Л.Энх-Амгалан: 442 диплом зөрчилтэй байгаа нь тогтоогдсон

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хуурамч дипломтой багш нарын асуудлаар мэдээлэл хийлээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:Багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтыг зургаан сарын турш хийлээ.
Энэ хугацаанд ажлын хэсэгт ажиллаж байгаа хүмүүсийг дарамтлах, яамны тусгай өрөөнд ажиллаж байсан ажлын хэсгийн компьютерын хард хоёр удаа алдагдсан, 400 гаруй хуурамч дипломын зөрчилтэй цаасаар баталгаажуулсан цаасан хайрцаг төрийн яамнаас алдагдсан. Энэ асуудлуудыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа.

Нийт 59 мянган дипломыг шалгахад 442 диплом зөрчилтэй байгаа нь тогтоогдсон. Цаашид 2 мянган диплом сэжигтэй байна.

Шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн.

Дипломын дугаар давхацсан 454 байна. Үүн дээр бусдын овог нэрийг ашигласан, гарын үсэг дуурайсан, регистрийн дугаар өөрчилсөн, тамга буруу дарагдсан, сканердсан гэх зөрчлүүд байна.

Бүртгэлгүй дипломын дугаар ашигласан зөрчил 139 байна. -Боловсролын байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан зөрчил байна.

Тухайлбал элсэлт, төгсөлтийн тушаалгүй хүн дээр шууд диплом гаргаж өгсөн байна. Жишээ нь Газарчин их сургууль Завхан аймгийн 21 сум дээр 20 гаруй магистрын диплом бичиж олгосон байна. -Боловсрол яамны дээд боловсролын системд хуурамч дипломыг албажуулсан хууль бус үйл ажиллагаа хийгдсэн.

Боловсрол яамны дээд боловсролын системд хуурамч дипломыг албажуулсан хууль бус үйл ажиллагаа хийгдсэн.

Хуурамч дипломын сүлжээ үүссэн байна гэж хэлж болно. Эдгээр асуудлууд нь эрүүгийн хуулийн зөрчилтэй учир цагдаагийн байгууллагад албан ёсоор шилжүүлж байна.

Боловсролын салбар тунгалаг байх ёстой, шударга байх ёстой үр хүүхдээ дипломын зөрчилтэй багш нараар хичээл заалгаж болохгүй гэж сайдын хувьд үзэж байгаа учир зөрчилтэй багш нараар хичээл оруулж байсан даа эцэг, эхчүүдээс уучлалт хүсэж байна.

Эмч хүн алдаа гаргавал нэг л хүний амь насанд эрсдэл үүснэ харин багш хүн алдаа гаргавал олон мянган хүүхэд хувь заяагаараа тоглогдож үлдэх учир бид боловсролын салбарт нүүрлээд байгаа энэ зөрчлийг арилгахаас өөр арга байхгүй.

Энэ удаагийн шалгалт Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүрээнд хийгдсэн шалгалт.
Цаашид бид нар Яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын хүрээлэн, Үнэлгээний төв, Их дээд сургуулиуд дээр энэ шалгалтыг хийнэ.
Хамгийн аюултай нь дээрх зөрлүүдийн ихэнх нь цэцэрлэг, бага ангийн багш нар байна.


Энэ чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Тухайлбал,
Боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг нь мэдсээр байж ашигласан гэмт үйлдлийг хуулийн байгууллагад шилжүүлэн, шалгуулах
-Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон этгээдийн улсад учруулсан хохирлыг нэхэмжлэх, түүнийг ажилд томилсон алба хаагчийг ажлаас нь чөлөөлөх
-Өөрт олгогдоогүй, хүчингүй дугаар олгосон, архив бичиг хэргийн зааврыг зөрчсөн зэрэг дээд боловсролын сургалтын байгууллагад хугацаатай үүрэг даалгавар өгч, хариуцлага тооцох
-Дипломын зөрчилтэй иргэдийн үйлдэл нь гэмт хэргийн шинж агуулаагүй нь тогтоогдсон тохиолдолд багшийн хүртээмжтэй уялдуулан, тухайн иргэдийг богино хугацааны сургалтад хамруулан, туслах багшаар ажиллах боломж олгоно.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …