Дундговь аймгийн засаг дарга Д.Чандманьд холбогдох хэргийг өнөөдөр ЧД-ийн шүүхэд шүүнэ. Түүнд УИХ-ын сонгуулийн үеэр нэг улс төрийн хүчинд үйлчилсэн гэх иргэний гомдлын дагуу хэрэг үүсгэсэн юм. Ажлаас халагдсан иргэд ч гэсэн шүүхэд гомдол гаргах эрхтэй. Мөн түүнээс Дундговь аймагт гарсан авто осолд буруутгасан иргэний өргөдлийн дагуу шүүхээс байцаалт авах болсон байна.
Зүүн аймаг
October, 2013
September, 2013
-
30 September
10 сарын 5 нд чацарганы баяр болох гэж байна.
Ирэх 10-р сарын тавны өдөр Увс аймгийн Улаангом суманд чацарганы баяр болно. Баярыг тус аймгийн Засаг даргын Тамгын газар, Чацаргана тариалагчдын холбоо хамтран чацаргана хураалтыг тохиолдуулан зохион байгуулах гэж байгаа юм байна. Сонирхуулахад одоогийн байдлаар Увс аймгийн Улаангом хотод 82 га газар, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд 82 га газар, Төв аймгийн Эрдэнэ суманд 4 га газар чацаргана тариалж байгаа юм …
-
24 September
Дорноговь аймгийн Гэрлэх Ёслолын Ордон албан ёсоор ажиллаж эхэлжээ
Дорноговь аймгийн Гэрлэх ёслолын ордонд анх удаагаа хуримын үйл ажиллагаа болж өнгөрлөө. Намрын дунд сарын шинийн 17-ны өдөр буюу Дашням, Балжинням давхацсан билэгт сайн өдөр 3 хурим болсон бөгөөд хамгийн анхны хурим 11 цаг 40 минутад эхэлж, гэр бүл болж буй хосууд төрийн болон уламжлалт ёслол үйлдэж, ерөөлч магтаалч, морин хуурчид ерөөлөө хэлж хурим ёслол төгөлдөр боллоо. Мөн өдөр 50 …
-
12 September
Ц.Жанлав Дорнод аймгийн засаг даргаар дахин томилогдлоо
Н.Алтанхуягийн толгойлсон Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш нэг жил болох хугацаанд Засаг даргаа ч томилж чадахгүй ядарч яваа хоёр аймгийн нэг бол Дорнод аймаг. Өнгөрсөн жил тус аймгийн Халх гол сум зуданд нэрвэгдэхэд засаглалын хомсдолд орсон орон нутгийн иргэдэд зудын гамшиг маш хүнд тусч, малаа барсан иргэд хэнд хандахаа ч мэдэхгүй, дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу байсныг сайт …
-
10 September
Согтуу эх баригч нярайн тархийг бяц базжээ
Эмч нарын хариуцлагагүй байдлаас болж бас нэгэн нярай энэ хорвоод ирмэгцээ хүнд бэртэл авсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 4-ний өдөр Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт дөнгөж төрсөн нярайн тархийг хүнд гэмтээсэн хэрэг гарчээ. Тус эмнэлгийн эх барих эмч н.Сүрэнжав гэгч ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ архидан согтуурсан бөгөөд согтуу хэвээр нэгэн эмэгтэйг эх барьж улмаар эх барих явцдаа багжаа …
-
9 September
Дорноговь- Улаанбаатарыг холбосон 176,4 км хатуу хучилттай зам ашиглалтанд орлоо
Зургаан аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилтын хоёр дахь нь өчигдөр биеллээ олж Дорноговь аймаг Улаанбаатар хоттой автозамаар холбогдлоо. Чойр-Сайншанд чиглэлийн 176,4 км замыг нээх ёслолын ажиллагаа Дорноговь аймгийн Айраг сумын нутагт болж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам, тээврийн сайд А.Гансүх, АНУ-ын Элчин сайд В.Кэмпбэлл, Мянганы сорилтын сан, гүйцэтгэгч компаниудын удирдлагууд болон нутгийн иргэд оролцлоо. АНУ-ын …
-
4 September
Дэлгэрцогт суманд 21 тонн масло асгарчээ
Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу явж байсан ачааны машин өнгөрсөн наймдугаар сарын 31-нд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд онхолдож, чиргүүлдээ ачиж явсан 21 тонн масло нь асгарчээ. Хэргийн газарт цагдаа болон онцгой байдлын ажилтнуудыг очиход ачааны машины хоёр жолооч согтуу байсан аж. Тиймээс жолооч нарыг аймгийн Эрүүлжүүлэх байранд хүргэн өгч, машиныг нь журмын хашаанд хийсэн байна. Масло зам дагуух 800 метр …
August, 2013
-
30 August
Дорнод аймагт цацрагын хяналт шалгалт хийжээ
Цөмийн энергийн газрын 2013 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Цөмийн болон цацрагийн хяналтын газраас 2013 оны 5 дугаар сард Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудийн нутагт геологи хайгуул каротажийн судалгаанд цацрагийн үүсгүүр ашиглаж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд цацрагийн хяналт шалгалт хийлээ.Хяналтаар цацрагийн үүсгүүр ашиглахад тавих аюулгүйн шаардлагыг зөрчсөн, улсын байцаагчийн албан шаардлагын заалтуудын хэрэгжилтийг хангаагүй 3 байгууллагад улсын байцаагчийн албан …
-
28 August
Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 108,3 км хатуу хучилттай зам ашиглалтанд орлоо
Шинэчлэлийн Засгийн газар энэ онд зургаан аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьсан. Энэхүү зорилтын анхных нь болох Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 108,3 км замын нээлтийн арга хэмжээ Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт болж Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг, Зам, тээврийн сайд А.Гансүх болон нутгийн иргэд оролцлоо. 45,5 тэрбум төгрөгийн өртөгтэй энэ замын ажил өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард эхэлсэн …
-
7 August
Өмнөговь аймаг Төвийн эрчим хүчний системээс цахилгаанаар хангагдаж байна
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Тавантолгой-Даланзадгадын 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлыг 2012-2013 онд гүйцэтгэж байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд 2013 оны долоодугаар сарын 27-ны өдрийн 03:00 цагаас долоодугаар сарын 29-ний өдрийн 24:00 цаг хүртэл аймгийн төвийн 6, 10 кВ-ын шугам, дэд станцуудад техникийн шинэчлэл, туршилт тохируулгын ажлыг хийн хэрэглэгчдийг цахилгаанаар түр хязгаарласан. Энэхүү …
July, 2013
-
25 July
Сумынхаа ойг тэмдэглэх гэж яваад засаг дарга нь нас баржээ
Энэ жил Завхан, Төв, Архангай, Дундговь гээд олон аймгийн 90 жилийн ойн баяр давхцаж хот хөдөө зорчих зорчигчдийн тоо эрс нэмэгдээд байгаа. Тэгвэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын шинэ Засаг дарга тэргүүтэй хэсэг хүмүүс өнгөрсөн шөнө автомашины осолд оржээ. Тэд нутгийнхаа 90 жилийн ойг тэмдэглэхээр бэлтгэж, Улаанбаатар хотоос ажлаа амжуулаад нутгийнхаа ойд яарч явахдаа ийн осолдсон байна. Ослын улмаас Засаг дарга …
-
18 July
Өмнө-Говь аймагт кран нуржээ
Өнөөдөр өглөө Өмнө-Говь аймаг дахь “Хан-Уул” зочид будлын хажууд барьж байсан барилгын кран унасан осол гарчээ. Азаар хүний амь эрсдээгүй гэнэ. Одоогоор уг осолтой холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа юм байна. Л.Бадрах ugluu.mn
-
17 July
Өндөрхаан сумыг “Чингис хот” болголоо
Хэнтий аймгийн Өндөрхаан сумын иргэдийн дунд санал асуулга явуулсны дүнд тус сумыг Чингис хот болгон өөрчилжээ. Аймгийн засаг дарга Ж.Оюунбаатарын ярьж буйгаар Хэнтийчүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигч Ц.Элбэгдоржид сумаа Чингис хот болгох хүсэлтээ хэлж байсан аж. Г.Сонор ugluu.mn
June, 2013
-
29 June
Сайншанд өртөөний доогуур нүхэн гарц барьжээ
Монгол улсын Зам тээврийн яам, Барилга Хот байгуулалтын яам, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын захиалгын дагуу 2013 оны Улсын төсвийн хөрөнгөөр Сайншанд өртөөний Төмөр зам доогуур явган хүн гарах 53 метрийн урттай нүхэн гарцыг УБТЗ-ын Зам засварын Машинт станцын хамт олон хийж гүйцэтгэн 6 сарын 19-ний өдөр ард иргэдэд хүлээлгэн өгчээ.
May, 2013
-
14 May
Сэлэнгийн Шийдвэр гүйцэтгэх албаны ахмад Б.Улам-Оргилд хууль үйлчилдэггүй
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан хувьдаа бусдын мөнгийг хэрхэн ашиглаж байсан талаар бид 091(1679) дугаартаа мэдээлсэн. Тэгвэл орон нутагт олон жил нэг хүн санхүүгийн албыг хашсанаас энэ мэт зөрчил гарчээ. Олон удаа албан тушаалын хэргээр шалгагдаж байсан ч мултарч чаддаг гэнэ Хатуухан хэлэхэд өөрийгөө тус аймгийн Шийдвэр гүйцэтгэлийн албаны тэргүүн хатагтай гэдэг ахлах нягтлан бодогч, ахмад Б.Улам-Оргил гэгч эмэгтэй …