Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Хүй долоон худагт наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Монгол түмэндээ алдартай Хүй мандлын дэнжид тав дахь удаагаа зохион байгуулж буй “Даншиг наадам-Хүрээ цам”наадмыг аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болохын хувьд НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас дэмжин, Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй …
нийгэм
August, 2022
-
8 August
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 2022 оны 08 сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун өмнөд хэсгээр …
-
5 August
Яармагийн нүхэн гарцын хойд хэсгийг угсарч дуусжээ
Хан-Уул дүүргийн нутаг, Наадамчдын гудамж, Яармагийн авто замд 37.5 метр урттай нүхэн гарц барих зам барилгын ажил наймдугаар сарын 1-ний өдөр эхэлсэн. Уг нүхэн гарцыг оршин суугчдын хүсэлт болон осон аваарын судалгаанд үндэслэн байгуулж байгаа билээ. Тус ажлын хүрээнд үндсэн нүхэн гарцын талыг буюу замын хойд талын 19 метр хэсгийн угсралтыг бүрэн хийж дуусжээ. Үргэлжлүүлэн явган зорчигчдын орох, гарах хэсгийн …
-
5 August
Налайх дүүрэг энэ хичээлийн жилд 2-5 насны бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулах боломжтой боллоо
Боловсрол шинжлэх ухааны сайдаар ахлуулсан цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хэсэг Налайх дүүрэгт ажиллав. Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 3416 хүүхэд байна. Тэдний 2286 нь буюу 67 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байжээ. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулалт хийж хамрагдалтыг 85 хувьд хүргээд байв. Хэдийгээр хамрагдалт нэмэгдсэн ч 630 хүүхэд цэцэрлэгийн гадна үлдэхээр байсан юм. БШУ-ны сайдаар ахлуулсан ажлын …
-
5 August
Улиастай, Гачуурт чиглэлийн нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд Шар хадны автобусны эцсийн зогсоолоос Гачуурт хүртэл 4.27 км засмал зам тавихаар болсон. Энэ хүрээнд өнөө орой буюу наймдугаар сарын 5-ны 23:00 цагаас 14-ний өдрийн 23:00 цаг хүртэл Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлан, хучилт хийх гэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан дээрх хугацаанд нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орох …
-
5 August
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.2022 оны 08 сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. …
-
4 August
Макс Молл их дэлгүүрээс Ахуйн үйлчилгээний уулзвар хүртэлх замын нэг урсгалыг хаана
2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд С.Амарсанаагийн гудамж буюу Макс Молл их дэлгүүрийн баруун талын уулзвараас Ахуйн үйлчилгээний уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлийн ажил зургаадугаар сарын 25-нд эхэлсэн. Тус замын хоёр урсгалыг ээлжлэн хааж, хучилтын ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн юм. Тодруулбал, баруун талын урсгалыг өнгөрсөн амралтын өдрүүдээр хааж, хучилт хийсэн. Харин зүүн талын урсгалын зорчих хөдөлгөөнийг энэ баасан гарагийн шөнө …
-
3 August
Боловсролын салбар дахь авлигатай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулагдлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар боловсролын салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох, хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Ерөнхий сайдын дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд энэ төрлийн гомдол, саналтай холбоотой ажлын хэсэг гарч ажиллахаар боллоо. Ажлын хэсэгт Ерөнхий сайдын ажлын алба, Боловсрол, шинжлэх ухааны яам, Тагнуулын Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар болон нийслэлийн мэргэжлийн …
-
3 August
Хагас коксын үйлдвэр байгуулах ажлын бэлтгэлийг яаралтай хангахыг үүрэг болголоо
Багануур дүүрэгт Үйлдвэр технологийн парк байгуулах ажлын хүрээнд Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ зэрэг албаныхан газар дээр нь ажиллалаа. 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, компанийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, ашигтай ажиллуулах зорилгоор хагас коксын үйлдвэр барих шийдвэр гарсан. Үүний …
-
2 August
Энэ жил нийслэлийн 7 дүүрэгт 670 цэгээр шахмал түлш борлуулна
Өвөлжилтийн бэлтгэл хангах, бэлэн байдлыг шалгах хүрээнд “Тавантолгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэрт Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Захирагчийн Ажлын албаны дарга Д.Ганболд болон бусад албаныхан өнөөдөр ажиллалаа.Энэ үеэр “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн Зүүн …
-
1 August
Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй хүмүүс аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөлөө
Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр өнөө, маргаашдаа Хөвсгөл аймгийн нутаг, Дорноговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар халуун байна. Их халалт болох тул нарны малгай, нүдний шил, шүхэр зэргээ биедээ авч явах, бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй хүмүүс аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөлөө. Наршилтаас хэрхэн сэргийлэх талаарх зөвлөмжийг …
-
1 August
А.Ганхуяг: Аян замд минь тусалсан цэргийнхэндээ баярлалаа
Шатахуун ачсан том тээврийн машин нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын ойролцоо шаварт сууж, Улаанбаатар хотоос хүнд даацын машин дуудахаас өөр аргагүй болсон жолоочид холын цуваанд яваа цэргийнхэн тусалж, замд нь саадгүй гаргасан талаар нийгмийн сүлжээнд тархжээ. Жолооч А.Ганхуяг “Миний ажил бол цаг хугацаатай уралддаг, хариуцлагатай ажил. Шавраас гарах аргагүй, ажил цагтаа амжихгүй нь гээд хэцүүхэн байлаа. Гэсэн ч золоор та бүхэнтэй …
-
1 August
Сэрэмжлүүлэг: Хийлдэг гудас хөмөрч, дөрвөн настай хүүхэд амиа алджээ
Гол, нуур, тогтоол усанд зориулалтын бус хийлдэг завь, гудас, автомашины дугуйн дотуур хаймар ашиглахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Тодруулбал, өчигдөр буюу долдугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн “Гүрмийн нууранд хүүхэд живлээ” гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийг шалгахад 4-5 насны хоёр охин нуурын усанд хийлдэг гудастай хөвж байх үед гудас хөмөрч, охидын нэг нь амиа алдсан харамсалтай явдал болсон байна. Алба хаагчид шуурхай …
-
1 August
ХӨСҮТ-ийн Хүүхдийн уушгины I, II болон Насанд хүрэгчдийн цочмог гепатитын V тасагт их засвар хийжээ
Эмнэлгийн үзүүлж байгаа тусламж үйлчилгээг сайжруулах, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, тав тухтай орчин нөхцөлд хүргэх зорилгоор эмнэлгийн байгууллагын их засварын ажлууд хийгдэж байна. Тус ажлын хүрээнд Баянзүрх дүүрэгт байрлах Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хүүхдийн уушгины нэг, хоёрдугаар тасаг болон Насанд хүрэгчдийн цочмог гепатитын тавдугаар тасгуудад их засвар, шинэчлэлийн ажлуудыг хийж, гүйцэтгэлээ. Багц их засварын ажлыг улсын төсвийн хөрөнгө …
July, 2022
-
29 July
“Хүннү молл”-оос “Шинэ өргөө” хороолол хүртэлх замын хөдөлгөөнийг түр хааж, явган хүний нүхэн гарц байгуулна
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Наадамчдын гудамж дахь Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц байгуулах гэж байна. Энэ ажлын хүрээнд авто замыг сэтэлж, бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай болсон тул “Хүннү молл”-ын баруун урд талын уулзвараас “Шинэ өргөө” хороолол хүртэлх 200 метр замын хөдөлгөөний зохион байгуулалтад түр хугацаанд өөрчлөлт оруулах гэж байна. Тодруулбал, -Наймдугаар сарын 1-11-ний хооронд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл