УИХ-ын гишүүн асан, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намын Дарга Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулахаар Авлигатай Тэмцэх Газарт хандлаа. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Рио Тинто” компани болон Мүүнийн шашинтнуудаас авлига авсан байж болзошгүй гэж үзэж холбогдох баримтуудыг АТГ шалгуулахаар өгөв. АТГ болон холбогдох бусад байгууллагууд эдгээр баримтуудыг шалгах ёстой бөгөөд одоо тэд ажлаа хэрхэн яаж хийхийг харах л үлдлээ…
Онцолсон
February, 2017
-
22 February
“Хуваагдмал итгэл үнэмшил юуны оршил бэ….?” хэмээх “бодомж, эрэгцүүлэл”
“Уламжлал ёс”-оор “төгс буянт”-ын билгийн улирлын цагаан сарын шинийн нэгнийг тэмдэглэх маань хаяанд ирэв. Өнөө жилийн хувьд цагаан сар ихэд оройтож, бараг гурав дугаар сарын босгонд тулж тохиосон, дээр нь байгаль цаг агаар ч ихэд дулаахан байгаа тул айл, амьтны банш бууз нь хөлдөж өгөхгүй нэлээд сандаргаж буй бололтой. Бас эдийн засгийн байдал, ард олны амжиргаа урьд урьдынхаас мөлгөрдүү байгаа …
-
22 February
Ц.Элбэгдорж: Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ч, 51 хувийг ч өмөөрнө
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь. УИХ-ын шийдвэрийн тухай асуулт, тодруулах хүсэлт ирсээр. Тоймлож хариулав.
-
22 February
Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг улсад их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр цагдан хорьлоо
УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар болон УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан “Фортуна” Н.Батбаяр нарыг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас дуудан байцааж, улмаар цагдан хорьсон байна. Тэднийг Хөгжлийн банк болон бондуудуудын санхүүжилтэд хийж буй шалгалттай холбогдуулан байцааж, ийнхүү ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги буюу хуучнаар “Ганц худаг” руу ачсан байна. АТГ-аас өчигдөр Хөгжлийн банкнаас зээл авсан томоохон зээлдэгч …
-
21 February
Цагдаагийнхан нэр хүндээ хамгаалахын тулд Т.Цогтыг цагаатгажээ
Сүүлийн үед ард иргэдийн дунд Цагдаагийн байгууллагын нэр хүнд ихээр уначихаад байгаа. Эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүсийн талд үйлчлээд удах болсон тэдэнд итгэх олон нийтийн итгэл буурч, нийгмийг аюулаас бус цагдаагаас хамгаалах аян хүртэл өрнүүлсэн. Хууль сахиулах үүрэгтэй цагдаа нар нь хууль завхруулагч болж хувирчихаад байгаа. Цагдаагийн алба хаагчид наад захын харилцааны соёлгүйгээс өгсүүлээд ард иргэдийг залхаан цээрлүүлэгч аятай ажиллах болсон нь …
-
21 February
Хэвлэл мэдээллийн салбарт зохиогчийн эрхийг дээдлэх тунхаг
Сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарт зохиогчийн эрхийг дээдлэж, оюуны өмчийг эрхэмлэх асуудлыг Улаанбаатар хотноо хэлэлцэн; Монголын үндэсний сэтгүүлзүйн цаашдын зөв хөгжилд зохиогчийн эрх, оюуны өмчийг дээдлэх соёлыг төлөвшүүлэх хэрэгцээ нэн чухал байгааг хүлээн зөвшөөрч; Оюуны өмч, зохиогчийн эрхийг салбартаа эрхэмлэн мөрдөх баталгааг нэгдмэл саналтайгаар гаргахын чухлыг цохон тэмдэглэж; Зохиогчийн эрх, оюуны өмчийн зөрчил хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарт ултай оршин буйг ухамсарлан; …
-
21 February
Ким Чен Намын үхэлд Хойд Солонгос холбоотой болох нь нотлогдож Малайз Улс Элчин сайдаа татлаа
Хойд Солонгосын дээд удирдагч Ким Чен Уны эцэг нэгтэй ах Ким Чен Нам Малайз Улсад амь үрэгдсэн билээ. Тэгвэл энэхүү хүний амины хэрэгт Хойд Солонгос Улс холбоотой болох нь нотлогдож Малайз-Хойд Солонгосын харилцаа муудав. Малайзын зүгээс тус улсад хүн амины хэрэг үйлдсэнд нь Хойд Солонгосыг буруутгаж байгаа бол Хойд Солонгосын зүгээс өөрийн иргэнийг хөнөөсөндөө тийм ч эмзэглэхгүй байгаа бололтой. Ким …
-
20 February
Хүүхдийн боловсролд одооноос анхаарах нь ирээдүйн хөгжлийг зөв тодорхойлно
Монгол Улс ирээдүй хойч үе болсон хүүхдийн эрхийн асуудалд онцгой анхаарч, энэ асуудлаархи олон улсын гэрээ конвенцид нэгдсэн. Гэсэн ч түүнийхээ үүргийг биелүүлж, олон улсын гэрээний зүйл заалтыг дагаж мөрдөж чадахгүй байгаа. Монгол Улсад ч тэр, олон улсад ч тэр хүүхэд эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх, мэдээлэл хүлээн авах эрхтэй. Тэгтэл төр засгаас дан ганц эрүүл, аюулгүй орчинд …
-
20 February
Ахмадуудын ”Насны хишиг”-ийг өнөөдрөөс эхлэн олгож байна
Ахмадуудад Билгийн тооллын хаврын тэргүүн сар-Цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан ахмадуудад жилд хоёр удаа Насны хишиг олгохоор Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулинд тусгасан. Энэ дагуу: – 65-69 настай ахмад настан 50 мянга – 70-79 настай ахмад настан 80 мянга – 80-89 настай ахмад настан 150 мянга – 90 ба түүнээс дээш настай ахмад …
-
20 February
Татвар нэмэхгүй гэсэн МАН амлалтнаасаа ухарч, ард түмнийг доромжиллоо
-Татвар нэмэхгүй гэсэн яасан бэ М.Энхболд даргаа- Монгол ардын нам УИХ-д сонгуульд татвар нэмэхгүй, иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн татварын бодлого хэрэгжүүлнэ хэмээн мөрийн төлбөр дэвшүүлж, түүгээрээ ялалт байгуулсан. Ард түмэнд ус агаар мэт хэрэгтэй байсан энэ санал санаачлагыг дэвшүүлж ажиллана хэмээн ам өгснөөрөө Ардын нам өнөөдөр 65 суудал авчихаад байгаа. Тэгтэл “хийх хүнд арга мундахгүй, хийхгүй хүнд шалтаг мундахгүй” …
-
17 February
Д.Чойжамц: Гал тахиа жил Монголын нийт ард түмэнд сайхан зүйл авчирсан, сайхан жил болно
МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц Монголын нийт ард түмэн, сүсэгтэн олондоо зориулж XVII жарны “Алтан унжлагат” хэмээх “Гал тахиа” жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц: “Гал мичин жил Монголын ард түмэн, сүсэгтэн олон бүгдээр жаргалтай цэнгэлтэй, сайхан байлаа. Тэнгэр хайрхан биднийг ивээж, зуд турхан багатай гайгүй сайхан жил боллоо. Шашин төрийн …
-
17 February
Э.Бат-Үүл: Цэнддоо, Жаргалсайхан нартай нэгдэцгээе!, “Эрдэнэт”-ийн дээрэм хол явахгүй
Ардын намынхан коммунист үзлээ гудсан доороо нуусан байжээ. Тэр нь сүүлийн үед цухуйж харагдах боллоо.Өнгөрсөн дөрвөн сарын турш чөлөөт ардчиллын амин сүнс болох иргэдийнхээ сонгох, сонгогдох эрх, оршин суух газраа сонгох эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, шудрага шүүхээр шүүлгэх эрх, өмчлөх эрх зэрэг эрхүүдийн эсрэг дайралт хийлээ! Олон түмэн “Эрдэнэт”-ийн 49 хувийг ямар ч шүүхийн шийдвэргүйгээр Улсын Их Хурал …
-
16 February
Хэвлэлийн хурал зохион байгуулах шинэ төв ашиглалтанд орлоо
Хотын төвд, 100 айл дах Хэвлэлийн хүрээлэнгийн баруун хойно, MNBC олон сувгийн телевизийн байрны өргөтгөлд байрлах, гаднаа 20 машины зогсоолтой, Хэвлэлийн бага хурлын заал болох “LIVE CONFERENCE CENTER“ шинээр ашиглалтанд орлоо. Тус төв нь Хэвлэлийн бага хурлын зориулалттайгаас гадна 30-40 хүний оролцоотой лекц, хурал, семинар зохион байгуулах боломжтой юм. Олон нийтэд мэдээлэл хүргэхийн хүсэн хэн бүхэн “Live conference center”-д хандаснаар …
-
15 February
“Ростех”-ийн захирал С.В.Чемезов Ц.Мөнх-Оргилтой уулзахаас татгалзжээ
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар энэ сарын 13-14-ний өдрүүдэд ОХУ-д айлчилсан билээ. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтай хоёр талын харилцаа, бүс нутгийн болон олон улсын харилцааны асуудлаар хэлэлцсэн байна. Хэдийгээр Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргилыг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан ОХУ-ын төрийн өмчит “Ростех” корпорацийн удирдлагуудтай уулзахгүй гэж манай талаас мэдэгдэж байсан ч тэрбээр …
-
15 February
Хойд Солонгосчууд Ким Чен Намыг хөнөөхөөр 5 жилийн өмнөөс бэлтгэжээ
Өмнөд Солонгосын Тагнуулын албанаас Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Нам амь насаа алдсантай холбогдуулан албан ёсны мэдээлэл хийжээ. Уг мэдээлэлд “Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Нам нь Малайз Улсад гаднын нөлөөтэйгээр амь насаа алдсан нь үнэн болно. Тэрээр Макао Улсад байсан гэр бүлийнхэн дээрээ очихоор Малайз Улсын Куала-Лумпур хот …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл