэрэгжилтийн боломжийг хамтран судлах, цаашдын хамтын ажиллагааны суурийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-ын “China Central Strategic Advisory Group”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг …
-
24 August
Улаанбаатар, Газиантеп хотын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах санал солилцлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Бүгд Найрамдах Турк Улсын Газиантеп хотын Захирагчийн орлогч Халил Угур тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын боломжийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Улаанбаатар, Газиантеп хотын ах дүүгийн харилцааны түүхэн замналын талаар онцлон тэмдэглэв. Тодруулбал, 2010 оны есдүгээр сарын 25-нд нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, Газиантеп хотын дарга …
-
19 August
Г.Жаргалсайхан: Нийслэлд 2026-2027 оны хичээлийн жилд нийт 131 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна
2026-2027 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан “Нийслэлд 2026-2027 оны хичээлийн жилд нийт 131 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Энэ жил 52 төсөлд улсын комисс ажиллуулж, байнгын …
-
19 August
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орох сурагчдыг наймдугаар сарын 17-ноос наймдугаар сарын 28-ны хооронд “Е-Mongolia” системээр бүртгэнэ. Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотод 38182 хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байна. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдүүдийг нэгдүгээр ангид бүртгэнэ. Таван настай буюу 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл