Улирлын томуугийн эсрэг вакцинаар жирэмсэн эх, 2-11 насны хүүхдүүдийг дархлаажуулах аян өнөөдрөөс эхэлж байна. “Томуугаас сэргийлье” уриатай энэхүү аян есдүгээр сарын 13-22-ны өдөр хүртэл 10 хоног үргэлжилнэ. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдэд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн, БНСУ-д үйлдвэрлэсэн “GCFLU” гурван цэнт вакцин хийх юм. Улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтыг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгээс тусад нь, дүүргүүд зохион байгуулна. Заавал хийх …
Онцолсон
September, 2021
-
13 September
Өнөөдрөөс эхлэн 18-аас дээш насны иргэдийг нэмэлт тунгаар вакцинжуулж эхэллээ
Коронавируст халдварын эсрэг дархлааны түвшнийг нэмэгдүүлэх зорилгоор есдүгээр сарын 13 буюу өнөөдрөөс эхлэн 18-аас дээш насны иргэдийг нэмэлт гурав дахь тунгаар вакцинжуулахаар боллоо. Эрүүл мэндийн сайдын тушаалд зааснаар нэмэлт тун хийлгэх иргэнд коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан, хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх шалгуур тавьж байгаа юм. Шалгуурт нийцсэн иргэнийг Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм …
-
13 September
Т.Баярхүү:Халдварын тохиолдол нэмэгдэж байгаа энэ үед хурим найр, баяр ёслол тэмдэглэхгүй байх шаардлагатай байна
Улсын онцгой комисс хуралдаж, “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын талаар холбогдох албаныхнаас мэдээлэл сонслоо. УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Цар тахалтай зэрэгцэн амьдрах шаардлага дэлхийн улс орнуудад бий болж байна. Хөл хорио гарц биш. Төрөөс нийт иргэдийнхээ 70 хувийг вакцинжуулсан. Ийм үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нь маш чухал. Гэтэл хариуцлагын гэрээ хийсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын …
-
13 September
55 настай Хүүхдийн паркт дижитал ертөнц “амилна”
Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу та бидний нэрлэж заншсан “Хүүхдийн парк” -т дижитал ертөнц тун удахгүй “амилах” гэж байна. Тэртээ 1966 онд хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор нээгдэж байсан Хүүхдийн парк өнөөдрийг хүртэлх хугацаанд хоёроос гурван удаа л шинэчлэл хийж байжээ. Тодруулбал, Хүүхдийн парк нь анх 1966 онд 37 га талбайд 6000 мод бут, 60 гаруй мянган …
-
9 September
Л.Чой-Иш: “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 16-23-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Ишээс “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээний талаар тодрууллаа. -Уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ болох гэж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? -2006 оноос хойш жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ болох гэж байна. Энэ жилийн хувьд хүнс, …
-
9 September
Ургац хураалтад хүнсний дэмжлэг авдаг иргэдийг хамруулна
Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, ургац хураалтад оюутан, залуучууд, ажил хайгч болон хүнсний дэмжлэг авдаг хөдөлмөрийн насны иргэдийг хамруулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон. Энэ дагуу Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар орон нутагт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа ажил олгогчийн судалгааг гаргалаа. Судалгаанд Төв, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ зэрэг аймгууд хамрагдаж, зарим аймаг …
-
8 September
Коронавируст халдвараар өвчилсөн 2687 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
Цар тахлын тохиолдол дэлхийн улс орнуудад буурахгүй байна. ДЭМБ-ын мэдээллээр 2021 оны есдүгээр сарын 7-ны байдлаар “Ковид-19”-ийн цар тахал дэлхийн 225 улсыг хамарч, нийт 221.9 сая хүн халдвар авсны 4.5 сая нь нас барж, 198.5 сая нь эдгэрчээ. Харин манай улсад өнөөдрийн байдлаар 240.938 хүн өвчилсний 242.695 нь эдгэрсэн байна. Нийт халдварын 104.758 нь орон нутагт, 135.252 нь нийслэлд бүртгэгджээ. …
-
8 September
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг Яармаг руу нүүлгэхийг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Нийслэлийн Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт “Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор”-ыг барьж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо. 1. “Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор”-ын “А” хэсгийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар …
-
8 September
О.Гэрэлт-Од:Авлигын эсрэг хамтдаа тэмцэхийг уриалж байна
Монголын Залуучуудын Холбооноос авлигын эсрэг “Цэвэр гар” хөтөлбөр эхлүүлж байгаагаа зарлалаа. Энэ талаар Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од:Өнөөдөр Монгол хүн төрөхдөө хүртэл авлигаар төрж, төрөхөөс үхэхийн хооронд авлигын эрхшээлд амьдарч байна. Авлига бүх шатанд газар авсан. Хүүхдээ төрүүлэхдээ эмч, сувилагч нарт мөнгө төлж, түүний дараа цэцэрлэг, сургууль, их дээд сургуульд боловсрол эзэмших, сургуулиа төгсөөд ажилд ороход гээд алхам болгондоо авлигад …
-
8 September
Д.Хонгор: Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод 3-4 баллын хүчтэй мэдрэгдсэн
Есдүгээр сарын 8-ны 00:50 цагт Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг багийн Харанхуй гэх газар таван магнитудын хүчтэй газар хөдөллөө. Байршлыг тодруулбал, Улаанбаатар хотоос баруун хойш 124 км-т, Төв аймгийн төвөөс баруун хойд зүгт 178 км-т, Жаргалант сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-ийн байршилд газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод 3-4 баллын хүчтэй мэдрэгдсэн бөгөөд одоогийн байдлаар нийслэлд газар …
-
7 September
“Digital Nation 2021” бол цахим үндэстэн болж дэлхийд өрсөлдөх талбар
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн “ICT EXPO” энэ жилээс эхлэн цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болон өргөжиж, “Digital Nation-2021” нэр дор энэ сарын 17-19-ний хооронд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдана. Тус арга хэмжээний талаар өнөөдөр /2021.09.07/ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Юнител группийн Гүйцэтгэх захирал Д.Энхбат, Мобиком корпорацын Мэдээллийн технологи хариуцсан дэд захирал Б.Баярмаа, Ард …
-
6 September
Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн шинэтгэлийг эрчимжүүлнэ
Монгол Улсын Их Хурал 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг батлан гаргаж, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн шүүх эрх мэдэлтэй холбоотой шинэтгэл эхлэх эрх зүйн боломж нээгдсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд Шүүхийн тухай …
-
3 September
Вакцинжуулалтын үр дүнд 12-17 насны хүүхдүүдийн өвчлөл буурчээ
Улсын Онцгой комиссын 26 дугаар хуралдаанаар коронавирусын халдварын нөхцөл байдалд авч буй хариу арга хэмжээ, вакцинжуулалтын үр дүн, малын гоц халдварт шүлхий өвчний үед хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэж, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Эрдэмтэн судлаачдын тооцооллоор Ковидын халдвар энэ сарын дундаас хойш оргил үедээ хүрч, цаашид буурах хандлагатай байгаа бөгөөд өдгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй …
-
3 September
О.Батбаяр: Дельта хувилбарын давлагааг хөл хорио тогтоохгүйгээр давж гарахаар төлөвлөж байгаа
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын талаарх долоо хоногийн нэгдсэн мэдээллийг танилцууллаа. Хэвлэлийн хуралд УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр оролцож мэдээлэл өглөө. УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр“Манай улсад гэр бүлийн дунд халдварын тохиолдол маш өндөр байна. Улсын хэмжээнд дельта хувилбарын халдварлах чадвар нэмэгдсэн үүнтэй холбоотойгоор иргэд шинж тэмдэггүйгээр өвчилж байна. Дельта хувилбарын …
-
3 September
Автомашины “азын” дугааруудыг дуудлага худалдаагаар борлуулж олсон ХОЁР тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өглөө
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын тушаалаар батлагдсан “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын дагуу автомашины сонирхол татсан дугаарыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулж олсон хоёр тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өгөх ёслол /2021.09.02/Авто тээврийн үндэсний төвд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагаа эхэлсэн. Тус санг бүрдүүлэх нэг эх үүсвэр нь …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл