Ховд аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба нь албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ая тухтай амьдрах орчин бүрдүүлэх зорилгоор 24 айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулжээ. Тус орон сууцны 1мкв-ын үнэ 750.000 төгрөг бөгөөд энэ үнэ нь орон нутагт худалдаалагдаж байгаа шинэ орон сууцны 1мкв-ын үнэнээс 350,000-550,000 төгрөгөөр хямд байгаа юм. Мөн орон сууцанд орсон албан хаагчид урьдчилгаа 30 хувийг бэлнээр …
Зүүн аймаг
December, 2014
April, 2014
-
1 April
11 аймагт Оношилгооны нэгдсэн төв ажиллаж эхэллээ
Хэнтий аймагт ажиллаж буй Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Оношилгооны төвийн нээлтэд оролцлоо. Ерөнхий сайдын төсвийн 50 тэрбумын багцаас санхүүжүүлж Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорноговь, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Хэнтий, Хөвсгөл аймгуудад Оношилгооны нэгдсэн төв байгуулагдаж, нээлтийн арга хэмжээ эдгээр аймгуудад нэг цаг хугацаанд болсон юм. Энэхүү арга хэмжээнд Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатар болон албаны бусад …
March, 2014
-
26 March
Өмнөговьчууд уул уурхайгаас болж ундны усны хомсдолд орж эхэлжээ
Уул уурхайгаас болж ундны ус хомсдож байгаад Өмнөговийн иргэд бухимдалтай байна Ундны ус тулгамдсан асуудал болоод байгаа газруудын нэг бол Өмнөговь аймаг. Орон нутгийн иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөх болсон, мөн тус аймаг цаашид уул уурхайгаа хөгжүүлье гэвэл эхлээд нөөцийн талаар зарим судалгаа шинжилгээ хийх шаардлагатай тулгарч байгаа. Ялангуяа тус аймгийн Цогтцэций суманд уул уурхайн компаниуд үйл …
February, 2014
-
25 February
Шүлхийн улмаас хаагдаад байсан Сүхбаатар аймгийн сургуулиуд хичээллэж эхэлжээ
Сүхбаатар аймгийн таван сумын сургууль шүлхий өвчний улмаас хичээллээгүй байсан. Тус аймгийн Онцгой комиссын шийдвэрээр эдгээр сургуулийн хичээлийг өчигдөр эхлүүлсэн байна. Онгон, Баяндэлгэр, Дарьганга, Наран, Түвшинширээ суманд сургуулийн 2410, цэцэрлэгийн 726 хүүхэд байгаа бөгөөд шүлхийн голомтод байгаа хүүхдүүдийг зохион байгуулалттайгаар сумын төв рүү татан авчээ. Тус аймагт шүлхий гарснаас хойш 21 хоногт 471 сая төгрөг зарцуулагдсан нь аймгийн гамшгаас хамгаалах …
-
20 February
Иргэдийн гомдлын дагуу баар, цэнгээний газруудыг шалгажээ
Дорнод аймгийн Хэрлэн сумын 6, 9-р багийн нэр бүхий иргэдийн гаргасан гомдлын дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтран караоке, диско баар, шөнийн цэнгээний газруудад 2014 оны 02 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд хяналт шалгалт хийлээ. ”Хан шувалдай” ХХК, “Дорнын хөх луу” ХХК, “Хананбулаг-Эрдэнэ” ХХК, “Бахти” ХХК-ийн шөнийн цэнгээний газрын тохижилт …
-
14 February
Хөвсгөл далай дахь мөсний баяр энэ жил зохиогдохгүй
Өвлийн улиралд гадаадын жуулчдыг ихээр татдаг ганц баяр болох Хөвсгөл далайд жил бүр зохиогддог “Мөсний баяр” энэ жил зохион байгуулагдахгүй болжээ. Тодруулбал, “Мөсний баяр”-ыг зохион байгуулах комисс 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр баяр болох газрын ойр орчим, тээврийн хэрэгслүүд зорчих мөсөн замын таван цэгт хэмжилт хийхэд 57-74 см хөлдсөн нь өмнөх жилүүдийн мөсний зузаанаас 30-40 см нимгэн, мөс …
-
12 February
Хөвсгөл аймгийн морин уралдааны үеэр 14 хүүхэд мориноосоо унажээ
Хөвсгөл аймгийн Морин спорт уяачдын холбоо аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр шинийн 8-ны морины уралдааныг зохион байгуулсан бөгөөд тус уралдаанд 14 хүүхэд мориноосоо унаж гэмтсэн байна. Уг асуудалтай холбогдуулан аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, морин спорт уяачдын холбооны төлөөлөлтэй уулзаж ярилцахдаа “Хүүхдийн амь нас эрүүл мэндээс үнэтэй уламжлал, баяр наадам байж болохгүй, өвлийн уралдааныг дэмжихгүй байгаагаа илэрхийлээд …
-
5 February
Шилийн богд, Алтан овоо орчимд хорио цээр үргэлжилж байна
Сүхбаатар аймгийн Онгон сумын зарим малчдын хотонд малын гоц халдвар өвчин гарч, хорио цээр тогтоогоод байгаа билээ. Тодруулбал тус сумын I, III багийн нутагт “А” хэвшлээр үүссэн олон улсын худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан болох нь шинжилгээгээр тогтоогдсон юм. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар одоогоор 7-8 айлын 86 үхэр өвчлөөд байгаагаас 82-ыг нь устгалд оруулжээ. Хэдийгээр …
January, 2014
-
21 January
Замын-Үүдэд хоригдлууд ажил хийх нэрээр охид бүсгүйчүүдийг хоргоож, дэмий сэлгүүцэж байна
Замын-Үүд дэх цемент ачиж шилжүүлэх “МЧ-3” талбайд ажиллаж буй Хархорины хорих ангийн хоригдлууд хийх ажилгүй дэмий сэлгүүцэн, охид бүсгүйчүүдийг хоргоон, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа хэрэг удаа дараа гарах болжээ. Тэр ч бүү хэл тэдгээр хоригдлууд архидан согтуурч хянагчдаа ч зодог байна. Тиймээс иргэд энэ тухай засаг дарга болоод “11 11” төв гээд холбогдох байгууллагуудад мэдэгдэн хоригдлуудыг ажиллуулахыг болиулах …
-
13 January
Логоны уралдаан зарлаж байна
Зорилго: “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баяр нь байгаль дэлхий, үндэсний өв соёлоороо бахархах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамирын спортыг хөгжүүлэх, улмаар Ховд аймагт гадаад, дотоодын жуулчид олноор ирэх, орон нутгийн эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахад оршино. Ингэснээр Монгол Улс, Ховд аймгийг дэлхий нийтэд таниулах бахархал нэгээр нэмэгдэх бөгөөд нэр хүндийг бүрэн илтгэх логоны уралдааныг мэргэжлийн дизайнер, зураач, …
-
9 January
Ховдын музейд дохиолол хамгаалалт, камержуулалтын иж бүрэн систем тавигджээ
Өнгөрсөн 2013 оны төгсгөлд аймгийн музейд ССАЖЯ-ны хөрөнгө оруулалтаар дохиолол хамгаалал камержуулалтын иж бүрэн систем тавигдсан байна. 50 гаруй жил зөвхөн манаачийнхаа нүд, сонорт найдаж асан цаг түүхэнд үлдэж шинэ технологиор иж бүрэн тоноглогдож түүхийн ховор нандин үзмэр, дурсгал хамгаалах арга ажиллагаа нь цоо шинэ дэвшилд хүрсэн нь аймгийн музейн 2013 оны томоохон ажлын нэг байсныг музейн захирал Р.Сумьяа онцолсон …
-
7 January
Өмнөговьд хорио цээрийн дэглэм тогтоожээ
Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн нутаг Дундын-Ар булаг гэдэг газар малчин Чадраабалын хоттой хонь руу чоно дайрч 40 бог мал ноцож, нэг нохойг хазаж гэмтээжээ. Чонод хазуулсан мал амьтдыг устгалд оруулж мал, нохойноос дээж аван аймгийн “Мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори”-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон байна. Иймд тиймээс тус сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хугацаатай хорио …
December, 2013
-
20 December
Чацаргана эрхлэгчдийн нийгэмлэг байгуулагдлаа
Увс аймагт байгалийн зэрлэг чацаргана ургахаас гадна 4-6 сортын чацаргана тариалж, төрөл бүрийн бүтээгдэхүүн боловсруулж зах зээлд нийлүүлэн, гадаад орнуудад экспортоор гаргасаар байна. Ингэснээр чацарганы бүтээгдэхүүн дэлхийн улс орнуудад цар хүрээгээ тэлэхийн чацуу, Увсын чацаргана нэртэй хуурамч, дуураймал бүтээгдэхүүн ихээр гарч ирэх хандлага бий болж байна. Тиймээс барааны тэмдэгт, газар зүйн заалтын тухай хуулийн хүрээнд: Тухайн нутгийн байгаль цаг уурын …
-
17 December
Хэнтий аймгийн залуус “Залуу Шонхор”-уудаа тодруулна
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх УБ хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбоо нь байгуулагдсан цагаасаа хойш аймгийнхаа залууст чиглэсэн олон үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь Хэнтий аймгийн оны шилдэг залуучуудыг тодруулах “ЗАЛУУ ШОНХОР” цом гардуулах шинэ жилийн баярын цэнгүүнийг 12-р сарын 18-нд Records ресторанд 18 цагаас зохион байгуулах гэж байна. Энэхүү “ЗАЛУУ ШОНХОР” –ыг дараах 3 номаниацаар тодруулах юм байна. …
-
9 December
Хууль сахиулах байгууллагуудын баруун бүсийн зөвлөгөөн боллоо
2013.12.06-нд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хурлын их танхимд “Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд шинээр батлагдсан, боловсруулж буй хуулиудын төслийн талаар” баруун бүсийн хууль сахиулах байгууллагуудын ажилтнуудад зориулсан сургалт, хэлэлцүүлэг эхэллээ. Сургалт хэлэлцүүлэгийн нээлтэнд Хууль зүйн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл, Ерөнхий сайдын хуулийн зөвлөлийн гишүүн Гадаадын иргэн харъяатын эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж , Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн …