Өсвөр насныхан эцэг эх, сургууль багш нарын хараа хяналтаас бүрэн гарчээ. Орхон аймгийн Баян-Өндөр сумын МҮСТ болон “Наран” цогцолбор сургуульд суралцдаг 16-17 насны хөвгүүд насанд хүрээгүй охиныг согтуу биеэ хамгаалах чадваргүй байсныг ашиглан хүчирхийлсэн хэрэг тус сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Хур” зочид буудалд гарчээ. Охинд архи шахаж уулгасан төдийгүй эмтэй ус өгсөн ч байж болзошгүй тухай хэрэгт холбогдогчид болон …
Гэмт хэрэг
August, 2015
-
3 August
Хүчиндэх гэмт хэрэг 3 гарчээ
2015 оны 08-р сарын 02-с 03-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1323 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 47 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 28 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 4 хүн, хүчиндэх гэмт хэрэг 3, хулгайлах гэмт хэрэг 20, танхайрах гэмт хэрэг 5, залилан мэхлэх гэмт хэрэг 1, зам тээврийн …
July, 2015
-
30 July
Автомашин мөргөлдөж нэг хүн нас баржээ
2015 оны 07 сарын 29-нд Хан-Уул дүүргийн 5-р хороо Наадамчдын гудамж, “Хүннү Молл” төвийн урд замд Hyundai Accent автомашины жолооч Т нь Hyundai HD55 маркын Б жолоочтой автомашинтай мөргөлдөж жолооч Т /44н, эр/ нас барж, 3 хүн гэмтсэн. Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Товчооны зам, Хуучин 22-н ШБТ-ны замд амины Toyota Prius автомашины жолооч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ …
-
28 July
Насанд хүрээгүй охидыг Эрээнд “нийлүүлдэг” монгол хүүхнүүдийг шүүжээ
Хятадад байнга амьдардаг гэх Д.Хишигдолгор, Н.Алтанчимэг нарыг насанд хүрээгүй охидыг Хятадын Эрээн хотоос цаахна Жанхчхүүгийн даваа гэх газарт “Лангуфан” иллэгний газарт биеэ үнэлэхэд зуучилсан, улсын хил давуулан худалдаасан хэргээр саяхан шүүжээ. Худалдаалагдсан охид бүгд эмзэг байдалтай буюу орлого багатай, хойд эцгийн дарамтанд байдаг байж. Д.Хишигдолгор нь хоёр охиныг энэ байдлаар нь далимдуулан өөрийн зардлаар гадаад паспорт, тасалбар худалдан авч хил …
-
28 July
Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг шүүх хурлын тов гарлаа
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа. Түүний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрт хуваарилаад байгаа юм. Тэгвэл шүүгч хавтаст хэрэгтэй танилцан, хурлыг ирэх сарын 3-нд 10.00 цагт хуралдахаар товлосон байна. Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшуулсан байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж байгаа юм. Л.Гансүхэд …
-
25 July
Г.Дэнзэнг хорих хугацааг дахин хоёр сараар сунгана
ЗГХЭГ-ийн дэд дарга, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ын дарга асан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн өдгөө ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хоригдож байна. Түүнийг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашиглан улсад онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 265.2, 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Улмаар тавдугаар сарын 21-ны өдрөөс цагдан хорьж, улмаар хорих хугацааг …
-
22 July
Явган зорчигч мөргөж гэмтээгээд зугатжээ
Улиастайн замд явган зорчигч М/эр.15н/ мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан хэргийг Баянзүрх дүүргийн замын цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулан суудлын автомашины жолооч Ө болохыг тогтоож эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Жолооч нартаа анхааруулахад: Зам тээврийн хэрэг, осол гаргасан тохиолдолд сандарч, балмагдан хэргийн газрыг орхин явж өөрт хүлээлгэх хариуцлагаа улам хүндрүүлсээр байна. Техник хөгжсөн өнөө үед …
-
22 July
Улсын прокурорууд хар тамхины хэргээр баривчлагдсан гэв үү
Албан бус зарим эх сурвалжууд Баянгол дүүрэгт байрладаг Тээврийн прокурорын газрын хоёр прокурорын гэрээс хар тамхи олдож, хэргийг УМБГ-ын хар тамхитай тэмцэх хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа гэх мэдээлэл түгэж буй. Энэ талаар Улсын ерөнхий прокурорын газрын хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад, “Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Учир нь бидэнд албан ёсны баттай мэдээлэл …
-
22 July
Нийслэлд золгүй байдлаар 7 хүн нас баржээ
2015 оны 07-р сарын 21-с 22-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1293 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 40 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 27 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 7 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 17, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 2, танхайрах гэмт хэрэг 8, …
-
21 July
Иргэдийг хууль бусаар хил нэвтрүүлдэг байсан Монголчуудын бүлэг баригдлаа
Монголын иргэдийг хууль бусаар Шенгений бүсийн орнуудад нэвтрүүлдэг байсан зохион байгуулалттай бүлгийг Польшийн Цагдаагийн газраас илрүүлжээ. Тус бүлэг Польшийн Ольштын тойргийн иргэдийн нэрийн өмнөөс жуулчны урилга гарган, Монгол руу явуулж, Шенгений бүсийн орнуудад зорчих эрхтэй виз гаргадаг байсан нь тогтоогджээ. Жуулчны визтэй монголчууд Франц, Швед, Герман, Испани, Чех зэрэг оронд очингуутаа орогнол хүсэн цагаачилдаг байсан аж. Мөн Ольштын тойргийн аж …
-
20 July
Сэжигтэн Б гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа Налайхад осол гаргажээ
Хүн амины хэрэг энэ байшинд гарчээ- Гэр бүлийн гурван хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хөндлөн” хэмээх газарт гарсан юм. Манай сайтын сурвалжлах групп хэргийн газраас хийсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг хүргэж байгаа билээ. Өмнөх сурвалжлага http://www.eagle.mn/content/read/33740.htm Гэмт этгээдийг нийслэлд архидан согтуурч байхад нь баривчилжээ Талийгаачдын том охины нөхөр нь үхрээ хайж явахдаа …
-
17 July
Худаг гаргахаар ухсан нүхэнд талийгаачдын цогцсыг нуусан байжээ
-Гэр бүлийн гурван хүнийг хөнөөсөн этгээд авга дүү нь байжээ- Нэг гэр бүлийн гурван хүнийг хүйс тэмтэрч, онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг энэ сарын эхээр Төв аймгийн Сэргэлэн суманд гарсан талаар манай сайт мэдээлсэн. Манай сурвалжлах групп өчигдөр эл хэргийг нэхэн сурвалжлахаар Сэргэлэн сумыг зорьсон юм. Улаанбаатараас Төв аймгийн Сэргэлэн сум хүртэл 50 орчим км зайтай аж. Биднийг өчигдөр 11:00 цагийн …
-
16 July
Гэмт этгээд хоёр хүнийг буудаж, нэгийг нь хутгалж хөнөөжээ
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт нэг гэр бүлийн гурван хүний амь насыг бүрэлгэсэн онц ноцтой гэмт хэрэг баяр наадмын өдөр буюу энэ сарын 11-нд гарсныг манай сайт мэдээлсэн. Тэгвэл энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Тус сумын I багийн нутаг дэвсгэр болох “Хөндлөн” гэх газар хүний цогцос байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Энэ дагуу хэргийн газар …
-
16 July
С.Баттулгыг шүүх үеийн бичлэгийг олон нийтэд дэлгэнэ
Сэтгүүлч С.Баттулгыг суллахыг шаардан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хэвлэлийн хуралд МУСГЗ, шинжлэх ухааны доктор (Sc.D) М.Зулкафиль, МСНЭ-ийн Цахим мэдээллийн үндэсний төвийн дарга Ж.Жаргалсайхан, “Глоб интернешнл төв” ТББ-ийн тэргүүн Х.Наранжаргал, “Үнэн” сонины эрхлэгч Д.Ганболд, МУСГЗ сэтгүүлч Б.Ганчимэг, TV5 телевизийн захирал Э.Дагиймаа нар оролцож, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. INFO.MN сайтын сэтгүүлч С.Баттулгыг энэ сарын 9-нд шүүх танхимаас Ганц худаг …
-
16 July
Золгүй байдлаар 8 хүн нас баржээ
2015 оны 07-р сарын 15-с 16-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1286 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 61 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 41 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 8 хүн, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 23, танхайрах гэмт хэрэг 4, залилан мэхлэх гэмт хэрэг 1, зам тээврийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл