Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт дахь Их нартын байгалийн нөөцийн тусгай хамгаалалттай газарт 1000 гаруй аргаль нутагшиж байна. Одоогоос арваад жилийн өмнө тус газарт 300 хүрэхгүй аргаль нутагладаг байсан бол орон нутгийн удирдлагаас Их нартын байгалийн нөөц газар нутгийг хамгаалах хамгаалалтын захиргааг байгуулснаар аргаль, угалзыг хамгаалж, өсөн үржих нөхцөлийг бүрдүүлсэн байна. Аргаль, угалзыг манай улс 1953 онд дархан цаазтай болгож, …
Зүүн аймаг
March, 2016
-
15 March
100-гаас доош малтай өрхүүдэд 55 сая төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлнэ
Японы Хүүхдийг ивээх сангаас Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Онгон, Түвшинширээ, Сүхбаатар, Асгат, Дарьганга, Наран сумын 200-аас доош малтай өрхүүдэд 125 тонн малын тэжээл болон 100-аас доош малтай өрхүүдэд 55 сая төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлнэ. Дараах зурагт Японы Хүүхдийг ивээх сангаас Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурьт хүргүүлсэн баримт бичгийг дэлгэрүүлж нийтлэв.
-
9 March
Цасан шуурганаар 9 айлын гэр нуржээ
Энэ сарын 4-ний өдрийн байгалийн онцгой үзэгдлийн үеэр Дундговь аймгийн төвд 9 гэр нурж, 5 аж ахуйн нэгж байгууллагын дээвэр хуурчээ. Үүнээс гадна хэд хэдэн малчны хоттой мал цасанд дарагдсан талаар мөн мэдээлж байна. Тиймээс хүн хүчний туслалцаа зайлшгүй шаардлагатай байгаа тул малчдад хүн хүч, эд материалын туслалцаа үзүүлэхийг ААН, байгууллага, иргэдэд аймгийн Засаг дарга уриалжээ. Мөн МСҮТ, ЕБС-ийн оюутан, …
-
7 March
Ноцтой осол гарч хоёр хүн нас баржээ
Өнгөрсөн амралтын өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан 5126 УНК улсын дугаартай Стана маркийн автомашин Цэнхэрмандал сумын хэрлэнгийн гүүрнээс зүүн тийш 7 км орчим газар осолджээ. Машинд зургаан том хүн, гурван хүүхэд зорчиж явснаас нэг том хүн, нэг хүүхэд нас барж, дөрвөн хүний бие гэмтсэн байна. Гэмтсэн иргэдэд Багануурын 103 түргэн тусламжийн утсанд дуудлага өгч, эмнэлэгийн …
January, 2016
-
25 January
Хэнтий: Зүүн бүсийн “Цагаан сар-Цагаан идээ 2016“ үзэсгэлэн худалдаа эхэллээ
Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Эвт трак” ХХК-ийн 2,8 тэрбум төгрөгийн хувийн хөрөнгө оруулалтаар 6300 метр квадрат ашиглалтын талбай бүхий “Зүүн бүсийн Эвт худалдааны төв” өнөөдөр Чингис хотод үүд хаалгаа нээлээ. Уламжлалт сар шинийн баярын босгон дээр ийнхүү ашиглалтад орж байгаа тус худалдааны төвийн нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав, Засаг дарга Ж.Оюунбаатар, Засаг даргын орлогч Г.Ганхуяг, “Эвт трак” …
December, 2015
-
3 December
МСНЭ-ийн болон МОСАХ-ны удирдлагууд Хэнтий аймагт урилгаар ажиллалаа
“Архигүй-Хэнтийчүүд” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа “Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд” нэгдсэн арга хэмжээнд урилгаар оролцож байгаа МСНЭ-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын СГЗ Б.Галаарид, Монголын сайтуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Мөнхбаатар нарыг аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар хүлээн авч уулзлаа. Аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар хэрэгжүүлж байгаа “Архигүй Хэнтийчүүд”, “Цахим Хэнтий” хөтөлбөрийн талаар болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтайгаа хэрхэн хамтран ажиллаж …
October, 2015
-
27 October
Иргэдийг нүүлгэх шаардлагагүй хэмээн мэдэгдлээ
Олон улсын жишигт нийцсэн үйлдвэрлэл бий болгоход хорио цээр, хяналтын дэглэм зайлшгүй шаардлагатай байдаг. Дорнод аймгийн Халх гол сумын 500 мян га-д хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулахаар болсон. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн 5.2 хүртэлх хувь юм. Түүнчлэн албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар чөлөөт бүсийн газарт оршин суугаа малчин, мал бүхий иргэдийг нүүлгэх шаардлагагүй гэдгийг хэлж байна. Халх гол чөлөөт …
-
26 October
Орон нутгийн саналыг тогтоолын төсөлд тусгажээ
УИХ-ын 75 дугаар тогтоол буюу Халх гол чөлөөт бүс байгуулах шийдвэрийг өнгөрсөн долоо дугаар сард баталсан. Гэвч уг чөлөөт бүс байгуулах тогтоолын төсөлд иргэдийн саналыг тусгаагүй гэх гомдол хэд хэдэн удаа гарч байсан юм. Гэвч албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар орон нутгийн иргэдийн саналыг тогтмол тусгасан байна. 2011 онд Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар чөлөөт бүс байгуулах саналыг дэмжжээ 2011 …
-
26 October
Солонгосчуудад хууль бусаар газар өгсөн үү
2009 онд Халхголд солонгосуудад газар өгсөн гэх хардлага байдаг. Ингэхдээ БНСУ-ын Хансолмо гэх компанид 30 мян. га газар өгсөн гэдэг. Хансолмо ХХК нь 2009 оны 4 сарын 13-ны өдөр Халх гол сумын ИТХурлын 117 дугаар тогтоолоор 25966 га газрыг газар эзэмших нөхцөлөөр авч байжээ. Энэ газрыг сумын засаг даргын А-36 тоот захирамжаар 2011 онд буцаан авсан байдаг. Ингээд тухайн жилдээ …
-
26 October
Чөлөөт бүс бий болгох шаардлагатай юу
Олон улсын байгууллага хөрш орнуудаас мал, амьтны халдварт өвчнөөр тайван бус статус авч чадахгүй байгаа нь ийнхүү хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах үндэслэл болж байгаа юм. Түүнчлэн цаашид бүсчилсэн тайван статусыг авах, зорилтот зах зээл болох улстай хорио цээрийн хэлэлцээр хийх хэрэгтэй байгаа гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Чөлөөт бүс байгуулагдсанаар хорио цээрийн дүрэм журмыг тогтоож зүүн бүсээс мах махан …
-
23 October
Дорнод аймагт газар олголт замбараагүй, хяналтын тогтолцоо сул байна
Засгийн газрын 2010 оны 97 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Халх гол суманд атаршсан 30 мян.га талбайг зориулалтын дагуу үйлдвэрлэлийн эргэлтэнд оруулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгууллахыг даалгасан байдаг. Гэтэл орон нутгийн мэдээллийн санд бүртгэгдсэнээр Халх гол сум нь 51 мян.га газрыг газар тариалан, 36 мян.га газрыг эрчимжсэн мал аж ахуйн зориулалтаар олгосон байна. Харин сансрын хиймэл дагуулаар авсан …
-
19 October
Баянхонгор, Говь-Алтай, Төв, Сүхбаатар аймгууд онлайн хурал хийлээ
Төрийн ордны “Нээлттэй сонсголын танхим”-д өнөөдөр /2015.10.19/ Баянхонгор, Говь-Алтай, Төв, Сүхбаатар аймгууд онлайнаар холбогдон дүрст хурлыг зохион байгууллаа. Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд дунд хугацааны үнэлгээ хийхээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн олон улсын зөвлөх Пол Ван Хүүф Монгол Улсад ажиллаж байгаа билээ. Төслийн хүрээнд төлөөлөгчдийн, …
-
6 October
Дорноговьд газар хөдөлжээ
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төвөөс баруун зүгт 42 км-т /У-111041/00// Ө-43083/00/// 2015.10.06-ны өдрийн 03:02:19 цагт 3,8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГФСХ-с цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байна.
September, 2015
-
30 September
Зам тээврийн ослын гаралтын талаар судалсан байна
Дундговь аймгийн прокурорын газраас орон нутагт үйлдэгдэж буй гэмт хэргүүд тэр дундаа сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, зөрчил гарч буй шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор тус аймгийн хэмжээнд 2014, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар гарсан зам тээврийн осол, хэргийн талаар судалгаа хийсэн байна. Судалгааны дүнд зам тээврийн осолтой холбоотой …
-
17 September
Уурхайн гүнд орсон БНХАУ-ын 3 иргэний нэгний цогцсыг гаргажээ
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Нутгийн анар” ХХК-ийн Бүрэнцогтын уурхайд БНХАУ-ын 3 иргэн уурхайн гүн рүү ороод гарч ирэхгүй байна гэсэн дуудлагыг 2015.09.16-ны өдрийн 16:45 цагт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 1 иргэний цогцсыг 2015.09.16-ны өдрийн 22:20 цагт гаргасан байна. Үргэлжлүүлэн эрлийн …