Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импорт, инфляцид үзүүлэх нөлөөллийн талаар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан импортоос хэт хамааралтай хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, татан авалт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгалаа. Цар тахлын үед хүнсний бүтээгдэхүүний ачилт, тээвэрлэлт, хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, …
Онцолсон
October, 2021
-
27 October
Урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр ирэх сарын 1-нээс нээнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 389,411 хүн хамрагдсан байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх, энгийн амьдралд шилжихэд дархлаа сэргээх энэхүү тунд иргэдийн хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд холбогдох хүмүүст чиглэл өглөө. Коронавируст халдварын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах …
-
26 October
Гурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр “Ковид-19 цар тахлын эрсдэлийг бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа ажлыг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа. Халдвар авсан хүний тоог долоо хоног тутам харьцуулан гаргаж байгаа. Тодруулбал, 34-38 дахь долоо хоногт халдвар авсан хүний тоо тогтмол өсөж байсан бол 39-42 дахь долоо хоногт буурчээ. Өнгөрсөн долоо хоногт гэрийн хяналтад 23.233 хүн …
-
26 October
С.Энхболд:Эрүүл мэндийн салбарын нийт ажилчдын цалинг нэмэгдүүлнэ
Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой ярилцлаа. -2022 оны төсөвт Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэхгүй юм уу? -Цалинг нэмнэ. Харин яаж хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг тооцоо судалгааг Эрүүл мэндийн яамны зүгээс маш олон янзаар хийсэн. Эдгээрээсээ хамгийн зөв, эрүүл мэндийн ажилчиддаа ашигтай байх хувилбараар нь нэмэх тал дээр салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллага, сангийн яам зэрэгтэй зөвшилцөөд явж байна. Яг одоо УИХ-аар …
-
25 October
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад эрсдэлийн судалгаа тооцоолол чухал
Монгол Улсын Шадар сайдын ахалдаг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар газар хөдлөлтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн үнэлгээг тооцоолж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Энэ оны эхний 9 сарын байдлаар 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 277 удаа, түүний дотор 6 магнитудтай газар хөдлөлт 2 удаа болжээ. Энэ үзүүлэлтийг сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол …
-
21 October
Н.Сугар: Хүндэвтэр оноштой иргэдийн тоо энэ долоо хоногт өссөн
НОК-оос зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр НЗДТГ-ын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “Өнгөрсөн долоо хоногт 6001 ороор эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан бол энэ долоо хоногт 6098 ор байна. Энэ нь 97 ор нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс 258 нь эрчимт эмчилгээний ор бол 5840 нь энгийн эмчилгээний ор байна. Өнгөрсөн долоо хоногт 6429 хүн …
-
21 October
Ж.Батбилэг:Халдвар гарснаас болж багш нарын урамшууллыг олгохгүй байх ёсгүй
НОК-оос долоо хоног бүрийн пүрэв гарагт цаг үеийн асуудлаар мэдээлэл өгдөг. Өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Батбилэг дараах мэдээллийг өглөө. -Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш сургуулиуд танхимаар болон зайны сургалт явуулаад хоёр сар болж байна. Өнөөдрийн байдлаар хүүхдүүдээс илэрч буй халдварын тохиолдол буурах хандлагатай байгаа юм. Одоогийн байдлаар хоёр сургууль, таван цэцэрлэг 100 …
-
20 October
З.Мэндсайхан:Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хомстол үүсээгүй
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан гол нэрийн импортын хүнсний бүтээгдэхүүний нөөцийн талаар танилцуулга хийлээ. Тэрээр “Ковидоос үүдэлтэй хил, гаалийн саатал болон хүнсний бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгахад тодорхой арга хэмжээ авах чиглэлээр Засгийн газраас үүрэг өгсөн. Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн зорилго бол хадгалалтын хугацаа богино хүнсний бүтээгдэхүүнүүдийг хил, гаалиар саадгүй нэвтрүүлэх чиглэлээр судалгаа …
-
20 October
“Тавантолгой дулааны станц” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг энэ долоо хоногт зарлана
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Тавантолгой дулааны цахилгаан станц” төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг цаг алдалгүй зохион байгуулж, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг Эрчим хүчний сайдад даалгалаа. Төсөл санаачлагчийг төлөөлж, “Эрдэнэс-тавантолгой” ХК төслийн нийт санхүүжилтийн 30 хүртэл хувийг санхүүжүүлэх, тендерт оролцогч үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн өөрөө санхүүжүүлэх (EPC+F) хувилбар санал ирүүлэх олон улсын нээлттэй тендер …
-
19 October
С.Амарсайхан: Гашуунсухайт боомтын шинэчлэлийн үр дүнд экспортын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ
Коронавирус цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, мэргэжлийн шинжээчдийн таамаглал, бизнесийн салбарт тулгарч буй эрсдэлүүдийг судалж, илрүүлэх, төр хувийн хэвшлийн оролцоотойгоор хамтран хэлэлцдэг “Мандал эрсдэлийн форум” 12 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Форумд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан оролцож, нийгэм, эдийн засгийн эрсдэлийг даван туулах чиглэлээр илтгэл тавилаа. Тэрээр илтгэлдээ нийгэм болон байгалийн эрсдэл, эдийн засгийн эрсдэл …
-
15 October
Батлан хамгаалахын их сургуулийн багш, мэргэжилтэн, ажилчдад төрийн дээд шагнал хүртээлээ
Үндэсний батлан хамгаалахын их сургууль /ҮБХИС/-ийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, батлан хамгаалах, сурган хүмүүжүүлэх салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, тус салбарын хүний нөөцийг сургаж, бэлтгэхэд өндөр хувь нэмэр оруулсан багш, мэргэжилтэн, ажилчдад төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Тухайлбал, батлан хамгаалах салбарт тасралтгүй 57 жил ажиллаж, Цэргийн нэгдсэн дээд сургуулийг их сургууль болгон …
-
15 October
М.Чинсанаа: “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд нийслэлчүүд 13 мянга гаруй мод, бут, сөөг тариад байна
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхлээд удаагүй байгаа ч хөдөлгөөн эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд 13 мянга гаруй мод, бут, сөөг суулгаад байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нийслэлийн зүгээс хэрхэн оролцож байгаа тухай Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаатай ярилцлаа. -Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. Уг хөдөлгөөнд нийслэл хэрхэн оролцож, нэгдэж байна вэ? -Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнийг …
-
14 October
Б.Бямбадорж: Олон ажилтантай албан байгууллагуудад захиалгаар очиж, дархлаажуулалт хийж байна
НОК-оос долоо хоног бүр цар тахлын нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал хийж буй. Өнөөдрийн мэдээллийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, мэргэжилтэн Д.Цэнджав, Нэгдсэн шуурхайн штабын нарийн бичгийн дарга Д.Оюунбат, НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар нар өглөө. НЭМГ-ын дарга Б.Бямбадорж хэвлэлийн хурлын эхэнд ““Ковид-19”-ийн халдварын тохиолдол 37 дахь долоо хоногт хамгийн өндөр тархалттай байсан бол аажмаар буурч 40 дэх долоо хоногт өдөрт дунджаар 3446 тохиолдол бүртгэгдсэн. Нийт тохиолдлын 11 …
-
14 October
Д.Цэнджав: “Ковид-19”-ийн халдварын дараах эмчилгээг эмчийн заавар, зөвлөгөөгөөр зөв хийх хэрэгтэй
Коронавирусийн халдварын нөхцөл байдал, эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, эмнэлгийн үйлчилгээний хүрэлцээ, зохицуулалтын талаар Нэгдсэн шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Д.Цэнджав коронавирусийн халдвараар өвдсөний дараа ямар эмчилгээ хийлгэвэл зохилтой талаар мэдээлэл өгсөн юм. -Коронавирусийн халдвараар өвдсөн иргэдийн эмнэл зүйн байдлыг харгалзан, сэргээн засах эмчилгээг хоёр янзаар эрэмбэлж байна. Нэн хүнд, хүнд хүмүүсийг эмчлэх, …
-
14 October
Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын олимпиадаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн болон шагналт байр эзэлсэн сурагчдад шагнал гардууллаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ: А.Нямдаваа Математик-Алт , Мэдээлэл зүй-Мөнгө /Сант сургууль/М.Өнөболд Математик-Алт /СБД-ийн 1 дүгээр сургууль/Ц.Сайханбилэг Математик- Мөнгө /Сант сургууль/О.Мишээл Математик-Мөнгө /Шинэ Монгол сургууль/Э.Тэргэл Биологи-Мөнгө /Орчлон сургууль/О.Тэмүжин Хими-Мөнгө /Орчлон сургууль/Б.Гэрэл Хими- Мөнгө /Хөгжил цогцолбор сургууль/Б.Батсамбуу Математик-Хүрэл /Олонлог төв сургууль/Д.Энэрэлт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл