Нийслэлийн Онцгой комисс өчигдөр цахимаар хуралдлаа. Хурлаар сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, нийслэлийн хэмжээнд “Хариуцлагын гэрээ” байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилт, хяналт шалгалт, “Ковид-19” халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэв. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар холбогдох шийдвэр гаргаж, хугацаатай үүрэг даалгавар …
Онцолсон
August, 2021
-
3 August
“Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар ирэх долоо хоногт хэлэлцүүлнэ
Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний дотоодын хэрэглээгээ хангах боловсруулах үйлдвэр байхгүйн улмаас гадаад улс орнуудаас шууд хамааралтай байсаар ирсэн нь манай улсын эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлдөг. 2020 онд Монгол Улс 1.9 сая тонн шатахуун ОХУ-аас импортолсон бол 2021 оны эхний 6 сарын байдлаар 900 мянган тонн шатахуун импортлоод байна. Сүүлийн үед ОХУ-ын үйлдвэрүүдэд АИ95 бензинийг түр хугацаанд үйлдвэрлэхгүй …
-
3 August
Г.Ёндон:Шатахууны үнийг тогтвортой байлгах, нөөцийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна
Шатахууны үнийн асуудлаар өнөөдөр Төрийн ордонд уулзалт болж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нарын албаны хүмүүс мөн Петровис, Петрожамп, Тодпетролиум, МТ, Шунхлай зэрэг нефть импортлогч компанийн удирдлага оролцож, хэвлэл мэдээллийнхэн сонирхсон асуултдаа хариулт авлаа. 2020 оны дөрөвдүгээр сард 19.5 ам.долларт хүрч байсан газрын тосны үнэ он гарсаар тасралтгүй өсөж өнөөдөр 73 ам.долларт хүрч, 3.5 дахин өссөн. …
-
3 August
У.Хүрэлсүх: Олон улсын олимпиадад амжилт гаргасан хүүхдүүдийг Монголын төр засаг зүй ёсоор үнэлдэг болох ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон улсын математик, физик, мэдээлэл зүй, хими, биологийн олимпиадаас медаль хүртсэн Монголын багийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, “Оюун ухааны олимп гэгддэг Олон улсын олимпиадад ороод амжилт гаргаад ирсэн хүүхдүүдийг Монголын төр засаг зүй ёсоор үнэлдэг болох ёстой. Тийм цаг ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд энэ асуудлаар …
-
2 August
Газар хөдлөлтийг зарлан мэдээлэх станцуудыг шинэчилж, ашиглалтыг аймаг, нийслэлийн удирдлагад хариуцуулна
Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2021 оны анхдугаар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Өнгөрсөн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд эрх зүйн орчныг бүрдүүлж сайжруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний чадавхийг бэхжүүлж, боловсон хүчний бэлэн байдлыг хангаж мэргэшүүлэх үндсэн 4 чиглэлээр нийт 40 арга хэмжээг хэрэгжүүлэхээс 47 хувийн биелэлттэй байна. Монгол Улсын Засгийн газраас газар хөдлөлтийн гамшгийн аюулаас …
-
2 August
Фото:“Өглөөний Улаанбаатар” жишиг гудамж нээгдлээ
“Өглөөний Улаанбаатар” гудамжинд ном, цэцгийн худалдаа, ресторан, кофе шоп зэрэг 12 аж ахуйн нэгж өдөр бүр үйл ажиллагаагаа явуулж, өөрсдийн гэсэн онцлогтой цэсээр иргэдэд үйлчилнэ. Мөн долоо хоногийн гурван өдөр 06:00-09:00 цагийн хооронд олон нийтэд зориулсан үзэсгэлэн, худалдаа, сургалт, бизнес уулзалтууд зэрэг хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөлөө. Нийслэлд цагийн хязгаартай, автомашингүй гудамж бий болгох ажлын хүрээнд эртэч монголчуудад зориулсан …
July, 2021
-
30 July
Замын-Үүдийн боомтын өргөтгөлийг хугацаанд нь ашиглалтад оруулахыг даалгав
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд манай орны стратегийн чухал ач холбогдол бүхий хилийн боомтууд болох Замын-Үүд, Гашуунсухайт боомтын барилга байгууламж, дэд бүтцийг шинэчлэх бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж буй. Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Дорноговь аймагт ажиллах үеэрээ Замын-Үүд хилийн боомтын барилга угсралтын явцыг шалгалаа. Төслийн хүрээнд нийт 33.7 га талбайд зорчигч, тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх 30, ачаа тээврийн хэрэгсэл шалган …
-
30 July
Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүд суманд ажиллаж байна
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс цаг үеийн асуудлаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж байна. Замын-Үүд хилийн боомтоор нэвтрэх ачаа эргэлтийг сайжруулах чиглэлээр Ерөнхий сайд болон Шадар сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд тодорхой ажлууд хийж хэрэгжүүлсний үр дүнд ахиц дэвшил гарч эхэлжээ. Тухайлбал, долдугаар сарын 1-ний байдлаар Замын-Үүдийн чөлөөт бүсийн гадна, дотор талд 2600 гаруй тээврийн хэрэгслийн …
-
29 July
Монголын багийн элч төлөөлөгч Хакүхо М.Даваажаргал баг тамирчдаа дэмжиж байна
“Токио-2020” олимпын Монголын багийн элч төлөөлөгч, сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал баг тамирчдаа дэмжиж байна. Эдгээр өдрүүдэд их аварга Хакүхо М.Даваажаргал тэмцээнүүд дээр хүрэлцэн очсон бөгөөд мөн Монголын багийн штабаар зочилж, арын албанд зүтгэж буй хүмүүстэй уулзан амжилт хүсэв. Их аварга долдугаар сарын Нагоя башёд нэг ч уналгүй түрүүлж, Олимпын багийнхандаа том бэлэг барьсан. Энэ нь түүний …
-
29 July
“Амьдралын үнэ цэнэ – Эрүүл мэнд” ТББ-аас Хэнтий аймагт 60.000 амны хаалт хандивлалаа
Хэнтийн аймгийн нутгийн зөвлөлд Хэнтийн аймгийн Бэрх тосгоны харьяат “Амьдралын үнэ цэнэ – Эрүүл мэнд” Төрийн бус байгууллагын тэргүүн, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн нүдний мэс заслын их эмч Л. Мөнх-Аварга нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймгийнхаа иргэдэд 12 сая төгрөгийн үнэ бүхий 60.000 мянган ширхэг амны хаалт хандивлалаа. Хандивын 60.000 ширхэг амны хаалтыг Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, Соёлын дэд …
-
28 July
Вирусийн эсрэг эмийг нийлүүлэгчээс эмийн сангууд шууд цахимаар захиалж авах боломж бүрдлээ
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өчигдөр /2021.07.27/ Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллаа. Уулзалтын эхэнд Коронавируст халдвараас сэргийлэх, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, стандартын хяналт шалгалтын тухай ЭМБСХГ-ын дарга С.Сүнчин танилцууллаа. Буянт-Ухаа /Чингис хаан/, Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд боомтоор эм, эмнэлгийн хэрэгслийг нэвтрүүлэн, хилийн болон гүний хяналт шалгалтыг улсын байцаагч нар хяналт хийж байгаа бөгөөд …
-
28 July
Хүн амын 60 хувь нь коронавирусын эсрэг вакцины бүрэн тундаа хамрагдаад байна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.07.28/ боллоо. Хуралдаанд коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Монгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн вакцины 5,226,670 тун татан авч, хүн амаа вакцинжуулж байна. 2021 оны долдугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 66,2 хувь нь нэгдүгээр тунд, …
-
28 July
С.Амарсайхан: Төрийн хяналт, шалгалтыг шинэ түвшинд гаргахад хууль эрхзүйн шинэчлэл чухал
Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, нөөц хангамж, хүнсний аюулгүй байдал, барилгын материалын чанар, стандартыг хангуулах, барилга байгууламжийн паспортжуулалт болон Мэргэжлийн хяналтын байгууллагад нэвтрүүлж буй дижитал шилжилтийн явц зэрэг асуудлаар Шадар сайд С.Амарсайхан МХЕГ-т ажиллаж, тулгамдсан асуудлаар мэдээлэл солилцон, гарц шийдлийг хэлэлцлээ. Барилгын материалын чанар, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр Мэргэжлийн хяналтын eрөнхий газар, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран хяналт шалгалт хийхэд 2021 …
-
27 July
Монголын бөх Сайед Моллай “Токио-2020” олимпын наадмаас МӨНГӨН медаль хүртлээ
Монголын бөх Сайед Моллай дэлхийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Япон улсын бөх Таканори Нагасед ялагдаж, Олимпын наадмаас мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр Монголын баг Токиогийн Олимпоос гурав дахь медалиа авснаас гадна медалийн өнгөө хувиргаж чадав. Харин Японы эрэгтэй жүдочид доод дөрвөн жинд бүгдэд нь түрүүлж, нутгийн дэвжээн дээрээ одтой наадаж байна. Эх орныхоо нэрийн өмнөөс барилдах аргагүй болоод байсан хүнд …
-
26 July
Жүдо:Ц.Цогтбаатар “Токио-2020” олимпын наадмаас ХҮРЭЛ медаль хүртлээ
Жүдо бөхийн 73 кг-д зодоглосон ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль хүртэж, Монголын багийн хоёр дахь медалийг авчирлаа. Тэрбээр хүрлийн төлөөх барилдаан эхлээд удаагүй байхад Канадын Артур Маргелидоныг өчих мэхээр цэвэр ялж, олимпын хүрэл медаль хүртлээ. Таван жилийн өмнө Рио-2016 олимпод ялагдаад уйлж суусан Ц.Цогтбаатар хийморьтой барилдсаар ийнхүү медалийн тавцанд гишгэх эрхтэй болов. Монголын жүдочид олимпын наадмаас 10 дахь медалиа хүртэж, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл