Гэмт хэрэг

July, 2013

  • 10 July

    Эмч нар мэс заслын төлбөрөө хувьдаа завшдаг байжээ

     Улсын нэгдсэн төв эмнэлгийн “Үений төв”-ийн мэс заслын эмч нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Тус төвийн эмч нар өвчтөнүүдэд өвдөг, төвөнхний мэс засал хийж, үүнийхээ төлбөрт 4500 ам.доллар хувьдаа авдаг байсан бөгөөд үүнээс зөвхөн 280 мянган төгрөгийг л эмнэлгийнхээ дансанд тушаадаг байсан нь тогтоогджээ. Мөн өвдөг, төвөнхийн мэс заслыг Эрүүл мэндийн сайдын тушаал, шийдвэргүйгээр хийж байсан байна. Г.Сонор

  • 8 July

    Т.Билэгтийг баривчилжээ

     НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг өнгөрсөн баасан гаригийн шөнө “Кореан Эйр”-ын онгоцоор “Чингис хаан” нисэх буудалд бууж, гэртээ очсон дариуд нь АТГ-ынхан баривчилжээ. Шүүхээс авлигын хэргээр 2.6 жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан бөгөөд гадаадад оргон зайлаад байсан юм. Түүнийг нийслэлийн өмчит “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины газрыг хууль бусаар хувьчлах ажилд Н.Энхбаяртай хамтран оролцсон …

  • 8 July

    Дутуу төрсөн нярайг хогийн цэгт хаяжээ

    Өнгөрсөн 4-ний өдөр  Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны хогийн цэгээс амьгүй төрсөн нярайн цогцос олдлоо гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад 1.3 кг жинтэй амьгүй төрсөн нярайн цогцос ол­дсон байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэл­тэст үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ.

  • 7 July

    ОХУ-д 65 эмэгтэйг хүчиндсэн гаж донтон баривчлагджээ

    ОХУ-ын харъяа Татарстанд 65 удаа цуврал хүчингийн хэрэг үйлдсэн гаж донтон орос эрийг цагдаа нар 10  жил хайж байж  арай гэж илрүүлэн баривчилжээ. А.Шутов гэгч тэрээр 2003 оноос эхлэн хүчингийн хэргийн “гараагаа” эхэлж голдуу урт үстэй 15-25 насны охид бүсгүйчүүдийг байгаа болгон сонгон авдаг байжээ. Тэрээр “олз”-руугаа  шууд дайрдаггүй агаад нэлээд хэдэн өдөр дагаж судалж, тооцоолоун  тун хянуур  болгоомжтой ханддаг байжээ. …