Энтертайнмент

February, 2023

  • 16 February

    Ц.Балдоржийн зохиол “ШӨНӨ БУУСАН ААДАР” драмын жүжгийн тасалбар худалдаанд гарлаа

    2005 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулгаар “Шөнө амталсан нулимс” жүжиг нээлтээ хийж, үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшин үлдсэн билээ. Энэхүү уран бүтээлийг 2023 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, зохиолч Ц.Балдорж агсны 70 насны ойд зориулан “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид албан ёсны онцгой эрхтэйгээр эх зохиолын нэр буюу “Шөнө буусан аадар” нэрээр нь …

  • 16 February

    Соёлын биет бус өвийн 2022 оны Шилдэг өвлөн уламжлагч шалгарлаа

    Соёлын яамнаас Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 40.5-д заасны дагуу Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчийг жил бүр шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг билээ. 2022 оны шилдэг өвлөн уламжлагчаар “Монгол хөөмэйн уламжлалт урлаг” өвийг өвлөн уламжлагч Дашдоржийн Цэрэндаваа шалгараад байна. Д.Цэрэндаваа нь 1954 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, …

  • 14 February

    Дуучин Б.Гүрбадам, Р.Болортуяа нарын хамтарсан “УЧРАЛЫН УЯНГА” тоглолтын тов гарлаа

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Гүрбадам, Р.Болортуяа нар хамтран “УЧРАЛЫН УЯНГА” тоглолтоо хийхээр болжээ. https://youtu.be/jinH24CnoHI “УЧРАЛЫН УЯНГА” тоглолт гуравдугаар сарын 6-ны өдөр “UB Palace”-ийн концертын их танхимд 19:00 цагт болох юм. https://youtu.be/GLSwQ9Nq6XQ

  • 14 February

    Б.Баяндалай:Хүн мууллаа гээд нас нэмэгдэхгүй, мөнгөтэй болохгүй

    Соёлын тэргүүний ажилтан Б.Баяндалайтай түүний шинэ уран бүтээл болох “Хүн битгий муулаарай” дуу хэрхэн бүтсэн талаар ярилцлаа.

  • 13 February

    Дуучин Д.Осгонбаяр “Өөшгөө юу даа”, “Наран мандах нутаг” хос цомгоо гаргалаа

    Үндэсний Урлагийн Их Театрын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Д.Осгонбаярын ардын дууны “Өөшгөө юу даа”, нийтийн дууны “Наран мандах нутаг”  хэмээх хос цомгийн нээлт боллоо. Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, дууны шүлгийн мастеруудын нэг С.Амартайвангийн үг, УГЗ Ш.Батсайханы аялгуу “Наран мандах нутаг” дуугаар Д.Осгонбаяр дуучинг үзэгч олон андахгүй. Түүнчлэн “Ээлтэй хорвоо”, “Ганга нуурын шувуу” зэрэг олон сайхан дууг …

  • 9 February

    Чингис хаан музей ОХУ-ын Эрмитаж музейтэй хамтран ажиллана

    Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун 2023 оны хоёрдугаар сард ОХУ-ын Санкт-Петербург хотноо ажиллаж, Эрмитаж Улсын музейтэй хамтын ажиллагааны анхны гэрээгээ албан ёсоор байгууллаа. Тус гэрээнд хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах, эрдэм шинжилгээний хээрийн шинжилгээний болон судалгааны бүтээл туурвих, мэргэжилтэн солилцох, бэлтгэх асуудлууд багтсан байна. Ийнхүү Соёлын сайд Ч.Номин, ОХУ-ын Соёлын сайд, хатагтай Любимова Ольга Борисовна нарын 2021 оны 12 …

January, 2023

  • 30 January

    Их Британийн кино наадмаас “The Women” киноны уран бүтээлчид шагнал хүртлээ

    Их Британийн нийслэл Лондон хотноо 2022 оны 12-р сарын 14-ний өдөр “British Film Festival 2022” наадмын шагнал гардуулах ёслол зохион байгуулагджээ. Энэхүү наадмаас найруулагч Б.Отгонзоригийн “The Women” уран сайхны киноны уран бүтээлчид шагнал хүртсэн байна. Тодруулбал “Best Lead Female Actor” буюу “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагналыг жүжигчин Ч.Ундрал /СТА/, “Best Supporting Actor” буюу “Шилдэг туслах дүр” шагналыг жүжигчин Т.Борхүү /МУГЖ/ …

  • 25 January

    Хакухо М.Даваажаргалд Ерөнхий сайдын нэрэмжит цомыг үүрд хадгалуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар  Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал ёкозуна цолтойгоор тогтмол өндөр амжилт үзүүлж, сумо бөхийн дээд амжилтыг тогтоож, монгол хүний бяр хүч, ур ухааныг олон улсад таниулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг түүнд үүрд хадгалуулахаар шийдвэрлэлээ.

  • 21 January

    Ольга Ракшаева: “Хөхөө” кино гүн гүнзгий философийн хандлагаараа бусад киноноос ялгарч байна

    Найруулагч Жанчивдоржийн Жамъянсүрэнгийн бүтээл “Хөхөө” уран сайхны кино Москва хотын Киноны ордны Цагаан танхимд энэ сарын 18-ны өдөр үзэгчдийн хүртээл боллоо. “Хөхөө” кинонд эх үрсийн нандин холбоо, элбэрэл хайр, амьдрал-үхэл, өнгө мөнгө шүтсэн өнөө цагийн араншинг тод томруун, сэтгэл сэртхийж, зүрх шимшрэм дүрсэлсэн байх агаад Цагаан танхимд олноороо цугларсан монгол иргэд, оюутан залуус, Москва хотын үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөж, бүтэн …

  • 16 January

    Сайн хүн байхын тулд “МУУ ХҮН” болох…

    “Сычуаны сайн хүн” жүжгийг үзээд гоё гялгар магтаал бичих гэхээр тэнд гялтайх сайхан юм байхгүй л дээ. Ваав ямар тансаг хувцас чимэглэл вэ, воо ямар их мөнгө зарцуулж бүтээгээ вэ, тэр гол дүрийн тансаг даашинз, гялгар хүрэм…. Үгүй үгүй, тийм юм ердөө ч байхгүй. Хөөрхий үнэн гэдэг чинь үрчийсэн даавуутай л адилхан болсон цаг шүү дээ. Ер нь үнэн хэзээ …

  • 16 January

    Уран барималч Ч.Энхбаярын “Туульс” бие даасан үзэсгэлэн дэлгэгдлээ

    Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, уран барималч Чулуунхүдэрийн Энхбаярын “Туульс” бие даасан үзэсгэлэн Соёлын яамны галерейд гарч байна. Уг үзэсгэлэн Монгол туульсын дээд, дунд, доод тивийг уламжлалт дүр дүрслэл болон сюрреализмтай хослуулсан уран сайхны хэтрүүлэг ашиглан модон баримлаар дамжуулан харуулж байгаа нь онцлог юм. Чулуу, арьс, төмөр зэрэг холимог техник ашиглан монгол баатруудын сүр хүч, дайчин байдал, эрэмгий зоригтой дүр …

  • 12 January

    Монголбанкны Эрдэнэсийн сангаас “Б.Гангаамаа” дурсгалын мөнгөн зоос гаргажээ

    Монголбанкны Эрдэнэсийн сан нь хуулиар хүлээсэн эрх, үүргийнхээ хүрээнд Монгол Улсын болон Олон улсын хэмжээний ач холбогдол бүхий томоохон тэмдэглэлт ой, онцгой чухал түүхэн үйл явдлыг тохиолдуулан алт, мөнгө, зэс дурсгалын зоос эрхлэн гаргадаг билээ. Энэ хүрээнд “Урлаг, спортын алдартнууд” цувралын үргэлжлэл болгон “Б.Гангаамаа” дурсгалын мөнгөн зоосыг эрхлэн гаргалаа. Энэхүү дурсгалын зоосыг сүүлийн үеийн smartminting технологиор урласан бөгөөд 1 унцын …

  • 12 January

    “Зохиолгүй амьдрал” жүжгийн нээлт энэ сарын 13-нд болно

    Сүүлийн жилүүдэд дэлгэцийн уран бүтээлийг үзэгчдэд хүргэж байсан “Х-ТҮЦ” продакшны хамт олон энэ жилийг тайзны уран бүтээлээр эхлүүлж байна. Тус хамт олон өмнө нь “Хориотой жүжиг”, “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц” зэрэг драмын жүжгийг толилуулж байсан юм. Тэгвэл энэ удаа “Зохиолгүй амьдрал” инээдмийн жүжгийг олны хүртээл болгохоор болжээ. “Зохиолгүй амьдрал” инээдмийн жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулж, гол дүрд Т.Бархүү, …

  • 12 January

    Ардын зураач До.Болд “Silk Road” шагнал хүртжээ

    Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын зураач До.Болд Японы Токио хотын “Токио” музейд зохион байгуулагдсан 48-р Олон улсын орчин үеийн урлагийн үзэсгэлэнд уран бүтээлээрээ оролцож, Олон улсын орчин үеийн уран бүтээлчдийн нийгэмлэгийн “Silk Road” шагналыг хүртсэн байна. Тус шагналыг Японы Канагава мужийн Зураачдын холбооны төлөөлөгч Д.Туул нэгдүгээр сарын 4-нд Улаанбаатар хотод гардуулан өгчээ.

  • 12 January

    “The Asia-Pacific Woman Entrepreneur Award” шагналыг М.Оюундэлгэр хүртлээ

    Ази, Номхон далайн Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбоо (CACCI)-оос тус бүс нутгийн шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйд олгодог “The Asia-Pacific Woman Entrepreneur Award” шагналыг Монгол Улсаас “Монолаб” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Оюундэлгэр хүртлээ. “Монолаб” ХХК нь лабораторийн шинжилгээ, туршилт судалгаа, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, лабораторийн оношлуур, урвалж ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Ковид-19 цар тахлын хүнд нөхцөл, хэрэгцээ шаардлагатай үед …