Онцолсон

June, 2020

  • 8 June

    Д.Нямхүү: ОХУ-ын иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“Зургадугаар сарын 7-нд гурван лабораторид нийт 46 хүнд шинжилгээ хийснээс 45-д нь коронавирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүний мөн давтан шинжилгээ, ачаа тээврийн 28 жолоочийн шинжилгээний 27-д халдвар илрээгүй. Нэг жолоочийн шинжилгээнээс халдвар …

  • 8 June

    Өнөөдөр Австрали, Филиппин улсаас 263 иргэн эх орондоо ирнэ

    Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали болон Филиппин Улсаас 263 иргэнээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц өнөөдөр буюу 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 20.00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүл 79, жирэмсэн болон асран хамгаалагчтай 15, өндөр настан болон асран хамгаалагчтай …

  • 8 June

    Алба хаагчид галын аюулаас 11 иргэнийг аварч, угаартсан 2 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ

    Өнгөрсөн Ням гарагт Улсын Их дэлгүүрийн 6 давхарт гарсан галын дуудлагаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан 5 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажиллав. Тодруулбал, ЧД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, …

  • 6 June

    Д.Нямхүү: Алтанбулагийн боомтоор орж ирсэн хоёр оюутны давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“Өнгөрсөн хоногт нийт 255 хүнд шинжилгээ хийснээс 253 хүнээс коронавирус илрээгүй. Харин тавдугаар сарын 28-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн хоёр оюутны давтан шинжилгээнээс  коронавирусийн халдвар илэрлээ. Мөн өнөөдөр нэг оюутан гарч эдгэрч байна. Энэ оюутан 22 настай, 23 хоног эмчлэгдээд гарлаа. Ингэснээр Монгол Улсад халдварын …

  • 5 June

    Б.Ууганбаяр: Бусдынхаа эрх ашгийг бодож, амны хаалтаа зүүх шаардлагатай байна

    Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.06.05/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр ““Оюутолгой” компани ажилчдаа Австрали улсад хүргэх зорилгоор МИАТ компанийн онгоцыг түрээсэлж, зургадугаар сарын 6-нд Сидней рүү нислэг үйлдэхээр болсон. Энэ боломжийг бид ашиглаж, Австрали улсад байгаа, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ авчрах ажлыг зохион байгуулахаар боллоо. Ирж байгаа …

  • 5 June

    Х.Баттулга:Бүх нийтээрээ ёс суртахууныг эрхэмлэсэн өдөр болгож, тэмдэглэн өнгөрүүлж байгаад баяртай байна

    Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилснаас хойш анх удаа өнөөдөр ёслон тэмдэглэж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд өнөөдөр болсон Бурхан багшийн Их дүйчин өдрийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал уншиж сонордууллаа. МОНГОЛ …

  • 5 June

    Д.Нямхүү:Таван хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “ Зургадугаар сарын 4-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Зоонозын үндэсний төвийн нэг, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид 715 шинжилгээ хийхэд 710-т нь коронавирусийн халдвар илрээгүй. Харин таван хүнээс халдвар илэрлээ. Тэдний дөрөв нь оюутан, нэг нь ОХУ-аас ачаа ачдаг жолооч байсан. …

  • 4 June

    Төрийн албан хаагчдын түрээслээд өмчлөх байранд эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамруулна

    Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос КОВИД-19 халдварын цар тахлын үед өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдаа дэмжих зорилгоор энэ сарын 20-ны өдөр “Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах тухай” тогтоол гаргаж, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. Энэ дагуу Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж тус хөтөлбөрийг …

  • 4 June

    Д.Нямхүү: Нэг хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны зургадугаар сарын 3-нд улсын хэмжээнд гурван лабораторид 469 хүнд шинжилгээ хийлээ. Ингэхэд 468 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ. Энэ хүн тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн. …

  • 4 June

    Ө.Энхтүвшин: Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах төвийн тоог нэмэгдүүлэх шаардлага байна

    Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 халдварын цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамгаалах, тэдний хоол тэжээлийн асуудалд онцгой анхааран тусгайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Тухайлбал 10 дугаар сарын нэгэн хүртэл сар бүр хүүхдийн мөнгө 100 мянган төгрөг олгож байна. Мөн нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай бага орлоготой өрхийн …

  • 3 June

    Б.Отгонсүх: Газрын зөвшөөрлөө буруу ашигласан, эрсдэлтэй орчин бий болгож буй нийт 89 байршил байгаагаас хоёр газрын эрхийг цуцалж, хүчингүй болголоо

    Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулах, стандартын шаардлага хангахгүй, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаа, хаалтуудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн Засаг даргын орлогч нар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын удирдлагуудад үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн …

  • 3 June

    А.Амбасэлмаа: 374 хүнд коронавирусийн халдвар илрээгүй

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. Тэрбээр “Зургадугаар сарын 2-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийт 374 хүний шинжилгээг хийсэн. Үүнд коронавирусийн халдвар илрээгүй. Бүгд сөрөг гарсан. Үүнд: -Тандалтын зорилгоор Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хоёрдугаар эмнэлэг, СХД-ээс ирүүлсэн …

  • 2 June

    Ли Ё Хун: Тусгай үүргийн нислэгт БНСУ-д хууль бусаар байгаа монгол иргэдийг хамруулж өгөхийг хүсье

    БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун: БНСУ-д сонгуультай холбоотойгоор халдварын тоо нэмэгдээгүй Өнөөдөр Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин БНСУ-аас суугаа Элчин сайд Ли Ё Хун, КОЙКА байгууллагын Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Шадар сайд Монгол улс, БНСУ-ын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж, энэ онд 30 жилийн ойтойгоо …

  • 2 June

    Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д. Ганзоригийг томиллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томиллоо. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ: “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Улсын дээд шүүхийн санал болгосноор Дамдины Ганзоригийг …

  • 2 June

    Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх Нийслэлийн Засаг даргын захирамжийн хугацааг сунгалаа

    Дэлхий нийтэд тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чангатгах, хөл хориог үргэлжлүүлэх шийдвэр Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар гарч Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулсан билээ. Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаас гаргасан  шийдвэрийн дагуу “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай” нийслэлийн Засаг даргын А/223 дугаар захирамжийн үйлчлэх хугацааг ирэх зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл …