Онцолсон

May, 2020

  • 27 May

    ХӨСҮТ: Долоон хүнд коронавирус илэрлээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “Тавдугаар сарын 26-нд гурван лабораторид нийт 248 хүнд шинжилгээ хийхэд 241 хүнээс коронавирус илрээгүй. Долоон хүнд коронавирус илэрлээ. Тэдний зургаа нь тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан оюутан. Мөн тавдугаар сарын 13-нд ирж тусгаарлагдсан байсан цэргийн сургуулийн нэг оюутны давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Цэргийн …

  • 27 May

    360 оюутан ОХУ-аас эх орондоо ирлээ

    ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг тавдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” боомтоор татан авах ажиллагааг зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан “Ажлын хэсэг” тус хилийн боомтод ажиллаж байгаа юм. Өчигдөр буюу тавдугаар сарын 26-ны өдөр ОХУ-аас нийт 360 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулж, “Улаанбаатар төмөр зам”-ын …

  • 26 May

    Улсын хэмжээнд ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна

    Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 14 дүгээр тогтоолоор “Эрчис Ойл” төрийн өмчийн компаниар дамжуулан шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.  Мөн оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 114 дүгээр тогтоолын 5 дугаар хэсэгт “Олон улсын зах зээлд түүхий тосны үнэ буурч байгаатай холбогдуулан бүх төрлийн шатахуун, дизелийн түлш жижиглэнгийн үнийн литр тутамд 300-400 төгрөгрөөр бууруулах, цаашид жижиглэнгийн үнийг …

  • 26 May

    Л.Мөнхтүшиг: Алтанбулаг боомтоор 594 орчим оюутан ирнэ гэсэн тооцоолол байна

    Улсын онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр /2020.05.26/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “ УОК, Засгийн газрын шийдвэрээр өнөөдөр өглөө ОХУ-аас иргэдээ татан авах ажиллагаа эхэлсэн. Өнөөдөр өглөө захиалгат нислэгээр ирсэн 171 иргэдээс гадна өнөөдөр болон маргааш Алтанбулаг боомтоор бусад оюутан залуучуудыг татан авна. Алтанбулаг боомтоор нийт 594 орчим оюутан ирнэ гэсэн тооцоолол байна. …

  • 26 May

    Д. Нямхүү: Дөрвөн оюутан эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжлээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “Тавдугаар сарын 25-нд гурван лабораторид нийт 193 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 18, тавдугаар сарын 14-нд Алтанбулаг боомтоор орж ирээд ахмадын сувилалд тусгаарлагдсан 24 хүнд давтан шинжилгээ хийсэн. 14-нд Алтанбулаг боомтоор орж …

  • 26 May

    Ахмадын холбооны нэртэй газрын эрхийг цуцалж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж барина

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн Даваа гараг бүр мэдээллийн цагаараа иргэд, олон нийтэд хандсан мэдээлэл өгч буй. Энэ удаагийн мэдээллийнхээ эхэнд дэлхий нийтэд тархаад буй цар тахлын цаг үеийн нөхцөл байдлыг талаарх товч мэдээллийг хүргэлээ. Мөн нийслэлийн хэмжээнд “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд ямар ажлууд хийгдэж байгаа болон иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай …

  • 26 May

    Д.Мөнхдэлгэр: Сэтгэл зүйн тэнцвэртэй байдлыг барьж сурна гэдэг нь ерөнхийдөө сэтгэл зүйгээ удирдах тухай ойлголт

    Ugluu.mn сайт “Өглөөний зочин” булангийн энэ удаагийн дугаартаа Сэтгэл зүйч Д.Мөнхдэлгэртэй сэтгэл судлалын шинжлэх ухааны талаар ярилцлаа. Сайн байна уу. Танд шинэ өглөөний мэнд хүргэе. Ярилцах урилгыг хүлээж авч “Өглөөний зочин” болж байгаад баярлалаа.  Өглөөний зочин болж ярилцах гэж байгаадаа баяртай байна. Яагаад гэвэл би өглөөд маш их ач холбогдол өгдөг хүмүүсийн нэг. Өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ. Таны хамгийн түрүүнд хийдэг үйлдэл? Өглөө сэрээд …

  • 25 May

    У.Хүрэлсүх: Коронавирусийн вакцин гарсан үед л хилээ нээнэ, хөл хориог цуцална

    Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож Улсын Онцгой комисст чиглэл өглөө. Ерөнхий сайд У. Хүрэлсүх “Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх хуулийг сайтар сурталчлах хэрэгтэй байна. Хоёрдугаарт эрүүл мэндийн салбарыг чадавхжуулах, санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Бэлтгэл бэлэн байдлаа хангаж, эм, оношлуураа ханган, хүний нөөцөө зөв хуваарилж байгааг сайшааж байна. Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж …

  • 25 May

    Д. Сарангэрэл: Монгол Улс хүн амын дунд “ Covid-19”халдвар алдаагүй цор ганц тусгаар тогтносон улс боллоо

    Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ. Монгол Улс өнөөдрийн байдлаар дотооддоо Covid-19 халдвар тархаагүй байгаа бөгөөд зөөвөрлөгдөж, лабораториор батлагдсан 141 тохиолдол байна. Тэрээр “Одоо ХӨСҮТ-д 108 хүн эмчилгээнд байна. Халдвартай хүний дундаж нас 24. Энэ оны нэгдүгээр сарын 6-наас хойш 12550 шинжилгээ хийсэн. Тандалтын шинжилгээг …

  • 25 May

    Өндөржүүлсэн бэлэн байдлыг зургадугаар сарын 30-ныг хүртэл сунгах эсэхийг хэлэлцэж байна

    Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал өнөөдөр /2020.05.25/ 11 цагт Төрийн ордонд эхэллээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл, Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин, ХӨСҮТ-ийн захирал Д. Нямхүү нарын албаны хүмүүс оролцож байна. Хуралдааны эхэнд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар танилцууллаа. Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин “Монгол Улсад анх халдвар …

  • 25 May

    А.Амбасэлмаа:ХӨСҮТ-д 108 хүн эмчлэгдэж байна

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. Тэрбээр “Тавдугаар сарын 24-нд буюу өчигдөр ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид нийт 22 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдөр халдвартын клиникээс нэг хүн эдгэрч, сувилал руу шилжиж байна. Нийт батлагдсан тохиолдол 141, Эдгэрсэн-33, …

  • 24 May

    Д.Нямхүү: Өнөөдөр дахин хоёр оюутан эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа

    Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр иргэдийн шинжилгээний хариуны талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.  Тэрбээр “Тавдугаар сарын 23-нд  ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 35,  Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид 31 буюу нийтдээ 66 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 19 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Нийслэлийн нэгдсэн эмнэлгүүдээс авсан таван сорьцод мөн коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт хийгдсэн шинжилгээний тухайд ачаа тээврийн жолооч …

  • 23 May

    Он дамнан баригдаж буй цэцэрлэгийг сургууль, цэцэрлэг эхлэхээс өмнө ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2020.05.22/ Налайх дүүрэгт ажиллалаа. Налайх дүүргийн 3 дугаар хороонд 100 хүүхдийн ортой цэцэрлэг барихаар “Долт Интернэншл” ХХК, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтарсан гэрээг 2018 оны есдүгээр сарын 20-ны өдөр байгуулжээ. Гэрээнд 2019 оны наймдугаар сарын 1-ний өдөр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар заасан юм. Гэвч барилгын ажил ямар нэгэн шалтгаангүй удааширсаар …

  • 23 May

    Д.Нямхүү: Тавдугаар сарын 22-нд нийт 188 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй

    Эрүүл мэндийн яам өнөөдрийн ээлжит мэдээллээ өглөө. Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн эсэх болон өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийгдсэн шинжилгээний хариуг хэллээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Тавдугаар сарын 22-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 188 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3, Дархан-Ууд аймагт тусгаарлагдсан 11 …

  • 22 May

    “Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдааны шилдгүүд тодорлоо

    Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “ Урт цагаан ” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг иргэд олон нийтийн дунд дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс энэ сарын 11-ны өдрийг хүртэлх хугацаанд зарласан. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн болон ТББ-ууд, ОХУ, Швед, …